Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд хөлийн цэцийн шийдвэрээр Даян аварга Н.Батсуурийг Улсын арслан Ц.Содномдоржоор давсан хэмээн шийдвэрлэлээ.
Хөлийн цэцийн шийдвэр гарсны дараа үзэгчид барилдуулахыг шаардаж, Ц.Содномдорж тахимаа өгөлгүй хэсэг зогссоны эцэст тахимаа өгсөн юм.
Хөлийн цэцийн шийдвэрийн талаар Ц.Содномдорж "Цаг болсон гээд байна. Уг нь бол залуу хүмүүс сайхан барилдсан бол. Харгүй сайхан үзээд нэг нь давсан бол гэж бодож байна. Би дахиад хоёр золгоё гэж санал тавьсан цаг болсон гээд байна. Уг нь хүч үзэхээр л байна. Дүрэм бол дүрэм юм даа. Хөлийн цэц бүгд шийдсэн учраас дагахаас өөр аргагүй. Барилдуулаад шийдсэн бол гэж бодож байна. Барьц дээр идэвхгүй байгаагүй, түрж гаргасан тэрийг сануулга гэж хэлж байх шиг байна. Аварга барьцаа задлаад байсан. Нэг нь давж, нэг нь унавал зөв биз дээ. Уг нь бол сайхан үзчихмээр л байна даа" хэмээсэн юм.
Барилдааны явцад улсын арслан Ц.Содномдорж идэвхтэй байсан ч хоёр удаагийн сануулга авсан учраас хөлийн цэцийн 9 гишүүн санал нэгтэй шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цэдэвийн Содномдорж 1986 он төрсөн. Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Эрч спорт хороо, Монос группийн бөх.
Тэрбээр,
- 2006 онд аймгийн арслан,
- 2007 онд аймгийн арслан цолоо баталж,
- 2009 онд улсын начин,
- 2011 онд улсын харцага,
- 2015, 2016 онуудад улсын харцага цолоо баталж,
- 2017 онд улсын арслан цол тус тус хүртсэн.