gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тарвага хошгирч байна

2013-09-17
0
Twitter logo
0
Twitter logo
2013-09-17
...Бараа зүс нь огт харагдахаа байсан тарвага өнөө жил овоо үзэгдэх болжээ. “Манай эндхийн тарвага үржээд байгаа. Өглөө, оройгүй хошгирдог болсон” хэмээн ярих малчинтай ч баруун аймагт цөөнг үй таарлаа. Ийн явахдаа Ховд аймгийн Алтай сумын нэг малчныхаар зам асуухаар орсон юм.

Босгоор нь давахад л тарваганы махны содон үнэр хамар цоргих нь тэр. Айлын эзэгтэй биднийг шууд ороод ирнэ гэж бодоогүй бололтой. Сандарч буй нь илт. Гэрийнхээ зүүн болон баруун хананд хоёр буу өлгөсөн зэргээс нь үзвэл нэлээд ан хөөдөг шинжтэй.

-Сайн байна уу, сайхан намаржиж байна уу?
-Сайн, сайхан намаржиж байна. Дээшээ суу гээд 50 гаруй насны эмэгтэй цай аягалахаар ухасхийлээ.

-Тарваганы мах чанаж байгаа юм уу гэтэл “Үгүй ээ, энэ.. юу..” гээд түгдэрч эхлэв.

-Айлтгүй дээ, бид зүгээр л явуулын хүмүүс байна. Харин энэ махнаас чинь идчихээд гарч болно биз дээ?
-Тэг тэг, бололгүй яахав... Ёооё, би ч бүр айхтар айлаа шүү. Шалгалтынхан юм болов уу л гэж бодлоо гээд эзэгтэй дуу шуу орон, айраг цагаагаа дэлгэн өрлөө.

-Танай энэ хавиар тарвага хэр байна. Их цөөрс өн, устаж болзошгүй байна гээд уг нь агнахыг хориглочихоод байгаа ш дээ. Тарвагаа зардаг юм уу?
-Манай энэ хавийн тарвага сүүлийн хэдэн жил гайгүй өсөж байгаа. Ноднин, уржнан бараг агнаагүй болохоор тэр биз. Тэгээд ч арьс нь үнэд ороог үй. Харин энэ жил Алтайн тарваганы арьс үнэтэй байгаа. Газар дээрээс нь том, жижгээс шалтгаалаад 6000-8000 төгрөгөөр авч байгаа. Зарим газар ченжүүд бүр 13.000 төгрөгөөр авч байна гэсэн.

Танай хүн агнадаг юм уу. Өдөрт хэдэн тарвага уна гаад байна даа?
-Үгүй ээ, манай том хүү ангийн дөртэй. Гэхдээ тарвагыг бол хавхаар л барина шүү дээ. Тэгээд ч сум нүдний гэм болчихоод байгаа, олдохгүй. Өчигдөр хүү таван тарвага авчирсан. Гурвынх нь махыг хүн авчихсан. Одоо хоёрыг нь чанаж байна.

-Махыг нь хэдээр зарж байна?
-Голдуу 10 мянгаар л зарчихдаг. Төв орвол арай үнэтэй гэв. Айлын “анчин” хүү тарвага ичээнд ортол дор хаяж 100 арьс бэлтгэнэ хэмээн төлөвлөжээ. Хамгийн багаар буюу 6000-аар тооцоход 600.000 төгрөгтэй болно гэж ээж нь хэлэв.

Монгол тарваганы тоо толгой эрс цөөрсөнтэй холбоотойгоор 2006 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 370 тоот тушаалаар тарвага агнахыг таван жилээр хориглосон. Энэ үед 1990-ээд оноос өмнө найм, есөн саяар тоологдож байсан тарваганы тоо толгой хэдхэн жилийн дотор дөрвөн сая болтлоо буурсан дүн гарч байлаа.

Тарваганы арьсны хууль бус бизнес газар авч, хятад, монгол ченжүүдийн сүлжээнд хил гаалийнхан хүртэл орооцолдсон хэрэг бий. Гэхдээ таван жилийн хориг үр дүнгээ өгсөн. Гэвч арьс нь үнэд орсонтой холбоотойгоор хулгар шарын тоо толгой өсөж үржсэн, олширсон дүн гарсангүй. Үүнтэй холбоотойгоор хоригийг дахиад 2013 оныг дуустал сунгасан билээ. Үүний дүнд олон аймгийн нутагт тарваганы тоо толгой мэдэгдэхүйц өсөж, зарим газар тарвага эргэн нутагшиж эхэлжээ.

Харамсалтай нь, энэ жил тарваганы арьсны эрэлт нэмэгдсэнээр малчид, сумын төвийнхөн хайр найргүй хядаж эхэлснийг баруун аймгуудаар явж байхдаа харлаа. Монголчууд эрт дээр үеэс хөх төмөр хөндлөн үүрэхээсээ өмнө олзонд нүд аньж сурсан буюу хэзээ гох мултлахаа мэддэг болсон хүнд анчин гөрөөчин нэр хайрладаг байжээ.

Харин одоо төмөр хүлэг, дурантай буугаар зэвсэглэсэн залуус өөрийгөө анчин хэмээн өргөмжилж, цээжээ дэлдэн хөөрцөглөх болсон. Түүнчлэн тарваганы дош болгон дээр хавх тавьж, өдөрт хэд гурваар нь устгадаг анчин нэртэй алуурчидтай захын хөдөөний айлд таарна.

2011 онд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосон. Уг үнэлгээгээр эр тарвагыг 170 мянга, эмийг нь 200 мянган төгрөгөөр үнэлсэн билээ. Мөн хууль бусаар тарвага агнасан хүний хавх, буу, сум, машин техникийг хураах талаар хуулийн заалт бий.

Гэвч энэ нь хулгайн анчдад дохио өгөхүйц шийтгэл болж чадахг үй, ялангуяа хавхаар мэргэшсэн малчдад үйлчлэхг үй байгаа нь монгол тарвага тун богино хугацаанд ховордож, эцэстээ устах аюулд хүрч болзошгүй юм.

 Ц.Цэвээн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан