Та яг одоо хүүхдийнхээ хичээлийн шинэ жилд бэлтгээд завгүй л байгаа байх. Шинэ цүнх, шинэ хувцас, шинэ дэвтэр, ном, үзэг, харандаа гээд л шаардлагатай олон зүйлс бий. Тэгвэл хүүхдийн хичээлээ хийх хүслийг нь нэмэгдүүлж, таны ажилд дэм болох зарим нэг санааг сонирхуулъя.
Гэрийн даалгаврын сагс:
Гэрийн даалгавар заримдаа хүүхдийн сурах хүслийг унтраах аюултай. Дээрээс нь та хүүхэдтэйгээ орой бүр бяцхан “тулаан” хийх шаардлага гарна. Харин үүнийг нь сонирхолтой, хөөрхөн зүйлээр чимээд өгвөл хүүхэд өөрөө дуртай нь аргагүй даалгавраа хийнэ. Ялангуяа доор үзүүлэх бүх хэрэгслийг багтаасан, сагсыг бэлдээд өгсөн үед даалгавар улам сонирхолтой болж ч магадгүй.
Сагсыг хэрхэн хийх аргыг Laura’s Crafty Life сайтаас үзээрэй.
Сургуульдаа авч явах хүнсний агуулах:
Заримдаа ажилдаа яарч байхад хүүхдийнхээ өдрийн хоолыг бэлтгэх гэдэг том саад гарч ирдэг. Хугацаа их орохгүй боловч, яарсан үед ямар хэцүү билээ. Тэгвэл доор үзүүлэх аргаар олон өдрийн нөөцөө нэг дор бэлтгээрэй. Бүр та өөрөө ч бэлдэж өгөх шаардлагагүй. Оройн хоолны дараа хүүхэд тань өөрөө сургуульдаа авч явах хүнсээ цуглуулдаг дүрэм тогтоосон ч болно.
Гал тогооныхоо өрөөний нэг шүгээний доод хэсгийг зөвхөн хүүхэддээ зориулсан бяцхан “Хүнсний мухлаг” болгоод өөрчлөх аргыг Design Improvised сайтаас үзээрэй.
Цахилгаантай сав:
Хүүхдийн хувьд ихэнх зүйлс цэвэр үзэмжтэй холбоотой байдаг. Харандаа, баллуурыг нь ундааны саванд хийгээд өгвөл нэг их таашаахгүй л байх. Харин тэр ундааны сав нь цахилгаантай бол бараг гайхамшиг л гэсэн үг.
Хоёр ширхэг ундааны сав, нэг урт цахилгаан байхад л та ийм хөөрхөн бүтээл хийж чадна. Make it & Love it сайтаас хэрхэн хийх аргыг нь сураарай.
Будсан харандаа:
Үзэмжийн тухай хөндсөнийх та цулгуй өнгөтэй харандааг нь мөн өөрчилж болно. Төрөл бүрийн өнгөөр будаж, урам өгсөн үгс бичсэн харандааг би ч дуртай хэрэглэнэ. Хийх арга нь тун энгийн. Hello Glow сайтад зөвхөн хүүхдэдээ зориулсан харандааг хэрхэн хийх аргыг заажээ.
Үсгэн соронз:
Дахиад л үзэмжийн асуудал. Өнгө, өнгийн үсэгтэй соронз дэлгүүрт бий. Харин түүнийг нь илүү гоё болгох боломж танд байна. Боронзон өнгөтэй цацдаг будгаар будаад, 24 цаг хүлээгээд та шүүгээ, хөргөгч дээр нааж болох ийм гоё үсгийн цуглуулагатай болно. Хамгийн гол нь таны хүүхдэд хичээлээ давтахад илүү сонирхолтой болж болох юм. Хэрхэн хийх аргыг Kojo Designs сайтаас үзээрэй.
Номын уут:
Сургуулийнхаа номын сангаас авсан номоо бүгдийг нь цүнхлээд явах хэцүү. Тиймээс зөвхөн номд зориулсан уут хийж эсвэл худалдаж аваад өгвөл таны хүүхэд лав баярлана. Cardstore сайтад хийх арга нь бий. Заавал хийх ч шаардлагагүй шүү дээ.
Амттаны сав:
Ганцхан хүүхдүүд амттанд дуртай байдаггүй юм шүү дээ. Томчууд бид ч дуртай. Тэгвэл яагаад шинэ багшид нь зориулж, ийм амттан бэлдэж болохгүй гэж? Сэтгэлээ шингээсэн амттаны сав хийх аргыг Trish Sutton сайтад бичжээ.
Номын хавчуурга:
Ямар ч зүйл байсан аавын хийж өгсөн, ээжийн урлаж өгсөн зүйл хүүхдэд хамгийн их таалагддаг. Ном унших сонирхлыг нь нэмэгдүүлж, урам өгөх ийм гоё хавчуургыг та Tatertots & Jello сайтаас хэрхэн хийхийг нь үзээрэй.
Самбартай, хоолны сав:
Хүүдээ, охиндоо зориулж бяцхан зурвас бичмээр байна уу? Тэгвэл хоолных нь савны таглааг самбар болгох аргыг танд санал болгож байна. Scissors & Spatulas сайтаас хэрхэн хийх аргыг нь сураарай.
Цүнхний шошго:
Та өөрийнхөө холбогдох дугаарыг хүүхдийнхээ цүнхний хаа нэг хэсэгт шошгон дээр бичээд үлдээгээрэй. Цүнхээ хаяж юуны магад шүү дээ. Гоёмсог шошго хийх аргыг Classy Clutter сайтаас хараарай.