Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрх хот Монголын анхны өнгөт металийн уурхайд түшиглэн 1954 онд байгуулагджээ. Бэрхийн уурхай нь ил, далд жонш, алтны 20-иод салбар уурхайтай бөгөөд тэдгээрийн хамгийн том бөгөөд анхных нь болох 1954 оноос ашиглаж эхэлсэн Бэрх орд уурхайн нөөц 1994 онд дуусаж, уурхай хаагдсан байна. Уурхай ид ажиллаж байх үед Бэрх хот 10 мянган хүн амтай, үүнээс 2000 орчим нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд байжээ.
1985-1986 онд 600 айлын уурхайчдын орон сууцны хороолол ашиглалтад орсон. Улаанбаатар хотын 12, 15, 19-р хорооллыг барьсан, гадаадад барилгын ажил эрхэлдэг Зөвлөлтийн хамгийн том байгууллага болох СОТ-3-ын барьсан энэхүү гурван давхар тоосгон барилгууд өнөө ч янзаараа харагдана.
Газар газрын залуус томилогдон ирж, ажил ундарч, амьдрал буцалж асан уурхайн хотын хөл хөдөлгөөн нөөц багасаж, шавхагдахын хэрээр саарч, иргэд шилжин явах нь эрчимжжээ. Бэрхийн харьяа Дэлгэрхаан, Баянхаан, Хөлийн холбоо зэрэг 20 орчим уурхайгаас сүүлчийнх нь 2005-2006 онд хаагдсанаар уурхайчид үндсэндээ ажилгүй болов. Ажил амьдралын эрхээр уурхайн хотынхон аль боломжтой газарт шилжин суурьшиж, орон сууцууд нь орц орцоороо эзэнгүйдэж, гурван өрөө тохилог сууц 10 сая төгрөг ч хүрэхгүй болтлоо үнэ нь унаж байжээ.
Хаагдсан уурхайд 2004 оноос эхлэн гар аргаар ашигт малтмал олборлодог нөхөрлөл нэртэй нинжа нар орж, газрын гадаргаас 50-70 метрийн гүн дэх хамгаалалтын цул чулуулгийг олборлоод авчихжээ. Агуй хэчнээн жил болсон ч нурдаггүй шиг уурхайг ашиглах явцдаа нуралтаас сэргийлж, уул уурхайн технологийн дагуу хамгаалалтын цул чулуулаг үлдээдэг байна. Барилгаар бол хамгаалалтын хана, тааз гэж болох цул чулуулагт агуулагдах ашигт малтмалыг нинжа нар ухаж олборлон, хэзээ ч нурж мэдэх аюултай орчин бүрдүүлээд ор мөргүй хаясан байна.
Бэрх хотын төвөөс зүүн урагш 300-гаадхан метрийн зайтай хаагдсан уурхайн ул мөр болох асар том ангал нүх онгорхой хаягдаж, гүний усаар дүүрсэн нь хүн, мал унаж эрсдэх аюултай байдалд байв.
Цагтаа 10 мянган хүн амьдарч байсан Бэрх хот, улсын төсвийн 25-30 хувийг бүрдүүлж байсан Бэрхийн уурхай 2018 онд 2430 хүн амтай үлджээ.
Цагтаа 10 мянган хүн амьдарч байсан Бэрх хот, улсын төсвийн 25-30 хувийг бүрдүүлж байсан Бэрхийн уурхай 2018 онд 2430 хүн амтай үлджээ. 2018 оны намар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын тушаалаар Монголд уул уурхайн музей байгуулах, уг музейг хаагдаад 24 жил болсон Бэрх орд уурхайг түшиглэн байгуулбал тохиромжтой гэсэн анхны санаачилгууд гарлаа. Тиймээс Ажлын хэсэгт тус яамныхнаас гадна Бэрхийн уурхайн сүүлийн дөрвөн даргыг оруулсан байна.
Ажлын хэсгийнхэн 2019 онд уул уурхайн олборлолт, уурхайн хаалтын дараах нөхөн сэргээлтийн чиглэлээр хамгийн туршлагатай гэх ХБНГУ-ын хэд хэдэн музейтэй танилцжээ. Хаасан ил уурхайдаа нөхөн сэргээлт хийснийг үзвэл хиймэл нуур байгуулж тэнд нь завиар хөвж, усан онгоцоор давхих боломжтой аялал жуулчлалын цогцолбор байгуулсан байх аж. Дэлхий дээр Герман улс уул уурхайг үүсгэн байгуулсан гэж үздэг ба 1200-гаад онд хамгийн эртний бал чулууны уурхайг олборлож эхэлсэн байна. Тэрхүү эртний уурхай нь өдгөө музей болон хадгалагджээ.
Ажлын хэсгийнхэн Германы Фрейбург, Мюнхэн зэрэг хотод ил, далд уурхайн дөрвөн музей, мөн БНХАУ, БНСУ-ын хэд хэдэн уул уурхайн музейтэй танилцаж, туршлага судалсны дараа Уул уурхайн музей байгуулах төсөл боловсруулах ажилдаа орцгоов.
2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бэрх ордын бодит байдалтай газар дээр нь танилцаад, Ерөнхий сайдын багцаасаа 5 тэрбум төгрөг шийдсэнээр Монголд анхны Уул уурхайн музей байгуулах төсөлт ажил гараанаас гарчээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын тушаалаар 2019 долоодугаар сарын 23-нд төслийн нэгж байгуулагдаж, “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн нэгжийн захирлаар Бэрхийн уурхайд уурхайчнаас эхлээд захирал хүртэл тус уурхайд 20 гаруй жил ажилласан Монгол Улсын зөвлөх инженер Н.Батболдыг томилсон байна.
24 жилийн өмнө хаагдсан уурхайн барилга байгууламжууд бүхэлдээ тоногджээ. Төмрийн аян дайн өрнөхөд уурхайн захиргаа, аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан обьектуудын төмөр хийцүүд, кабелууд, зэс, хөнгөн цагаан, хаалга цонх тэргүүтнийг хуу хамаад тушаачихаж. Ингээд ус, дулаан, цахилгаан гэж юу ч үгүй хаягдсан обьектуудыг сэргээн засварлах үйл ажиллагааг шинээр эхлүүлжээ.
Төслийн нэгж байгуулагдсанаар ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн ба давхар Музейн ерөнхий төлөвлөгөөг гаргах ажилдаа оров. Юуны өмнө уурхайн ашиглаж байсан хуучин байшин барилгуудын чанар байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, алийг нь сэргээн засварлах, нураах зэрэг ажлууд зэрэгцэн эхлэв. Үндсэн хуулиар тунхагласан “Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” нь Бэрх хотын иргэдийн хувьд зөрчигдсөөр уджээ.
Бэрх хотын төвөөс 300-гаадхан метр зайтай орших уурхайн бүсэд овоолсон шороог тэгшлэх, онгойсон нүхийг булах, нөхөн сэргээх газар шорооны ажлыг шуурхай эхлүүлэн үүссэн нүхийг булж, техникийн нөхөн сэргээлт хийсэн ба одоо биологийн нөхөн сэргээлт буюу зүлэгжүүлнэ, өвс ургамал тарина. Дараа нь “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд мод тарихаар төлөвлөжээ.
Төслийн төлөвлөлтийг 50 га газарт хийснээс 40-өөд га нь ухсан газар байж. Үлдсэн 10 га нь музей болон аялал жуулчлалын чиглэлээр барилгажуулах талбай болох юм. Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлсэн тул 10 га талбайгаа багасгаж, эхний ээлжинд 5.3 га талбайдаа барилгажуулах, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй ажээ.
ДАЛД УУРХАЙН МУЗЕЙД...
Бэрх орд уурхайн бүсэд Уулын цехийн захиргаа, аж ахуйн байр, агуулах, цахилгаан станц гэх мэт 5-6 обьект байжээ. Тэдгээрээс Уулын цехийн захиргааны хоёр давхар тоосгон байшинг хүчитгэн, засварлаж Гүний уурхайн музей болгосон байна. Гүний уурхай руу нэвтэрдэг бас нэг барилгыг сэргээн засварлаж, галерей болгож байна. Энэ мэтээр хуучин барилгуудаас аль боломжтойг нь засварлан ашиглах аж. Олон жил онгорхой хаягдсан барилгуудад шуурга шамаргатай үед хавь ойрын малчид малаа хашна. Ямартаа л байшингийн хөрзөн нэг метр орчим зузаан болтлоо зузаарч дагтаршсан байх вэ.
“Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв“ гэх хаягтай хоёр давхар тоосгон байшин буюу хуучин уурхайн хоёрдугаар амаар гүний уурхайн музей рүү орно.
Монголын уул уурхайн түүх далд уурхайгаас эхэлдэг бөгөөд 1922 онд байгуулагдсан Налайхын нүүрсний уурхай анхных нь аж. Бэрхийн уурхайн жонш олборлох ажлыг анх гар аргаар явуулж байсан ба газрын гүнд 160 гаруй метр урттай хэвтээ малталт хийж, олборлосон жоншоо жижиг тэргэнцэрт /вагон/ ачин мориор чирж налуу амаар газрын гадаргууд тээвэрлэдэг байжээ. Уул уурхайн энэ хүчир ажилд 1954-1958 онд хоёр морь зүтгүүлж байсны нэг болох хар азарганы төмөр тахыг дурсгал болгон уул уурхайн музейд тавьсан нь сонирхолтой үзмэр, баримтуудын нэг.
Далд уурхайн музейг газрын гадаргаас доош 45 метрийн гүнд байгуулжээ. Музей рүү нэвтрэхдээ клеть гэх уул уурхайн зориулалтын задгай өргүүрийг ашиглаж байгаа бөгөөд үүнийг ахуйн зориулалтын цахилгаан шатаар солих аж.
Клетээр доошилж музейд буухад боржин чулуун зам, туузан гэрэлтүүлэг бүхий тохилог орчин угтана. Далд уурхайн мүзей хэвтээ малталтын дагуу 811 метр урт үргэлжилнэ. Уул уурхайн салбарын түүхэн замнал, энэ салбарт ашиглаж байсан тоног төхөөрөмжүүд, ил, далд уурхайнуудын үйл ажиллагааг харуулсан макетуудыг үзүүлсэн нь энэ чиглэлээр суралцаж буй оюутан, залууст зориулсан сургалт, судалгааны ач холбогдолтой.
Далд уурхайн музейн нарийн хонгилоор явахад таарах эхний үзмэр нь Бэрх орд уурхайд жоншны хүдрийг чирж гаргадаг байсан вагон чирсэн хар азаргыг уурхайчин хөтлөн явж байгаа байдлаар бодит хэмжээгээр нь дүрсэлсэн баримал угтана. Уул уурхайн үйлдвэрлэлд морийг гаршуулан ашигласан түүх өөр уурхайд байхгүй аж.
1973 оноос эхлэн Монгол Улс хүдрийн далд уурхайд цахилгаан зүтгүүрийг нэвтрүүлсэн ба музейд Бор-Өндөрийн далд уурхайд ашиглаж байсан 10-12 ширхэг ачаатай тэргэнцэр чирэх хүчин чадал бүхий УВО 08 цахилгаан зүтгүүр, тэргэнцрийг байрлуулсан ба зүтгүүрийг хүн унаж, уурхайн ажил явагдаж байгаа мэтээр үзүүлсэн нь бодит мэт харагдана.
Уурхайн гүн бол хамгийн эрсдэлтэй ажлын байрт тооцогддог, уурхайчид газрын гүнд ажиллахад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл ихтэй учир эрүүл мэндийн тусламж үзүүлэх баг далд уурхайд ажилладаг. Эмнэлгийн орноос эхлээд эрүүл мэндийн тусламж үзүүлэх багаж хэрэгслүүдийг дэлгэж, тайлбарлан таниулжээ.
Уурхайн гүн дэх өрөмдлөгийн үйл явцыг үзүүлсэн хэсэг мөн л хүмүүс ажлаа хийж буй мэт "амьд", сонирхол татахуйц харагдана. Бодит хүний хэмжээгээр хийсэн энэхүү үзүүлэнгээр далд уурхайн малтлагын ажил, босоо болон хэвтээ өрөмдлөгийн үйл явцыг үзүүлж, хэсэгчилсэн агааржуулалтыг дүрслэн харуулсан байна. “Бэрхийн уурхайн хэвтээ нүхийг перфоратороор, босоо нүхийг телескофоор өрөмддөг, агааржуулалтыг СВМ-6М вентилятороор гүйцэтгэж байв” гэх тайлбар байв.
Цаашилбал, далд уурхайд ашигладаг автомат тосон таслуур, компрессор, электровозын зай цэнэглэгч зэрэг цахилгаан тоног төхөөрөмжүүдийг үзүүлэн болгон эгнүүлэн өрсөн харагдана.
Газрын гүнд аюулгүй ажиллагаа чухал бөгөөд Бэрхийн уурхайд төмөр бэхэлгээ, энгийн модон бэхэлгээ, шигүү модон бэхэлгээ, цементэн бэхэлгээ гэсэн дөрвөн төрлийн бэхэлгээг хийдэг байсныг эндээс харах боломжтой. Уурхайчид газрын гүнд долоон цаг ажиллах ба гурван цаг ажиллаад 30 минут амардаг. Уурхайн урт хонгилд бэлдсэн байх амрах хэсгүүдэд уурхайчид ширээ тойрон суугаад хооллох зуур, яриа өрнүүлж хөгжилдөн ажлын алжаал ядаргаагаа багахан ч тайлдаг байна.
Мөн Бэрхийн уурхайн жонш олборлож байсан технологийг харуулсан хэсэг, хоёр талдаа агааржуулалтын систем бүхий аюулгүйн нөөц гарц зэргийг далд уурхайн бүтэц, зохион байгуулалтыг музейд бодитоор үзүүлсэн нь сонирхогчид болон оюутан, судлаачдад ойлголт өгөхөөс гадна олж авсан мэдлэг мэдээллээ баталгаажуулах тохилог сургалтын танхимуудыг бэлдсэн байна.
Далд уурхайн музейн таван танхимыг уул уурхайн музейн чиглэлээр, бусад 12 танхимыг техникийн болон үйлчилгээний чиглэлээр тохижуулсан байна. Музей үзэхийн зэрэгцээ газрын гүн дэх кофе шопт амарч саатангаа уурхайчид газрын дор иддэг хоолыг амсаж үзэж болох “Уурхайчин” кафе байгуулжээ. Мөн 100 хүний хүлээн авалтын тохилог танхим бий. Хүлээн авалтын танхим ямар хэрэгтэй вэ гэж үү?
“Энэ музей цаашид ажиллаж эхлэхэд өөрөө өөрийгөө санхүүжүүлэхийн тулд орлого олох суваг хэрэгтэй. Зөвхөн тасалбараараа далд уурхайн агааржуулалт, ус шүүрэлт, уулын даралт нуралтаас сэргийлэх бэхэлгээг шинэчлэх зэрэг ажлын зардлыг даах боломжгүй. Уурхай цаашид бие даан үйл ажиллагаа явуулахад орлого олох зорилгоор хүлээн авалтын танхимыг бодож олсон. Үүнтэйгээ уялдаад газрын дээр 100 хүний суудалтай хурлын танхим, мөн салбар хуралдаан явуулах 50 хүний хурлын танхим төлөвлөн гаргасан. Монгол Улсад жилд маш олон эвент арга хэмжээ болдог. Зөвхөн уул уурхайн чиглэлээр Coal Mongolia, Mining Mongolia зэрэг арваад чуулган болдог. Үүний заримыг нь эндээ зохион байгуулж орлогоо нэмэгдүүлэх зорилготой юм” гэж төслийн нэгжийн захирал Н.Батболд тайлбарлав.
Далд уурхайн музейн тохижилт, үзмэр бүрдүүлэлтийн ажил эрчимтэй явагдаж, 80 хувьд хүрчээ. Зарим танхимын үзмэр бүрдүүлэлтийг эс тооцвол тохилог танхимууд бэлэн болжээ. Одоогийн байдлаар музейн нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг хийж, гүйцэтгэл 75 хувьтай байна. Музей ил, далд уурхайд гэсэн хоёр хэсэгтэй.
Газрын дээр Минералогийн музей /эрдэс баялгийн музей/ байгуулна. Дэлхийн бүх оронд тухайн улсад байдаг бүх эрдэс баялгийн хамгийн сонирхолтой дээжүүдийг музейдээ дэлгэн үзүүлдэг. Монгол Улсын 234 уурхайтай атал эрдэс баялгийн даацтай музейгүй өнөөг хүрсэн.
Далд уурхайн музей нь мөн хоёр хэсэгтэй. Нэг нь Сургалт судалгааны хэсэг, нөгөө нь Энтертайнмент хэсэг. Герман улс уул уурхайн музейг сургалт судалгааны чиглэлээр хөгжүүлсэн бол Солонгосын далд уурхайн музейд ороход шоу бизнес, дуу хөгжим, хоол унд, үлгэрийн баатруудын баримал, заримд нь казино ч байх аж. Манай улсын хувьд казиногийн хуульгүй учир болохгүй. Энтертайнмент чиглэлээр хөгжүүлэхээр нэмж айдсын өрөө, цохивор хөгжим бүхий өрөөнүүдийг тохижуулж эхэлсэн харагдав.
УУХҮЯ-наас Ашигт малмтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. 1996 оноос хойш анх удаа шинэчлэн найруулж буй энэ төсөлд уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлт гэсэн том бүлэг оруулж буй аж.
Уул уурхайн салбарыг буруугаар ойлгуулдаг зүйл бол алтыг нь аваад авдрыг нь хаядаг байдал. Дэлхий дахинд уул уурхайн тусгай зөвшөөрөл аваад, олборлож эхлэхийн өмнө ТЭЗҮ боловсруулахдаа давхар уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг зэрэг боловсруулах, Хаалтын сан үүсгэж уул уурхайн олборлолт явуулж, бүтээгдэхүүнээ борлуулсан эхний чингэлэг хүдрийн орлогоос эхлээд тодорхой хувийг хаалтын санд төвлөрүүлдэг байна. Олон улсын жишиг ийм бол Монголд одоо ч нөхөн сэргээлтийн сан гэж байхгүй. Хуульдаа энэ заалтыг оруулах нь чухал бөгөөд Бэрх орд хаагдсан уурхайг энэ цаг үед нөхөн сэргээлтийн жишиг болгон харуулахаар ажиллаж буйгаа төслийн нэгжийн захирал Н.Батболд онцлов.
Мөн Монгол Улсын 18 их, дээд сургуульд 1100 оюутан геологи, уул уурхайн чиглэлээр суралцаж, жил бүр 240 орчим шинэ мэргэжилтэн төгсөж байна. Уурхайн гүнд ч орж үзээгүй хүн инженер болж болохгүй. Тиймээс далд уурхайн гүнд сургалтын төв байгуулж, их, дээд сургуулийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийх бааз суурийг бэхжүүлж байна. Германы далд уурхайн музей ийм байдлаар ажлаа явуулдаг.
Эцэст нь, зүүн бүсэд хийж буй Дэлхийн мянганы суут хүн их эзэн Чингис хааны түүхэн аялал жуулчлалын маршрутын нэг чиглэл болгон Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв төслийг хөгжүүлж байна. Энд аялал жуулчлалын Мэдээллийн төв байгуулж, түүхэн аялал жуулчлалын бусад төслөө танилцуулах, жуулчдын дамжин өнгөрөх нэг төв болгон Улаанбаатараас 400 км, Хэнтий аймгийн төвөөс засмал замаар 70 км зайд давхиад хүрэх далд уурхайн музейг байгуулж байна.