gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МАН-ын 30 гишүүн АН-ын бүлэгтэй нэгдэхээс өөр сонголтгүй болсон уу

Д.Лутбаяр
Улс төр
2017-08-24
0
Twitter logo

Засгийн газрыг огцруулах саналыг өнөөдөр өргөн барилаа. Эндээс зарим зүйлс тодорхой болов.
Тухайлбал:

Засгийн газрыг огцруулах саналд МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зуржээ. Үлдсэн 35 гишүүн нь Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа бололтой. УИХ-ын 76 гишүүний олонхи болоход 39 кноп хэрэгтэй. Тэгэхээр гарын үсэг зурсан гишүүд ямар ч тохиолдолд АН-ын бүлгийн дэмжлэггүйгээр санасандаа хүрч Засгийн газрыг огцруулах боломжгүй нь харагдаж байна.

Энэ тохиолдолд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцрох, эс огцрох хувь заяа АН-ын бүлгийн гарт ирлээ. Санаачлагч нь МАН-ынхан өөрсдөө, хэрэгжүүлэгч нь АН-ын бүлэг болж таарч байна.  Ингэснээр 65 суудалтай эрх баригч МАН-ын Засгийн газар 9-хөн суудалтай АН-ын бүлгийн барьцаанд бүрэн орлоо. 

Хэрвээ Засгийн газар огцруулбал гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн гишүүд сөрөг хүчинтэйгээ нэгдэж, АН-тай нийлж өөрийн намын Засгийн газраа унагасан улс төрийн "урвагчид" болж хувирна. Энэ нэр хоч УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихэд нам дотроо, дэвшсэний дараа ард түмний дунд ч яригдах биз ээ. Өнөөдөр гарын үсгээ зурсан гишүүд УИХ-ын даргаа ирэхийг, сарын дараа болох намын их хурлаараа намын даргаа сонгохыг хүлээж чадахгүй, яагаад яараад байна вэ?

Үйл явдлаас харвал гарын үсэг зурсан гишүүд АН-ын бүлэгтэй үгссэн байх магадлал харагдав. Өөрийн намын дарга нь УИХ-ын даргаар ажиллаж байхад түүнийг эзгүйчлэв. Хугацаа нь эзгүй үетэй нь таарсан байлаа гэхэд 65 хүнтэй өөрийн намын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга байсаар байхад сөрөг хүчний квотоор сонгогдсон дэд даргад саналаа өргөн барьсан нь тэднийг АН-ын бүлэгтэй  нэгдсэн, цаашдаа ч хуйвалдахыг харуулж байна.

Засгийн газрыг огцруулах, огцруулахгүй санал дээр МАН-ын 65 гишүүн хоёр хуваагджээ.

Гарын үсэг зурсан гишүүд АН-тай үгсэж санасандаа хүрч өнөөдөр яллаа гэхэд маргааш буцаад ялагдахгүй гэх баталгаагүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан