gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 18
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

А.Басхүү: Сөүлийн олимпод аваргын төлөөх гурван барилдаан шүүгээд, дэлхийн шилдэг шүүгчийн “Алтан шүгэл”-ээр шагнуулж байлаа

Э.Энхмаа
GoGo Cafe
2023-12-31
685
Twitter logo
Э.Энхмаа
685
Twitter logo
GoGo Cafe
2023-12-31

Дэлхийн шилдэг шүүгчийн “Алтан шүгэл” шагналт, Олон улсын бөхийн холбооны /FILA/ Шүүгчийн зөвлөлийн долоон гишүүний нэг, Дэлхийн бөхийн алдрын танхимд өргөмжлөн залагдсан анхны монгол хүн, ХХ зууны Монголын Шилдэг шүүгч, Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Адуучийн Басхүүг “GoGo Cafe” ярилцлагын зочноор урилаа.
Олон улсын шилэгдмэл шүүгч А.Басхүү 35 жилийн тэртээ буюу 1988 оны Сөүлийн олимпын наадмаар алтан медалийн төлөөх гурван барилдаан шүүсний дараа 35 насандаа дэлхийн шилдэг шүүгчид олгодог “Алтан шүгэл” шагналын эзэн болжээ.  

Монгол Улс төдийгүй дэлхийн чөлөөтийн түүхэнд тодоор бичигдэх энэ амжилтыг давтсан хүн манайхаас хараахан төрөөгүй байна. Монголын чөлөөт бөхийн спортод тамирчнаас эхлээд дасгалжуулагч, Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга гэх зохион байгуулалтын ажил, эцэст нь олимпын зэрэглэлийн буюу олон улсын шилэгдмэл шүүгчийн шалгуур давж, бүх шатанд нь ажиллаж их спортын нэвтэрхий толь болсон энэ эрхмийг монголчууд төдийгүй дэлхий андахгүй.

Зургаан олимпын наадамд шүүж, долоо дахь олимп Лондон-2012-т шүүх эрхээ авсан боловч боломжоо харамсалтайгаар алдсан. Олон улсын шилэгдмэл шүүгчийн насны дээд хязгаар 60. А.Басхүү 59 насандаа сүүлчийн олимпоо дэнслээд, шүүгчийн замналаа өндөрлүүлэхээр төлөвлөсөн 2012 онд юу болов? Би тодруулж, асуув. Тэр баримт дэлгэн хариулсан. Гэхдээ эхний удаад бид түүний их спортын замнал, хөдөлмөр, амжилт, алдар гавьяанаас бүтсэн сайхан дурсамжуудыг дэлгэн ярилцахаар тохиролцов. 

2012 оны олимпыг яагаад шүүж чадаагүй тухай, “Монгол хүн монгол хүндээ ийм муу байдаг юм уу!” гэж гадны хүн, тодруулбал FILA-гийн Ерөнхийлөгч, ноён Рафелл Мартинетти-г дуу алдуулсан явдлыг төгсөөгүй ярилцлагынхаа үргэлжлэл болгон үлдээж байна.

-Та яагаад бөхийн спортод дурлан хичээллэх болов. Анхны багш, анхны тэмцээнийхээ тухай яриач?
-Бид эцэг, эхээс арвуулаа. Дөрвөн охин, зургаан хүүтэй айлын тав дахь нь би. Хүүхэд байхдаа Ховд голын усанд зунжин шумбаж, элсэн дээр биеэ шараад, намар гүрдийсэн хар юм болдог. Тэр сайхан ус, агаар биднийг гайгүй бие бялдартай, эрүүл чийрэг болгосон байх.

Багаасаа л спорт сонирхож юм юм л оролдож, сагсан бөмбөг, гар бөмбөг, бөхийн тэмцээн уралдаанд анги, сургууль улмаар нийгэмлэгийнхээ өмнөөс оролцоно. Би зургаагаас аравдугаар анги төгстлөө Улаанбаатарт сурсан юм. Тэр үед Барилгачдын соёлын ордон буюу одоогийн СУИС-ийн баруун жигүүрт Биеийн тамир, спортын “Барилгачин нийгэмлэг” байлаа. Би 1968 оны намраас тус нийгэмлэгийн чөлөөт бөхийн дугуйланд хичээллэж эхлэв. Чөлөөт бөхийн дасгалжуулагч нь спортын мастер, улсын заан Т.Зундуй. Биеийн тамир, спортын “Барилгачин” нийгэмлэгийн Чөлөөт бөхийн дугуйлангаас Гавьяат тамирчин О.Энхтайван төрөн гарсан. Би 1969 оны Октябрын баяраар 21-р сургуульд болсон чөлөөт бөхийн тэмцээнд анх удаа барилдаж, 2-р байр эзэлж, зургаан төгрөгөөр шагнуулаад хуушуур авч идэж, тэрүүхэндээ хөөрхөн баярлаж байв.  

-Таныг дагаж дүү нар чинь бөхийн спортод тэмүүлсэн болов уу?
-Миний дүү А.Баатархүү “1970 онд А.Басхүү ах Улсын идэрчүүдийн аварга болсон тухай хотоос захиа ирүүлж, сонин хэвлэлд энэ тухай мэдээ гарсныг үзэж, баяр хөөр болжээ. Тухайн үед ах шигээ барилдаж болдоггүй юм байх даа гэсэн бодол төрөхгүй юу” гэж ярилцлага өгсөн байдаг. Дүү нар минь бөх рүү тэмүүлэхэд би тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу.

1970, 1971 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 70 кг-д түрүүлж хошой аварга, 1972 оны Улсын аварга шалгаруулах залуучуудын анхдугаар тэмцээнд алтан медаль, 1975 оны Монголын бүх ард түмний V спартикиадад мөнгөн медаль авч байв. 1971 онд анх удаа хилийн дээс алхаж Япон улсын Токио хотод болсон дэлхийн аварга шалгаруулах залуучуудын тэмцээнээс шагналт V байр, 1973 оны Азийн аварга шалгаруулах сонгомол барилдааны тэмцээнд алтан медаль, мөн оны олон улсын “Нөхөрлөл” тэмцээнд хүрэл медаль хүртсээн.

-Улсын шигшээ багт орсон тань хэдэн он байв?
-1971 онд Улсын II шигшээ багт, 1973 онд I шигшээ багийн тамирчнаар шалгаран хичээллэж эхэлсэн. Шигшээ багийн алтан үеийн тамирчид болох Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, М.Хойлогдорж, Т.Артаг, З.Ойдов гуай нарын мундаг бөхчүүдтэй нэг зааланд бэлтгэл хийж, бөхийн гэр бүлд орно гэдэг тамирчин хүн бүрд тохиохгүй хувь тавилан л даа. Гэвч Улсын шигшээ багт дэндүү богино хугацаанд буюу хоёрхон жил хичээллэсэн цорын ганц тамирчин би байгаа юм.

1975 онд Монголын бүх ард түмний V спартикиадад мөнгөн медаль авчихсан, спортын амжилт гаргах ид үед буюу 22 настайд минь учир битүүлэг шалтгаанаар Улсын нэгдүгээр шигшээ багаас гэнэт чөлөөлж, дасгалжуулагчийн ажилд томилсон. Томилох томилохдоо бүр хөдөө, Ховд аймагт шүү. Улсын Нэгдүгээр шигшээ багт тамирчнаар шалгаран орох, чөлөөлөгдөх гэдэг нь тухайн үедээ маш том асуудал л даа. Гэвч би хөдөө яваагүй. Аав минь Ш.Магван даргатай уулзаж, хотод дасгалжуулагчаар ажиллуулахаар шийдвэрийг нь өөрчлүүлж чадсан юм. Ингэж хүүгийнхээ ажил үйлс, амжилт бүтээлийн замыг засаж өгсөн дөө, миний аав. 

