Экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа болон гаргахаар төлөвлөж буй Монголын 48 аж ахуй нэгж Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн дэмжлэгээр 9.9 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авахаар болжээ.
Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оны хоёрдугаар сараас Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдгээр байгууллагуудад санхүүгийн дэмжлэг олгох Үнэлгээний хорооны хурлыг өчигдөр зохион байгуулав.
Уул уурхайн бус экспортын чиг баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох уг төсөл нь экспортын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, маркетингийн үйл ажиллагаа, цахим худалдааг дэмжих, бүтээгдэхүүний чанарын туршилт гэрчилгээ баталгаажилт зэрэг үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг олгодог. Эдгээр ААН-үүд есөн сарын турш төслөө хэрэгжүүлж гэрээ биелэгдсэнээр буцалтгүйгээр санхүүгийн дэмжлэг авах юм байна.
Тус хуралд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, Ус, ундааны үйлдвэрлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аялал жуулчлал, мах махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл, программ хангамж, төмөрлөг эдлэл үйлдвэрлэл, хуванцар дахин боловсруулах үйлдвэр, оёмол үйлдвэрлэл, амьтны хоол үйлдвэрлэлийн салбар зэрэг 19 ААН төслөө танилцуулав.
Энэхүү төсөлд ААН-үүд хамрагдах нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх, экспортоо нэмэгдүүлэхэд төдийгүй нэн шаардлагатай төслүүдийг цаг алдалгүй, бодит дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм.
Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас төслийн талаар тодрууллаа.
-Төслийн гол зорилго юунд оршиж байна вэ?
-Энэ бол экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргаж буй ААН-үүдийг дэмжих Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл. Экспортыг нэмэгдүүлэх, гаднаас орж ирэх долларын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ тусламж бол зээл биш буцалтгүй тусламж. Нийт зардлаа ААН-үүд эхлээд өөрсдөө гаргана. Экспортод бүтээгдэхүүнээ гаргах үйл ажиллагаагаа хийчхээд, 50 хүртэлх хувийн санхүүжилтийг төсөл бичиж танилцуулсныхаа дараа авах төсөл юм.
ААН-үүдэд тавьж байгаа шаардлагыг багасгаж, олгож буй грантыг нэмэгдүүлээч гэсэн хүсэлтийг бид Дэлхийн банканд тавьсан. Дэлхийн банкнаас бидний хүсэлтийг хүлээж авсан.
Өнөөдрийн төсөл заавал жижиг дунд гэж хязгаарлагдахгүй. Манай ААН-үүд экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргадаг болсон байна. Үнэхээр гаргаж байгаа ААН-үүддээ энэ боломжийг олгох ёстой.
Энэ төсөл 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. 2016-2019 онд Сангийн яаманд, 2019-2022 онд ХХААХҮЯ-д, 2022 оны хоёрдугаар сараас түншлэлийн хөтөлбөр буюу грант олгодог сонгон шалгаруулдаг хэсэг ЖДҮ-ийн газарт ирээд энэ хугацаанд 67 ААН-д 14-15 тэрбум төгрөг олгохоор ажиллаж байна. Хүндэрсэн байсан төслийг богино хугацаанд амжилттай дуусгахаар ажиллаж байна. Амжилттай хэрэгжвэл Дэлхийн банкнаас дараагийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн мэдэгдлийг хийж байсан.
-ААН-үүдэд ямар шалгуур тавьж байна вэ?
-2021 онд ААН-үүдэд тавьж байгаа шаардлагыг багасгаж, олгож буй грантыг нэмэгдүүлээч гэсэн хүсэлтийг бид Дэлхийн банканд тавьсан. Дэлхийн банкнаас бидний хүсэлтийг хүлээж авсан. 2022 онд сонгон шалгаруулалтаа зарлаад 1000 гаруй ААН хүсэлтээ ирүүлээд, дөрвөн үе шаттай сонгон шалгаруулалт явуулж, эцсийн үр дүн гарч байна. Хамгийн гол нь ААН-үүд өөрсдөө мөнгөө гаргаад экспортод зорьж байгаа юмаа хийх ёстой. Тэдгээр ажлыг хийсэн нотлох баримтаа үндэслээд төслийн танилцуулгад оруулж ирж байна. Хамгийн гол нь экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг байх ёстой.
"ӨНДӨР БОРЛУУЛАЛТТАЙ ҮЗЭМНИЙ ШҮҮС, ЧАВГАНЫ ЦАЙГАА ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА"
"Монжүүс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Алтанзул:
"Манай компани хүнсний ууган үйлдвэрлэгчдийн нэг. 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, 20 гаруй нэр төрлийн жимстэйгээр үйлдвэрлэлээ эрхэлж байна. Энэ дундаас манай өндөр борлуулалттай үзэмний шүүс, чавганы цайг Хятадын зах зээлд гаргахаар төлөвлөөд, гэрээгээ хийчихсэн. Энэ үйл явцад бидэнд тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Энэ хөрөнгө оруулалтад бидэнд багахан хэмжээний дэмжлэг хэрэгтэй болсон учраас экспортыг дэмжих хөтөлбөрт хандаж, сүүлийн шатандаа явж байна.
Хөрөнгө оруулалт хийснээр манай үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, ямар нэг тасралтгүйгээр нийлүүлэлт хийж чадна. Мөн ажлын байр нэмэгдэж, ашиглагдаж байгаа саарал ус багасах гэх мэт байгаль орчинд болон Монголын эдийн засагт ээлтэй" гэлээ.
"ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ХООЛ ХҮНСЭНД ЗОРИУЛСАН СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АМЕРИКТ ГАРГАЖ БАЙНА"
"Ашид-Од" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Пүрэвдорж:
"Бид гэрийн тэжээвэр амьтны хоол хүнсэнд зориулсан сүүний бүтээгдэхүүн АНУ руу экспортолдог. Монголоос энэ бүтээгдэхүүнийг экспортолж болох юм байна гэдэг судалгааг 2015 онд Америкт хийж ирээд, хөгжүүлэлт хийж, Америкийн Himalayan Corporation компанид таван жилийн хугацаанд нийлүүлж байна.
Манай хамтарч ажилладаг Америкийн компани АНУ даяар 28 мянган дэлгүүр, түүнээс гадна дэлхийн 20 гаруй улсад 30 мянган дэлгүүрт бүтээгдэхүүнээ зардаг. Одоо бид өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр төсөл бичээд байна.
Бүтээгдэхүүний онцлог нь нэг төрлийн хатаасан бяслаг байдаг. Өндөр технологи шаарддаг бүтээгдэхүүн. Бид 2016-2018 онд энэ технологийг хөгжүүлэхээр Америкаас технологич авчирч, Солонгос, Непал зэрэг улсууд руу явж технологийг суурьшуулсан.

Бид хэдийн Америкт салбар компаниа байгуулаад тэр компаниараа дамжуулаад бяслагаа Америкийн зах зээлд зарж байгаа. Энэ ажлаа өргөжүүлэхийн тулд өөрсдийн хөгжүүлж байгаа системээ сайжруулах, нэмэлт олон улсын стандартад нийцсэн сав баглаа боодолтой болох зорилгоор энэ төсөлд материалаа өгсөн.
Бид анх үйлдвэрлэхдээ гадаад зах зээлийг харж хийсэн. Энэ жилээс дотооддоо зарахаар төлөвлөж байна. Америкийн зах зээл харьцангуй том. АНУ 70 сая нохойтой. Жилд бидний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг АНУ-д 3500 тонн хэрэглэсэн. Тэгэхээр бид жилдээ 20-30 тонныг л экспортлох асуудал яригдаж байгаа. Анх энэ төслийг эхлүүлж байхад Монголд ийм компани байдаггүй байсан бол одоо 10 гаруй компани бий болж, Ази Номхон далайн бүс, Япон, Солонгос чиглэлд экспортолж байна" гэв.
МАЛЫН ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БОЛОВСРУУЛААД ОЛОН УЛСАД ГАРГАЖ БАЙНА
Өлөн гэдэс боловсруулан экспортод гаргадаг АЕИА ХХК амьтны хоол үйлдвэрлэлийн төслөө танилцуулсан. Тус компанийн ерөнхий нягтлан бодогч О.Анхбаяр:
"Манай компани үйл ажиллагаа явуулаад 23 жил болж байна. Амьтны хоол үйлдвэрлэл нь манай улсад хаягдсан салбар. Байгаль орчинд бохирдлыг бий болгодог, хортой хий ялгаруулдаг малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулаад олон улсад гаргаж байгаа. Энэ хог хаягдлыг ашигтай байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулж байна.
Манай байгууллага энэ төслөөс 150 сая төгрөгийн санхүүжилт хүсэж байна. Санхүүжилт авснаар нийгэм эдийн засагт өгөөжтэй гэж харж байна. Учир нь байгаль орчинд ээлтэй гэдэг утгаар хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж байгаа юм. Мөн ажлын байрны тоо, ажиллагсдын бүтээмж өсөж, дагаад орлого, өгөөж нэмэгдэнэ. Цаашлаад Монгол Улсад орох валют нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна" гэлээ.
"ӨӨХӨӨ ТУШААЯ АЯНЫГ САНААЧИЛЖ 24 ТОНН ӨӨХ ТАТАН АВСАН"
"Натурал Грасс Ланд" ХХК-ийн менежер Р.Батнасан:
"Манай компани малын гаралтай хог хаягдлыг боловсруулаад техникийн тос болгон Хятад улс руу экспортолж байна. Мөн өөхнөөс гардаг шимэлдэг гэдэг зүйлийг дотоодын ААН болох муур, нохойн хоол, гахайн фермд нийлүүлдэг. Түүнчлэн боловсруулсан тосоо саван хийдэг ААН-үүдэд нийлүүлдэг.
Дулаан орохоор малын гаралтай хог хаягдал муудаж ялзраад, хөрс агаарын бохирдлыг бий болгодог учраас үүнийг таслан зогсоох зорилгоор "Өөхөө тушаая" аяныг санаачлаад байна. Айл өрх бүрээс дунджаар иддэггүй 5 кг өөхийг бид дотоодын 00-ын цаас, саван, хогны уут, салфетка зэрэг ахуйн бараагаар сольдог. Арваннэгдүгээр сараас хойш бид 24 тонн өөх татаж авсан. Бид ийм хэмжээний хог хаягдлыг бүтээгдэхүүн болгоод экспортод гаргаж байна.
Манай төсөл малын гаралтай ясны бутармаг, уурын зуухны төсөлд дэмжлэг хүсэж байна. Мөн хаягдал ясыг бүтээгдэхүүн болгож экспортод гаргах зорилготой явж байна. Малын гаралтай хог хаягдлыг бууруулах зорилготой. Монгол Улс 90 сая малтай. Жилд 150 тонн малын гаралтай хог хаягдал хаягддаг. Манай үйлдвэр Эмээлт, Налайх, Дэнжийн мянга зэрэг цэгүүдээс малын гаралтай өөх хаягдал авдаг" гэв.