gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Иргэд бэлгэнд өгнө гээд хямд үнэтэй, сорьцгүй үнэт эдлэл авах нь ихэссэн"

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-02-01
165
Twitter logo

Стандарт, хэмжил зүйн газраас “Мөнгөн завъяа” худалдааны төвд ажиллан худалдан борлуулж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуунд сорьцыг хянаж,  баталгаажуулах хяналт шалгалт явуулав. 

Сорьцын баталгааны тэмдгийн загварын хэлбэр, цифрүүд нь металлын төрөл бүр дээр өөр өөр байдаг. Тухайлбал, алтан эдлэлийн сорьцын баталгааны тэмдэг зууван дугуй дотор 585 гэсэн цифр байхад мөнгөн эдлэлийн сорьцын баталгааны тэмдэг зургаан талтай призм дотор 925 гэсэн цифр байна.

Зургийн эх сурвалж: Стандарт хэмжил зүйн газар

Сорьцын баталгааны тэмдэг дарагдсанаар тухайн үнэт эдлэл нь хожим түүх соёлын дурсгалт зүйл болсон тохиолдолд хэн хэдийд хийсэн нь тодорхой байхаас гадна хэзээ ч худалдан борлуулахад үнэ цэнээ алдахгүй. Үнэт эдлэл худалдан авч байгаа иргэн сорьцын баталгааны тэмдгийг сайтар шалгаж авахгүй бол хуурамчаар дуурайлган хийсэн тэмдэгтэй, эсвэл үнэт металлаар хийгдээгүй байх зэрэг зөрчлүүд  гардаг. Хэрэглээний шаардлага хангахгүй үнэт эдлэлд сорьцын баталгаажуулалт хийгддэггүй ба чанаргүй үнэт эдлэл байж болзошгүй байдаг байна.

Шалгалтын үеэр Үнэт худалдаа эрхлэгчдийн эвт холбооны тэргүүн Л.Нямхүү “Сорьцын баталгааны шинжилгээнд оруулсан, баталгааны тэмдэгтэй үнэт эдлэлийг албан ёсны газраас худалдаж авсан бол стандарт бүтээгдэхүүн юм. Хэрвээ сорьцын баталгааны албан тэмдэггүй үнэт эдлэлийг худалдаж авсан тохиолдолд иргэдийн хэлдгээр хуурамч буюу хүндрүүлэгч материал ашиглаж хийсэн  байж болзошгүй.

Одоогоор зарим газарт стандарт болон стандарт бус гэсэн үнэт эдлэл худалдаалагдаж байна. Иргэд хямд үнэтэй үнэт эдлэл худалдаж авах гээд байдаг. Гэтэл хямд байна гэдэг чинь үнэт металлын орц нь бага, нимгэн, чанаргүй байна шүү дээ. Жишээ нь мөнгөн аяганд халуун ус хийхээр доод тал нь овойж гарч ирлээ, мөнгө нь хууларлаа гээд байдаг. Тухайн бүтээгдэхүүн сорьцын тэмдэггүй шинжилгээнд ороогүй байна л гэсэн үг.

Сүүлийн үед иргэд бэлгэнд өгөх гэж байгаа юм гээд л хямд, сорьцгүй мөнгөн аяга аваад байх жишээтэй. Эрэлт нь байгаа болоод л чанаргүй эдлэл үйлдвэрлээд байна. Тиймээс иргэдийг чанартай, стандартад нийцсэн үнэт эдлэлүүд худалдаж авахыг зөвлөж байна” гэв.

“ҮНЭТ ЭДЛЭЛИЙГ ГАРААРАА МЭДРЭХ ЭСВЭЛ ХАРААД ХЭР ЧАНАРТАЙГ НЬ МЭДЭХ БОЛОМЖГҮЙ”

Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат “Засгийн газрын 420-р тогтоолоор батлагдсан хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн  эдлэлийн арилжаа худалдаа эрхэлж байгаа иргэн ААН-дэд хяналт шалгалтыг зохион байгууллаа. Уг шалгалтыг нийслэл болон 21 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 1-ээс  зургаадугаар сарын 24-ыг дуустал үргэлжилнэ.  

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хянах, илэрсэн зөрчлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг шалгалтыг явуулж байна. Өнөөдөр Мөнгөн завъяа худалдааны төвд шалгалт явуулж сорьцын баталгааны тэмдэг дарагдаагүй, эрдэнийн чулуугаар хийсэн үнэт эдлэлийн тусгай гэрчилгээгүй гэх нийтлэг зөрчил илэрлээ. Уг төвийн удирдлагуудтай уулзаж  зөвлөмж хүргүүлж ажиллаж байна. Өнгөрсөн онд 69 иргэн, 34 аж ахуй нэгжийн 117 объектод хяналт шалгалт явуулсан. Үүний дагуу 55 зөвлөмж, албан шаардлагыг хүргүүлсэн.  

Сорьцын хяналтын газраас баталгаажуулсан үнэт эдлэлийг худалдаж авахыг иргэддээ зөвлөж байна.

Монгол Улсад үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн  үнэт эдлэлийг худалдаалж буй байгууллага, иргэн зайлшгүй сорьцын шинжилгээний бичигтэй, стандартад нийцсэн бүтээгдэхүүн худалдаалах ёстой. Хэрвээ иргэн сорьцын баталгааны шинжилгээ хийлгээгүй бүтээгдэхүүн худалдаж авсан бол 1800 2525 хэрэглэгчийн утсанд хандаж болно. Хамгийн гол нь иргэд үнэт эдлэл худалдан авахдаа сорьцын шинжилгээний бичиг, баталгаат тэмдэг дарагдсан эсэхийг шалгах хэрэгтэй.  

Иргэн үнэт металлын агуулга чанарыг гараараа мэдрэх эсвэл хараад хэр чанартайг нь мэдэх боломжгүй. Стандарт хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газраас баталгаажуулсан үнэт эдлэлийг худалдаж авахыг иргэддээ зөвлөж байна. Тухайлбал мөнгөн аяга худалдаж авах гэж байгаа бол сорьцын шинжилгээ хийлгэсэн, тэмдэгтэйг худалдаж авах хэрэгтэй. Ингэснээр болзошгүй эрсдэлээс сэргийлнэ” гэлээ.

Энэ үеэр иргэд худалдан авах газраасаа сорьцын баталгааны шинжилгээний бичгийг нь шаардаж, аливаа барааг авахдаа үйлдвэрлэгчийн барааны тэмдгийг шалгаж эргээд гомдол, санал гаргахад хариуцсан эзэнтэй байгаа эсэхийг хянах хэрэгтэйг зөвлөж байв.

Үнэт эдлэлийн жинг хэмжиж шалгадаг хяналтын туухайСорьцын баталгаат тэмдгийг шалгаж байна

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан