gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн 33 үйлдвэр ажиллаж байна

Б.Чимэг
Эрүүл мэнд
2022-10-16
100
Twitter logo

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы баасан гарагийн (2022.10.14) хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар” болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонслоо.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дээрх хоёр асуулгын хариуг нэгтгэн танилцуулж буйгааг дурдав. Үүнд,

Иргэдийг чанартай, боломжийн үнэтэй эмээр хүртээмжтэй хангах чиглэлээр баримталж байгаа бодлогын талаар:

Хүн амын дунд зонхилон тохиолддог өвчин эмгэгийн үед хэрэглэх, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн 159 эм, худалдааны нэрийн 590 эмэнд үнийн дүнгээс хамааруулан 30, 50, 70, 100 хувийн хөнгөлөлт олгохоор ЭМДҮЗ-ийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор баталсан.

Гэрээ бүхий 1800 гаруй эмийн сангаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Зүрх судасны өвчин, уналт таталтын эсрэг эм, чихрийн шижингийн эсрэг эмүүд болон зарим вирусийн эсрэг эмэнд 70-100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлж байна гэв.

Иргэдэд очих эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг бууруулах, төсөвт хэмнэлт бий болгох зорилгоор бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,

-Ерөнхий гэрээгээр худалдан авах буюу цахим дэлгүүрт байршуулан худалдан авах үйл ажиллагааг 2021 онд 82 нэр төрлөөр, 2022 онд 116 нэр төрлөөр хийж 18.9 тэрбум төгрөг хэмнэжээ.

-Засгийн газрын 2020 оны 132 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Нийт 257 аж ахуйн нэгжийн 615 нэр төрлийн 1.1 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсөн. Ингэснээр иргэнд очих эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ тав орчим хувиар буурсан байна. 

Цахим дэлгүүрт байршуулан худалдан авах үйл ажиллагааг 2021 онд 82 нэр төрлөөр, 2022 онд 116 нэр төрлөөр хийж 18.9 тэрбум төгрөг хэмнэжээ.

-“Новартис - Эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд 15 нэрийн 24 тун эмийг хамгийн бага өртгөөр нийлүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.

- Ховор тохиолддог өвчин, эмгэгийг эмчлэх, зайлшгүй шаардлагатай эм, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, түүний дагалдах хэрэгслийн худалдан авалт, ханган нийлүүлэлт, нөөцийн бэлэн байдлын асуудал хариуцсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг дурдлаа. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний чанартай холбоотой асуулга бөгөөд үйлдвэрүүдэд “GMP” хангуулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар:

Энэ сарын байдлаар дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн 33 үйлдвэрээс 7 эмийн үйлдвэр нь Монгол Улсын үндэсний “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP) шаардлагыг хангасан.

Нэг үйлдвэр Францын хөндлөнгийн үнэлгээний гэрчилгээ авсан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтын дагуу үйлдвэрүүд өөрийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хариуцдаг.

Дотоодын эмийн үйлдвэрт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 92 хувийг “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын шаардлага хангасан үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг. Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP) хангахад санхүүжилт, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхтай холбоотой асуудлууд тулгардаг байна.

Яамнаас “Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS:5524-2014 стандартыг ДЭМБ-ын удирдамжтай 1:1 харьцаатай шинэчлэх, Монголбанкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийн зээлд хамруулах, түүхий эд, савлагааны материал, туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг С.Энхболд сайд хэллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан