Манай улсад 58 мянган хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлж байна гэж ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан танилцуулав. ҮСХ 2021-2022 оны турш сар бүр мэдээлэл цуглуулж, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн үндэсний судалгааг анх удаа хийжээ.
Судалгааны урьдчилсан дүнгээр манай улсад 58 мянган хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлж байна. Таван хүүхэд тутмын 2 нь аюултай хөдөлмөр эрхэлдэг бол 2049 хүүхэд өдөрт 14 болон түүнээс цагаар ажиллажээ.
Хүүхдийн аюултай ажил гэж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуун, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, аюултай шинж чанар бүхий (аюултай орчин, тоног төхөөрөмж, салбар, ажил мэргэжил) үйл ажиллагаа юм.Хөвгүүд охидтой харьцуулахад аюултай ажилд илүү оролцож байна. Аюултай ажил эрхэлж буй хүүхдийн ихэнх нь хөдөө амьдардаг. Тодруулбал хөдөө хүүхдүүд эмгэг сургах, хурдан морь унах, хурдан морь сургахад туслах, ус түлээ зөөх, том малтай харьцах, өтөг бууц, ялгадастай орчинд болон газар тариалангийн салбарт ажил хийдэг.
Харин хот суурин газарт хүүхдүүдийн хийж буй аюултай ажил нь ачаа өргөх, зөөх, буулгах, шувуун аж ахуйд ажиллах, барилгын зуурмаг бэлдэх, задгай цемент савлах зэрэг юм.
Өөрийн гэр, төрсөн ах, эгч, эмээ, өвөөгийнхөөс бусад айлд амьдарч, ажил хийж буй хүүхдүүд ч байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас гэж заасан. 13-14 насны хүүхдэд ХӨНГӨН АЖИЛ хийхийг л зөвшөөрдөг. Гэвч 58 мянган хүүхэд аюултай ажил хийдэг гэхээр нийт хүүхдийн 5 хувийг эзэлжээ.
ҮСХ энэ судалгааг олон улсын аргачлалаар, өрхөд суурилан хийсэн гэв. Нийт 13 мянган өрхийг судалгаанд хамруулжээ. Зорилтот бүлэг буюу хүүхэд олноороо хөдөлмөр эрхэлдэг газрууд болох хогийн цэгүүд, худалдаа үйлчилгээний байгууллагууд болон хурдан морь унаач хүүхдүүд, уран нугараач охид гэх мэтээр тусгайлсан судалгаа аваагүй байна.
Судалгааны үр дүнг танилцуулсны дараа асуулт хариулт эхлэхэд Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын төлөөлөл “Манай улс мал аж ахуйд суурилсан онцлогтой. Иймд хүүхдүүд өтөг бууц цэвэрлэх гэх мэт ажил хийж, аав ээждээ тусалдаг. Гэтэл энэ нь аюултай ажилд тооцогджээ. Олон улсын байгууллагууд судалгааны үр дүнг хараад хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж дүгнэх болов уу” гэв.
Н.Эрдэнэсүрэн дарга энэ асуултад хариулахдаа “Малын өтөг бууцнаас химийн хортой бодис ялгардаг тул олон улсад аюултай орчинд тооцдог тул бид энэ аргачлалыг дагахаас өөр аргагүй” гэв.
Манай улсад нийт 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Бүх насны бүлэгт хөвгүүд охидтой харьцуулахад ажил хийх нь илүү байна. Хүүхдээр ажил хийлгэх нь боловсролд нь сөрөг нөлөө үзүүлдэг. 5-17 насны хүүхдэд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эзлэх хувь 2012 онд 7.4 хувь байсан бол 2022 онд 16 хувь болж нэмэгджээ.
Ээж аавууд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалтуудыг мэдэхгүйн улмаас хүүхдийнхээ эрхийг зөрчүүлэх тохиолдол гардаг. Хэрэв танай хүүхэд өөрт тохирсон ажил хийх хүсэлтэй бол хэдий 18 нас хүрээгүй ч ажил олгогч талтай заавал гэрээ байгуулах хэрэгтэй. Гэрээг хүүхэд, ажил олгогч, эцэг эхийн төлөөлөл буюу гурван тал хамтран байгуулна.
Сүүлийн үед уран нугараач хүүхдүүд хилийн чанадад ажиллах нь олширсон. Тэд гадаад оронд ажиллахад ажил олгогч ээж ааваас нь заавал зөвшөөрөл авсан байх, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх шаардлагыг ХНХЯ тавих болжээ.
Тус яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бүрэн илрүүлэхэд нэг асуудал тулгарч байна. Хүүхдийг нууцаар эсвэл шөнийн цагаар, олон цагаар ажиллуулж байна гэх гомдол ирдэг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар аливаа ААН-д мэргэжлийн хяналт шалгалт хийх бол заавал урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хүүхэд ажиллуулж байгаа, эсэхийг гэнэт шалгах шаардлагатай. Энэ мэт хуулийн зөрчил үүсдэг Жишээ нь уул уурхайн салбарт 18 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулах хориотой.” гэсэн юм.
Ажил олгогчид буюу бизнесийн байгууллагууд хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хуулийг дагаж мөрдөх нь чухал. Иймд ХНХЯ санал оруулан, шилдэг ААН-үүдийг шалгаруулахдаа хүүхдэд ээлтэй байгууллага мөн, эсэхийг шалгуур үзүүлэлтэд багтаажээ. Ингэснээр тухайн байгууллага хүүхдийн өрөөтэй эсэх, ажилтнуудынхаа дунд хүүхдийн зөвлөл байгуулсан эсэх, хүүхдээр ажил хийлгэсэн, эсэхийг харгалзан үздэг болжээ.