35 жилийн түүхтэй “Спирт Бал Бурам” хувьцаат компани байгуулагдсан цагаасаа хойш эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгч олондоо нийлүүлж ирсэн.
Ажиллах хугацаанд өөрийн компаний зах зээл дахь байр суурийг нэмэгдүүлж, сүүлийн таван жилийн байдлаар салбарын манлайлагч болсон билээ.
Манай компани 2004 онд 9.1 тэрбум, 2005 онд 13.7 тэрбум, 2006 онд 24,5 тэрбум, 2007 онд 33 тэрбум, 2008 онд 35 тэрбум, сүүлийн арван жилийн дүнгээр нийт 125 тэрбум төгрөгийн татвар улсад төлж, “Монгол төрийн алтан санг арвижуулагч байгууллага”-аар тодорсон билээ.Бид эх орны цэвэр улаанбуудайгаар өөрсдөө спиртээ гарган авч, архины хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэртээ өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.Манай “Спирт Бал Бурам” ХК-ий үйлдвэр архи, спиртийн салбараас хамгийн анх олон улсын чанарын удирдлагын “ISO 9001” тогтолцоонд шилжсэн. Манай үйлдвэрийн лаборатори Монгол улсын Стандарт, Хэмжил Зүйн Үндэсний Төвөөс албан ёсоор итгэмжлэгдсэн билээ.Бид хүнсний онцгой бүтээгдэхүүн болсон архи, спиртийг цаг ямагт чанарын хамгийн дээд түвшинд үйлдвэрлэдэг юм.
Сүүлийн үед манай компаний болон бүтээгдэхүүний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдах явдал ихсэж байна. Бид удаан хугацааны туршид аливаа асуудалд тэвчээртэй хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч мөнөөх өдөөн хатгалаг, бохир өрсөлдөөний шинжтэй худал мэдээллийн кампанит ажил хирээс хэтэрлээ.Нэн ялангуяа өөрийн оронд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг брэнд “Чингис”, “Хараа”-гийн нэр хүндийг санаатайгаар унагах зорилготой явдал илт ажиглагдах болов.Энэ нь олон нийтэд манай бүтээгдэхүүн баталгаагүй болсон мэт сэтгэгдэл төрүүлэх зорилготой явуургүй, хуурмаг ажиллагаа юм.Тухайлбал:
12 сарын 27, 28-нд нэр бүхий зарим телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр гарсан мэдээ болон “Өдрийн сонин”-ы 29-ний № 310-д нийтлэгдсэн “Хуурамч “Хараа” архи худалджээ” гарчигтай нийтлэл нь компаний болон бүтээгдэхүүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан агуулгатай байгааг бид эсэргүүцэж байна.
Манай компани Улаанбаатар хот болон орон нутаг дахь харилцагч нартайгаа туйлын нягт уялдаа холбоотой хамтарч ажилладаг.Нийслэл Улаанбаатар хотын хүнсний бүтээгдэхүүн борлуулах цэгийн 90% буюу 1800 дэлгүүр, бөөний төв, супермаркет, үйлчилгээний газарт компаний бие төлөөлөгч долоо хоногт 2 удаа очиж, бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн сацуу тогтмол хяналт, шалгалт хийдэг. Мөн манай компаний хуулийн алба хууль, хяналтын холбогдох байгууллагуудтай хамтран, Оюуны өмчийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, хуурамч архи үйлдвэрлэх явдлыг таслан зогсоох чиглэлээр амжилттай ажиллаж байна.
Иймээс хэрэглэгч, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой дээрх мэдээллийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлэхийн сацуу хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
“Спирт Бал Бурам” Хувьцаат Компаний Хэвлэл, Олон Нийттэй Харилцах Алба