SOS. Энэ бол тусламж хүссэн дуудлага гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл ийм нэртэй нэгэн эмнэлэг хуучнаар “Од” кино театрын ард буюу ертөнцийн зүгээр бол баруун талд, тодруулбал Баянгол дүүргийн 17 дугаар хороонд бий. Тэдний үйлчлүүлэгчид нь хүн биш, нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад. Айл гэрийн нэгэн гишүүн болсон хайртай амьтдыг нь эмчилж, зөвлөгөө өгч, хаягдсан болон золбин нохой, муурыг эрүүлжүүлэн, сайн эзэнтэй болгодог буянтай газар.
“Миний анд” булан SOS мал эмнэлгийн эмч Ж.Гэрэлтуяатай уулзаж, амьтан тэжээдэг болон тэжээхээр шийдсэн хүүхэд, залуучуудад зориулан зөвлөгөө авснаа хүргэж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан энэ эмнэлэг ганц жилийн дотор олон үйлчлүүлэгчтэй болж, олон буянтай үйл хийж, хүмүүсийн талархал хүлээгээд буй. Биднийг тэнд очиход гасалсан, орилсон олон гөлөг, нохой хэвтэн эмчлүүлж байлаа.
-Эдгээр нохой юуны учир энд ирэв. Бүгдэд нь дусал залгасан байх юм.
-Сүүлийн үед нэлээд хүйтэрсэнтэй холбоотой нохой, муур ханиад хүрч, хатгалга авах нь олширлоо. Энд байгаа хэдэн нохой хатгалгатай бол гэдэс нь хямарч, гүйлгэж, бөөлжсөн гөлөгнүүд ч байна. Төрснөөс нь хойш вакцин хийлгэж, туулга уулгаагүйн улмаас ингэж хямардаг. Бас гөлөгний хоолыг таарулахгүй, буруу хооллосноос ч гүйлгэж, бөөлждөг. Тиймээс амьтан тэжээхдээ анхнаасаа эрүүлжүүлж, зөв хоолох хэрэгтэйг анхаарах ёстой.
-Үүнээс өөр юу анхаарах вэ. Жишээ нь үүлдрээсээ шалтгаалаад нохойны арчилгаа өөр байдаг шүү дээ
-Юуны түрүүнд гэртээ амьтан тэжээх нөхцөлөө бүрдүүлж, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөсөн байх хэрэгтэй. Яг л гэр бүл төлөвлөлт шиг маш нарийн, нухацтай бодох ёстой. Тэгээд хамгийн эхлээд эмнэлгийн үзлэгт хамруулах шаардлагатай. Тэгэхгүй сэтгэлийн хөөрлөөр гэртээ нэг амьтан аваад очдог, үүнээс болж маргаж, үл ойлголцохоос эхлээд асуудал гардаг жишээ олон. Үүнээс болж зарим нь тэр амьтныг гаргаж хаядаг нь харамсалтай. Мөн үүлдрээсээ шалтгаалаад нохой, муурны үс, чих, нүд янз бүр учраас тэр болгонд нь тохируулан арчлах хэрэгтэй. Жишээ нь, спаниелийн чих том, унжсан байдаг учраас усанд оруулсны дараа сайн арчиж, хатаах ёстой. Хатахгүй удаан байвал чийг цохиж, үрэвсэх магадлал өндөр.
-Амьтны шүлс, ялгадсаар өвчин тардаг, бэтэгтэй болно гэхчлэн сэжиглэдэг. Вакцин, туулгад байнга хамруулаад явбал энэ бүхнээс урьдчилан сэргийлж чадах уу
-Туулга тогтмол уулгаж, вакцинд хамруулснаар тухайн амьтан эрүүлжинэ. Ер нь амьтдыг эрүүлжүүлнэ гэдэг нь аливаа эрсдэлээс хүн өөрсдийгөө хамгаалж байгаа хэрэг шүү дээ. Хүмүүс тэрийг сайн ойлгохгүй, зөвхөн амьтанд л хамаатай мэт байдаг нь өрөөсгөл. Тэгээд болж өгвөл зориулалтынх нь тэжээлийг өгч, түүхий мах идүүлэхгүй байх учиртай.
-Зарим нохой тэжээл огт идэхгүй, хүн шиг хоол нэхээд байдаг. Зориулалтын тэжээл өгөхгүй бол ямар нэгэн эрсдэл, аюултай юу?
-Гөлөг байхаас нь хоол өгөөд сургачихвал тэжээл иддэггүй тал бий. Нохой, муурыг тэжээлд тухайн амьтанд хэрэгтэй бүх эрдэс бодис, аминдэм агуулагддаг. Хэрэв хоолоор тэжээдэг бол нэмэгдэл аминдэм зайлшгүй өгч байгаарай. Амьтад ч эрдсийн дутагдалд орж, өвчлөмтгий болдог. Манай нохой шороо, хог идээд байна гэдэг. Тэр бол эрдсийнд орсны шинж тэмдэг.
-Нохойны бөгснөөс муухай үнэртэй шингэн ялгардаг нь юунаас болдог юм бэ. Айж сандарсан үед ингэдэг үү?
-Нохойны анусны булчирхай өтгөн гадагшлуулах үед нь чийгшүүлж өгөх үүрэгтэй байдаг. Тэр булчирхай шүүрлээ ялгаруулж чадахгүй, битүүрснээс болж бугладаг. Үүнээс үүдэн эвгүй үнэртэй шингэн гадагшлуулдаг. Хүмүүс “Манай нохой жогорхой гаргасныхаа дараа өвсөнд үрж, цэвэрлэдэг” гэж ярьдаг. Уг нь тэгэх ёсгүй юм. Булчирхай нь шүүрлээ ялгаруулж чадахгүй, суваг нь бит үүрснээс болж загатнадаг учраас тэгж байгаа хэрэг. Ийм тохиолдолд анусных нь булчирхайг цэвэрлүүлж, шахуулах хэрэгтэй. Ер нь сард нэг удаа ингэж цэвэрлүүлэх ёстой. Үүнээс гадна тухайн амьтан айсан үед булчингууд нь чангарч, шүүрэл ялгардаг.
-Бас муур, нохойны үс их унадаг нь асуудал дагуулдаг?
-Амьтдын үс хавар, намартаа гууждаг юм. Үүнээс гадна саван, шампунь таарахгүйгээс, бас өдөр бүр усанд оруулснаас болж арьс нь хуурайшиж, үс их унана. Хүнээс огт ялгаагүй шүү дээ. Тэгэхээр ангижруулагчтай, тохирсон бүтээгдэх үүн хэрэглэх хэрэгтэй. 7-10 хоногт нэг удаа усанд оруулах ёстой. Ер нь малын эмнэлэг бүрт үзлэг хийж, бүх төрлийн вакцин, туулгад хамруулж, зөвлөгөө өгөх өөс эхлээд эмчилгээ хийж, хумс авч, усанд оруулах гээд олон талын үйлчилгээ үзүүлдэг.
-Нохой, муур эзэндээ эрхлээд, тоглодог. Гэтэл зарим нохой өөртөө хүн ойртуулахгүй аашилдаг нь юутай холбоотой бол. Манай нохой эрхийн “балай” болоод, их ааштай гэх нь бий?
-Гөлөг нялх хүүхдээс ялгаагүй шүү дээ. Эрхэлж, хүний арга олж, янз бүрийн ааш сурдаг. Зарим хүн нохойгоо багаас нь хүүхэд шиг хэт эрхлүүлдгээс болж эзэндээ муухай ааш гаргаж, үгэнд орохгүй, заримдаа хазах тохиолдол ч бий. Ер нь анхнаас нь зөв нийгэмшүүлж, хэвтэр, тдүүрийг нь тусад нь байлгаж сургах хэрэгтэйг анхаарах нь зүйтэй. Дээрээс нь нохой бол сүрэглэн амьдардаг амьтны удам учраас тухайн орчиндоо өөрийгөө овгийн толгойлогч гэж боддог шиг байгаа юм. Тиймээс гэрт өөрийн "зиндаагаа” тогтоохыг хүсдэг.
-Хүмүүс гадаа даарч бээрсэн, гэмтэж, бэртсэн муужгай, гөлгийг танай эмнэлэгт авчирч өгснөөр сайн эзэнтэй болгодог гэсэн. “Азтай савар” хөтөлбөрийнхөө талаар товчхон мэдээлнэ үү?
-Бид амьтанд хайртай хүүхэд, залуучуудын байгуулсан “Азтай савар” ТББ-тай хамтран ажилладаг. “Facebook”-ээр нэгдсэн 5000 гаруй гишүүнтэй. Тэднээс өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог идэвхтэй 10 гаруй гиш үүн бий. Ихэнх нь өсвөр насныхан. Тэд сар бүр боломжийнхоо хэрээр мөнгө нийлүүлэн, гудамжинд өлсөж, даарсан, өвдсөн, бэртсэн золбин амьтдыг манай эмнэлэгт авчирч, эмчлүүлдэг юм. Бид тэднийг эрүүлжүүлээд, эзэнтэй болгодог.
Сүүлийн үед золбин нохой олширчээ. Манайхан үүлдрийн нохой, мууранд дуртай байдаг. Уг нь амьтныг хайрлаж, энэрэхэд цэвэр цусных байна уу, эрлийз байна уу хамаагүй л баймаар. Харамсалтай нь, тийм үзэлтэй хүмүүс байна. Гэхдээ бас амьтныг энэрч чаддаг, золбин гэлтгүй хайрладаг залуус олон байгааг хэлэх хэрэгтэй.
-Золбин амьтдыг эрүүлжүүлж, хооллохоос эхлээд зарлага ихтэй. Энэ бүхнийг яаж зохицуулдаг вэ. Ер нь бэртэж гэмтсэн золбин нохдыг танайд авчраад өгч болох нь ээ?
-Бид өнгөрсөн зунаас хойш золбин 60 гаруй нохойг эзэнтэй болгосон. Эрлийз гэж гололгүй тэднийг хайрлаж, өсгөж байгаа хүмүүст талархлаа илэрхийлье. Хэдий зарлага ихтэй, санхүүгийн бэрхшээлтэй байгаа ч зовсон амьтдыг аваад ирвэл бид буцаахгүй. Боломжийнхоо хэрээр тусална. Бид алсдаа өөрийн гэсэн байртай болоод, амьтны асрах газартай болж, олон амьтанд туслахыг хүсдэг.
Юуны түрүүнд гэр хорооллын айлуудтай хамтран, нохдын үржлийн асуудлыг цэгцлэх талаар ажиллах бодолтой байгаа. Золбин нохдын тоо нэмэгдэхэд гэр хорооллынхон нөлөөлдөгтэй маргахг үй байх. Учир нь хашааных нь нохой гөл өгл өх өөр гаргаад төөрүүлчихдэг хүн олон байна.
-Амьтны дэлгүүрт нүдээ ч нээгээгүй гөлөг зардаг. Ер нь хэдэн хоногтойд нь эхээс нь салгаж авах ёстой вэ. Хэтэрхий жаахан амьтан авчихаар амины гарз болох тохиолдол цөөнгүй байдаг гэсэн.
-Муур, нохой ялгаагүй төрснөөс нь хойш хоёр сар болгоод эхээс нь салгах ёстой. Нялх гөлөг, муужгай маш их арчилгаа шаарддаг. Жаахан л алдвал үхэх аюултай. Тиймээс амьтан авахдаа хамгийн түрүүнд шүдийг нь хараарай. Арын араа нь цухуйсан бол хоёр сар орчимтой. Шүдгүй бол төрөөд удаагүй байна гэсэн үг.
Төрснөөсөө хойш 14 хоноод гөлөг нүдээ нээдэг. SOS эмнэлэг, “Азтай савар”-ынхны ачаар үхлийн аюулаас мултарсан, гүйлгэж, суулгасан, уушиг нь үрэвсэж, амьгаа нь давхцаад гэдэс нь төмбөлзсөн гээд олон өрөвдмөөр амьтан энэ эмнэлэгт эмчилгээ хийлгэж байлаа. Төмөр замын гарамд баруун талын урд хөлөө хавчуулаад, хөдөлж чадахгүй, цустайгаа хутгалдан хэвтэх нэгэн золбин нохойг сайхан сэтгэлтэй хүүхдүүд тус эмнэлэгт хүргэснээр үхэх аюулаас мултарчээ.
Шарик хэмээн нэрлэсэн энэ нохойг нэг залуу өргөж авчээ. Ясан хэдэргэ болсон Шарик энэ өдөр гэртээ очихоор эзнээ хүлээж байлаа. Биднийг энд байж байх үед нэг оюутан охин мөн л золбин гөлөг авчирч өгсөн. Өмнө нь ч өөр хэдэн гөлгийг энэ эмнэлгийнхэнтэй учруулсан гэнэ. Завсар зайгүй орилж, гийнах гөлгөн хаски дусал залгуулчихаж. Буруу хооллосноос болсон бололтой гэдэс нь хямарч, гүйлгэж, бөөлжөөд шингэн их алдсан учраас тамир нь тасарчээ.
Эмч түүнийг аргадаж, тэврэхэд хүүхэд шиг энгэрт нь наалдаж, хэсэг дуугүй болох аж. Эвий дээ, нялх амьтан хүний үрээс өөрцгүй юм. Энэ мэтээр зовсон амьтдад гараа сунгаж буй эмнэлгийн хамт олонд талархаад гарч явлаа. Эмнэлгээс холгүйхэн замын голд нэг гөлөг машинд дайруулчихсан, амьтай төдий хэвтэж байхтай таарлаа. Амьтан байтугай хүн дайрчихаад, зугтаачихдаг хүн чанаргүй хүн олширчээ.
Харсаар байж хаяад явж чадсангүй. Ж.Гэрэлтуяатай эмчтэй утсаар ярьж, учир байдлыг хэлээд, нөгөө муу гөлгийг эмнэлэгт хүргэж өгөхөөр боллоо. Түүнийг өргөх үед нүд нь аврал эрэх шиг гялалзаж байв. Машинд явж байхдаа хэд хэдэн удаа татаж, нэг удаа жигтэйхэн өрөвмөөр гаслаад хөдөлгөөнгүй болчихов.
Эмнэлэг хүртэл тав орчим минут болж, зорьсон газартаа ирж, гөлгийг эмчийн гарт өглөө. Харамсалтай нь, тэр амьсгаа хураачихжээ. Нохойг үр хүүхдээсээ дутахгүй хайрлаж, өсгөсөн миний хувьд энэ үнэхээр хүнд цохилт болсон. Хүмүүс минь, нохой ч гэсэн амьдрах эрхтэй шүү дээ. Санаандгүй дайрсан бол эмнэлэгт хүргэж өгөх уужим сэтгэлтэй байгаасай.
Ж.Эрдэнэ