Өнөөдөр Монгол улсын Консерватор сургуульд “Дахиулъя” өдөрлөг болов. Уг өдөрлөг нь хог хаягдлыг ангилах, дахин боловсруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах зорилготой.
Энэхүү үйл ажиллагааг анх тус сургуулийн эгч, дүү сурагчид санаачилжээ. Тэдний гэр бүл дугуйтай аялал зохион байгуулдаг. Байгальд их хэмжээний хог байхыг хараад эмзэглэдэг байжээ. Мөн эх дэлхийгээ хайрлаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг уриаллаа.
БҮХ ХҮН ХОГОО АНГИЛДАГ, ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ БАЙГААСАЙ
П.Оюун-эрдэнэ “Манай гэр бүл хог дахин боловсруулах сургалтад суун хогоо ангилах ач тусыг мэдсэн. Бид дугуйтай аялах үед энд тэндгүй хог байдаг.
Энэ бүгдийг хараад маш их эмзэглэсэн. Тэгээд ангийнхан, багшдаа хогоо дахин боловсруулах, ангилах, бүтээл хийх санаагаа хэлсэн.
Дараа нь сургуулийн захиргаа, аав, ээж дэмжин өнөөдрийн үйл ажиллагаа маань боллоо. Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3.3 сая тонн хог, хаягдал гардаг гэх судалгаа байдаг. Тиймээс хогоо ангилж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага ч гэсэн хувь нэмрээ оруулах болно” гэлээ.
П.Ундарга “Манай гэр бүл хогоо ангилж цуглуулаад дахин боловсруулах цэгт өгдөг. Сургуулийн бүх хүн хогоо ангилаасай гэж бодсон ч энэ санаагаа хэрэгжүүлж чадахгүй л байсан.
Тэгтэл манай дүү ангийнхаа ариун цэврийн дарга болж хог ангилах үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнийг би ангийнхандаа хэлтэл бүгд нээлттэй, дуртай хүлээж авсан. Бид дэлхийн ирээдүй шүү дээ. Ирээдүйд бүх хүн хогоо ангилдаг, эх дэлхийгээ хайрладаг байгаасай” гэв.
Тогтвортой хөгжлийн гүүр ТББ-ын захирал Д.Өлзийбилэг “Манай байгууллага хог хаягдлын талаарх сургалт, сурталчилгааг олон нийтэд таниулах үйл ажиллагаа явуулдаг. Дугуйтай аялдаг гэр бүл манайд хандан энэ өдөрлөгийг хамтран зохион байгуулж байна. Энэ гэр бүл олон аялалд гардаг учир хэрхэн бага хог хаягдалтай аялах талаар мэдээлэл авч олон нийтэд түгээхийг хүссэн.
Анхны санаачилгыг гаргасан хоёр охин маань багшдаа хэлсэн байгаа юм. Багш нар нь сургуулийн захиргаадад дамжуулан манай байгууллагаас сургалт орсноор том хэмжээний ажил болжээ. Агаар, орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн бүр хогоо ангилдаг, байгалиа хамгаалдаг байх үүрэгтэй. Энэ өдөрлөгийн үр дүнд хогийг зөвхөн ТҮК-ийн ажилчид, ТББ-ынхан л хариуцдаг асуудал биш. Иргэн бүр оролцон энэ асуудал цэгцэрнэ гэдгийг таниулах зорилготой” гэлээ.
Монгол улсын Консерватор сургуулийн Уран бүтээл, маркетингийн албаны дарга М.Мөнхсайхан “Манай сургууль хүүхдийг багаас нь урлагийн чиглэлээр бакалаврын түвшинд бэлтгэдэг. Тэр ч утгаараа анхлан соёлыг түгээх ёстой. Иймд бид хогоо ангилан, дахин боловсруулж, хэрхэн урлагийн бүтээл болгох өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаа нь манай сургуулиар дамжин бусад ЕБС-уудад хүрч хүрээгээ тэлэх болно. Одоогоор сургуулийн орчинд хог ангилан хаядаг гурван тасалгаат хогийн савнууд байршуулсан. Мөн сурагчид сайн дураараа хогийн сав урласан. Цаашид энэ үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлнэ” гэлээ.
Тус өдөрлөгөөр сурагчдын хог, хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэн гарсан байв. Энэ дунд хаягдлаар бүтээсэн хөгжмийн зэмсэг ч хүртэл байсан юм.