gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Доржготов: “Чингис хаан” одонг шинжлэх ухаанд үзүүлж буй ИТГЭЛ гэж хүлээж авлаа

О.Хандмаа
Улс төр
2022-11-24
129
Twitter logo

"Чингис Хаан" тэргүүн дээд одон хүртсэн академич Д.Доржготов баярын сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэрбээр “Чингис хаан одонг Монголын шинжлэх ухааны төлөөлөлд олгосонд баяртай байна. Энэ бол төрөөс шинжлэх ухаанд үзүүлж буй үнэлгээ, их том итгэл гэж хүлээж авч байна.

Шагнал авах тухайгаа сонсоод би юу хийлээ гэж эргэж сөхөж харлаа. 300 гаруй ном байна” гэлээ.

БИЧЛЭГ:

/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү./

Мөн тэрбээр "Газар зүй, хөрс судлалын шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэнд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна.

Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур, хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачдын төлөөлөгч надад өгч байгаа нь шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна.

Монголчууд бид ихэс дээдсийн ариун голомт Бурхан Халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торнин, ертөнц дахинаа гайхагдсан эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан агуу их эзэнт гүрний түүх, уул ус, газар нутаг, сав шимийн ертөнцтэйгээ салшгүй холбоотой билээ.

Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн хөрст газар хөрвөж, хөвчин дэлхий дайтаж байх цаг дор эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд, хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан чанадын утга учир нь Монгол орны минь байгаль, цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ.

Тиймээс газар нутгийн онцлог, нэршил, нэрийдэл, хөрс шороо, ургамал, амьтан, гадаргын хийгээд газрын доорх хэвлийн баялаг бүгд эх түүхийн суурь нэгэн үндэс болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхааран, тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй.

    Миний сурч эзэмшсэн мэргэжил, судалж бүтээсэн мэдлэг маань нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт түүхийг бүтээсэн энэ хөрст газартай амин холбоотой явсаар 60 гаруй жилийг үзэж байна.

Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол, ашид оршихын баталгаа гэдгийг манай үе үеийн судлаачид, эрдэмтэд гүнээ ухамсарлаж, эх орондоо  газарзүйн шинжлэх ухааны бүхий л салбарыг хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд нь өөрийн өчүүхэн боловч хувь нэмэр оруулсандаа баяртай байна.

Хамт олон, хамтран зүтгэгч та бүхнээрээ бахархаж байна.

Энэ хугацаанд судлаач нөхөдтэйгээ хамтран эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүх мэдээллийг багтаасан шинжлэх ухаан, зураг зүйн бүрэн хэмжээний лавлах “Монгол Улсын үндэсний атлас”-ыг гурван удаа боловсруулан нийтлүүлж, Монгол орныхоо бараг нийт нутгийг хамарсан хөрс, хөрсөн бүрхэвчийн судалгааны 50 гаруй удаагийн хээрийн экспедиц зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, физик, химийн шинжилгээ, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, бүтээл туурвиж, “Байгаль нуурын сав нуурын экологийн атлас”, “Монгол орны экосистемийн атлас”, “Сэлэнгэ-Байгал нуурын бүс нутгийн экологи-газарзүйн атлас” зэрэг орчин зүйн судалгааны томоохон бүтээлүүдэд оролцлоо.

Энэ судалгааны дүнд өнөөдөр бид нийт Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолох арга зүйг боловсруулан баталгаажуулж, байдал, төлөвийг нь экосистемийн хүрээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэгийг бий болгож чадсан юм.

Энэ бүх ажлыг гүйцэтгэхэд надад итгэл хүлээлгэж, хамтран зүтгэж, тусалж дэмжиж ирсэн Шинжлэх ухааны академийн удирдлага, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн  мэргэжил нэгт эрдэмтэн багш, шавь нартаа болон гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлье.

Монголын төр, түмэн олон минь хувь заяагаар учирсан хөрст энэ нутаг орноо үеийн үед, ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай хэмээн өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна.

Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвжих болтугай" хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан