gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Солонгосыг хууль бусаар зорих гэж байгаа бол гэрэл, гэгээтэй амьдрал алга

Боловсрол
2009-04-06
0
Twitter logo

БНСУ-ын Чённам их сургуулийн багш Ч.Отгонбаярыг Монголд ирээд байхад нь уулзаж, Солонгос дахь монголчууд, оюутнуудын амьдралын зах зухаас сонирхон, хэрэгт дурлан  ярилцлаа.

-Сүүлийн үед мэргэжил эзэмших гэсэн, боловсролоо дээшлүүлэх сонирхолтой хүмүүс Азийн орнуудыг ялангуяа Хятад, Энэтхэг, Солонгосыг сонгох боллоо. Өөрийн тань багшилдаг Чённамын их сургуулийн хэлний бэлтгэлийн төвд хичнээн оюутан суралцаж байна вэ?
-Манай сургуульд  монгол 70 оюутан суралцаж байна. 2007 оны гуравдугаар сард анх зургаахан хүүхэд ирж байсныг бодох юм бол энэ бага тоо биш шүү. Бакалаврт дөрвөн жил, магистрт хоёр, докторын зэрэг горилогчид гурван жилийн хугацаатай суралцдаг. Шаардлагатай бол нэмж нэг жил хэлний бэлтгэлд суралцаж болно. Чённам 19 дээд сургуультай. Институт, эрдэм шинжилгээний олон хүрээлэнтэй. Хэлний боловсролын төвтэй. Манай сургуульд хэлний бэлтгэл хийсэн оюутнууд анагаах, улс төр, нийгмийн чиглэлийн их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж байгаа.

-Солонгост байгаа оюутнуудын амьжиргаа ямар байдаг вэ? Баар, ресторан гээд хэр тансагладаг бол?
-Магистр, докторын зэрэг горилж байгаа оюутнууд тэтгэлэг авах боломжтой, бас суралцаж байх хугацаандаа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдэд туслах ажилтнаар цалинжиж ажилладаг. Анагаахын чиглэлээр докторт нэг оюутан, магистрт тэтгэлэгтэй 10 оюутан байгаагаас дөрөв нь сургалтын тэтгэлэг авдаг. Мөн амьжиргааны тэтгэлэг авдаг оюутан ч бий. Гэхдээ манай их, дээд сургуулийн оюутнууд шиг байгаа хэдэн төгрөгөө юунд ч хамаагүй цацна гэж байхгүй шүү. Тэгээд ч хүний газар амьдарч байгаа болохоор тооцоотой байхгүй бол хэцүүнэ биз дээ.

-Амьжиргааны тэтгэлэг гэдэг нь хэдийг авдаг юм бол оо?
-Сард 400000 вон өгдөг. Магистрын оюутан бол 700000 вонын тэтгэлэгтэй. Мөн сургалтын төлбөрөөс 50-100 хувь чөлөөлөгдөх боломжтой. Сайн дүнтэй суралцах юм бол сургалтын төлбөрийн хэмжээг багасгах, бүрэн чөлөөлөх урамшуулал ч байдаг.

-Оюутнуудын дотуур байр нь хэр зэрэг тохилог вэ? Тусгай хотхонтой юу?
-Сургуулийн хотхонд оюутны дотуур байр, үйлчилгээний цогцолбортой. Манай сургуулийн 35000 оюутанд 25-50 хувийн хөнгөлттэй үйлчилдэг.

-Дотуур байрны төлбөр нь их үү?
-Гурван удаагийн хоолтой гэж тооцвол өдөрт 10000 вон болдог. Өөрөө хоол хийж иднэ гэх юм бол сард 100000 вонын төлбөр төлөөд гал тогоотой өрөөнд орж болно.

-Оюутнуудад суралцахын зэрэгцээ ажил хийх боломж байдаг уу?
-Хэлний бэлтгэл, бакалаврт суралцаж байгаа оюутнууд Солонгост ирээд зургаан сар болсны дараа тусгай зөвшөөрөл авч байж ажил хийх эрхтэй болдог.

-Энэ их сургуульд суралцая гэвэл ямар шалгуур байдаг бол?

