“ХҮҮХЭД БҮРИЙН БҮТЭЭЛ ҮНЭ ЦЭНТЭЙ БАЙЛАА”
Багадаа харандаа цаас нийлүүлээгүй хүн гэж бараг үгүй. Хүүхэд насны салшгүй нэг дурсамж бол зураг байдаг. Тэд бичиг үсэг сурахаас ч өмнө харандаа цаас нийлүүлэн гэр бүлээ, уул үүл, нар сар, цэцэг навч зурж будаад хайртай хүмүүстээ сарвайн баярлан гайхуулдаг. Хүүхдүүдийн хувьд өнгийн харандаа, усан будаг, цаас бол тэдний хэлэхийг хүссэн зүйл эсвэл мөрөөдлөө төвөггүй илэрхийлэх “зэвсэг” юм.
“Тоёота Мотор Корпорац”-ийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөрөөдлийн машин” 16 дахь удаагийн зургийн уралдааныг зарлаж, шилдгүүдийг шалгарууллаа. Хүсэл мөрөөдлөө зурагт буулгасан хүүхэд бүрийн 474 бүтээл үнэ цэнтэй байсныг шүүгчид, зохион байгуулагчид хэлж байлаа. Гэхдээ уралдааны дүрмийн дагуу тэднээс дараах гурван насны ангилалд шилдгүүдийг шалгарууллаа.
0- 7 нас
1. Б.Есүй – 7 нас – Дэлхийг аврагч машин
2. С.Урансийлэн – 7 нас – Алтан Говь
3. Ө.Мишээл – 6 нас – Амьтан хамгаалагч машин
8-11 нас
1. С.Бадамцэцэг – 10 нас – Сүү түгээгч машин
2. Э.Номин – 11 нас – Ус түгээгч супер машин
3. Э.Ану-Үжин – 10 нас – Мөрөөдлийн машинаараа мод тарив
12-15 нас
1. Э.Хонгорзул – 14 нас – Амьдралын аз жаргалтай мөчүүдийг хадгалдаг машин
2. С.Мөнхцэцэг – 14 нас – Хувцас түгээгч машин
3. Б.Оюутцэцэн – 13 нас – Мөрөөдөлд минь хүргэсэн машин
Ур ухаан, уран сэтгэмж, авхаалж самбаагаа сорьж зургийн уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.
Уралдааны шүүлтийн шалгуурт агуулга, дахин давтагдашгүй байдал, уран сайхны чанар гэсэн үндсэн гурван үзүүлэлтүүдийг харгалзан шүүжээ.
Шүүгчээр Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зураач С.Цогтбаяр, "Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч, боловсрол судлаач Г.Төмөрзаяа, Соёлын тэргүүний ажилтан, зураач, аниматор Л.Ганболд нар тус тус оролцлоо. “Мөрөөдлийн машин” 16 дахь удаагийн зургийн уралдааны шүүгчидтэй энэ жил ирүүлсэн бүтээлүүд болон хүүхдийн зурах авьяасын талаар ярилцлаа.
- Энэ жилийн зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн онцлог юу байв?
С.Цогтбаяр: Өмнөх хоёр жилийн хувьд ковид, хөл хорионы үед зохион байгуулагдсан учир хүүхдүүдийн дунд стресс, санаа зовнил байгаа нь улаан өнгийг их ашигласан, цар тахлын агуулгатай байдлаас ажиглагдаж байсан. Энэ удаад тэдгээр нь харьцангуй гайгүй буюу илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй, байгаль дэлхийн холбогдолтой зургууд их байлаа. Гэхдээ хүүхэд бол томчууд бидний болон нийгэмд болж буй үйл явдлын тусгал байдагчлан зарим бараан асуудлыг илэрхийлсэн зургууд байсан. Нийтэд нь харахад цар тахлын дараах санаа зовнил тайлагдсан дүр төрх бүхий зургууд нэлээд ажиглагдаж байна.
Энэ удаад өөрийнхөөрөө сэтгэж зурсан бүтээл олон байгаа нь урам төрүүлж байна.
-Оролцогч хүүхдүүдийн нас насны ангиллын бүтээлүүд нь хоорондоо агуулгын хувьд ямар ялгаатай зүйл ажиглагдаж байсан бэ?
Г.Төмөрзаяа: Оролцогч хүүхдүүдийн зургаас тэдний нас насандаа тохирсон сэтгэлгээ харагдаж байна. Тухайн насныхны үзэж харж байгаа зүйлс нь зургийн агуулгад нөлөөлсөн нь ажиглагдсан. Жишээ нь 11 настай хүүхдийн ангилалд анимэ, 7 хүртэлх насны хүүхдийн бүтээлээс нийтлэг үзэх дуртай хүүхэлдэйн кино зэргийг нь зургийн ерөнхий агуулгаас төвөггүй харж болохоор байв. Нэг үгээр тухайн насны хүүхдийн хүсэж мөрөөддөг эсвэл санаа зовнидог зүйлс зэрэг нь насны хувьд ялгаатай ч нийтлэг ажиглагдаж байлаа.
- Хараад нэгийг бодогдуулах зургийн бүтээл олон байдаг биз?
С.Цогтбаяр: Хүүхэд бол томчууд бидний л адил амьдралд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг туулж байдаг. Түүнийгээ заримдаа зургаар илэрхийлсэн нь эмзэглэл төрүүлдэг. Зарим оролцогч уралдааны бүтээлээ зурахдаа өөрийн хичээл номтой холбосныг хараад урамших сэтгэгдэл төрж байлаа. Энэ жилийн хувьд шинэлэг санаа, агуулгатай бүтээл цөөнгүй байв. Өөр бүтээл, өмнөх зургуудаас санаа авахыг хориглосон уралдааны журам бий. Энэ удаад өөрийнхөөрөө сэтгэж зурсан бүтээл олон байгаа нь урам төрүүлж байна.
"ХҮН БҮР ЗУРААЧ БОЛОХ АЛБАГҮЙ Ч ГОО ЗҮЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ"
Зургаар илэрхийлэх гэсэн санаа, өөрийн сэтгэхүйгээр зурсан байдал, зургийн ур чадварыг харгалзан шүүдэг. Эдгээр гурван шинж чанарын аль нэг нь байхгүй ч нөгөө хоёр нь илүү байх тохиолдол бий. Жишээ нь зургийн ур чадвар сайн биш ч илэрхийлэх гэсэн санаа нь маш мундаг байж болдог. Эсрэгээрээ зургийн гүйцэтгэл сайн ч илэрхийлэх гэсэн санаа нь давтагдсан эсвэл тааруухан байх тохиолдол бий. Гэтэл үүнийг зарим эцэг эх бодолцохгүй “Миний хүүхдийнх ийм гоё зурсан байхад яагаад түрүүлсэнгүй вэ” хэмээн асуудаг. Гэтэл яг үнэндээ хүүхэд тань тэмцээнд түрүүлэхээс илүү оролцох нь чухал гэдгийг тэдэнд ойлгуулах нь чухал байдаг.
Хүүхэд уралдаанд түрүүлж шагнал авахдаа гол нь биш, нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцдог, дуу хоолойгоо хүргэдэг, үнэнч шударга иргэн болгож төлөвшүүлэх нь чухал юм
Зургийн дээрх шинжүүдийг харгалзан шүүгчид бид нэлээн нухацтай, хянуур шалгаруулдаг учир үүнийг ойлгоосой гэж хүсэх байна. Зураг бүрийн ард шилдэг болохыг хүсэж мөрөөдсөн бяцхан зүрх байгаа гэдгийг бид сайн мэдэж байгаа учир, нөгөөтээгүүр бид ч мөн аав ээж, өвөө учир шударга шүүсэнд эргэлзэх хэрэггүй.
- “Алив энэ хэсгийг нь ээж нь/аав нь будаад өгье дөө” гээд томчууд хүүхдийнхээ бүтээлд их, бага хэмжээгээр нөлөөлсөн нь шүүгчдэд мэдэгддэг үү?
- С.Цогтбаяр: Шүүгчид бид тэрийг аль болох л харахыг, ялгаж салгахыг хичээдэг. Том хүний санаа, гар оролцсон эсэхийг мэргэжлийн бид хараад мэддэг. Тиймээс бид бүгд итгэлцүүрийг урьтал болгож, эцэг эхийн ёс зүй, хүүхдээ гэсэн сэтгэл нь эхнээсээ л цэвэр ариун байх нь чухал. Томчууд гар оролцон тусалж хүүхдээ тэмцээн уралдаанд оруулна гэдэг үнэхээр байж боломгүй зүйл. Хүүхдээ багаас нь ёс зүйгүй зүйлд дасгах нь буруу. Тийм зүйл мэр сэр ажиглагддаг учир бид ялгаж салгахыг хичээдэг. Дахин хэлэхэд уралдаанд түрүүлж шагнал авахдаа гол нь биш нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцдог, дуу хоолойгоо хүргэдэг, үнэнч шударга иргэн болгож төлөвшүүлэх нь томчууд бидний хувьд чухал юм.
Тухайн зургаар дамжуулаад монгол хүүхдүүд юу хүсэж мөрөөдөж байна гэдгийг нь тольдож болдог нь маш сонирхолтой. Монгол хүүхдүүдийн мөрөөдлийг ажихад сайхан зүйл олон байдаг ч түүн дунд заримдаа эмзэглэл, сэтгэлийн хөндүүр харагдаж байдаг. Мэдээж үргэлж ийм байхгүй, хэдэн жилийн дараах зургийн бүтээлүүдээс олж харахгүй гэж найдаж байна. Хүүхдүүд цагаан цаас шиг учраас бидний нийгмийн амьдралын тусгалыг тод томруунаар, өөрсдийн илэрхийллээр зурдаг.
-Энэ жилийн тэмцээний бас нэгэн онцлог нь дижитал бүтээлүүдийг хүлээн авах боломж олгосон явдал байсан шүү дээ. Ийм төрлийн хэр их бүтээл ирүүлсэн байна вэ?
Л.Ганболд: Хүүхэлдэйн кино бүтээдэг, зурдаг хүний хувьд хүүхдийн зургийн тэмцээнд анх удаа шүүгчээр ажиллалаа. Хүүхдийн сэтгэхүй, бодлыг зургаар дамжуулж харна гэдэг үнэхээр гайхалтай. 400 гаруй зураг бүр өөр өөрийн өвөрмөц ерөнцтэй, өгүүлэмжтэй байлаа. Болдог бол бүгдийг нь шалгаруулмаар сэтгэгдэл төрлөө.
Урлаг бол цөөн хэдэн уран бүтээлч, мэргэжилтнүүдэд зориулсан зүйл биш. Энэ бол нийт хүн төрөлхтөнд зориулсан үнэт зүйл юм.
Энэ удаагийн уралдаанд цөөн хэдэн дижитал бүтээл ирүүлсэн. Энгийн будгаар зурж, буддаггүй, зориулалтын төхөөрөмж дээр зурахаас гадна, түүн дээр ажиллах тодорхой хэмжээний ур чадвар шаарддаг, тэмцээнд нас заасан учир харьцангуй цөөн бүтээл ирсэн байх. Энэ төрлийн бүтээлийг ирүүлсэн нь харин ч том давуу тал. Дараа дараагийн тэмцээнд дижитал зургийн бүтээл олон ирүүлэх байх гэж найдаж байна.
- Бараг хүүхэд бүр л зурах дуртай байдаг. Ялангуяа бага насандаа зурах дуртай байдаг юм шиг санагддаг. Харамсалтай тэдний ихэнх нь гэнэт л зурахаа больчихдог шүү дээ. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдийг зурах хүсэл тэмүүлэлтэй байх үед чадварыг нь хөгжүүлсээр байх нь чухал уу?
С.Цогтбаяр: Хүүхдүүд сургуулийн бага ангидаа жигд, адилхан зурдаг. Нэг үгээр тэд ижил гараанаас гардаг. Тэгээд дунд, ахлах ангиасаа байгалийн өгөгдлөөс шалтгаалан бусдаасаа ялгарч эхлэхээс гадна зургийн авьяасыг нь хөгжүүлэхийг хүссэн эцэг эхийн дэмжлэгийн үр дүнд сайжирдаг. Мэдээж хүн бүр зураач болох албагүй. Гэхдээ гоо зүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Баллетаар хичээллэж байгаа охин бүр бүжигчин болох албагүй, тэдэнд цэгцтэй байдал, гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлэх үүднээс хичээллүүлдэг шүү дээ. Яг л түүн шиг хүүхдийг зургийн авьяастай гэж анзаарч байгаа бол түүнийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэр хэтдээ заавал зураач болохгүй ч өөр төрлийн гар урлалд суралцах суурь болж эсвэл ирээдүйн мэргэжил нь биш ч хоббигоо болгож, аливаа сэтгэл түгшил, стрессээ мартах хэрэгслээ болгох гэх мэт давуу талтай байдаг.
Урлаг бол цөөн хэдэн уран бүтээлч, мэргэжилтнүүдэд зориулсан зүйл биш. Энэ бол нийт хүн төрөлхтөнд зориулсан үнэт зүйл юм. Тиймээс урлагийн боловсрол, дадал хүн бүрд хэрэгтэй. Үүнийг орхиж болохгүй, тасралтгүй хөгжүүлж байх ёстой. Манай хүүхэд зурагт авьяасгүй, хөгжимд сонирхолгүй гээд дур мэдэн сургалтыг нь зогсооход тэр хүний насан туршийн гоо зүйн боловсролыг нь хааснаас ялгаа байдаггүй. Тиймээс хүүхдийг аль болох урлагийн мэдрэмжийг нь тасалдуулахгүй, энэ талын боловсролыг олгох нь чухал.
- Энэхүү тэмцээн хүүхэд төдийгүй, эцэг эх, нийгэмд ямар ач холбогдолтой вэ?
Г.Төмөрзаяа: Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ уралдаанд оролцуулахаар дэмжлэг үзүүлдэг. Нэг үгээр тэмцээний мэдээллээр хангаж, ярилцаж, зургийн хэрэгслийг нь авч өгч, тухайн бүтээлийг нь илгээх, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцуулж байгаа байдлаараа эхлэл дэмжлэгийг үзүүлдэг. Уралдааны явцад болон төсгөлд эцэг эхийн дэмжлэг ямар байгаагаас шалтгаалаад хүүхэд цаашдаа энэ төрлийн аливаа тэмцээн уралдаан, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох эсэх нь бас хамаардаг талтай. Нэг үгээр эцэг эхийн дэмжлэг хэр зөв байгаагаас хүүхдийн цаашдын оролцоо шалтгаалдаг. С.Цогтбаяр гуайн хэлсэнчлэн энэ тэмцээнд хүүхэд оролцох нь өөрөө маш сайшаалтай зүйл юм.
Аливаа уралдаан тэмцээний ард итгэлцэл байдаг
Мөн хүн бүр түрүүлэхийг хүсдэг, өөрийн бүтээлээ шилдэг нь гэж итгэдэг. Бидний хувьд ч хүүхэд бүрийн бүтээл цор ганц, үнэ цэнтэй. Гэхдээ шалгуур хэмжээст нийцүүлж шилдгийг шалгаруулах шаардлагатай байдгийг эцэг эхчүүд оролцогч хүүхдүүддээ сайн ойлгуулаасай гэж хүсэх байна. “Миний хүүгийн/охины бүтээлийг шүүгчид үзсэн байна. Дараагийн удаа хоёулаа энэ чадвараа илүү сайжруулъя. Зургийн шинэ санаа олохын тулд өөр зүйлс судалъя” гэх мэт байдлаар ярилцаарай. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ оролцоог нь сайн үнэлээсэй.
Аливаа уралдаан тэмцээний ард итгэлцэл байдаг. Харин эцэг эхчүүд үүнийг үгүйсгээд байхаар хүүхдийн итгэл, оролдлого нь үгүй болж, урам хугардаг. Тиймээс шүүгчид бид хүүхдийн бүтээлийн онцлог, санаачлагатай байдлыг харгалзан үнэнчээр шүүсэн тул үүнийг хүүхдэдээ зөвөөр ойлгуулж өгөх нь төсгөлийн том дэмжлэг юм.
- Баярлалаа.
Уралдааны бүтээлүүдтэй “Тоёота Мотор Корпорац”-ийн албан ёсны фэйсбүүкээс танилцаарай!