НАСА сар руу нисэх "Artemis III" ажиллагааны үеэр сансрын нисгэгчдийн өмсөх шинэ дүрэмт хувцасны зохион бүтээгчээр Axiom Space компанийг сонгожээ. 1970-аад оны эхэн үеэс хойш анх удаа сансрын нисгэгчдийн багийг сарны өмнөд туйл руу илгээх бөгөөд үүний тулд тэдэнд шинэ, найдвартай, орчин үеийн, тав тухтай дүрэмт хувцас хэрэгтэй гэж үзсэн байна.
AxEMU нэртэй уг дүрэмт хувцсыг НАСА-гийн загваруудад тулгуурлан бүтээсэн бөгөөд саран дээр сансрын нисгэгчид чөлөөтэй хөдлөх, мөн болзошгүй аюулаас хамгаалах нэмэлт хамгаалалтаар тоноглосон байна.
"НАСА болон Axiom-ын хамтын ажиллагаа нь саран дээр сансрын нисгэгчдийг газардуулж, сансрын судалгаан дахь АНУ-ын манлайллыг дэмжихэд чухал ач холбогдолтой" гэж НАСА-гийн Захиргааны ажилтан Билл Нелсон хэлжээ. Тэрээр "Axiom-ын шинэ үеийн дүрэмт хувцас нь сарны гадаргуу дээр анх удаа эмэгтэй хүн буух, саран дээр судалгаа, шинжлэх ухааны туршилт хийх боломжийг олон хүнд нээх болно" гэжээ.
Хувцасны техник үзүүлэлт, аюулгүй байдлын стандартыг НАСА-гийн мэргэжилтнүүд тогтоосон бөгөөд Axiom Space-ийн мэргэжилтнүүд эдгээр шаардлагыг бүрэн мөрдөх үүрэг хүлээсэн байна. Тэд мөн хувцасны загвар, боловсруулалт, гэрчилгээнээс гадна эдгээр хувцас болон тусгай хэрэгсэлтэй ажиллах сансрын нисгэгчдийг сургах ажлыг хариуцаж байгаа аж.
AxEMU дүрэмт хувцсыг сарны гадаргуун дээр чөлөөтэй хөдлөхөд зориулан бүтээжээ. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй, ямар ч хүнд тохирох бөгөөд АНУ-ын хүн амын 90 хүртэлх хувьд нь энэ хувцас тохиромжтой гэж мэдэгдсэн байна.
Хувцасны анхны загвар нь хар өнгөтэй байсан ч сансрын нисэгчдийг хэт халахаас сэргийлж, эцсийн хувилбарыг уламжлалт цагаан өнгөөр хийнэ гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байна. Уг хувцсыг өмсөөд сансарт нисэхээс өмнө сансартай ойролцоо орчин нөхцөлд сайтар турших гэнэ.
Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явбал НАСА-гийн "Artemis III" хөтөлбөрийн хүрээнд хагас зуун жилийн хугацаанд анх удаа сансрын хөлгөө саран дээр буулгах юм. Энэхүү экспедиц нь сарны анхны хэтийн зорилго бүхий алсын зайн нислэг болох ба Ангараг гараг руу нисгэгчтэй нислэг хийх үйл явцын эхлэл болох гэнэ.