-Хоёр гурван жилийн өмнө маш өндөр шалгууртай байсан. Харин одоо шалгуур маш их хөнгөрсөн. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн л бол хэлний бэлтгэлд шууд суралцах боломжтой. Хэлний бэлтгэлд сурах учраас солонгос хэл мэдэхгүй байж болно. Доктор, магистрын зэрэг горилж байгаа бол англи хэлийг сайн эзэмшсэн л бол толгой өвдөхгүй. Доктор, магистр, бакалаврт сурахаар бол жилд 4 сая орчим вон төлнө. Энэ чиглэлээр суралцах оюутнууд нэг улиралд хоёр сая орчим вон төлөөд очиж болно. Бэлтгэлд суух бол жилд 4 сая 400 мянган вон төлдөг.

-Солонгосын их, дээд сургууль болгон өвөрмөц хөтөлбөр хэрэгжүүлдэг гэсэн. Танай сургуульд ийм онцлог бий юу?
-Чённам их сургууль 2+2, 3+1 гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ сургуультай харилцдаг Америк, Англи, Австри, Канад зэрэг 20 гаруй орны 119 сургууль байдаг. Дээрх хөтөлбөрийн дагуу Солонгост хоёр, гурван жил суралцаад эдгээр улсад үргэлжлүүлэн суралцах боломжтой гэсэн үг.   

-Манай оюутнууд сурлагаар хасагдах ч юм уу, хэрэг зөрчилд холбогдох нь хэр зэрэг байдаг вэ? Эндээс өчнөөн төчнөөн мөнгө төлж очоод сургуулиасаа хөөгдчихвөл хэцүүднэ шүү.

-Монголчууд олон байдаг газар мэр сэр зөрчил гардаг л юм. Гэхдээ анхны зургаан оюутнаас эхлээд би гардаж хариуцаж байгаа болохоор  нэг зарчмыг тууштай баримталж ирсэн. Хэрвээ ямар байдлаар хоорондоо таарахгүй, таарамжгүй бол шууд тулж уулзаад учраа ол гэдэг зарчим. Хов яриа бол хамт олныг бутаргадаг хамгийн муухай зүйл. Тийм учраас дам яриа, ховоор битгий асуудлыг шийд гэдгийг хатуу мөрддөг. Мөн “Чи бусдыг хайрлаж чадах юм бол чамайг бусад нь хайрлана” гэдэг зарчим бий. Одоо манай сургуульд  суралцаж байгаа монгол бүх оюутан хоорондоо тустай, маш их эвтэй найртай. Оюутнуудын маань ихэнх нь дотно найз, эхнэр, нөхөр, хүүхэд, ээж ааваа авааччихсан байгаа болохоор бид оюутны хотхонд 100 хол давсан халуун ам бүлээрээ амьдарцгааж байна даа. Хоорондоо гэрлэсэн оюутнууд ч бий. Тэднээс төрсөн гээд бага насны бараг 10-аад хүүхэдтэй болсон байгаа. Ер нь монгол цэцэрлэг байгуулах болчихоод байна шүү.

-Гадаадын хүүхэд сурч хүмүүжих орчин ямар байдаг бол?
-Цэцэрлэг, бага, ахлах сургууль байдаг. Цэцэрлэг нь төлбөртэй. Харин бага, дунд, ахлах сургууль үнэгүй сургалтаар боловсрол олгодог.

-Монгол оюутнууд солонгос эрчүүдтэй хэр зэрэг ханилж байна вэ? Манайхан ч солонгос эрчүүдэд бүсгүйчүүдээ алдаад дууслаа гэж шүүмжлэх болсон шүү дээ.

-Манай сургуульд л лав гадаадын иргэнтэй гэрлэсэн монгол оюутан байхгүй. Манайхан их үндсэрхэг үзэлтэй хүмүүс шиг байгаа юм.  Ямар сайн даа манай зарим хөвгүүд наргиан болгож, “Энд хүзүү хоолой хөшихгүй амар юм. Манай Монгол сайхан охидуудтай болохоор тэднийг эргэж харсаар байгаад хүзүү чилчих шахдаг байж билээ. Энд манай охид бүсгүйчүүдийг гүйцэх нэгэн төдий л харагдахгүй л юм байна шүү” гэж тоглоом шоглоомоор ярьж байхав дээ.   

-Сонирхож асуухад, өөрөө яаж яваад Солонгост багшаар үлдэх боломжтой болсон юм бэ?
-Сөүлд Кунгигийн их сургуульд хоёр жилийн өмнө Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэр үед хэлний бэлтгэлд суралцдаг монгол оюутан хуруу дарам цөөн байсан. Монголд ч солонгос хэл заадаг сургууль бараг байгаагүй учраас Солонгост суралцахад хэлний бэрхшээл их гарна, бас батлан даагч хэрэгтэй гэхчлэн шаардлага өндөр байсан л даа. Солонгост хэлний бэлтгэлд монголчуудыг суралцуулах ямар боломж байгааг судлаад, өөрийнхөө Монголд төгссөн Улаанбаатар их сургуулийн гадаад харилцааны албаныхантай ярилцаж тохирсон. Түүнээс гадна Чённам их сургуулиас холбогдох албаны хүмүүс ирж монгол оюутан суралцуулах хүсэлтээ Солонгосын Элчин сайдын яаманд удаа дараа тавьсан. Эдгээрийн үр дүнд солонгос хэл мэдэхгүй, бүрэн дунд боловсролтой хүүхдүүдийг эцэг, эхийнх нь батлан даалтаар авчирсан. Жилээс жилд суралцагсдын маань тоо нэмэгдсээр байна. Монголчууд маань боловсролыг дээдэлж, чухалчилдаг болжээ.

-Уучлаарай, таны хэтэвч рүү өнгийж болох уу? Солонгосын их сургуулийн оюутнуудад багшлахад цалин өндөр үү? гэдгийг л сонирхох гэсэн юм.
-Ер нь Солонгост эмч, өмгөөлөгч, их, дээд сургуулийн профессорууд маш өндөр цалин авдаг. Харин миний хувьд тун бага цалин авдаг болохоор хэлэхээсээ нэрэлхэж байна. Магистрт суралцаж байхаасаа эхлээд тэр сургуульд жил шахам сайн дураараа цалингүй ажилласан.

-Хүн болгон мөнгө олох гэж Солонгос руу зүтгэж байхад амьжиргааны өртөг өндөртэй газар цалингүй амьдарна гэдэг амаргүй байсан байх даа. Эсвэл өөрөө их баян хүн үү?
-Яалаа гэж дээ. Халаасны 100 “ногоон”-той л Солонгосыг зорьж байлаа.  Суралцахын зэрэгцээ ажил хийсэн. Аяга угааж мөнгө олдог байснаа болиод урагшаа ахиж Олон улсын бага хурал, зөвлөлгөөний баримт бичиг орчуулж олсон хэдэн төгрөгөөрөө хоол хүнс, байр сууц, ахуйн хэрэглээгээ болгочихдог байсан.  Тэр үед магистрт сурахад төлбөргүй байсан тулдаа мөнгөний гачигдалд бараг ороогүй. Магистраа төгсчихөөд Монголоос зургаахан хүүхэд сургах гээд аваад очиход улсын сургууль яаж цалинжуулах вэ дээ. Харин хувийн сургууль байсан бол тохиролцож болох байсан. Гэхдээ би өөрөө энэ сургуулийг сонгосон.Тэр үед гадаад хүн гадаад хүнээ хариуцаад ажилладаг албан тушаал ч гэж байгаагүй. Тийм учраас тус сургуулиас ажлын өрөө, сандал, ширээ  л хүлээж авсан. Ингээд сүүлийн хоёр жилийн хугацаанд оюутнуудын тоо нэмэгдсэн, түүнээс гадна манай суралцагчдаас “хар”-лах, хэрэг түвэгт орооцолдох асуудал гараагүй учраас цалинтай болсон.    

-Өөрийг тань суралцаж байх үед магистр, докторын сургалт нь төлбөргүй байсан хэрэг үү. Үнэгүй сурах сайхан боломж олджээ?

-Тийм шүү. Харин өнгөрсөн жилээс эдгээр сургалт төлбөртэй болсон.

-Оюутнуудад эмнэлгийн үйл-чилгээ ямар төлбөртэй байдаг бол? Анх очсон хүмүүс цаг агаар, хоол унднаас болоод бие нь нэлээд хямардаг гэсэн байх аа?

- Өмнө нь төлбөр тооцоо гээд нэлээд хэцүү байсан шүү. Харин одоо өдрийн 100000 воноор үнэгүй эмчилгээ хийлгэх боломжтой учраас эрүүл мэндийн талаар санаа зовох зүйлгүй болсон. Бүтэн жилээр эрүүл мэндийн даатгалтай тул хүндээр бэртэж гэмтсэн ч эмчилгээнд санаа зоволтгүй. Түүнээс гадна Солонгосын гадаадын харьяатын асуудал хариуцсан албанаас оюутнуудын суралцаж байхдаа болон төгсөөд хөдөлмөр эрхлэхэд нэлээд анхаарч байна. Өмнө нь сургуулиа төгссөн оюутан тэнд ажлын байр олчихсон мөртлөө визийн асуудал нь шийдэгдэхгүй, байнга аяллын визээр нааш цаашаа явах зэрэг хүндрэл гарч байсан. Одоо бол сургууль төгсөнгүүтээ ажиллаж байгаа газраасаа тодорхойлолт авч өгөөд л ажлын визтэй болж,  айж, нуугдахгүйгээр чөлөөтэй сайхан амьдрах боломжтой.

-“Хар”-аар ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс танай сургуульд суралцах хүсэлт ирдэг үү? Сүүлийн үед боловсролоо дээшлүүлэх сонирхолтой хүн олон болсон  гэж сонссон юм байна.
-Ийм хүсэлтэй хүмүүс бий. Энэ талаар би Солонгосын гадаадын харьяатын асуудал эрхэлсэн албаныхнаас лавласан. Солонгост ирээд жил болоогүй бол өөрийнхөө хүсэлтээр Монгол руугаа буцаж гараад, эргээд суралцах сургуулийнхаа дүрэм журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд ирэх юм бол болно гэсэн. Гэхдээ Солонгост байсан үеийнх нь талаар нэлээд сайн судалж, шалгадаг гэж байна билээ.

- Олон жил “хар”-аар ажилсан хүнд суралцах боломж олдохгүй гэсэн үг үү?

-Солонгост нэгээс дээш жилийн хугацаагаар амьдрах визгүй орж ирсэн юм уу, баригдаж буцсан хүнд сургуульд суралцах магадлал тун бага.

-Танай сургууль жилд дөрвөн удаа элсэлт авдаг гэсэн энэ ямар учиртай юм бэ?
-Бакалавр, магистр, докторын сургалтын хувьд жилд хоёр удаа элсэлт авч, гурав, есдүгээр сард хичээл нь эхэлдэг. Хэрвээ манай сургуулийг сонирхож байгаа бол анхааруулж хэлэхэд, хүмүүс элсэлтээс их хоцордог. Нэг, хоёрдугаар сард ирчихээд гуравдугаар сарын хичээлд сууна ч гэх юм уу, есдүгээр сард эхлэх хичээлд наймдугаар сард ирчихээд орох гэж зүтгэдэг. Хичээлийн шинэ жилээс бараг зургаан сарын өмнө элсэлтийн шалгалт эхэлдэг гэдгийг хэлмээр байна. Хэлний бэлтгэлд жилд дөрвөн удаа элсэлт авдаг. Тийм учраас гурван сарын өмнө суралцах сургуульдаа хандаж, элсэлтийн материалаа бүрдүүлж  өгөх, төлбөр тооцоогоо хийх хэрэгтэй.

-Дэлхийн санхүүгийн хямрал Солонгост ялангуяа манай монгол оюутнуудад хэр зэрэг нөлөөлж байгаа бол?
-Манай оюутнуудад сайн, муу хоёр талтай байна. Нэгд, вонын ханш унасан нь сургалтын төлбөрт сайнаар нөлөөлж байна. Харин долларын ханш чангарчихаар бараа, бүтээгдэхүүний үнэ их нэмэгдсэн. Солонгос маш том үйлдвэрлэгч орон. Үйлдвэрийн түүхий эдээ гадаадаас ихэвчлэн доллараар тооцож авдаг болохоор юмны үнэ ханш өсөх нөхцөл болж байгаа юм. Оюутны хэрэглээ харьцангуй бага ч гэсэн бараа , бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр амьжиргааны зардал төдий хэмжээгээр гарч байна.

-Ажил хийх зөвшөөрөлтэй оюутнууд ар гэр рүүгээ мөнгө явуулах бололцоо хэр зэрэг байдаг бол?
-Бараг л боломжгүй. Хоол, байр, сургалтын төлбөр, ойр зуурын хэрэглээ гээд өөрсдийгөө болгоод л дуусдаг.

-Сүүлийн үед Христ шүтэгч монгол охид, залуусыг сүмийн шугамаар төлбөрийг нь бүрэн дааж Солонгос руу явуулдаг болсон байна лээ. Танай сургуульд ийм шугамаар суралцаж байгаа оюутан бий юу?
-Бий. Зарим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд гурав, зургаан сарын хугацаатай дадлагажигч, эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллуулдаг. Хөдөө аж ахуйн их сургуулийн Био технологийн хүрээлэнд дөрвөн оюутан суралцаад буцсан. Мөн Христийн сүмийн чиглэлээр библи судалдаг, номлогч бэлтгэдэг сургуулиудад 2-4 жилийн хугацаатай бакалавр, магистрын сургалтад оюутан элсүүлж, бүх зардлыг сүмээс нь даадаг юм билээ.

-Ер нь Солонгосын хэмжээнд хэчнээн монгол оюутан суралцаж байгаа бол?
-Солонгост суралцаж байгаа Монгол оюутнуудын холбооноос өнгөрсөн жил чуулга уулзалт зохион байгуулсан. Тэр үеэр багцаа тоо гаргаж байсан л даа. Солонгост сурч байгаа оюутнууд тэр бүр ЭСЯ-нд бүртгүүлдэггүй тул нарийвчилсан тоо гаргахад амаргүй.  Томоохон их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын зэрэг горилж байгаа оюутнуудын тоо жилийн өмнө 2000 гаруй байна гэж ярьж байсан. Энэ тоо өнөөдөр хоёр дахин нэмэгдсэн болов уу.

-Танай сургууль байрладаг хот Сөүлээс хол уу?
-Солонгосын таван том хотын нэг болох том Гуанжоу хот Сөүлээс 300 км-ийн зайтай оршдог. Хоёр сая орчим хүн амтай, соёлын хот. Хурдны галт тэргээр хоёр цаг, онгоцоор 40 минут, автобусаар гурван цаг явж хүрдэг.

-Солонгост өөрөө дөрвөн жил амьдарсан юм байна. Тэнд байгаа Монголчууд хэр зэрэг амьдарч байна вэ? Сүүлийн үед маш их хэцүү байна гэсэн мэдээлэл сонсох боллоо?
-Сүүлийн хоёр жилтэй харьцуулахад бүр ч хүндхэн байгаа шүү. Ялангуяа “хар”-аар ажиллаж байгаа хүмүүст. Өмнө нь тэнд энд баривчилгаа болж байна, кампанит ажил болох нь гэдгийг мэддэг, урьдчилаад нуугдаж амждаг, бие биедээ мэдээлэл дамжуулдаг байсан . Харин одоо өдөр болгон баривчилгаа болж, Монгол руу олноор нь буцааж байна. Өмнө нь гар утас хэрэглэхэд карт ашиглаж болдог байсан. Гэтэл одоо гадаад иргэний үнэмлэх шаардаж байж үйлчилдэг болсон. Паспорт дээр визийн хугацаа гурван сар хүртэл байдаг. Энэ хугацаа дуусангуут л үйлчилгээний эрхийг шууд хаадаг болчихсон байна лээ. Энэ мэтчилэн хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг хавчих нарийн арга их хэрэглэдэг боллоо. Гэрээгээр болон сурах гэж очсон хүмүүс “хар”-аар маш их ажиллаж, амьдрах гэж зүтгэдэг байсан бол одоо больсон байна лээ. Тэгэхээр хууль бусаар ажиллаж, амьдрахаар Солонгосыг зорих гэж байгаа бол гэрэл гэгээ харагдахгүй болсон гэдгийг хэлмээр байна.
                                            
Д.Баярмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан