Нүдийг хүний сүнсэн биеийн толь хэмээдэг. Үүний зэрэгцээ мөн эрүүл мэндийг тодорхойлох боломжтой эрхтэн гэнэ.
Тодруулбал Флоридагийн Бока Ратон дахь Мэдрэлийн доройтлын өвчний хүрээлэнгийн анагаах ухааны боловсролын захирал, нүдний эмч, доктор Кристин Грир "Зүйрлэвэл, нүд бол тархи руу "орох" цонх юм. Нүдний арын хэсэг, нүдний мэдрэл, торлог бүрхэвчийг нарийн харахад хүний мэдрэлийн системийг шууд харж болно” гэжээ.
Альцгеймерийн өвчний илэрхий шинж тэмдгээс өмнө нүдээр хэрхэн оношилж болох талаар эрдэмтэд судалгаа хийжээ. Ой санамжаа алдах энэхүү өвчин хүний санах ой, зан үйлийн нөлөөнд үзүүлэх сөрөг нөлөө нь цаг хугацааны хувьд даамжирдаг юм.
Альцгеймерээс урьдчилан сэргийлэх мэдрэлийн эмч, доктор Ричард Исааксон "Альцгеймерийн өвчин нь ой санамж алдагдах анхны шинж тэмдгүүдээс хэдэн арван жилийн өмнө тархинд эхэлдэг" гэжээ.
Эдгээр нээлтүүд нь эцсийн дүндээ Альцгеймерийн өвчнийг эрт, илүү нарийвчлалтай оношлох, нүдний тусламжтайгаар хянах боломжийг олгодог дүрслэлийн техникийг ирээдүйд хөгжүүлэх боломжтойг харууллаa
Хэрэв эмч нар өвчнийг эрт үе шатанд нь илрүүлж чадвал хүмүүс эрүүл амьдралын хэв маягийг сонгож, цусны даралт ихсэх, холестерины хэмжээ, чихрийн шижин зэрэг өөрчлөгдөж болох эрсдэлт хүчин зүйлсээ хянаснаар сэргийлэх боломжтой гэв. Саяхны судалгаагаар оюун санааны харилцан адилгүй бууралттай 86 хүний нүдний торлог бүрхэвч болон тархины эдийг нь судалсан байна.
Энэхүү нь хүний нүдний торлог бүрхэвч дэх уургийн мэдээлэл, Альцгеймерийн өвчний молекул, эсийн болон бүтцийн нөлөөлөл, тархи, танин мэдэхүйн үйл ажиллагааны өөрчлөлттэй хэрхэн нийцэж буй талаар гүнзгий дүн шинжилгээ хийсэн анхны судалгаа юм. Лос Анжелес дахь Сидарс-Синай сургуулийн мэдрэлийн мэс засал, биоанагаахын шинжлэх ухааны профессор Коронё-Хамауи "Торлог бүрхэвч дэх эдгээр өөрчлөлтүүд нь санах ой, навигаци, цаг хугацааны ойлголтын төв болох энториналь ба түр зуурын кортикс гэж нэрлэгддэг тархины хэсгүүдийн өөрчлөлттэй холбоотой" гэжээ.
Судалгаанд хамрагдсан судлаачид Альцгеймерийн өвчтэй, бага зэргийн танин мэдэхүйн бэрхшээлтэй 86 донороос торлог бүрхэвч, тархины эд эсийн дээжийг 14 жилийн турш цуглуулсан нь нүдний торлог бүрхэвчийн сорьцын хамгийн том бүлэг юм. Дараа нь судлаачид танин мэдэхүйн хэвийн үйл ажиллагаатай донорын дээжийг бага зэргийн танин мэдэхүйн бэрхшээлтэй болон Альцгеймерийн өвчний хожуу үетэй хүмүүстэй харьцуулжээ.
Acta Neuropathologica сэтгүүлд өнгөрсөн II сард нийтлэгдсэн судалгаагаар Альцгеймерийн өвчний гол шинж тэмдэг болох бета-амилоид нь Альцгеймерийн болон танин мэдэхүйн эрт бууралттай хүмүүсийн аль алинд нь мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг илрүүлжээ.
"Эдгээр нээлтүүд нь эцсийн дүндээ Альцгеймерийн өвчнийг эрт, илүү нарийвчлалтай оношлох, нүдний тусламжтайгаар хянах боломжийг олгодог дүрслэлийн техникийг ирээдүйд хөгжүүлэх боломжтойг харууллаа" гэж Исааксон хэлжээ.
Эх сурвалж: CNN