GoGo.mn сайт “Монос хүнс” ХК-тай хамтран эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалсан цуврал нийтлэл, ярилцлага хүргэж эхэллээ. Эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани 10 жилийнхээ ойн хүрээнд өнөөгийн нийгэмд тулгамдаад буй томоохон асуудлын нэг болох эрчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулахаар зорьжээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2021 оны мэдээгээр монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66.7, эмэгтэйчүүдийнх 76.2 байна. Эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс 9.5 жилээр богино насалж байгаа нь тэдний амьдралын буруу хэвшил, архи тамхины зохисгүй хэрэглээ болон эрүүл мэнддээ анхаарал тавьж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй тоомжиргүй, хэнэггүй байдалтай нь холбоотойг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар буй юм.
Иймд GoGo.mn сайт “Монос хүнс” ХК-тай хамтран хэнэггүй эрэгтэйчүүдийг гэр бүл, үр хүүхэд, нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, эрүүл байж урт удаан жаргалтай амьдрахыг уриалсан хэнэггүй биш “Хэнэгтэй байя” цэс нээсэн юм.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс монголчуудын эрүүл мэндийн статистикийг жил тутамд гаргадаг. Энэхүү тоон мэдээллээс харахад монгол эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болон хавдар зэрэг амьдралын буруу хэвшлээс шалтгаалсан, эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчинд өртөж байна. Тиймээс эрэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож буй өвчлөл, тэдгээрээс хэрхэн сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг нарийн мэргэжлийн эмч нарын ярилцлагаар дамжуулан цувралаар хүргэх юм.
Хэнэггүй гэдэг нь “гүндүүгүй, тоомжиргүй, хайхрамжгүй ” гэсэн утгатай үг болохыг бид тайлбарлуулалтгүй мэдэх билээ. Харин үүний эсрэг “хэнэгтэй” гэдэг үгийн утга, хэрэглээний талаар тодруулахыг хүссэн албан бичигт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс албан ёсоор хариулт өгсөн юм. Тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан доктор Б.Золжаргал “хэнэггүй” гэдэг үгийг судлан тайлбарлажээ.
Тайлбарт:
Ш.Сэцэнцогтын “Монгол үгсийн язгуурын толь”-д Хэнэг- анхаарал, увайлал. Хэнэггүй, хэнэгтэй, Хэнэг-хэнээ хэмээжээ. /1988: 990/ Үүнээс харахад хэнэг хэмээх нэг үгээс хэнэггүй, хэнэгтэй хэмээх эсрэгцсэн утга бүхий тэмдэг нэр үүссэнийг тэмдэглэн тайлбарлажээ.
Доктор Б.Золжаргал “Хэнэгтэй” хэмээх үг утга зүй, хэрэглээг тодруулан хэд хэдэн эх сурвалжид үндэслэн хоёр хуудас тайлбар бичиж илгээсэн юм.
Түүний эцсийн дүгнэлт нь “Монгол үгсийн язгуурын толь”-д буй “хэнэгтэй” хэмээх үгийг үндэслэсэн ч, “хэнэг” гэдэг нэр үгээс “хэнэггүй” хэмээх тэмдэг нэртэй эсрэг утга илтгэх “тоомжиртой, анхаарал болгоомжтой, хариуцлагатай, хянамгай” гэсэн утга бүхий “хэнэгтэй” хэмээх үгийг хэрэглэж болно хэмээжээ. Энэхүү тайлбарт үндэслэн эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориулсан шинэ цэсээ “Хэнэгтэй байя” хэмээн нэрлэсэн юм.