Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон. Шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс онлайнаар хийнэ хэмээн мэдээлж байсан билээ.
Бид энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүүгээс тодрууллаа.
-Шинээр олгох 52 байршилд газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэл маргаашнаас эхлэн онлайнаар явагдана гэж хэвлэлээр мэдээлэгдэж буй. Энэ хугацаа хэвээр байгаа юу?
-Энэ ажлын бэлтгэл хийгдэж байгаа. Байр зүйн зураг, хянан баталгаа нь хийгдсэн. Одоо Ерөнхий төлөвлөгөөний газраас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж манайд өгөх ёстой. Тэр төлөвлөгөө нь ирсний дараа бид байгууллагын вэбсайтдаа байрлуулж өргөдөл авч эхэлнэ. Энэ нь арай ирээгүй байна.
-Хэзээ бэлэн болох вэ?
- Төлөвлөгөө нь арай хийгдээгүй байгаа учраас ойролцоогоор сар орчмын хугацаагаар хойшлогдсон. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ирсний дараа 52 байршлаас бүгдийг нь шууд нэг дор өгөхгүй. Эхний ээлжинд жишээ нь 10 байршлын мэдээллийг гаргана. Тэгээд иргэдээс өргөдөл ирсний дараа сонголт хийгдэнэ.
-Сонголт яаж хийгдэх вэ?
-Шалгаралуултыг машин өөрөө хийнэ. Санаандгүй хэлбэрээр сонголт хийгдэнэ.
-Ямар шаардлагыг хангасан хүн газар өмчлөх хүсэлт өргөдлөө өгч болох вэ?
-Нийслэлд бүртгэлтэй бол аль ч дүүргийнх байсан хамаагүй, аль ч байршилд өргөдөл өгөх боломжтой.
-Эзэмших, өмчлөх гэдэг хоёр өөр ойлголт байгаа. Эхний ээлжинд иргэнд тухайн газрыг эзэмших гэрчилгээ олгоод, дараа нь бүрмөсөн өмчлөх гэрчилгээ олгодог. Харин энэ 52 байршлын хувьд шууд өмчлөх гэрчилгээ олгож байгаа хэрэг үү?
-Шууд өмчилнө.
-Эзэмшсэн газраа өмчлөх ажиллагаа явагдаж дууссан уу?
- Газар өмчлөл хэвийн явагдаж байгаа. Одоо эзэмшиж байгаа хүмүүс газраа өмчилж авч болно. Он гарснаас хойш бид дөрвөн удаагийн захирамжаар мянга орчим иргэнд газрыг нь өмчлүүлээд байна.
Газар өмчилж авах хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхлээгүй байгаа ба дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх төлөвлөгөөтэй. Тухайн эхлэх үед хэвлэл олон нийтийн хэрэгслээр зарлах ажээ. Та бүхэн ЭНД ДАРЖ газар өмчилж авах тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэх тухай мэдээллийг хүлээн авна уу.