Төрийн ордонд болсон шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий блиц, рапид төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин, Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, Их мастер Цэгмэдийн Батчулуун түрүүлэв. Их мастер цолтой дөрөвхөн монгол эрэгтэй шатарчны нэг тэрбээр энэ жил Азийн АШТ-д V байрт шалгарч, дэлхийн шилдэг 128 шатарчин өрсөлддөгөөрөө онцлог дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд монгол тамирчдаас анх удаа оролцсон юм. Монголын шатарчдын чансааг сүүлийн хэдэн жил тэргүүлж, Супер их мастер цолны болзол хангахын төлөө зүтгэж яваа түүнтэй ярилцлаа. Таван настайгаасаа шатрын спортоор хичээллэж буй Ц.Батчулууны төрсөн дүү нь олон улсын мастер цолтой.
-Та УАШТ-ий рапид болон блиц төрөлд тус бүр тав, стандартад дөрвөн удаа түрүүлсэн. Нэг жил УАШТ-ий бүх төрөлд аваргалсан нь өмнөх түрүүнүүдээс тань онцлог болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Оны эхэнд УАШТ-ий стандарт төрөл Хэнтий аймагт болоход нь түрүүлж, Ерөнхий сайдын ивээл доор, тэгээд бүр Төрийн ордонд зохион байгуулсан хоёр төрөлд аваргалсандаа баяртай байна. Олон улсын тэмцээнтэй давхацвал зарим жил УАШТ-д цөөн шилдэг тамирчин өрсөлддөг. Энэ удаа манай бүх шилдэг, Их мастерууд оюунаа сорилоо. Тэр хэрээрээ өрсөлдөөнтэй болсон. Ер нь Чингис хааны өлгий нутагт түрүүлсэн амжилт маань булган сүүлтэй байна.
-Нэг жил УАШТ-ий бүх төрөлд түрүүлсэн танаас өөр шатарчин бий юү?
-За, ёстой хэлж мэдэхгүй нь. Бараг байхгүй байх аа. 2017 он надад буян хишгээ харамгүй хайрлаж байна. УАШТ-ээс гурван түрүү хүртлээ, шатарчин бүхний мөрөөдөл болсон Дэлхийн цомд оролцон, Азийн АШТ-д медалийн оосроос атгаад алдан V байрт шалгарлаа. Чансааны оноогоо 2521 байсныг 2571 болгож ахиулсан. Дахиад 30 оноогоор ахиулчихвал Супер их мастер цолны болзол хангана. Мөн энэ онд үрийн зулай үнэрлэж, аав хэмээх сайхан алдрын эзэн болсон нь хамгийн том бэлэг. Энэ дашрамд, намайг үргэлж дэмждэг “Алдар” спорт хороо, Монголын шатрын холбооны хамт олон, гэр бүлийнхэндээ, П.Жигжидсүрэн багшдаа, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Г.Занданшатар сайддаа баярлаж явдгаа илэрхийлье.
Ер нь Чингис хааны өлгий нутагт түрүүлсэн амжилт маань булган сүүлтэй байна.
-Чансааны оноогоо 2013 онд 2530 болгосон. Дөрвөн жилийн дараа үлэмж ахиулахад юу хамгийн их нөлөөлөв. Мэдээж Азийн АШТ-д V байрт шалгарсан амжилтаар Дэлхийн цомд оролцох эрх аван, өрсөлдсөн тань чухал үзүүлэлт болсон байх.
-Тэгсэн. Азийн АШТ-д V байрт шалгарахдаа чансаагаа 18 оноогоор ахиулсан. Үүн дээр дэлхийн цомд оролцсон нь нэлээд дэм болсон. Ер нь чансаагаа 2500-гаас дээш болгосны дараа дараа оноогоо ахиулахад улам хэцүү байдаг. Дөрвөн жилийн дараа 40 оноогоор ахиулсан нь том амжилт. Он дуусахаас өмнө оролцох тэмцээнүүддээ дажгүй амжилт гаргавал 2600 руу нэлээд дөхүүлчих байх.
-Та хэдэн оноос хойш Монголынхоо шатарчдын чансааг тэргүүлж байгаа билээ?
-2011 онд улсынхаа дээд амжилтыг шинэчилснээсээ хойш тэргүүлсэн. Одоо чансаагаа ахиулах бүрт өөрийн эзэмшдэг амжилтаа эвдэж байгаа.
-Дэлхийн цомд танаас өмнө монгол шатарчин оюунаа сорьж байгаагүй гэхээр хэр чансаатай, шалгуур өндөртэйн илрэл. Тус тэмцээнд оролцох эрхийг хэрхэн авав?
-Хоёр жилд нэг удаа болдог тус тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлж буй 128 шатарчин өрсөлддөг. Энэ жил л гэхэд дэлхийн аварга М.Карлсен, В.Ананд тэргүүтэй бүх шилдэг оролцсон. Би энэ жил Азийн АШТ-д V байрт шалгарч, Дэлхийн цомд оролцох эрх авсан. Тивийнхээ аваргад оролцохдоо төгсгөлийг нь их сайн хийсэн. Эхний зургаан өргийн дараах байдлаар хоёр хожин, хоёр хожигдон, хоёр тэнцэн гурван оноотой байсан юм. Улмаар сүүлчийн гурван өрөгтөө хожсоноор V байрт шалгарсан. Хэрвээ ес дэх өрөгт Энэтхэгийн их мастерт хожигдсон бол Дэлхийн цомд оролцох эрх авч чадахгүй байлаа.
Үнэнийг хэлэхэд тус тэмцээнд өрсөлдөнө гэдэг хүрч гарамгүй оргил мэт санагдаж байсан үе бий. Одоо оргил дээр нь гарсны дараа нэг их гүнзгий амьсгаа авмаар санагдаж байна. Эх орондоо ирсний дараа “Дэлхийн цомд оролцсоноор монгол шатарчдад боломж байгаа гэдгийг нотоллоо” гээд олон хүн баяр хүргэхэд их урамшсан.
-Та өнгөрсөн жил Азийн АШТ-д өрсөлдөхдөө ганц ч хожигдоогүй мөртлөө есдүгээр байрт шалгарсан. Хэрвээ дахиад ганцхан хожсон бол мөнгөн медаль хүртэн, Дэлхийн цомд өрсөлдөх эрх авах байсан. 2015 онд ч бас харамсалтайгаар VI байрт шалгарсан. Ер нь дэлхийн цомд оролцох босго нэлээд өндөр байлаа.
-Харин тийм ээ. Өнгөрсөн жил дөрөв хожин, тав тэнцсэн амжилтаар найман тамирчинтай оноо тэнцсэн. Улмаар хожлын тоогоор есдүгээр байрт шалгарсан. Хоёр тэнцсэнээс нэг хожин, нэг хожигдсон нь ашигтай. Уг нь дахиад ганцхан хожсон бол Азийн АШТ-ий медаль, Дэлхийн цомын эрхийн хамт хүртэх байв.
-Дэлхийн цомд өрсөлдөхдөө эхний тойрогт М.Адамстай оюунаа сорьсон. Түүнийг хожих боломж байсан уу?
-Байсаан. Тус тэмцээнд оюунаа сорино гэдэг тамирчдын хувьд нэр төрийн хэрэг. Анх удаа оролцсон болоод ч тэр үү, сэтгэл их догдолсон. Жийгээ (П.Жигжидсүрэн) багшийнхаа удирдлагад бэлтгэлээ сайтар базааж, хэн, хэнтэй хэрхэн өрсөлдөх төлөвлөгөөгөө боловсруулсан. М.Адамс цагтаа чансаагаараа дэлхийд эхний тавд багтаж явсан шатарчин. Түүнтэй өрсөлдөхдөө уртын өрөгт хоёр тэнцэн, рапид төрлөөр ялагчаа тодруулахад нь дийлдсэн. Ялимгүй туршлага дутсан тал бий. Ирэх жил ч бас Дэлхийн цомд оролцох эрх авчих болов уу.
Тус тэмцээнд оюунаа сорино гэдэг тамирчдын хувьд нэр төрийн хэрэг.
-Чансаагаа 2600 оноонд хүргэх, өнөөгийн амжилтаа улам ахиулахын тулд уйгагүй бэлтгэлээс гадна олон улсын тэмцээнд тогтмол оролцох нь чухал. Төр, засгаас шатарчдыг хэр дэмжиж байна вэ?
