Нойрноос морио, чөмөгнөөс хутгаа гэдэг шиг хоолоо хэтрүүлэхээр л таргалдаг гэсэн буруу ойлголттой хүн олон. Үнэндээ илүүдэл жин зөвхөн хоолноос хамаарахгүй гэдгийг олон улсын эрдэмтэн, судлаачид тогтоож, таргалалт бол өвчин гэдэгтэй санал нийлж, ДЭМБ энэ тухай зөвлөмж хүртэл гаргасан.
Судлаачдын тайлбарласнаар илүүдэл жин, таргалалт хоёрыг салгаж ойлгох учиртай аж. Жингийн илүүдэлтэй байх нь таргалалтын нэг л шалтгаан юм байна. Дэлхийн хүн ам 1975 оноос хойш таргалах өвчинд илүү нэрвэгдэх болсон нь уур амьсгалын өөрчлөлт, хэт үйлдвэржилт, эм, нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ өссөн, экологийн тэнцвэр алдагдсан гэхчилэн олон шалтгаантай. Буурай хөгжилтэй болон хөгжиж буй орныхон таргалалтад илүү өртдөг гэсэн судалгаа байна. Энэ нь хүүхдийг бага наснаас нь нэмэлт тэжээл, хэт чихэрлэг хүнсээр хооллож, томчууд илчлэг, эрч хүч авахын тулд өөх, тос их хэрэглэдэгтэй холбоотой гэнэ. Үүнийг зохисгүй хэрэглээ хэмээн томьёолдог байна.
2016 оны байдлаар дэлхийн хэмжээнд 18-аас дээш насны 1.9 тэрбум гаруй хүн хэт таргалалттай байгааг НҮБ-ын тайланд дурджээ. Мөн тав хүртэлх насны 41 сая хүүхэд илүүдэл жинтэй болон тарган байгааг ч онцолжээ.
Тав хүртэлх насны 41 сая хүүхэд илүүдэл жинтэй болон тарган байгааг ч онцолжээ.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, таргалалт гэдэг нь дааврын өөрчлөлт, хөдөлгөөний дутагдлын нэг хэлбэр аж. Энэ мэтээр таргалалтыг мэргэжлийн үүднээс тайлбарлавал олон зүйл нуршихад хүрнэ.
Ерөнхийд нь базаад ойлгоход юутай ч “өөхөн бөмбөг” болтлоо таргалах нь өөртөө элдэв өвчин “нутагшуулж” буй хэрэг учраас зөв, зохистой амьдралын хэв маягийг эрхэмлэх ёстой.
Өглөөдөө ус ууж хэвших, хэт их идэхгүй байх, өөрт тохирсон дасгал хийх, бухимдаж, уцаарлахыг цээрлэх зэрэг энгийн зүйлээс л эрүүл амьдралын хэв маяг тогтоно гэдгийг эмч судлаачид зөвлөж байна. Анагаах ухаанд хоёрдогч таргалалт гэсэн онош бий аж. Энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой бөгөөд жирэмсэн үед жингийн илүүдэлтэй болдог нэг шалтгаан гэнэ.
Хэрэв та нэгэнт илүү жинтэй, эсвэл тарган бол элдэв нэмэлт бүтээгдэхүүн, эм бэлдмэл рүү хошууралгүй эхлээд хоол хүнсэндээ анхаарах учиртай. Дараа нь тогтмол дасгал, хөдөлгөөн хийж заншаарай. Энэ бүхний дараа хэрэв хэвийн жиндээ очихгүй бол таргалалтын шалтгаанаа тогтоолгож, тохирсон эмчилгээ хийлгэхийг мэргэжилтнүүд анхааруулсан.
Хүн төрөлхтний толгойны өвчин болоод буй таргалалт бол өвчин гэдгийг зөв ойлгох нь чухал. Хамгийн гол нь өвчнөөсөө салах энгийн “эм бэлдмэл” таны сэтгэл, тархинд бий. Тэр бол амьдралын зөв зохистой хэмнэл, хэрэглээ, түүнийг хэвшүүлэх хүсэл зорилго юм шүү. Үүнийг хэн нэгний арга заавар, тураах жор, элдэв эм тариа биш, та өөрөө л зохицуулна.
Америкийн судлаачид “Таргалалт бол халдварт өвчин” гэжээ. Та үргэлж буруу хооллож, буруу амьдарснаар гэр бүл, үр хүүхэд, ойр тойрныхноо уруу татдаг учраас нийгэмд хамгийн хөнөөлтэй халдварлагч болдог гэдгийг санаарай.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ - Эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн бүрдүүлэх вэ?
Д.ДАВААДУЛАМ (Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч):
-Эрүүл, зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас зайлсхийж (архи, тамхи), стресстэхгүй, сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь эрүүл амьдралын хэв маяг юм. Илүүдэл жинтэй хүний артерийн даралт ихэсдэг, зүрх, судасны өвчин, чихрийн шижин, элэг өөхлөх гэх мэт өвчин тусах магадлал өндөр. Таргалахаас урьдчилан сэргийлэхийн тулд өөх тос, нүүрс ус ихтэй хоол хүнснээс татгалзах, өдөр бүр дасгал хийж, байнга алхаж хэвших хэрэгтэй.
Байнга суудаг ажил хийдэг бол ажлын байрандаа дасгал хийж хэвших нь зүйтэй. Зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийснээр жингээ хасаж эрүүлжих боломжтой. Эрүүл байхад гадна, дотнын олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд хүрээлэн байгаа орчин, удамшил, сэтгэлийн хямрал, стресс, хөдөлгөөний дутагдал, хооллолт зэргийг нэрлэж болно. Тэдгээрээс буруу хооллох нь хамгийн ноцтой бөгөөд өвчин үүсгэх шалтгаануудын дөрөвний гурван хувийг эзэлдэг. Эрүүл амьдрах эх үүсвэр нь зөв хооллох гэсэн үг.
П.БОЛД-ЭРДЭНЭ (“Сүлдэр” фитнес клубийн дасгалжуулагч):
-Эрүүл амьдрахын тулд сайн унтаж амрах, өөрт тохируулан бага багаар дасгал хийх, өглөөдөө цэвэр агаарт гүйх ёстой. Манайд ихэвчлэн 20-25 насны хүмүүс ирдэг. Тэдний тал хувь нь илүүдэл жингээ хасах зорилготой байдаг. Мөн жингийн дутагдалтай буюу хэт туранхай хүмүүс ч ханддаг. Жингээ хасахын тулд тураах цай болон янз бүрийн эм, бэлдмэл хэрэглэх нь эрүүл мэндэд хортойг бид үйлчлүүлэгчдэдээ ойлгуулахыг зорьдог. Фитнесийн ач тус нь эрүүл, зөв аргаар жингээ хасах юм.
Д.БАТЦЭЦЭГ (Баянзүрх дүүргийн XVI хорооны иргэн):
-Би бусад шиг фитнес, йогоор хичээллэдэггүй. Гэхдээ өөртөө хяналт тавьдаг. Илүүдэл жинтэй хүмүүс өөртөө итгэх итгэлгүй үргэлж өөрийгөө голдог юм шиг санагддаг. Эрүүл амьдрахын тулд өөрийгөө аль болох тайван байлгах хэрэгтэй. Уурлаж бухимдахаас өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалж чадвал эрүүл амьдралын үндэс болдог. Мөн зөв хооллох нь нэн чухал. Би хүнсээ сонгохдоо маш их анхаардаг. Хүнсний ашиггүй бүтээгдэхүүнд тооцогддог элсэн чихэр болон түүнийг агуулсан компот, мөхөөлдөс, шоколад, нарийн боов, кремээс татгалздаг.
А.БОЛОРТУЯА (“Лотус” йогийн төвийн сургалтын менежер, зөвлөх багш):
-Эрүүл амьдрахын тулд хүн өөрөө эрүүл мэндийн талаар үнэн зөв мэдээлэлтэй байх нь чухал. Зөв мэдээлэл, мэдлэг авснаар зөв хандлага, дадал үүсэх эхлэл тавигдана. Йогийг зөвхөн дасгал хөдөлгөөн мэтээр ойлгож болохгүй, харин эрүүл амьдрах ухаан гэдэг талаас нь харах чухал. Йогоор хичээллэхэд хамгийн эхлээд бидний өдөр тутмын хэвшсэн хөдөлгөөнд огт оролцдоггүй идэвхгүй булчингууд хөдөлж эхэлнэ.
Бие махбодийн цусан хангамж нэмэгдэж, тархи, булчингийн хооронд алдагдсан холбоос сэргэн биеийнхээ бүх хэсгийг илүү сайн мэдэрдэг. Бодисын солилцоо, сэтгэл хөдлөл, нойр гээд бүхий л эрхтний үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. ДЭМБ йогийг “Биеийн болон сэтгэл санааны сайн сайхан байдлыг бий болгоход нөлөөлдөг” хэмээн тодорхойлсон. Манай төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн олонх нь 30-35 болон түүнээс дээш настай. Судалгаанаас харахад боловсролын түвшин өндөр, эрүүл мэндийн мэдлэгтэй, өөртөө анхаарал тавьдаг хүмүүс байдаг. Эмэгтэйчүүд голдуу үйлчлүүлдэг.
Тэд эрүүл амьдралын дадал хэвшүүлэх зорилготой ирдэг. Мөн турах хүсэлтэй эмэгтэйчүүд, хэвийн жинтэй түүнийгээ хадгалах, булчингаа чангалж, галбиржих хүсэлтэй үйлчлүүлэгч олон.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Илчлэг ихтэй бүтээгдэхүүн, хөдөлгөөний хомсдол нь ЖИН НЭМЭХЭД ХҮРГЭДЭГ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээс үзвэл манай гаригийн тарган хүний тоо 1975 оноос хойш гурав дахин нэмэгджээ. Өнгөрсөн оны байдлаар насанд хүрсэн 1.9 тэрбум хүн жингийн илүүдэлтэй, 650 сая гаруй хүн таргалалттай байсан бол таваас дээш насны 41 сая хүүхэд жингийн илүүдэлтэй, эсвэл таргалалттай байв. Таргалахаас урьдчилан сэргийлж болдог.
Таргалахаас урьдчилан сэргийлж болдог.
Эрүүл мэндэд нь хохирол учруулж мэдэхээр хэт их өөхлөхийг жингийн илүүдэл болон таргалалт гэдэг. Хүний биеийн өндөрт жинг нь харьцуулснаар байх ёстой биеийн индекс гарна. Өөрөөр хэлбэл, килограммаар илэрхийлсэн жинг метрээр илэрхийлсэн өндрийн квадратад хуваан уг индекс (кг/м2)-ийг тооцдог гэсэн үг. Насанд хүрсэн хүний хувьд энэ индекс 25, түүнээс их бол илүүдэл жинтэй, 30, түүнээс давсан тохиолдолд таргалалт гэж үздэг байна. Хүүхдийн жингийн илүүдэл, таргалалтыг үүнээс өөр аргаар гаргадаг.
Илчлэг ихтэй бүтээгдэхүүн их хэмжээгээр идэх, хотжилттой холбоотой хөдөлгөөнгүй байдал нь жин нэмэгдэхэд хүргэдэг болохыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулжээ.
Таргалснаар зүрх, судас, чихрийн шижин, тулгуур эрхтний өвчин, хавдар (хөх, өндгөвч, түрүү булчирхай, элэг, цөс, бөөр, бүдүүн гэдэс)-тай болох эрсдэлтэй юм.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
“18.00 цагаас хойш хоол идэхээ больсон ч турж чадаагүй”
Дөрвөн жилийн өмнөөс таргалж, өдгөө 23 кг жин хасах зорилт тавин йогоор хичээллэж буй Э.Дөлгөөн “Жингийн алдагдал их аюултай юм билээ. Нас, биеийн өндрөөсөө шалтгаалаад би 60 кг жинтэй байх ёстой. Гэтэл одоо 83 кг. Есөн кг-ыг хасаад энэ шүү дээ. Түргэн хоолны мухлаг ажиллуулж эхэлснээс хойш аажмаар таргалсан. Жин нэмээд байгаагаа мэдээд 18.00 цагаас хойш хоол идэхээ больсон ч турж чадаагүй. Ядраад, элдэв өвчинд өртөмтгий болж, хоолоо хорьж дийлдэггүй юм билээ. Өнгөрсөн хугацаанд тураах цай, кофе, эм гээд олон зүйл хэрэглэсэн. Аль нь ч тус болоогүй.
Дөрвөн сарын өмнөөс йогоор хичээллээд есөн кг хаячихлаа” хэмээн ярив. Сүүлийн жилүүдэд 15-35 насныхан хэт таргалж байгаа гэдгийг Э.Дөлгөөний хичээллэдэг “Хатагтай” йогийн клубийн багш Б.Отгон хэлэв. Хэдэн жилийн өмнө хүмүүс зөв, цэгцтэй сууж сурах, биеийн галбираа засах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор йогоор хичээллэдэг байсан бол өдгөө арван хүний долоо нь турах зорилготой очдог болжээ. “Loving hut” зөв хооллолтын газарт очдог, “herbalife”-ын клубүүдэд гишүүнээр элссэн хүмүүсийн 90 орчим хувь нь мөн л турах хүсэлтэй байдаг ажээ. Тодруулж хэлбэл, буруу хооллолтоос үүдэлтэй таргалалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.
Долоо хоногт 1-2 кг жин хаяхыг хэвийн турах гэж үздэг
Хүмүүс нэг хэсэг тураах эм рүү хошуурч байсан бол сүүлийн жилүүдэд үр дүнтэй турахаар йог, фитнесс, бүжгийн клуб зэрэгт очдог болсон аж. “Голден жем” фитнесс клубээр өчигдөр оров. Турахаар хичээллэж буй залуусаас авахуулаад үе мөчний өвчнөө илааршуулах, зөв галбиртай болох хүсэлтэй хүмүүс тэнд хичээллэдэг аж. Тус клубийн багш Б.Батсайхан “Манай улс эрс тэс уур амьсгалтай болохоор хүмүүс илчлэг ихтэй хоол иддэг. Тиймээс хурдан таргалаад байгаа юм. Нөгөөтэйгүүр, хурдан турах гээд хоолоо сойж огт болохгүй. Хүний хоолны шингэц цусны бүлгээсээ хамаараад өөр байдаг. Бид үйлчлүүлэгч нартаа зөв хооллох зөвлөгөө өгч, хөдөлгөөн, дасгалаар тураадаг. Долоо хоногт 1-2 кг жин хаяхыг хэвийн турах гэж үздэг” хэмээн ярилаа.
Дашрамд дурдахад, спиннинг, фитнесс клубт хандаж буй хүмүүсийн олонх нь бүсгүйчүүд гэнэ. Өөхлөлт нь эрэгтэй хүнээс илүү учир таван эмэгтэйн гурав нь илүүдэл жинтэй байдаг болжээ. Мөн сүүлийн үед хүүхдүүд чихэр, жигнэмэг, түргэн хоол зэргийг хэтрүүлэн хэрэглэж, хий хөөнгө болж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.ТҮВШИНБАЯР: Хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяраас тодрууллаа.
-Илүүдэл жин, таргалалт манай улсын хүн амд хэр өргөн тархаж байна вэ?
-Хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад хот, суурин газрын эмэгтэйчүүдийн хувь арай багасаж байна. Иргэд жингийн илүүдэл, хэт таргалалтаас сэргийлэхийн тулд зөвхөн хоолоо сойх төдийхнөөр харж, өнгөц мэдээлэлтэй байгаа нь энэ тоо буурахгүй байгаагийн нэг шалтгаан. Эрүүл хооллолт, зөв амьдралын хэв маяг, амьдрах орчин гээд нөлөөлөх хүчин зүйл олон.
-НЭМҮТ-өөс энэ долоо хоногт таргалалтаас сэргийлэх, эрүүл хооллолтыг сурталчлах арга хэмжээ зохион байгуулж буй гэсэн. Энэ хүрээнд судалгаа хийж байгаа юу?
-Иргэдэд зөв зохистой мэдээлэл хүргэхэд анхааран ажиллаж байна. Өнгөрсөн жил хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаа хийсэн. Энэ сард дүнг нэгтгэн танилцуулна. Өнгөрсөн 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 54 хувь нь жингийн илүүдэлтэй гэж гарсан. Харин өнөө жилийн судалгаагаар 49 хувь хүртэл буурчээ.
Харин өнөө жилийн судалгаагаар 49 хувь хүртэл буурчээ.
-Таргалалтын гол шалтгаан юу вэ?
-Хамгийн их буюу 90 орчим хувьд нөлөөлж буй нь буруу хооллолт. Өөх тостой хоол, гурил, гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг зүйлс маш их хэрэглэдэг. Тэгсэн атлаа ашигтай хоол хүнс буюу жимс, хүнсний ногоо бараг хэрэглэдэггүй. Хоол хүнсээр авах ёстой илчлэгийн хэмжээ эрс багассан нь дээрх тоонд нөлөөлж буй юм. Мөн хөдөлгөөний хомсдол их нөлөөлдөг. Эдгээрээс гадна өвчин, стресс гэх мэтээс таргалалт үүддэг. Түүнчлэн жингийн илүүдэл, таргалалттай хүн халдварт бус өвчнөөр өвчлөх магадлал өндөр.
-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэж байна. Энэ талаар дагнан судалж байсан уу?
-2011 онд хийсэн судалгаагаар хүүхдийн таргалалт 11 хувьтай байсан. Гэтэл энэ жил 26 хувь болтлоо өсчээ. Үүнд хөдөлгөөнөөс гадна чихэрлэг хүнсний хэрэглээ хамгийн их нөлөөлж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдэдээ долоо хоногт гурваас дээш удаа чихэрлэг ундаа, жигнэмэг хэрэглүүлж буй нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхдийн жингийн илүүдэл өсөж буй нь хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх, цаашид онцгой анхаарах асуудал болж байна.
-Эрүүл хооллох мэдээлэл дутмаг гэж та түрүүн хэлсэн. Ашигтай хүнс, илчлэг тооцох тухай дэлгэрүүлээч.
-Байгаа биш, байх ёстой жиндээ хоол хүнсээ тохируулах ёстой юм. Хамгийн товчхоноор хэлэхэд, зөв хооллох гэдэг нь илчлэгээ тохируулж, шимт бодисыг тохирсон хэмжээнд хэрэглэ гэсэн үг. Шимт бодис гэдэг нь уураг, тос, нүүрс ус зэрэг.
Эрүүл хоол, биеийн жингийн индекс, илчлэг тооцох тухай мэдээллийг интернэт, гар утасны аппликейшнээс маш тодорхой, шуурхай авч болно. Түүнчлэн хүмүүст хүнсний бүтээгдэхүүний шошгыг анхааралтай уншиж байгаач ээ гэж уриалмаар байна. Тэнд бүтээгдэхүүний найрлага, орц, илчлэг зэрэг мэдээллийг тодорхой бичсэн байдаг шүү дээ.