Монголын Урлагийн Зөвлөл нь АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн төсөл өндөрлөж, Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлаж дууслаа.
XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, шашин соёл, уран барилга, урлахуй ухааны дахин давтагдашгүй цогцолбор болох Чойжин ламын сүмийг 1904-1908 онд бүтээн цогцлоосон түүхтэй. Сүм нь Махаранз, Гол, Занхан, Зуу, Ядам, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм гэх нийт таван сүм, хүндэтгэлийн таван хаалга бүхий цогцолбор юм. Чойжин ламын сүм цогцолборт 1956-1961 онд иж бүрэн, цогц сэргээн засварлалт хийсэн удаатай.
Үүнээс хойш хэсэгчилсэн сэргээн засварлалтын ажлууд хийгдэж байсан хэдий ч олон жилийн турш иж бүрэн сэргээн засварлалт, бэхжүүлэлт хийгээгүйн улмаас барилга бүтээц, хийц, дүр дүрслэл, өнгө будаг болон модон хийцлэлүүд, дээврийн ваарууд хооронд завсар үүсэж, музейн үнэт өвүүд устах, гэмтэх эрсдэл үүсээд байв.
Түүх соёлын үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий энэхүү төсөл нь төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийн оролцоотой, олон улсын жишгийн дагуу хэрэгжсэнийг онцлууштай.
Энэ дагуу, сүмийн дээврийн хөх тоосгон ваарыг хэсэгчлэн сольж, хаалга, цонх зэрэг модон хийцлэлийн өнгө, будгийг сэргээн, бэхжүүлж, дээврийн дэлний чимэглэл болох шувуу, бар тэргүүт чимэглэл, багана, даацын хөндлөвч зэрэг сүмийн үндсэн хийцлэлүүдийг сэргээсэн билээ.
Энэхүү сэргээн засварлалтын төсөл нь нийгэм соёлын салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг жишиг болсон.
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн соёлын өвийн хадгалалт, эртний Хятадын ханын зургийн сэргээн засварлалтын профессор Гуо Хонг, түүх, соёлын дурсгалт уран барилгын хийц, соёлын олдворын хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн Шиао Жинлианг нар өнгө, будгийн төрөл болон модон эдлэлийн сэргээн засварлалтын чиглэлээр зөвлөж ажилласан бол АНУ-аас түүх, соёлын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стефен Ж. Келли төслийн нийт менежментийн төлөвлөгөөг боловсруулж, төслийн явцад ерөнхий зөвлөхөөр ажилласан юм. Түүнчлэн Монгол Улсын зөвлөх архитектор З.Оюунбилэг, Г.Нямцогт, Б.Адъяа, Ж.Баясгалан нар захиалагчийн хяналтыг хийж, “Энержин” ХХК гүйцэтгэлийн ажлыг хийлээ.
Энэхүү сэргээн засварлалтын төсөл нь нийгэм соёлын салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг жишиг болж, цаашид сүм хийдийн зориулалтаар баригдсан барилгад байрлаж буй ижил төстэй музейнүүдэд сэргээн засварлалтын чухал эх хэрэглэгдэхүүн болж, ард иргэдийн музей, түүх соёлын өвийг хайрлан хамгаалах, эх түүхээрээ бахархах сэдлийг нэмэгдүүлэхээс гадна соёлын өвийн сэргээн засварлалтын чиглэлээр сурч, ажиллаж байгаа судлаач, эрдэмтдийн судалгааны эх сурвалж болох юм. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг өргөн цар хүрээтэйгээр хөгжүүлэх боломж нэмэгдэн, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгож, музейгээр зочлох дотоод, гадаадын зочид нэмэгдэнэ гэдэгт төсөл санаачлагчид итгэлтэй байна.