-Ихэнх орны шатарчид жилд бараг 200 гаруй хоногийг тэмцээнд оролцож өнгөрүүлдэг. Гэтэл бидэнд тэгэх санхүүгийн бололцоо хомс. Жилд олондоо л найм юм уу есөн тэмцээнд өрсөлдөж байна. Тэр хэрээрээ чансаагаа ахиулах боломж хомс, бусад орны тамирчнаас практикаар хоцордог. Сүүлийн үед төр, засгаас чамгүй дэмжиж байгаа ч морь, үндэсний бөхтэй харьцуулахын аргагүй. Зарим тэмцээнийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг төрийн дээд албан тушаалтны ивээл доор зохиож байгаа нь шатрын спортыг дэмжиж буйн илрэл.
-Шатар олимпын бус төрлийн спорт. Тэр хэрээрээ төрөөс төдийлөн дөмөгхөн дэмжихгүй байх шиг. Хамгийн наад захын жишээ л гэхэд Риогийн олимпын дараа шатрын шигшээ багийг тараасан шүү дээ.
-Бидний амжилтыг Азийн АШТ, ДАШТ-ий медалийн өнгөөр дүгнээд үндэсний шигшээ багаас хассан болов уу. Гэтэл спорт бүхэн ондоо. Монголд жүдо, чөлөөт бөх хэр хөгжсөн билээ, тэр хэрээр тив, дэлхийгээс медаль хүртэх боломж их. Гэтэл шатрын спортоор Азийн АШТ-ээс ч медаль хүртэх хэцүү. Шатарчдын чансаа ахиж, олон улсын тэмцээнээс медаль хүртэн, энэ спортыг сонирхон хичээллэгсдийн тоо ахисаар байгаа нь яалт ч үгүй амжилт шүү дээ, уг нь.
Үндэсний шигшээ багийн тамирчин байхад сайхан байжээ, овоо хэдэн тэмцээний зардлыг даадаг байсан. Шатрын шигшээ багийг дахиад бүрдүүлнэ гэдэгт итгэж явдаг. Хэрвээ тэгвэл шатарчдад том урам өгнө, санхүүгийн хувьд ч дэмжлэг болно. Шатрын спорт өндөр хөгжсөн ихэнх орон Их мастер цолтой тамирчдадаа сар бүр цалин, урамшуулал олгодог. Тэр хэрээрээ шатрын спорт өндөр хөгжиж, тамирчдынх нь амжилт ахиж байгаа болов уу.
-Ер нэг тэмцээнд оролцоход ойролцоогоор хэдэн төгрөг шаардагддаг вэ?
-Тухайн тэмцээн аль оронд болж буйгаас шалтгаалан харилцан адилгүй. Ер нь нэг тэмцээнд оролцоход хамгийн багадаа гурван сая төгрөг шаардлагатай.
-Монгол шатарчдыг бусад орныхон хэр сонирхдог вэ. Тамирчнаа болгох санал ирдэг үү?
-Шатар олимпын бус төрөл болохоор шилдэг тамирчдыг өөрийн орны шатарчнаа болгох сонирхол бага. Үнэнийг хэлэхэд бусад орны хараанд өртөх хэмжээний шатарчин Монголд хуруу дарам цөөн.
-Монгол шатарчид багадаа тив, дэлхийд тэргүүлэх хэмжээнд сайн тоглодог ч тордож чаддаггүйн балгаар нас ахиад, мэргэжлийн түвшинд хүрэх тусмаа амжилт нь саардаг гэмтэй. Үүнд хамгийн их нөлөөлж байгаа зүйл юу вэ. Дасгалжуулагчийн ур чадвар уу?
-Би ч бас санал нийлнэ. Манай шатарчид 10 хүртэлх насанд ямар ч тэмцээнээс медаль хүртдэг. Тэгээд нас нь ахиад, 14-өөс дээшлэх тусмаа амжилт нь буурдаг. Үүнд дасгалжуулалтын арга барил, санхүүгийн хүндрэл нөлөөлж буй. Манай өсвөрийн тамирчид жилд Азийн АШТ, ДАШТ гэсэн хоёрхон олон улсын тэмцээнд оролцож байна.
Тэгээд дотоодын тэмцээнд өрсөлдөөд л туршлага хуримтлуулан, ур чадвараа ахиулж ирлээ. Азийн АШТ, Дэлхийн цом бүр цаашлаад ДАШТ-ээс медаль хүртэх, Супер их мастер болох авьяастай хүүхэд цөөнгүй бий. Даанч тийм хэмжээнд ур чадварыг хөгжүүлэх багш цөөн. Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн багш, Их мастер Б.Хатанбаатар, Шаравдорж гурвын шавь нар л юм дуулгаж байна шүү дээ.
-Гадаадаас мэргэжлийн дасгалжуулагч урилгаар ажиллуулбал энэ бэрхшээлээс гарах боломжтой. Тэгэхээр өнөө л санхүүгийн хүндрэлтэй нүүр тулах байх.
-Мэдээж дэлхийн шилдгүүдийг бэлтгэсэн туршлагатай, гадаадын дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базаавал сайхан л даа. Тамирчдын амжилтад ч ташуур болох нь дамжиггүй. Монголын шатрын холбоо эсвэл, хувь хүн зардлыг нь гаргаж дийлэхгүй. Төр, засгаас дэмжвэл энэ бэрхшээлээс гарах боломжтой. Нөгөө талаар бид өөрсдөө тийм хэмжээний ур чадвартай дасгалжуулагч бэлтгэх хэрэгтэй.
-Та хэний удирдлагад бэлтгэлээ базаадаг вэ. Ихэвчлэн хэрхэн хийдэг вэ?
-Жийгээ багш миний зөвлөх дасгалжуулагч. Сүүлийн үеийн программуудаас суралцаж, шатрын стратеги, өрөг зэргийг судлан, шилдэг шатарчдын өргийг үзэж онолын бэлтгэл хийдэг. Цахим ертөнцийн буянаар бусад орны шатарчнаас сүүлийн үеийн программ, шинэ өргөөс хоцрохгүй л байна. Боксын спорт гэхэд заавал дэвжээ, бээлий зэрэг хэрэглэл материал шаарддаг. Харин шатар хөлөг байхад л хангалттай, компьютерийн ард сууж байгаад бэлтгэл хийх боломжтойгоороо давуу. Энгийн үед өдөрт 2-3 цаг бэлтгэл хийдэг. Харин тэмцээний өмнө өглөөнөөс орой хүртэл, заримдаа бүр шөнөжингөө бэлтгэл базаах нь энүүхэнд. Гэхдээ бэлтгэлдээ хэтэрхий их анхаарч, амрахаа хойш нь тавьж болохгүй. Оюун спортод амралт чухал.
Оюун спортод амралт чухал.
-Өнөө цагийн шатрын спортод М.Карлсен ноёрхож байна. Бид түүнээс юугаараа дутуу байна вэ?
-Мэдээж бид түүнээс туршлагаар асар их хоцорч байна. Монгол шатарчдаас олон улсын тэмцээнд хамгийн олон өрөг нүүсэн нь гэхэд ихдээ л 700 байгаа. Тэгэхэд М.Карлсен тэргүүтэй Супер их мастеруудынх 3000 хол давсан. Тэр хэрээр бид тэднээс цөөхөн тэмцээнд оролцож байна гэсэн үг.
-Шатрын өрөг олон цаг үргэлжилдэг. Таны хувьд хэнтэй хамгийн удаан тоглож байв?
-2011 онд ОХУ-д болсон олон улсын тэмцээнд долоон цаг гаруй тоглож байлаа. Яг хэнтэй өрсөлдсөнөө мартчихаж. Тухайн өрөг хамгийн богино хугацаанд дууслаа гэхэд хурдандаа нэг цаг 30 минут үргэлжилдэг.
-Дэлхийн олонх шилдэгтэй тоглосон байх. Сэтгэлд хоногшсон, санаанаас тань гардаггүй өрөг аль нь вэ?
-2006 оны олимпиадад оролцохдоо дэлхийн цөөнгүй шилдэгтэй тоглосон. Эхний өрөгт Азербайжаны Их мастерыг хараар тоглож хожсондоо их баярлаж билээ. Гурав дахь өрөгт тухайн үед дэлхийн аварга байсан Энэтхэгийн В.Анандтай хараар тоглосон. Анхны тэмцээндээ дэлхийн аваргатай тоглоход айж бэргэх, гараагаа хольж солих гээд зөндөө хөглөсөөн. Яагаад юм бэ, их амархан хожигдчихсон.
Ер нь тэр олимпиадын өргүүд сэтгэлд тод үлджээ. Би 11 өргөөс 7.5 оноо авч, ширээндээ тавдугаар байр эзлэн, чансаагаа нэлээд ахиулан Их мастерын болзол хангасан. Бас 2720 чансаатай Вьетнамын Их мастерыг блицийн дэлхийн аварга болсных нь дараа Азийн танхимын наадамд цагаанаар тоглож хожсоноо дурсах дуртай. 2700-гаас дээш чансаатай шатарчныг монгол тамирчин анх удаа хожсон нь тэр.