“Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д 197 дурсгал бүртгэлтэй байдаг. Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 28-ны ээлжит хуралдааны шийдвэрээр уг жагсаалтад 12 дурсгал зэрэглэл ахиж байна.
Эдгээр дурсгалыг холбогдох журмын дагуу эрдэмтэн судлаачид болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллагаас саналыг авч, “Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д орсон дурсгалаас нэр дэвшүүлсэн. Үүнд:
1. Архангай аймгийн Батцэнгэл сумын Шивэртийн амны цогцолбор дурсгал;
2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Тошингийн амны цогцолбор дурсгал;
3. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Бага харгайтын хүн чулуун хөшөө;
4. Говь-Алтай аймгийн Тайшир сумын Овооно харын Хүннүгийн язгууртны булш;
5. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Шаахар толгойн хадны зураг;
6. Завхан аймагийн Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг;
7. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Донгойн ширээний цогцолбор дурсгал;
8. Төв аймгийн Заамар сумын Хэрмэн дэнжийн балгас;
9. Увс аймгийн Өмнөговь сумын Шар булгийн Онцын хадны зураг;
10. Ховд аймгийн Жаргалан сумын Сангийн хэрэм;
11. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Зүлэгтийн голын буган чулуун хөшөөд;
12. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цэнхэрмандалын бичээс зэрэг шинжлэх ухааны үнэ цэнтэй дурсгалууд юм.
Энэхүү дурсгалуудыг улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.