1983 онд олимпын зэрэглэлийн буюу Олон улсын шилэгдмэл шүүгчийн эрх авч байлаа

-Тамирчин хүний хувьд дасгалжуулагчаар томилогдоход гомдолтой байв уу?
-Гомдолтой байсан л даа. 1975 онд наймдугаар сард 22-тойдоо “Замчин” нийгэмлэгт бөхийн дасгалжуулагчаар томилогдсон. Чөлөөт, жүдо, самбо, үндэсний бөхөө бүгдийг хариуцна. Улсын заан Долгорсүрэн, Амартүвшин, Улсын начин Ванчигцэрэн гэх мэт ланжгаруудын дасгалжуулагчаар  очлоо. Тэд маань цолоо авчихсан, тээврийн жолооч нар. Хэдийгээр би залуудаа дасгалжуулагч болсон ч Улсын шигшээ багийн тэр том бөхчүүдтэй хамт бэлтгэл хийж, олон улсын тэмцээн уралдаанд хэд хэд оролцож туршлага хуримтлуулсны хувьд дасгалжуулагчаар очоод алдаагүй ээ.

Тэндээсээ 1980 онд Спортын төв ордны дэргэдэх Бөхийн тусгай сургуулийн бөхийн багшаар ирлээ, аминдаа дэвшиж байгаа юм. 1982 онд Улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 1987 онд насанд хүрэгчдийн улсын шигшээ багийн туслах дасгалжуулагч, 1989 онд Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болж, нэг жил ажилласан.

-Дасгалжуулагч мэргэжлээрээ анхан шатнаас нь эхлээд тултал нь ажиллаж дээ?
-Би УБДС-ийг дасгалжуулагч мэргэжлээр 1975 онд төгссөн. Оюутан болсны дараа жилээс Улсын шигшээ багийн тамирчин болсноор оюутны амьдралаас арай өөр дэг журамд орсон. Ингээд дасгалжуулагч мэргэжлийн ажлаа дороос нь эхэлж, хаашаа ч хазайлгүй өгссөн дөө.

-Таныг бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багийн дасгалжуулагч, мөн Монголын чөлөөт бөхийн холбоонд олон жил ажилласан гэдэг?
-Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах хугацаанд бэлтгэн дасгалжуулсан тамирчид маань 1989-1992 онд дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн болон залуучуудын тэмцээнээс алт нэг, мөнгө гурав, хүрэл дөрвөн медаль, тивийн аварга бөх найм төрөн гарч, олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт 190, мөнгө 244, хүрэл 224, нийт 658 медаль авсан байдаг.

Тэмцээний чанар чансаагаар өндөр зэрэглэлийн буюу онцлог том тэмцээний аваргыг олон жилийн дараа буюу анхны алтан медалийг нь хүртэж билээ. 1989 онд А.Энхээ “Дан-Колов”-ийн тэмцээний аваргыг 13 жил, 1990 онд Ч.Батбадрал Тбилисийн тэмцээний аваргыг 22 жилийн дараа авч байв. Ло.Эрхбаяр Унгарын “Гран-При” тэмцээний, Х.Баттуул дэлхийн сайн санааны тоглолтын, 1991 онд Ч.Батбадрал Ираны “Тахти”-ийн цомын тэмцээний алтан медалийг тус тус анх авч, бахдам амжилтуудыг үзүүлж байв. Баяр наадмын бэлтгэлд тусгайлан гаргалгүй ганц ч удаа монгол бөхийн зодог шуудагтай бэлтгэл хийлгэлгүй зөвхөн чөлөөт бөхийн бэлтгэл сургуулийг эрчимтэй хийлгэж байгаад улсын баяр наадамд шууд барилдуулж улсын цолтон бөхчүүдийг төрүүлсэн. 

1990 оны наадамд П.Сүхбат улсын заан, Ло.Энхбаяр, Лу.Энхбаяр, Р.Гансүх нар маань улсын начин цол хүртсэн. Наадмын талбай дээр багийн ахлагч П.Сүхбат маань “Багш аа, манай шигшээ багийн гал арчаад өглөө шүү дээ” гэж сайхан инээгээд бахархан хэлж байсан даа. Ганц энэ удаа биш л дээ, Ло.Эрхбаяр, Ч.Бямбадорж нар 1989 онд Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс долоодугаар сарын 10-ны өдөр ирж, маргааш нь наадамдаа зодоглоод Улсын начин цол хүртсэн нь бас л манай багийн онцлох амжилт.

-Та Монголын чөлөөт бөхийн холбоонд олон жил ажилласан байх аа?  
-1993 онд Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Бас нэг сонин юм хэлэхэд, нэг төрлийн спорт буюу чөлөөт бөхийн спорт дотроо дөрвөн чиглэлд нь ажилласан хүн надаас өөр байдаггүй юм. Нэгдүгээрт, чөлөөт бөхийн тамирчин. Хоёрдугаарт, дасгалжуулагч болсон. Гуравдугаарт, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга буюу зохион байгуулалтын ажил хариуцсан. Дөрөвдүгээрт, шүүгчээр ажилласан. Анх “Замчин” нийгэмлэгт ажиллах үед нийгэмлэхийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна, тэмцээн явуулахад дүрмээ мэдэх хэрэгтэй. Дасгалжуулагч хүн дүрмийн өндөр мэдлэгтэй байх ёстой. Ингээд дүрэм судалсаар, тэмцээн шүүж эхэлсэн. Зэрэг ахихын хэрээр хот, улсын хэмжээний тэмцээн шүүдэг боллоо. Биеийн спортын улсын хорооноос зэрэг олгоно.

Монгол Улсын III,  II,  I зэрэг, Улсын шүүгчийн зэрэг олгодог. Би 1977 онд Улсын шүүгч, 1978 онд олон улсын  шүүгч болсон. 1978 онд Улаанбаатар хотод “Интернационал” гэж олон улсын тэмцээн болов. Олон улсын бөхийн холбооны көлендарчилсан төлөвлөгөөнд орсон монголчуудын ганц үздэг, Спортын төв ордныг “нураадаг” тэмцээн. Монголчууд чөлөөт бөхдөө хайртайг хэлэх үү.

Тэр тэмцээний үеэр Францын Эдмон Лекланш гэж том шүүгч ирж, шүүгчийн зэрэг олгох семинар хийв. Энэ хүн семинарыг удирдаж, биднээс шалгалт авч, Интернациональ тэмцээнийг шүүлгээд зэрэг олгосон юм.
Олон улсын тэмцээний шүүгч III  зэргээс эхэлдэг. Би энэ семинараар гурвыг алгасаж Олон улсын II зэрэг авсан. Түүнээс хойш есөн жилийн дараа 1987 оны ДАШТ-ийг шүүж байхдаа Лекланштай нутагт нь тааралдсан. “Та надад анх олон улсын зэрэг олгосон” гээд тэврэлдээд сайхан уулзсан.

-Та бөхийн чөлөөт барилдааны шүүгчээр хэзээнээс албан ёсоор ажиллах болов. Тамирчин, дасгалжуулагч, дараа нь шүүгч. Шилдэг шүүгч болж байсан талаар яриагаа үргэлжлүүлье?
-
Дасгалжуулагч хүн мэргэжлийн талаасаа олон талын мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Үүний нэг гол зүйл нь барилдааны дүрмийн мэдлэг. Сургалт, дасгалжуулалтыг дүрэмтэй уялдуулан явуулах, дүрмийн шаардлагыг хэрэгжүүлэн эзэмшүүлэх нь чухал. Нөгөө талаар бөхийн салбарт анхан шатнаас нь ажилласан миний хувьд бэлтгэл сургуулиас гадна уралдаан тэмцээн зохион байгуулах бүхий л ажлыг хариуцан хийсээр иржээ. Тэмцээний зохион байгуулалт, шүүлтээс авхуулаад санхүү, аж ахуйн нярав хийх нь ч энүүхэнд. Анхан шатны салбарын ажлын бодит байдал намайг чөлөөт бөхийн шүүгчийн амаргүй ажилд түлхсэн юм болов уу. Энэ бол 1975 оны төгсгөл үеэс эхтэй.  

Анх 1976 онд Улсын шүүгч, 1978 онд Олон улсын II, 1981 онд олон улсын I зэрэг, 1983 онд олимпын зэрэглэлийн буюу Олон улсын шилэгдмэл шүүгч болж байв. 2006-2009 онд Дэлхийн бөхийн холбооны Шүүгчийн зөвлөлийн гишүүн долоон гишүүний нэгээр томилогдон ажиллажээ.

-Олон улсын шилэгдмэл шүүгчийн шалгуур нь амаргүй даваа биз?
-Би 1981 онд Америкт болсон Дэлхийн цомын тэмцээнийг амжилттай шүүж, шалгалт өгөөд олон улсын Нэгдүгээр зэргийг авсан. Том зэрэг олгохдоо семинар орно, дараа нь онолын шалгалт аваад, 3-6 өдөр үргэлжлэх тэмцээн шүүлгэсний дараа зэрэг олгох эсэх шийдвэр гаргадаг.  

1983 онд Унгарын Будапешт хотноо болсон Европын аварга шалгаруулах сонгомол, чөлөөт бөхийн тэмцээний үеэр болсон шилэгдмэл шүүгч болох шалгалтад орсон. Онолын хичээл дууслаа, шалгалтаа ч дажгүй өгчих шиг боллоо. Тэр үед англи хэл ч сайнгүй байв. Тэмцээн сонгомол барилдаанаар эхэллээ. Сонгомол барилдаан манайд хөгжөөгүй, надад дадлага, туршлага байхгүй. Дэвжээнд гараад удаагүй байхад Олон улсын шилэгдмэл шүүгч Генчо Зайров гэж Болгарын багш дуудлаа.

 “Чи битгий биеэ барь, чи чадаж байна. Чөлөөт бөхтэй адилхан гэж бод. Чи дүрмээ сайн мэднэ. Чи бодоод байна, өөртөө итгэ! Юу бодсон, шууд оноогоо өгөөд бай!” гэсэн. Сонгомлын чөлөөтөөс ялгаатай нь хөлд гар хүрэхгүй, бас хөлд хөл хүрч болохгүй, зөвхөн цээжээрээ барилдана. Тиймээс оросууд классик барилдаан гэж хэлдэг. Сонгомол бөх, Европын АШТ учир надаас өөр нэг ч монгол хүн тэнд байхгүй. Эхний өдрийн тэмцээнд дууслаа. Хоёр дахь өдрийн тэмцээний дараа Дэлхийн бөхийн холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч тэргүүтэй удирдлагууд хаалгаар гарч явна. Ар нуруун дээр нэг хүн зөөлхөн гараа тавилаа, эргээд харсан Милан Эрцеган Дэлхийн бөхийн холбооны ерөнхийлөгч /FILA/, ээ бурхан минь. Тэгсэн, юу гэж хэлсэн гээч “Чи маш сайн ажиллаж байна”. Ёо, тэрэн шиг урам, энерги би хаанаас авах вэ, дотор нар гараад явчихсан.  

Дөрөв дэх өдөр нь чөлөөт бөхийн барилдаан эхэллээ, гайгүй. Гэхдээ бас осолтой. 1983 онд Олон улсын бөхийн холбооны  Шүүгчийн зөвлөлийн дарга, Грекийн иргэн Бурон Караяннис гэж хүн байв. Караяннистай би лифтэнд таарчихлаа. “You good job!” гэж байна шүү. “За за, учиртай юм байна, одоо энэ темпээ л алдахгүй юм шүү” дотроо бодов.

-Шүүхэд хэцүү барилдаан гэж байдаг уу?
-Идэвхгүй, торгоё гэхэд торгож болдоггүй барилдаантай бөхчүүд байдаг. Тэрийг шүүхэд хэцүү. Тэмцээн дууслаа. Шүүгчийн шалгалтад 10 гаруй хүн орж, ганц би тэнцсэн. Үүнийг баримтаар нь хэлье л дээ. Хэдийгээр би 1983 оны гуравдугаар сард болсон шалгалтад тэнцсэн ч тухайн жилийнхээ дэлхийн аваргыг шүүх эрхгүй. Дараа жил нь Дэлхийн бөхийн холбооны шүүгчийн жагсаалтад шилэгдмэл шүүгч нэрээр бичигдсэний дараа шүүж эхлэх дүрэмтэй, одоо ч тийм хэвээрээ юм билээ. Би 1984 оноос exceptional буюу олон улсын шилэгдмэл шүүгч гэж сэтгүүлд нэр гараад, батлагдах ёстой юм.  

-Дараа жил нь FILA-гийн сэтгүүлд нэр гарсны дараа Та дэлхийд шүүгээд эхлэхэд асуудалгүй биз дээ?
-Анх энэ тэмцээнд явах шийдвэрийг Намын төв хорооноос гаргасан боловч яг явахад саад тулгарсан. Нэлээн асуудал болж байж нисэхийн өмнөх өдрийн 16.30 цагт Намын төв хорооноос “Басхүүг явуул” гэж Гадаад хэргийн яам руу утасдсан байдаг. Ингэж хэл амтай явсан хүн хэдийгээр шалгалтдаа тэнцэж, эрхээ авсан  ч гэлээ хоосон буцах болчихоод, нэг л дутуу санагдаад горьгүй. Намайг явахад манай Спорт хорооны дарга Г.Дамдин “За, хүү минь чи тэр зэргийг заавал авчирна шүү. Авдаг л юм бол над руу цахилгаан явуулаарай. Унгарт суугаа Элчин сайд Балдоод шууд яваад ороорой, цахилгааныг чинь үнэгүй явуулж өгнө” гэв. Хэдийгээр зэрэг авсан гэх ч миний шүүгчийн үнэмлэх дээр бичигдээгүй, дараа жил бичигдэнэ.

Шүүгчийн нарийн бичгийн дарга, дараа нь Дэлхийн бөхийн холбооны ерөнхийлөгч болсон Рафи Мартинети бичиг хэргийн ажилтай ганцаараа сууж байв. Яваад очлоо, намайг таниад “Баскү” гэж байна. “Би энэ жилийн ДАШТ-ийг шүүж болох уу?” гэж шууд асуулаа. Тэгсэн “Ямар ч асуудалгүй, аль вэ үнэмлэхээ гаргаад ир” гээд шууд Олон улсын шилэгдмэл шүүгчийн А тэмдэглэгээ тавьж, гарын үсэг зураад өгсөн. Зургаан сарын дараа буюу есдүгээр сард ЗХУ-ын Киев одоогийн Украины Киев хотноо ДАШТ болох байв. “За баяр хүргэе, Киевт уулзъя” гэлээ.  

Би лицензийн дэвтрээ үнсэж аваад, буудал руугаа чавхадчихсан. Орой нь буудалдаа хүлээн авалтад орлоо. Өглөө эрт Элчин сайдын яам руугаа мэдээ хүргэх гэж таксидлаа. Элчин сайд Балдоо гуайтай уулзаж, учир явдлаа хэлтэл “Өө тийм үү, баяр хүргэе чамд” гээд нэг хүн дуудаад цахилгааныг нь явуул гэсэн. Тэр үед манай Дамдин даргын туслах Баасандорж гэж залуу байв. Өглөө даргыг орж ирэхэд “Нөгөөдөх чинь хуссан байна шүү” гэхэд нь Дамдин дарга ширээ цохиод “Молодец!” гэсэн гэдэг. Тэгж 30 настайдаа олон улсын шилэгдмэл шүүгч болсноос хойш 30 гаруй жил дэлхийд шүүжээ. Олон улсын шилэгдмэл шүүгч нэр нь 2009 онд өөрчлөгдөж, “Олимпын зэрэглэлийн шүүгч” гэх болсон. 

1984 оны Лос-Анжелесын XXIII олимпыг шүүх эрх авсан  ч хоёр системийн зөрчлөөс болоод явж чадаагүй. Гэвч FILA-гаас олимп шүүсэнд тооцож, оролцогчийн үнэмлэх гардуулсан

-Олон улсын шилэгдмэл шүүгчээр 30 гаруй жил ажиллахдаа Та хэчнээн олимпын наадмыг дэнслэв?
-Чөлөөт бөхийн олон улсын шүүгч 60 нас хүрээд албан ёсоор тэтгэвэрт гардаг. 60 хүртлээ би зургаан олимп, дөрвөн дэлхийн цомын тэмцээн, 30 ДАШТ, Европ болон Азийн аварга, Азийн наадам нийт 45 удаа шүүсэн. Дэлхийн бөхийн холбооны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож 30 оронд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удирдан зохион байгуулсан.

-Таны шүүсэн анхны олимпын наадам аль байв?
-1983 онд олон улсын шилэгдмэл шүүгч болоод, 1984 онд анхны олимпын наадам шүүхийн тулд шалгалтад орлоо. 1984 оны Лос-Анжелесын зуны XXIII олимпын шүүгчийн сонгон шалгаруулалт 1984 оны дөрөвдүгээр сарын 24-25-нд Швед улсын Jonkoping хотноо болов. Дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 1-нд болсон Европын аварга шалгаруулах бөхийн чөлөөт ба сонгомол барилдааны тэмцээнд амжилттай шүүж, анх удаа Олимпын наадмын шүүгчээр шалгарч эрхээ авсан юм. Тэр үед Олон улсын шилэгдмэл шүүгч 128 байв. Тэднээс 86 шүүгч FILA-гийн шийдвэрээр нэр заагдан шалгаруулалтад оролцсоноос 50 шүүгчийг олимпын шүүгчээр шалгаруулсны нэг нь би байсан. Европын аварга шалгаруулах тэмцээн дуусахад үргэлжлүүлээд олимпын бэлтгэл ажил эхэлнэ. Олимпын шүүгчийн хувцас, ёслолын хувцасны хэмжээ, ID картны зураг авлаа. Харамсалтай нь энэ олимпод би ороогүй.

Яагаад?
-Яагаад гэхээр 1980 оны Москвагийн олимпод барууныхан бойкот хийгээд ороогүй. Энэ хоёр системийн зөрчлийн улмаас 1984 оны Лос-Анжелесийн олимпод соц орнууд орохгүй гэж мэдэгдэл гаргасан. Гэхдээ энэ нь шүүгчид хамаагүй байдаг аж. Румын, Унгар, Болгар бүгд орсон. Хоёрхон орон ороогүй, ЗХУ, Монгол.

Тэр үед Ш.Магван дарга надад “Чи улсыг биш, дэлхийг төлөөлж байгаа тул явах ёстой. Хоёулаа 7-р сарын 1-нд хамт явна” гэсэн юм. Миний нислэгийн билет, ID карт ч ирсэн байв. Би залуу ч байж, учрыг нь олохгүй байсаар байтал олимп эхэлчихсэн. Хоёр системийн улс төрийн зөрчлөөс болоод анхны олимпын эрхээ авсан боловч шүүж чадаагүй. Гэхдээ үүнийг Дэлхийн бөхийн холбоо харж үзсэн. ЗХУ-ын гурван шүүгч, надтай нийт дөрвөн шүүгч хохирсон учир дараа жилийн ДАШТ-ий үеэр Лос-Анжелесийн олимпод та дөрвийг шүүсэнтэй адилаар тооцно гээд бидэнд оролцогчийн сертификатыг гардуулсан.  

Ингэж олимп шүүсэн гэж албан ёсоор тооцогддог учир би зургаан олимп шүүсэн гэж явдаг.

-Харамсалтай байв уу?
-Харамсалтайгаар барах вэ. Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн Ш.Магван гуай бол явсан л даа. Яг үнэндээ би балчирдаад, дарга болохгүй гэсэн гээд үлдчихсэн. Зөвлөлтийн гурав ч гэсэн тэгсэн юм билээ. 

Сөүлийн олимп шиг гоё дуутай олимп болоогүй гэж би боддог

-Тэгвэл яг оролцсон анхны олимп тань 1988 оны Сөүлийн олимп байх нь ээ?
-Тийм ээ. Сөүлийн зуны 24-р олимп 1984 оны есдүгээр сарын 16-наас аравдугаар сарын 2-ны хооронд 16 хоног үргэлжлэв. Тус олимпод 160 орон оролцсон. Тэр бол миний биеэр оролцон шүүсэн анхны олимп. Олимпод олон удаа оролцсон тамирчид, төлөөлөгчид тэр үедээ болон түүнээс хойших 10-20 жилдээ ч Сөүлийн олимпыг “Номер нэг олимпыг наадам” гэж үнэлдэг юм билээ. 

-Яагаад тэгж үнэлсэн юм бол?
-Нэгдүгээрт, хоёр системийн үед олимпын жинхэнэ одод сорууд нь найман жил завсарласны дараа Сөүлийн олимпын наадмаар анх удаа уулзсан. Үүгээрээ тамирчдад баяр баясгалан, урам зориг өгсөн наадам болсон. Хоёрдугаарт, нэлээн юм уншиж байхад хамгийн сайн зохион байгуулалттай, хамгийн энэрэнгүй шинж чанарыг илтгэснээрээ олон улсын харилцааны асар их ач холбогдолтой олимп болсон гэж үнэлдэг. Сөүлийн олимпын нээлт бол гайхамшиг. Есдүгээр сарын 17-нд өдрийн цагаар нээлт нь болсон. Нээлт 10.30-д урлагийн тоглолтоор эхэлсэн. Үүнээс өмнөх, дараах бүх олимп гэрлийн шоу үзүүлэх гэж шөнийн цагаар хийдэг болсон. Сөүлийн олимпыг өдөр нээсэн атлаа шөнийнхөөс дутахгүй, агаарт маш гоё үзүүлбэрүүд тавьсан. Гуравдугаарт, Сөүлийн олимп шиг гоё дуутай олимп болоогүй гэж би боддог. Олон хүн надтай санал нийлдэг. “Hand in hand” буюу “Гар гараа барья” гэдэг дуу. 

Тэр бол олимпын тамирчин, зочид төлөөлөгчид, үзэгчид гээд бүх хүний зүрхэнд зоож өгсөн дуу. Дэлгүүр, ресторан Сөүл хотын хаана л бол хаана энэ дуу эгшиглэж байсан. Олимп нээх хүртэл нууц байсан, нээнгүүт хаа сайгүй дуулж эхэлсэн. Солонгосыг дэлхийд гаргая гэж бүтээсэн дуу. Сөүлийн олимп бол Солонгосыг яаж алдаршуулах, яаж сурталчлах вэ гэж Солонгосын ард түмэн бүгд хөдөлсөн олимп. Маш олон хүн улсынхаа төлөө цалингүй ажилласан гэдэг. Үүнээс хойш би олон олимпод оржээ. Хүнд  хүрсэн үйлчилгээ дээд зэрэгт үзүүлсэн, ялангуяа шүүгчдэд мундаг үйлчилсэн. Ямар ч олимпоор шүүгчдэд унаа гаргаж өгөхгүй л дээ. Сөүлийн олимпод цагаа захиалчихвал унаа бэлэн.

-Та Сөүлийн олимп шүүхийн тулд Лос-Анжелесийн олимп шиг шалгалтад нь орсон уу?
-Сөүлийн олимп шүүхийн тулд урьдчилсан шалгаруулалт буюу шүүгчдийн нэр заагдаж, Английн Манчестер хотноо болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр шалгалтаа өгсөн. Тэр тэмцээнээ шүүсэн. Тэндээ хувцасны хэмжээ өгч, ID картны зургаа авахуулсан. Шүүгчид зориулсан тэмцээний, ёслолын хоёр ээлжийн иж бүрэн хувцас өгнө. Дээр нь бичиг хэрэг, бэлэг дурсгалын зүйлс ч ирнэ. Бүх шүүгч олимп эхлэхээс гурав хоногийн өмнө Сөүлд очих ёстой. Би олимп эхлэхээс хоёр хоногийн өмнө Монголынхоо баг тамирчидтай очиж, олимп дууссанаас нэг хоногийн дараа буцсан. Чөлөөтийн шүүгч нар Хан мөрний эрэг дэх Сөүл хотын “Ривера” зочид буудалд буулаа. Хан мөрөн рүү сайхан өрөө надад таарав.  

Миний шүүлт сонгомол барилдаанаар эхэллээ. Сонгомол барилдаан есдүгээр сарын 18-22-нд таван өдөр үргэлжлэв. Нэг жингийн барилдаан гурван өдөр болсон. Дараа нь 9-р сарын 27-ноос 10-р сарын 1-нд чөлөөт барилдаан явагдсан. Тэмцээний дараа шүүгчдийн өрөөнд байж байтал “Басхүү, чамайг дуудаж байна” гэв. Гарсан чинь “Сонгомол барилдааны олимпын аваргын төлөөх барилдааныг шүүнэ” гэж байна. Сонгомолд олимпын аваргын төлөөх 90 кг-ын жинд Болгарын бөх Atanos Komchev, Финландын бөх Harri Koskela нарын барилдааныг шүүж, Болгарын бөх 4:0-оор ялсан.

-Олимпын аваргын төлөөх тэмцээнийг шүүнэ гэдэг шүүгчийн хувьд ур чадвар, чансаа шалгасан ажил биз дээ?
-Алтан медалын төлөөх тэмцээнийг надаар шүүлгэнэ гэж үнэндээ бодоогүй. Би олон улсын шилэгдмэл шүүгч болоод тавхан жил болж байв. Шүүгчийн туршлага, чадварыг харна шүү дээ. Сонгомол барилдаанаас хойш дөрөв хоногийн дараа чөлөөт бөхийн барилдаан эхэллээ. Энэ тэмцээнд манайхан ч барилдана. Эхний өдөр 100 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд ЗХУ-ын тамирчин, дэлхийн аварга Л.Хабелов, Румыны В.Пушкашу нарын барилдааныг дэнсэлсэн. Аваргын төлөөх барилдаан шүүнэ гэж бас л төсөөлөөгүй байтал намайг дуудлаа шүү. Цаанаа л нэг сэтгэл догдлоод, тэр үед дэлгэцийн баруун дор “Baskhuu Aduuch No35” гээд Монголын далбааг гаргадаг байлаа, одоо больсон. Таван тивд дэлгэцээр гарна шүү, энэ бол эх орны сурталчилгаа, Басхүү чи алдаж болохгүй шүү гэж бодно. Хүч тэнцүү барилдаан болсон, сайхан шүүсэн. 1:0-оор Румын ялсан.

-Ер нь хүч тэнцүү барилдаан шүүх хэцүү юү?
-Хэцүү шүү. Дараа нь 57 кг-ын жинд Дэлхийн зургаан удаагийн аварга, олимпын хоёр удаагийн аварга ЗХУ-ын тамирчин С.Белоглазов, Дэлхийн хоёр удаагийн мөнгөн медальт Ираны бөх А.Мохаммадиян нарын барилдааныг тус тус шүүлээ. Энэ тэмцээнд ялагдсан Ираны бөх А.Мохаммадиян ялсан Зөвлөлтийн бөхийг мөрөн дээрээ үүрээд, дэвжээ тойроод гүйчихсэн. Би бүр гайхаад хараад зогсчихлоо. Ялагч бөхдөө тэгж баяр хүргэж, дуулиан тарьсан. Тэр бол эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон барилдаан байв, үзэгчдийн сэтгэл ч маш их догдолсон.

Дэвжээнээс буутал Ш.Магван дарга суудлаасаа бууж ирээд, “Миний хүү, чамд баяр хүргэе. Ямар сайхан шүүв ээ, чи. Энэ чинь эх орны амьд сурталчилгаа. Чи ийм олон удаа аваргын төлөөх барилдаан шүүнэ гэдэг олимпын хөдөлгөөнд том хувь нэмэр оруулж байна” гээд тэврээд, үнссэн.  Дараа нь “Би чамд дахин баяр хүргэе. Чамд нэг маш том шагнал хүртээхээр болсон” гэж байна. Ямар шагнал байдаг билээ? гэхэд “Өнөө орой хаалтын хүлээн авалт дээр чи “Алтан шүгэл”авна” гэдэг байгаа. Тэнд надаас ахмад буурал болсон шүүгчид олон, би яаж авах вэ дээ гээд итгэж чадахгүй байв. “Комиссынхон чамд 100 хувь санал өгсөн байна лээ” гэв.  
 
Олимпын өвөө гэж бидний хүндэтгэдэг Ш.Магван гуай Олон улсын олимпын хорооны гишүүн шүү дээ. FILA-гийн ерөнхийлөгч Милан Эрцегантай найз, тэд нар хүндэт зочдын суудалд ойролцоо суусан юм. Намайг тэмцээн шүүж байхад “Танай улсын шүүгч сайн шүүж байна” гэж хоорондоо яриа өрнүүлсэн биз, тэгэхдээ хэлж л дээ. Энэ бол сүүлийн тэмцээн дууссан 1988 оны аравдугаар сарын 1-ний өдөр. Буудалдаа ирж, ёслолын хувцсаа өмсөөд оройн хүлээн авалтад орлоо. ОУОХ-ны  зарим гишүүн, FILA-гийн удирдлагууд ширээ тойрон суужээ. Дуу хуур болж байснаа “Алтан шүгэл” гардуулах ёслол эхэллээ шүү. Басхүү Адууч гэж дуудлаа, би юу билээ гэж эргэлзсэнээ ухасхийгээд босож чаддаггүй. Манай ширээнийхэн “Үгүй чи босооч ээ, Басхүү” гэж байна. FILA-гийн ерөнхийлөгч Милан Эрцеган “Алтан шүгэл”-ийг хүзүүнд зүүж өгсөн. Тэнд би ганцаархнаа, манай Монголын шигшээ багийнхан олимпын тосгондоо байв. Монголчуудаа мэдээ хүргэх гэж олимпын тосгон руу утасдлаа даа. Би 35-хан настай, ээж аав бодогдоод нулимс гардаг юм билээ.

-35 жилийн тэртээх тэр сайхан үйл явдлаас хойш 35 жил өнгөрчээ. Танд дахин баяр хүргэмээр байна.
-Баярлалаа. “Алтан шүгэл” авдаг жил би 35-тай байжээ.Одоо би 70 нас хүрлээ. Саяхан л юм шиг санагдаж байна. Сөүлийн олимп эхлэхийн өмнөх өдөр семинар хийж, дараа нь дэвжээний болон хажуугийн шүүгчдэд номер тараалаа. Номероо нуруундаа байрлуулаад дэвжээнд гарна. Тэгсэн надад 35 номер өгсөн. “Хүүе, би чинь 35 настай шүү дээ” гэж бэлгэшээгээд авч байлаа. Ямар тэмцээн шүүх, хэнд ямар дугаар тараах зэрэг бүх зүйл нууц байдаг юм. Тэмцээн эхлэхийн өмнө л бид ямар тэмцээн шүүхээ мэддэг, тэмцээн шүүх хуваарийг ганцхан хүн хийдэг. Цаанаасаа л надад их ивээлтэй жил байсан даа.
Ёслолын дараа олимпын тосгон руу залгасан манай Спортын хорооны орлогч дарга А.Олзбаяр утас авч байна. “Ямар сайхан мэдээ вэ, нэг нь ч гэсэн аштай юу даа. Маргааш л бүгд уулзаж баяр хүргэе” гээд сүйд болсон. Тэр олимпод манайхаас боксоор Нэргүйн Энхбат л ганц хүрэл авсан юм. 

“Рио-2016” олимпод Монголоос аварга төрөх байсан

-Танаас хойш олимпын зэрэглэлийн шүүгч манай улсад хэр олон төрсөн бэ?
-Хэд хэд бий. Хамгийн сүүлд 2021 онд болсон Токиогийн олимпод жүдогийн шүүгч Т.Энхцэцэг аваргын төлөөх хоёр тэмцээн шүүсэн. “Алтан шүгэл”-тэй шүүгч манайд одоогоор дахин төрөөгүй  байна. Дэлхийн шилдэг шүүгчид олгодог “Алтан шүгэл” шагналыг 1983 оны ДАШТ-ээс олгож  эхэлсэн. Анхны шагналыг дэвжээ, хажуугийн шүүгчид биш, өмнө нь олон улсын шилэгдмэл шүүгч байсан одоо ОУБХ-ны удирдлагууд болон Шүүгчдийн зөвлөлийн гишүүд, дарга нарт олгодог байв. Миний лицензэд Олон улсын шилэгдмэл шүүгчийн гарын үсэг зурж өгсөн, сүүлд Дэлхийн бөхийн холбооны  ерөнхийлөгч болсон Рафи Мартинети нарын дарга нарт өгсөн. Харин 1984-1988 онд “Алтан шүгэл”-ийг 28 хүнд олгосон ба шүүгчдээс энэ шагналыг хүртсэн зургаа дахь шүүгч би юм билээ. Тус шагналаар 1983-2006 онд 66 хүн шагнуулсан.  

-Таны дараагийн олимпууд юу байв?
-Дараагийн олимп гэвэл 1996 оны Атланта, 2000 оны Афин, 2004 оны Сидней, 2008 оны Бээжингийн олимпод шүүсэн.

-2012 оны Лондонгийн олимпод яагаад шүүгээгүй юм бэ?
-2012 оны Лондонгийн олимпын өмнө FILA-гаас надад бичиг ирсэн, одоо надад бий. Тэр албан тоотод, 2011 оны гуравдугаар сард Германд болох ЕАШТ-ийг, есдүгээр сард Туркт болох ДАШТ-ийг заавал шүүнэ. 12-р сард Лондонд болох туршилтын тэмцээн буюу олимпын шүүгч нарын семинарт заавал орох ёстой. Энэ гуравт оролцсоны дараа олимпын шүүгч сонгох эцсийн шалгаруулалтад орно гэж уг бичигт заасан. Би хоёр тэмцээнээ шүүсэн, семинарт суусан. Харамсалтай нь, энэ гуравт огт ороогүй хүн чадах бүх муухай юм хийгээд Монголоос шүүсэн юм аа. Тэр шүүгч 2012 оны олимпод шүүгээд зэрэг нь буусан, 2023 он хүртэл зэрэг ахиагүй. “Энэ хугацаанд тэр хүн бидний урдуур орж жил бүр зэрэг ахиулах шалгалт өгөөд ахиулж чадаагүй” гэж одоогийн залуу шүүгчид харамсдаг юм билээ.

Эцэст нь өнөөдөр Монголын чөлөөт бөхийн шүүгч нарын үнэлэмж унасан. Олимп байтугай дэлхийн аваргыг шүүх шүүгчгүй өчнөөн жил боллоо. Энэ бол тухайн үеийн Монголын чөлөөт бөхийн холбооны увайгүй, хүнлэг бус удирдлагуудын буруу. Тэдний гар хөл болсон хоёр шүүгчийн буруу. Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар томилогдоод удаагүй байна. Шинэ удирдлага энэ хагарал эвдрэл, муу муухай бүхнийг засаж, зангидах байх. Шударга үнэнийг хэлсэн хүнийг нухчин дардаг, дулдуйдсан хүнд найр тавьдаг удирдлагууд байсан юм.

-Үүний цаана юу байж болох вэ. Та юу гэж бодож байна?
-Ийм асуулт надаас нэг бус хүн асууж байв. Энэ удаа хариулалгүй үлдээе.

-Улс өөрийн шүүгчтэй байхын давуу тал нь юу вэ?
-Спортыг хөгжүүлэх тулгын гурван чулуу байдаг. Тамирчин, дасгалжуулагч, шүүгч. Энэ гурвын нэгдмэл үйл ажиллагаан дээр спорт эрчимтэй хөгждөг юм. Холбооны шинэ Ерөнхийлөгч шүүгч бэлдэнэ, залуу шүүгч нараа дэмжинэ гэж байгаа нь маш зөв.

-Та 2014 онд Дэлхийн бөхийн холбооны “Алдрын танхим”-д өргөмжлөгдсөн анхны монгол хүн шүү дээ?
-Алдрын танхимд олимп, дэлхийн аваргууд, шүүгч, дасгалжуулагчдыг өргөмжилнө. Би бол шүүгчээр залагдсан. Алдрын танхимд өргөмжлөгдсөн дэлхийн найм дахь шүүгч. “Дэлхийн бөхийн алдрын танхим”-д өргөмжлөн залагдаад шүүгчийн ажлаа өндөрлүүлэхэд надад сайхан байлаа. Энэ ёслол 2014 онд Ташкентад зохион байгуулсан ДАШТ-ий өмнө болсон. Өргөмжлөн залагдаад хажуудах хүмүүсээ харахад дандаа дэлхийн томчууд. Би эдний түвшинд хүрсэн юм байна шүү дээ гэж бодоход итгэхийн аргагүй санагдана. Хүүхэд байхаасаа бөхийн спортоор оролдоод өдийг хүртэл нь явлаа даа гэж бодоход жинхэнэ нулимс гарна даа.

-Чөлөөт бөхийн дэвжээн дэх Таны залуу насны аялал сонирхолтой, эрч хүчтэй сайхан байжээ. Та FILA-гийн томилолтоор хаана хаана тэмцээн зохион байгуулж байв?
-Сайхан шүү. Дайны үед Афганистан хоёр удаа томилогдсон. Афганд амьдрал цэцэглэж байна гэдгийг харуулахын тулд хоёр удаа тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд заавал 10 гаруй соц орныхон орно. Дээр нь Энэтхэг, Пакистан нэмэгдэнэ. Тэр тэмцээнийг удирд гэж Дэлхийн бөхийн холбооны бүрэн эрхт төлөөлөгчөөр намайг томиллоо. 1985 онд бол хүнд байсан. Зочид буудлын үүдний өрөөнд хоёр АК-тай комиссар хамгаалдаг, гадагшаа машинаар явна. Тамирчдын автобусыг стадион дотор зогсоож, стадионы гадуур цэргүүд бүсэлж хамгаална, давхар танктай байдаг. Харин 1987 нэлээн тайван болсон байв. Тамирчдын автобусыг стадионы гадаа тавьж байна. “Дотогш нь оруул” гэтэл “Айх юмгүй болсон, хамгаалалттай” гэж байна. Би ч машинтайгаа орно.

Хөтөлбөрт тэмцээн 12.00 цагт завсарлана гэсэн бол та 15 минутын өмнө завсарлаж байгаарай гэв. Гэтэл тэмцээн зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга гурван барилдаан дутуу байхад “Завсарлая” гэж байна. “Энэ нөхөр аль талынх нь юм бол?” гэж хардсан ч завсарлага зарлачихлаа. Герман, Чехийн тамирчид “Бид барилдъя, хөтөлбөрт заасан цаг болоогүй байна шүү дээ” гэж заргалдаж байна. Тэмцээн завсарласны дараа буудалдаа ирээд удаагүй байтал дэлбэрэлт болсон. Стадионоос сүүлчийн автобус гарч, хамгийн сүүлчийн хүн буудалдаа орсны дараахан дэлбэрэлт болсон. Стадионд бөмбөг тавьсан байжээ. Дэлбэрэлтэд нэг ч хүн өртөөгүй, хэрвээ сүүлийн гурван барилдаан болсон бол унаандаа сууж байхдаа, эсвэл замдаа үрэгдэх байсан биз.

Маргааш нь онгоц захиалаад тэмцээнээ орхиод явахаар болж байв. Тэгсэн Афганистаны Спорт хорооны дарга, сайд нь ч ирлээ. “Та ямар ч байсан тэмцээнээ дуусга. Дуусгахгүй бол Америкууд энийг ашиглана” гэж байна. Зөвлөлтийн зөвлөгч нар хэлж л дээ. “Энэ бол бидний буруу. Дотор байсан хамгаалагчийн гарсан хойгуур бөмбөг тавьсан байна. Одоо стадионы бүх дэвжээг нохойтой самнаж байгаа, бүх автобусыг шалгаж байна. Стандионыг танкаар хүрээлж, хамгаалалтыг дээд зэргээр тавина. Зөвлөлтийн  цэргүүд ирсэн, ямар ч аюулгүй. Та тэмцээнээ удирдаад, дуусга” гэж хүссэн. Тэгээд л ухууллаа, тамирчид ч дуртай дургүй. Ямартай ч тэмцээнээ дуусгасаан. Дахин дэлбэрэлт болоогүй. 

-“Рио-2016” олимпод манай тамирчин Г.Мандахнаран медалийн үзүүрээс атгаад алдсан. Тэр тэмцээнийг Та юу гэж дүгнэж байв?
-Шүүгч нар хуйвалдсан, буруу шийдвэр гаргасан. Г.Мандахнаранг торгож болно. Торгох бол дүрмийн тусгай заалтын дагуу барилдааныг зогсоож, сануулж байгаад торгох ёстой. Хоёрдугаарт, гурван шүүгч санал нэгдэх ёстой юм. Бидний хийсэн дүн шинжилгээнээс харахад гурван шүүггч санал нэгдэж чадаагүй юм билээ. Гурван шүүгч санал нэгдэх боломж ч байгаагүй. Ийм учраас манай Г.Мандахнаран үнэхээр хохирсон.  

”Монголын чөлөөт бөхийн холбоонд шударга ёсыг тогтоож өгөөч. Та нараас би гуйя, залбиръя” гэж хэлсэн

-Таныг 2016 оны Рио де Жанейрогийн олимпын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилоод, олимпын өмнөхөн чөлөөлсөн юм билээ. Тэр ямар учиртай вэ?
-2012 онд би Бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо. Жүдо, чөлөөт, бокс, буудлага гэх мэт 17 шигшээ багаа хариуцсан ерөнхий дасгалжуулагч, энэ бол миний мэргэжлийн ажил. Би хэсэг хугацаанд ажилгүй байсныг хэлэх үү, үнэхээр ажиллая гэж бодсон. Анх удаа үндэсний шигшээ багт олимпын циклд дөрвөн жилийн ерөнхий төлөвлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл, олимпод яаж бэлдэх, жил жилд ямар амжилт гаргах, тэрийг яаж батжуулах, эцэст нь олимпод ямар амжилт гаргах зорилтоо дэвшүүлсэн. Энэ талаар Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа “Басхүү багш анх удаа олимпын дөрвөн жилийн цикл төлөвлөлтийг гаргаж, биднээр хэрэгжүүлсэн” гэж ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэгсэн хоёр жил найман сар ажиллаад байхад яг олимпын өмнө намайг бас чөлөөлсөн.  

2016 оны олимпын жилд спортын төрөл төрлөөр нь гаргасан зузаан зузаан төлөвлөгөө надад байна. Би энд ганцхан юм хэлье. 2016 оны Рио-гийн олимпод Монголоос олимпын аварга төрөх байсан. Аварга төрүүлэхийн тулд багш нартайгаа гар нийлж ажилласан. Жүдогийн О.Балжинням, чөлөөтийн эрэгтэй Ц.Цогтбаяр, эмэгтэй Б.Батбаяр, буудлагын Батсүрэн нарын багш нартайгаа хамтарч олимпод ямар амжилт үзүүлэх вэ гэж нарийн тооцоо судалгаатай төлөвлөлт гаргасан. Төлөвлөлт 2013, 2014, 2015 онд жил жилдээ хэрэгжээд, 2016 онд ямар амжилттай барианд орохоо гаргаж тавьчихсан байв. Манай улсын шигшээ багийн амжилт тогтвортой дээшилж байсан. Чөлөөт бөх 2009-2012 оны хооронд багаараа 30-р байр хүртэл ухарсан. Манайд өмнө нь ийм ухралт байгаагүй. 

Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар очоод эрэгтэй багийн дасгалжуулагч Цогтбаяр, эмэгтэй багийн Батбаяр дасгалжуулагчтай хамтарч 30-р байрыг эхлээд наймд, дараа нь зургаад, дараа нь дөрөвт авчирсан. Охид багаараа хоёр, гуравдугаарт орсон. Амжилт ингэж эрчимтэй, тогтвортой өсөж байсан юм. Үүнд би ч, миний багш нар ч, тамирчид ч урамшсан. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас жил бүр дэлхийн аварга төрөх нөөц, чадамж бий.

Ингээд бид барианд орох жилээ олимпын хоёр аварга төрүүлнэ гэж төлөвлөсөн. Нуух юм байхгүй, жүдо, чөлөөтөөс эмэгтэй нэг аварга төрүүлнэ гэж тооцоолсон. Яг ингэж төлөвлөж, гарын үсэг зурсан төлөвлөгөө миний архивт бий. Бээжинд төрсөн хоёр аваргын амжилтыг дахин авчрахаар шинжлэх ухааны үндэстэй, тооцоотой, багш нартайгаа гар, сэтгэл нийлж ажилласан. Харамсалтай нь увайгүй хүмүүс намайг энэ ажлаас болиулсан. Энэ шийдвэрийг манай 17 шигшээ багийн дасгалжуулагчид эсэргүүцэж, Засгийн газарт хүртэл өргөх бичиг барьсан. Ерөнхий сайд тамирчдын өмнө “Ерөнхий дасгалжуулагчийг ажилд нь оруул” гэж үүрэг өгөөд дийлээгүй юм. Намайг энэ ажилд байж, амжилт гаргахаас их айдаг улсууд бий. Энэ бол Монгол Улсын хувь заяа шүү дээ. Эх орны эрх ашиг гэж байдаг. Би энийг батлаад ганцхан юм хэлье,

2017 онд Унгарт болсон жүдогийн ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл авсан. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням байв. Гайхамшигтай амжилт, түүхэн амжилт. О.Балжинням Улаанбаатарт ирэхэд нь би “Та нар минь түүхэн амжилт гаргалаа” гэж баяр хүргэлээ. “Багш аа, энэ амжилтыг та бид Рио-гийн олимпод гаргах байсан шүү дээ. Даанч таныг замын голоос таслан зогсоосон“ гэж билээ. Тэгэхэд миний сэтгэл зүрх урагдах шиг болсон.  

-Рио-гийн олимпоос манай баг нэг мөнгө, нэг хүрэлтэй ирсэн байх аа?
-Үүнээс илүү амжилт гаргах боломж манай тамирчдад, тийм чадвар манай багш нарт байсан. Миний багш нар өөрчлөгдсөн, хөдөлгөөнд орсон байсан юм. Бид нойр хоолгүй ажиллаж байсан. Үүнийг манай багш нараас асуугаарай, бүгд хэлнэ дээ. Нуух юм байхгүй, би “махыг нь иддэг” байсан. Зарим хүн намайг дэндүү хатуу гэдэг гэсэн. Дэндүү хатуу ч биш ээ, чадах ёстой юмыг нь хугацаатай даалгавар өгч сайн шахдаг байсан. Лондонгийн олимпын дараа 2012 оны 10-р сарын 1-нд би томилогдсон. 2013 оны нэгдүгээр сараас багш нартай ажиллаж эхэлсэн. Би төлөвлөгөөгөө хийгээд явдаг нэг том цүнхтэй. Өдөр нь багш нартай ажиллана, орой нь гэртээ ирээд сууна.

Энэ дашрамд, 2013-2015 оны дөрөвдүгээр сар хүртэл хамт ажилласан шигшээ багийн багш нартаа баярлаж явдгаа хэлье. Бид юманд хүрэх байсан юм аа. Тэр үед Спортын бэлтгэлийн төвийг Гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар удирдаж байв. Наранбаатар залуу хүн гэхэд маш сайн удирдсан, мундаг ажилласан. Өөрөө сайн тамирчин учир хэнээр юу хийлгэхээ мэддэг хүн. Маш сайхан баг бүрдүүлж, Монголын ард түмэнд хэрэгтэй Рио-гийн олимпод амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлж, сургалт дасгалжуулалтын зохион байгуулалтыг хийж чадсан. Түүнийг би ажлынх нь үр дүнгээр мэдэрсэн.

-“Парис-2024” олимп хаяанд ирлээ. Ер нь олимп дөхөхөөр таны чих сортолзоно биз?   
-Сэтгэл зовох л юм. Парисын олимпын бэлтгэлийн талаар надад мэдээлэл бага байна.

-Манай үндэсний шигшээ багийн олимпын амжилт сайн ахихгүй байгааг Та юу гэж дүгнэдэг вэ?
-Нэг олимп дуусахад л дараагийн олимпын бэлтгэл эхэлдэг. Спортод хэтийн төлөвлөлт гэж бий. Тэр нь олимпын циклийн дөрвөн жил тасралтгүй бэлдэхийг хэлнэ. Бид үүнийг хийгээд, тэр дагуу ажиллаж байсан. Тухайн үед хэтийн төлөвлөлт хийхийг доктор Лхагвасүрэн надад тулгасан, “Хэтийн төлөвлөлтгүй харанхуй бүдүүлгээр явахгүй” гэсэн юм.

Бэлтгэл сургуулилт бол шинжлэх ухаан. Багш дасгалжуулагч нар хүнтэй ажиллаж, хүнээр бүтээгдэхүүн хийдэг. Тийм учраас сургалт, дасгалжуулалтын ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Уламжлал байх ёстой. Өмнөх дасгалжуулагч, сайн тамирчны шилдэг арга барилыг авч, шинжлэх ухааны ололт амжилтыг оруулж ирэх ёстой. Тамирчны ачаалал тохирч байна уу, хэтэрч байна уу, бага байна уу? Энэ бүхнийг цусаар нь шинжилдэг. Сургалт, дасгалжуулалтын иж бүрэн төлөвлөлт хийгээд түүнийхээ дагуу хичээллэвэл амжилт гарна. Үүнээс гадна нэг олимп дуусахад дараагийн тамирчид бэлэн байх ёстой. Энэ тал дээр Биеийн тамир спортын хороо, спортын холбоод ажиллах ёстой. Бодлого байх ёстой юм.

-Чөлөөт бөхийн тамирчдын амжилт тааруу байгаа нь таны зах зухаас нь хэлээд байгаа дотоод зөрчилтэй холбоотой юм биш үү?
-Би өнгөрсөн жил холбооны хурал дээр “Бусад нь аяндаа болох байх аа. Монголын чөлөөт бөхийн холбоонд шударга ёсыг тогтоож өгөөч. Ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоож өгөөч. Та нараас би гуйя, залбиръя” гэж хэлсэн. Шинэ удирдлага үүн дээр анхаарал тавьж ажиллана гэж итгэж байна, болох байх аа.

Үргэлжлэлийг:  

  • Долоо дахь олимпоо 2012 онд Лондонд шүүх эрхээ авсан. Гэвч яагаад шүүж чадаагүй вэ?... сэдвийн дор Уншигч Танд хүргэх болно.

Twitter logoPost

“Алтан шүгэл” авдаг жил би 35-тай байжээ.Одоо би 70 нас хүрлээ. Саяхан л юм шиг санагдаж байна...

...Улсын шигшээ багийн алтан үеийн тамирчид болох Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, М.Хойлогдорж, Т.Артаг, З.Ойдов гуай нарын мундаг бөхчүүдтэй нэг зааланд бэлтгэл хийж, бөхийн гэр бүлд орно гэдэг тамирчин хүн бүрд тохиохгүй хувь тавилан л даа.

Аав минь Ш.Магван даргатай уулзаж, хотод дасгалжуулагчаар ажиллуулахаар шийдвэрийг нь өөрчлүүлж чадсан юм. Ингэж хүүгийнхээ ажил үйлс, амжилт бүтээлийн замыг засаж өгсөн дөө, миний аав. 

Хэдийгээр би залуудаа дасгалжуулагч болсон ч Улсын шигшээ багийн тэр том бөхчүүдтэй хамт бэлтгэл хийж, олон улсын тэмцээн уралдаанд хэд хэд оролцож туршлага хуримтлуулсны хувьд дасгалжуулагчаар очоод алдаагүй ээ.

1991 онд Дели хотод болсон ААШТ-д багаараа II байр эзэлж, мөнгөн медаль хүртэв.

Дасгалжуулагч хүн мэргэжлийн талаасаа олон талын мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Үүний нэг гол зүйл нь барилдааны дүрмийн мэдлэг. 

1988 оны 9-р сарын 17-нд өдөр Сөүлийн олимпын нээлт болсон. Хэдийгээр өдөр нээсэн ч шөнийнхөөс дутахгүй, агаарт маш гоё үзүүлбэрүүд тавьсан. Үүнээс өмнөх, хойших бүх олимпын нээлтээр гэрлийн шоу үзүүлэх гэж  шөнийн цагаар хийх болсон.  
 
Чөлөөт бөхийн олон улсын шүүгч 60 нас хүрээд албан ёсоор тэтгэвэрт гардаг. 60 хүртлээ би зургаан олимп, дөрвөн дэлхийн цомын тэмцээн, 30 ДАШТ, Европ болон Азийн аварга, Азийн наадам нийт 45 удаа шүүсэн. 

1980 оны Москвагийн олимпод барууныхан бойкот хийгээд ороогүй. Энэ хоёр системийн зөрчлийн улмаас 1984 оны Лос-Анжелесийн олимпод соц орнууд орохгүй гэж мэдэгдэл гаргасан... 

Сөүл-1988 оны олимпын наадмын үеэр 
 
1988 оны Сөүлийн олимп бол Солонгосыг яаж алдаршуулах, яаж сурталчлах вэ гэж Солонгосын ард түмэн бүгд хөдөлсөн олимп. Маш олон хүн улсынхаа төлөө цалингүй ажилласан гэдэг. 
 
“Дэлхийн бөхийн алдрын танхим”-д өргөмжлөн залагдаад шүүгчийн ажлаа өндөрлүүлэхэд надад сайхан байлаа. 

Дэлхийн бөхийн холбооны “Алдрын танхим”-д олимп, дэлхийн аваргууд, шүүгч, дасгалжуулагчдыг өргөмжилдөг.  Би бол шүүгчээр залагдсан. Алдрын танхимд өргөмжлөгдсөн дэлхийн найм дахь шүүгч.  
 
2016 оны Риогийн олимпод Г.Мандахнарангийн барилдааныг шүүгч нар буруу шүүсэн, хуйвалдсан. Торгох бол дүрмийн тусгай заалтын дагуу барилдааныг зогсоож, сануулж байгаад торгох ёстой. 
 
Спортыг хөгжүүлэх тулгын гурван чулуу байдаг. Тамирчин, дасгалжуулагч, шүүгч. Энэ гурвын нэгдмэл үйл ажиллагаан дээр спорт эрчимтэй хөгждөг юм. Холбооны шинэ Ерөнхийлөгч шүүгч бэлдэнэ, залуу шүүгч нараа дэмжинэ гэж байгаа нь маш зөв.

Нуух юм байхгүй, би “махыг нь иддэг” байсан. Зарим хүн намайг дэндүү хатуу гэдэг гэсэн. Дэндүү хатуу ч биш ээ, чадах ёстой юмыг нь хугацаатай даалгавар өгч сайн шахдаг байсан.  

gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан