"Далд хүн" ТББ-аас хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох "Одоо болно" жагсаалыг 31-нд зохион байгууллаа.
"Далд хүн" хүний эрхийн ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр "Өнөөдрийн нийгэмд болж буй хамгийн том асуудал бол хүүхдийн эрхийг зөрчиж буй үзэгдэл юм. Хүүхдийн хүчирхийлэл 2021-2022 онд 79,3 хувиар өссөн нь энэ хэрээс хэтэрч, хүний мөс чанар үгүй болж буйг илтгэж байна. 2021 онд хийсэн судалгаагаар 8-11 насны хүүхдүүд амиа хорлосон, бэлгийн хүчирхийлэлд автсан гэмт хэрэг 30 хувиар өссөн байна.
Гэр бүл хүүхэд залуучуудын газар нь ажлаа хийж чадахгүй байна. Дарга нь тодорхой бус, үйл ажиллагаа нь тодорхойгүй, албан хаагчид нь мэргэжлийн бус, өнөө маргаашдаа өөрсдийн ашиг сонирхлын төлөө ажиллаж, гэр бүл, хүүхэд залуусын төлөө хийж буй ажил нь тодорхойгүй, жилд зарцуулдаг гэх 8,3 тэрбум төгрөг нь юунд зарцуулдаг нь тодорхойгүй, гэр бүл хүүхдийн эсрэг гэмт хэрэг даамжирсаар байна. Тиймээс жагсаалыг "Одоо болно" уриатайгаар зохион байгуулж байна. Монгол орны баялаг бол уул уурхай биш бидний үр хүүхдүүд юм" гэлээ.