“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сар тун удахгүй болох гэж байна. Энэ жилийн Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 10-д тохионо. Монголчууд ах дүү, хамаатан саднаараа цуглан тэмдэглэдэг уг уламжлалт баярын бэлтгэлдээ аль хэдийнэ оржээ.
2020 оноос хойш нэг өрх баярын бэлтгэлдээ дунджаар 1.2 сая төгрөг зарцуулдаг болсон гэдэг судалгааг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд гаргасан.
Айл бүр Цагаан сараа хэрхэн тэмдэглэдгээс хамааран дээрх үнэ өөрчлөгдөж байна. Тухайлбал доорх графикт хэвийн боов, тавгийн идээ, ууц, өвчүү тавьж, зочдын бэлэг бэлддэг айл болон тавгийн идээ засдаггүй өрхийн цагаан сард зарцуулж буй төсвийг харьцуулан харуулав. /Голын зураасыг хоёр тийш чирч, дэлгэрэнгүй задаргааг харах боломжтой/

Дээрх хоёр өрх нь Улаанбаатарт амьдардаг 45-50 насны гэр бүлүүдийн төлөөлөл бөгөөд Цагаан сарын баяраар тавгийн идээ, ууц засдаг, засдаггүйгээрээ ялгарч байгаа юм.
Өрх 1-ийн хувьд Баянзүрх дүүрэгт оршин суудаг, ам бүл гурвуулаа. Баярын бэлтгэлийн талаар гэрийн эзэгтэй, Манайх сүүлийн жилүүдэд тавгийн идээгээ засаж, Цагаан сарын баярыг ном журмаар нь тэмдэглэдэг болсон. Гадуур гарч буй Цагаан сарын үзэсгэлэн худалдаануудаар явж, баярын бэлтгэлээ хийсэн бөгөөд бараг 3 сая төгрөг зарцууллаа. Манай гэр бүл баярын гурван өдрөөр орох айл ихтэй. Биднийг зорин ирэх дүү нар ч цөөнгүй учир гарын бэлэг бэлддэг гэв.
Харин хоёр дахь айлын хувьд Чингэлтэй дүүргийн оршин суугчид бөгөөд дөрвүүлээ амьдардаг. Тэд ууц, тавгийн идээ тавьдаггүй, мах чанаад, бууз хийж цомхон ширээгээ засдаг аж. “Бид шинийн нэгэнд том ахындаа цуглаад гэр гэрээсээ бэлдсэн зүйлсээ хуваалцаж, бэлгээ солилцоод өнгөрдөг. Шинийн 2, 3-аар орох хэрэгтэй зарим айлаараа очиж золгодог” гэсэн юм.
Түүнчлэн залуу гэр бүлүүдийн зарим нь "Монголчуудын уламжлалт баяр учир таваг засаж, ууц чанаад, дээлээ өмсөж тэмдэглэх хэрэгтэй" гэж үзэж байгаа бол үүнтэй санал нийлэхгүй өрхүүд ч байна.
Тодруулбал нялх хүүхэдтэй айлын төлөөлөл, Ханиад томуу их байгаа тул гадуур гаралгүй аав, ээжийнхээрээ ороод өөр айл хэсэхгүй. Гэртээ цөөхүүлээ учраас тавгийн идээ заслаа гэхэд дараа нь идэх хүн байхгүй, хатчихдаг гэв.
Өөрсдөө сар шинийн баярыг гэртээ тэмдэглэхгүй ч аав, ээжийнхээ Цагаан сарын бэлтгэлд нэмэрлэхээр мөнгө гаргадаг гэр бүлүүд бас бий. 35-40 насны гэр бүлийн төлөөлөл сар шинэд зориулж гурван сая орчим төгрөг зарцуулж байна. Үүнийг задалбал:
- Хоол хүнс-500 мянга
- Золголтын мөнгө-500 мянга
- Эцэг, эхийн цагаан сарын бэлтгэлд-2 сая
- Нийт 3 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн юм.
Цагаан сараар олон зочин хүлээн авдаг настай хүмүүс сар шинээр идээ будаа засахаас эхлээд зочдын гарын бэлэгт ихээхэн ач холбогдол өгч, энэ хэрээр нэлээд мөнгө зарцуулдаг. Үүний улмаас зээл авах өрхүүд ч цөөнгүй.
Тэгвэл баярын гурван өдрөөр ойролцоогоор 130 хүн хүлээн авдаг 84 настай буурай Цагаан сардаа хэд орчим төгрөг зарцуулж буйг сонирхож тодруулсан юм. Барагцаагаар
- Хоол хүнс-3 сая
- Бэлэг-2-2.5 сая
- Нийт 5.5 сая төгрөг
Ийн баярын бэлтгэл хийх зардлыг хүүхдүүд нь буюу таван өрх хувааж гаргадаг аж.
Үндэсний статистикийн хорооноос ууц, хэвийн боов, ааруулны дундаж үнэ өнгөрсөн оныхоос хэрхэн өссөнийг танилцуулжээ. Ингэхэд, ууц 62 хувиар, хэвийн боовны дундаж үнэ 23 хувиар, сүүн ааруулны дундаж үнэ 35 хувиар, хорхой ааруулны үнэ 53 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн Цагаан сарын баярын уламжлалыг орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэн тэмдэглэх хэлбэрүүд ч байгаа бөгөөд үүний нэг нь ресторан, зочид буудал, хүлээн авалтын танхимд ах дүү, хамаатан саднаараа цуглан золгох юм. Цагаан сарын баярыг ресторанд тэмдэглэх үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.