Шатрын спорт нь ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадварыг нэмэгдүүлдэг. Мөн хүүхэд шатар тоглосноор аливаа асуудал шийдвэрлэх чадвар, харилцааны болон сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлнэ.
Нийслэлчүүдийн хувьд бараг ихэнх нь мэддэг болсон шатарчид бол бидний нэрлэж заншсанаар Багшийн дээдийн автобусны буудлын хойно байрлах сандал дээр тоглож байдаг ахмад шатарчид. Энд залуу, хижээл насны, ахмад гээд шатар сонирхогчдын оюун ухаан, цэц мэргэний нөхөрсөг "тулаан" өрнөдөг гэхэд хол зөрөхгүй.
Энэ замаар үргэлж явдаг хүмүүс андахаа байсан, эсвэл хаа нэг өнгөрөх хүмүүст хачин жигтэй санагдаж гайхаад өнгөрдөг. Шатарт дуртай завтай нэг нь энд тухлаад оюун ухаанаа сорьж, зарим нь тэдний дэргэд нүүдлийг шинжин зогсоно.
Өглөө эрт шатраа цүнхэлсээр Амгалан дахь гэрээсээ Багшийн дээдийн гадаах модон сандлыг зориод ирдэг ахмад шатарчин С.Цогтсайхан энд 2005 оноос хойш шатар нүүж байна. Хавар, зундаа мод тойрсон дугуй сандал болон замын хажуугийн сандал бүгд дүүрдэг гэнэ. Намар болж ойрд сэрүүхэн болсон тул шатраа бариад ирдэг хүмүүсийн тоо цөөрчээ. Түүнтэй шатар нүүсэн хамгийн балчир тоглогч 6 настай байсан бол өөрөөсөө ахмад 80 гаруй настай буурайтай ч ур ухаанаа сорьдог гэнэ.
“Шатар тоглох нь зугаатай ажил юм шүү дээ” хэмээн хоёр нүдээ анивчлан инээх нь түүнийг өдөр бүрийн энэ хэмнэлдээ сэтгэл хангалуун байдгийг нь илтгэх шиг. Шатарчин С.Цогтсайхан ахыг тоглож байхад нь цөөн хором хөөрөлдсөн богино яриагаа хүргэе.
"ГАДАА ДУЛААХАН БАЙВАЛ ШАТРАА ТОГЛООД Л БАЙНА, СЭРҮҮХЭН БОЛБОЛ ХАРИНА ДАА"
- Энд олонтойгоо шатар нүүх нь танд ямар байдаг вэ?
- Зугаатай байдаг юм шүү дээ. Зүгээр сууснаас л дээр. Цагийг зугаатай өнгөрүүлж байгаагаас өөрцгүй. Их хүйтрэхээр л ирэхээ болино доо. Дулааны улиралд 5-6 хүн ирж, сандал дүүрэн тоглоно. Сэрүүсээд эхлэхээр бүгд ирэхээ болиод хавар дөрөвдүгээр сар гарахтай зэрэгцээд л эндээ буцаад ирнэ дээ. /инээв/
Шатар их тоглох нь хүнийг их хүлээцтэй болгодог
- Та орой хэдэн цаг хүртэл тоглодог вэ?
- Тэр өдрийн тэнгэрийн байдал л мэднэ. Дулаан байвал тоглоод л байна, сэрүүхэн байвал эрт явчихдаг.
- Өдрийн хоолоо энэ хавиараа идчихдэг үү?
- Хооллоод байдаггүй юм дөө. Өглөө гэрээсээ гарахдаа сайн идэж аваад гардаг юм.
-Та гэртээ тоглодог уу?
- Тоглоно оо. Шатрын номоо хараад л ихэвчлэн өөртэйгөө тоглодог доо.
- Таны хүүхдүүд, ач зээ нар шатар тоглодог уу?
- Бараг тоглодоггүй дээ. Хүүхдүүд ер нь тоглох дургүй байдаг юм.
- Шатрын спортын ач холбогдлыг та хувьдаа юу гэж боддог вэ?
- Шатар их тоглох нь хүнийг ер нь их хүлээцтэй болгодог юм шүү дээ.
- Энд олон цагаар суухаар тухгүй байдаг уу?
- Тэр сандал дээр (мод тойруулсан дугуй сандлыг заав) өдийд нар тусдаг ч байгалийн мод биш учир намрын цагт олон цагаар суухаар доороос жиндээд байдаг юм. Тиймээс сүүдэртэй ч гэсэн энэ модон сандал дээр суухад илүү тухтай байдаг.
Зургаан настнуудыг ээж аав нь дагуулсаар хааяа ирж тоглуулна. Заримдаа жуулчид, гадаадууд ирж тоглодог л юм
Турк, ОХУ зэрэг орнуудад шатар сонирхогчдодоо зориулаад гадаа талбайд зориулалтын ширээ сандлыг нь засаад тохижуулсан байдаг юм байна лээ. Хэрэв Улаанбаатарт бидэнд зориулсан тийм хэсэгтэй болчихвол сайхан сан гэж боддог л юм. Харамсалтай нь манайхан дундаас нь мөнгө унагах бүтээн байгуулалтад хөрөнгө зарахаас биш хүний хөгжилд чиглэсэн зүйлд мөнгө зарцуулахгүй л дээ.
- Чанга өрсөлдөгч олон таарах уу?
- Зөндөө зөндөө. Залуу хүүхдүүд их мундаг тоглодог шүү дээ. Энэ замаар оюутнууд их явдаг учир тэдэнтэй л голдуу тоглоно. Зургаан настнуудыг ээж аав нь дагуулсаар хааяа ирж тоглуулна. Заримдаа жуулчид, гадаадууд ирж тоглодог л юм.
Түүнтэй хамт шатар нүүж байсан дунд сургуулийн ахлах ангийн охин сумынхаа шатрын дугуйланд явдаг байсан ч хот руу нүүж ирээд одоохондоо дугуйланд хамрагдаагүй байгаа аж. Тиймээс шатрын тэмцээнд орохын тулд өдөр бүр энд ирж ахмад шатарчидтай шатар нүүдэг гэнэ. Мөн энд хоёр найз өвгөн шатарчид нүүж байлаа. Хааяа салхилж буу халангаа энд ирж шатар тоглодог гэнэ.
Дээрх дүр зургаас харахад зориулалтын ширээ сандал, талбай байхгүй ч хөгшин залуугүй өөр өөрсдийн боломжоороо бусдыг болон өөрийгөө зугаацуулж, оюун ухаанаа сорьж сууна. С.Цогтсайхан ахын хэлсэнчлэн дүүрэг бүрд шатар тоглох зориулалтын ширээ сандалтай болбол тэдэнд тухтай, цаашлаад жуулчдын ч сонирхлыг татах цэг болгох боломжтойгоос гадна хүүхэд залууст шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх сайн талтай билээ.
Нэгэнт олон нийтийн шатрын талбайн талаар дурдсаных гаднын орнуудад энэ төрлийн байгууламж хэрхэн хөгжсөнийг сонирхъё.