УИХ-ын дэд даргын суудлаа өгч жирийн гишүүн болсон С.Баярцогт сүүлийн нэг сар бараг л зурагт, хэвлэлээр нэг ч гарч харагдаагүй.
Харин түүний нэр л хэвлэлийн хуудаснаа бараанаар бичигдэж байгаа билээ.
Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн кампанит ажлын сөрөг PR-ийн эзэн нь яах аргагүй С.Баярцогт, Г.Дэнзэн хоёр.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олонд адлагдаад буй намын хоёр гишүүнээ ажлаа өгөөд шалгуулчих нь зөв гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгч ч мэдээж өөрийн нэр төрийг бодон ийм мэдэгдэл хийхээс аргагүй байсан биз.
Учир нь түүний сонгуулийн сурталчилгааны гол мессеж нь авлигачидтай тэмцэх шүү дээ. Тиймээс ч өрсөлдөгч намуудаас С.Баярцогт, Г.Дэнзэн хоёр руу чиглэсэн сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээ, зурагт, радиогоор хөвөрсөн билээ.
Эцэст нь Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргын ажлаа өгч намын нэр нүүрээ хамгаалсан бол С.Баярцогт гишүүн таг чиг байж байж өчигдөр олны өмнө гарч ирлээ.
Тэрбээр өчигдөр Ардчилсан намын төв штабад Ц.Элбэгдоржийн сонгуулийн дүнг чих тавин сонсож бусадтайгаа адил “хөл нь газар хүрэхгүй” баярлаж байгаа нь харагдсан.
Мөн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ЕНБД Ц.Оюундарь нар сонгуулийн мэдээг зарлах үед тэдний ард зогсож харагдсан нь тэрбээр олны өмнө гарч яваагүй ч Ерөнхийлөгчийн кампанит ажилд нэлээд идэвхтэй оролцсон бололтой. Тэрбээр өнөөдөр Сүхбаатарын талбай дээр Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсны баяраа тэмдэглэж яваа харагдсан.
Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn