2017 оны 29-р сургуулийн хүүхдийн бослого гарснаас хойш таван жилийн хугацаанд хүүхдийн эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт үргэлжилсээр байгаа талаар тус сургуулийн багш нар мэдээлжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт хүүхдүүдийн хичээллэх анги танхимын дээврээс ус гоожсон, өвөлдөө маш хүйтэн осголтын маягтай үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг таслан зогсоох талаар сургуулийн удирдлагуудад удаа дараа хэлж шаардлага тавьж байсан багшийн биед халдсан, доромжилсон, ажлын байрны дарамт үзүүлж багш сурагчдын эрхийг зөрчжээ.
Энэ үйлдлийг хүний эрхийн зөрчил хэмээн үзэж өнөөдөр хохирсон багш нар сургуулийн зааланд мэдээлэл хийж байна.
ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 10 ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН 9 МЕНЕЖЕР СОЛИГДСОН
"Би 29-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш. Тус сургуульд 16 жил ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдах зөвлөлд миний бие багтдаг. Өнөөдөр багш нарын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэгдсэн мэдээлэл өгөхөөр болсон.
2017 оны гуравдугаар сард манай сургуулийн ахлах ангийн хүүхдүүд "Бүх үйл ажиллагаагаа дохионы хэлээр явуулж өгнө үү" гэж үзэл бодлоо илэрхийлсэн. Түүнээс хойш жил зургаан сар боллоо. Түүнээс хойш ямар ч ахиц дэвшил гарсангүй. Сонсголгүй хүүхдүүд, эцэг эхчүүд нь холбогдох байгууллагуудад, БШУЯ-нд удаа дараа шаардлага тавьсан боловч одоо хүртэл шийдэгдэхгүй байна. Яагаад сонсголгүй хүүхдүүдийн цорын ганц сургуулийг авч хэлэлцэж чадахгүй байгаа юм бэ? Бид үүнийг ялгаварлан гадуурхалт гэж үзэж байна.
2017 оноос хойш таван жил зургаан сар өнгөрлөө. 68 сарын хугацаанд захирлын томилгоо 10 удаа явагдсан. 29-р сургуулийн захирал Батсайхан ажлаасаа чөлөөлөгдсөн. Батсайхан болон дохионы багш Сарантуяа нар тус бүр хоёр удаа томилогдсон. Ийм асуудалтай сургуулийг яаж чанартай явуулах уу? Багш нар хагаралдаж байна. Эв найрамдалтай ажиллаж чадахгүй байна.
Өнөөдрийн байдлаар бас захиралгүй явж байна. Дундын менежер Анхтуяа багш захирлын үүргийг гүйцэтгэж байна. Сургалтын менежерийг бага ангид 4 удаа сольсон. Ахлах дунд ангид 5 менежер, тавхан жилийн дотор 9 менежер солигдсон. БШУЯ яагаад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг анхааралдаа авч чадахгүй байгаа юм бэ?
"ЦАХИЛГААНЧИН ТОЛГОЙ РУУ ЦОХИЖ, БИЕД ХАЛДСАН"
Математикийн багш н.Уртнасан:
"Би тус сургуульд 21 дэх жилдээ математикийн багшаар ажилласан. 2022 оны 11 сарын 17-нд пүрэв гарагт өглөө ажилдаа ирэхэд анги маш хүйтэн байсан. Би удирдлагуудад хэлсэн. Зөвхөн тэр үед ч санал тавиагүй, түрүү жил ч удирдлагуудад тавьсан. Гэтэл удирдлагууд анги нь хүйтэн байвал цонхтой цаг дээр дулаан анги руу сэлгэж суу гэдэг байсан. Багш нар 100 айл ойрхон учраас цонхоо өөрсдөө дулаалгын материал аваад цонхоо дулаалж байна.
Мужаан орж ирээд 3 цонхны хоёрынх нь түгжээг сольсон. Төд удалгүй цахилгаанчин, аж ахуйн дарга гэх мэт 4 хүн орж ирээд, цахилгаанчин наачихсан байгаа цонхыг нээх гэж оролдсон. Гэтэл хойд цонх гээд хэлтэл тэнд байсан цэцэгнүүдийг хамаад, "түрүү жил өвөл болоогүй юм уу? Чи цонхныхоо түгжээг идсэн юм биш үү?" гэж орилсон. "Би юу гэж идэх вэ дээ" гэтэл аж ахуйн дарга хээв нэг зогсож байсан. Би биеэ хамгаалах гээд утсаа бариад "Бичлэг хийж байна" гэтэл утас унагаад, хойноос толгой дээрээс үсдэж, толгой руу цохисон.
Тэгээд цахилгаанчин над руу "Үйлдвэрчний хороо шоу хийдэг, сургуулийнхаа группт чамаас болоод орох ирэхгүй болсон" гэж орилсон. Тухайн хүнээс би яагаад гэнэт уурлаж байгаа юм бэ? Өнгөрсөн долоо хоногт цавууныхаа бууг өгөөч гэж асуухад чинь хоёулаа муудалцаагүй шүү дээ гэхэд "Сургуулийн группт миний дургүй хүн сэтгэгдэл оруулахад чи сэтгэгдэл дээр нь лайк дарсан байсан" гэж хариулсан. Удирдлагууд болохоор биднийг хувийн өш хонзонгийн шинжтэй юм байна. Цагдаагаар шийдүүл гэсэн. Юу гэсэн үг вэ? Дарга цэрэг ажилчид бүгдээрээ оролцох ёстой биз дээ. Лайк дарсныхаа төлөө хохирлоо, утас хагарсан, асахаа больсон." гэлээ.
СУРГУУЛЬ ХҮЙТНЭЭС ГАДНА 3 ДАВХРЫН АНГИУД УСАНД АВТДАГ
Уртнасан багш цааш нь:
Манай сургууль хүйтнээс гадна 3 давхрын нийт 14 анги, коридорууд усанд автдаг. Хавар засвар хийгээд явдаг. Намар усанд автчихдаг. 9-р сарын 1-ний өмнөх өдөр бид сургуулийн шохойтой зууралдаад байж байдаг. Нэг 4, 5 хувингаар ус тосчихсон байдаг. Багш нар өөрсдөө засвар хийдэг.
Хүүхдүүд маань зузаан хувцастай, халуун цай барьчихаад чичрээд суудаг.
Яагаад сургууль хүйтэн юм бэ, ус алдаад байгаа вэ гэхээр удирдлагын тогтворгүй байдалтай холбоотой. Яам нь захирлыг халдаг, нөгөөх нь шүүхдээд ороод ирдэг. Сургалтын менежерийг захирлаар тавихаар сургалт руугаа анхаарах уу, дулаан руу анхаарах уу гээд маш хэцүү. Хүүхдүүд маань зузаан хувцастай, халуун цай барьчихаад чичрээд суудаг.
Бидэнд ч бас хичээл заахад хэцүү байдаг. Зарим сургуульд аж ахуйн дарга байдаг. Манай сургуульд ч бий. Гэтэл захирлыг машинтай зөөдөг ажил хийдэг гэж би бодож байна.
Аж ахуйн дарга тень тавья гэсэн. Гэтэл бид шохойгоор бичдэг хоолой хатдаг хүмүүст улам л хуурай болно. Тэгээд ч тень тавиад цахилгаан төлбөр их гарна. Цонхоо л засах хэрэгтэй байна. Аж ахуйн дарга сар бүр ур чадварын нэмэгдэл цалин дээрээ нэмээд авдаг. Юу ч хийхгүй байж ур чадварын нэмэгдэл авч байна.
Олон жил харлаа, тэвчлээ. Миний биед халдсан болохоор ч биш бид хэлье гэж бодож байсан. Удирдлагыг сургууль дотроос биш гаднаас боловсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай, хөгжлийн ялгаатай байдлыг ойлгодог, ганцааранг нь биш баг хамт олноор нь томилж өгөөч гэж хүсэж байна" гэлээ.