Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхим. Нэг талд аав нь, нөгөө талд ээж нь суужээ. Тэдний голд 10 настай хүү хуруугаа оролдон, гэм хийсэн мэт тонгойно. Хүү өнөөдөр, аавтайгаа явах уу, ээжтэйгээ үлдэх үү гэдэг сонголтоо хийнэ. Аав, ээж нь энд хэн, хэнийгээ ялахын төлөө ирсэн мэт шазууртай ширвэх. Харин хүү хэн, хэнийг нь гомдоохгүй юм сан гэдгийг бодож суух шиг гунигтай.
***
12 настай охин эгчийндээ амьдардаг. Эгч нь ажилдаа явсан хойгуур түүний нөхөр бэлгийн дур хүслээ хангаж, охиныг хүчирхийлдэг болов. "Эгчдээ хэлвэл ална" хэмээн сүрдүүлнэ. Мөн уг этгээдийн найз гэх өөр нэг эр охиныг мөн л дээрх хэлбэрээр айлган, сүрдүүлж хүчирхийлнэ. Ингээд эгч нь ажилдаа явж дүү үлдэхэд түүнийг хүчирхийлэх хүний тоо хоёр болов.
ГУРВАН ДҮҮРГИЙН ШҮҮХЭД "ХҮҮХДИЙНХ" ГЭХ БУЛАН Ч АЛГА
Дээрх тохиолдлууд шүүхээр шийдвэрлэсэн иргэний болон эрүүгийн хэрэг. Эхнийх нь, гэр бүл салалтын шүүх хурал. Оролцогч талууд хүссэн тохиолдол хүүхдийг шүүх хуралд оролцуулдаг. Ингэхдээ хүүхдийг тусгай өрөөнд суулгаж, дэлгэцээр үзүүлж, сонсгох хэлбэрээр шүүх хурлыг явуулах ёстой аж. Гэвч Монгол Улсын шүүхийн байр багтаамжгүй, өрөө хүрэлцээгүйн "зовлон"-той тул "Чи хэнд нь илүү хайртай вэ" гээд аав, ээжийнх нь хажууд палхийтэл асуучхаж байна.
Дараагийн жишээ бол бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгтнүүдийн шүүх хурал. Хохирогч охин 12 настай.
"Шүүгдэгч" гэсэн бичигтэй ширээний ард өнөөх хоёр этгээд сууна. Танхимд өмгөөлөгч, прокурор, хууль ёсны төлөөлөгч, нарийн бичиг, хэв журам сахиулах цагдаа бий. Нэмээд гурван шүүгч.
Шүүх хуралд оролцохоор хохирогч охин ирсэн байгаа. Талууд хүсвэл шүүх хуралд хохирогч биечлэн оролцож мэдүүлэг өгдөг аж. Бас мэдүүлэг өгөхгүй ч байх эрхтэй. Энэ үед шүүгдэгчдийг танхимаас тусгаарлаж, хохирогчийг шүүх хуралдааны танхимд оруулжээ.
Шүүх танхимд орох хүртэл охин шүүгчийн туслахын өрөөнөөс дэлгэцээр шүүгдэгчдийн мэдүүлгийг сонсож суув. Охин шүүгдэгчид худал мэдүүлж буй эсэхийг нягтлах шаардлагатай. Гэвч энэ өрөөнд зогсоо, чөлөөгүй хүн холхих нь хэцүү.
Ийм гэмт хэргийн хохирогч болсон бага насны охид эрчүүдээс айж, эмээдэг болчихдог. Хүмүүс түүнийг "хүчиндүүлсэн" гэдгийг мэдэх вий гэхээс болгоомжилж, санаа зовдог зэргээр сэтгэлзүйн хувьд эмзэг, мэдрэмтгий. Гэтэл шүүхэд ирж мэдүүлэг өгөх, болсон бүхнийг нэхэн санаж, нэгд нэгэнгүй тоочно гэдэг хохирогчийн хувьд амаргүй.
Гэвч буруутай этгээдүүдийг үнэн зөв шүүхийн тулд, хэргийн оролцогчид хохирогчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан тохиолдол бий. Тусгай өрөө, тасалгаа байхгүй тул охин шүүгч, прокурор, цагдаагийн нүүрийг харж байгаад "хүчирхийлүүлсэн" тухайгаа ярина. Ингээд шүүх байгууллага нэг талаар хүүхдийн эрхийг хамгаалахаар ажиллаж буй ч нөгөө талд байр, байгууламжийн хүртээмжгүйн улмаас хүүхдийн эрхийг зөрчдөг байна.
"ТА ХААЧИХ НЬ ВЭ, ЭГЧ ЭЭ"
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах "Дээрх 12 настай хохирогч охиныг шүүх хуралд оролцуулахаар эцэг, эхээс нь би хүлээн авсан. Тэгээд өрөөндөө оруулж ирж хажуудаа суулгаад компьютероор шүүх хуралдааны процессыг харуулж, шүүгдэгчийн мэдүүлгийг сонсуулсан.
Өрөөнөөс түр гарах гэхээр "Та хаачих гэж байгаа юм бэ" гээд бүлтэлзээд л их өрөвдмөөр.
Би өрөөндөө ганцаараа суудаггүй болохоор зөндөө хүн орж гарна. Тэр болгонд охин давхийтэл цочоод л, тайван бус байсан. Бусад ажлаа амжуулахаар өрөөнөөс түр гарах гэхээр "Та хаачих гэж байгаа юм бэ" гээд бүлтэлзээд л их өрөвдмөөр. Тэгээд би дагуулаад л явна. Тэгж явж байгаад коридорт шүүгдэгчийн ар гэрийнхэн таараад охиныг цохиод авах вий, коридор дүүрэн хүчирхийллийн хохирогч гэдгийг нь зарлачих вий гээд айгаад л байсан. Ууртай эцэг, эх хүүхдээ өмөөрөөд хохирогчид халдахыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ.
Манай шүүхэд хохирогч хүүхдийг түр үлдээх аюулгүй өрөө ч байдаггүй. БНСУ-д жишээ нь хүчирхийллийн хохирогч хүүхдийг шүүх хуралд оролцуулахдаа тусгайлан тохижуулчихсан тоглоомтой, сэтгэлзүйчтэй өрөөнд байлгадаг юм билээ. Манайд ч гэсэн тусгай өрөөнөөс яриулж, дэлгэцээр сонсгох хэрэгтэй байна" гэж ярилаа.
Аливаа эрүүгийн хэрэг шүүхэд шилжиж шийдвэрлэгдээд архивт орох хүртэл хугацаанд хуралд бэлдэх, хурлын оролцогчдыг дуудах, шүүгч, прокурор, өмгөөлөгч бүгдэд шүүх хуралдааны товыг зарлах гээд бүхий л ажиллагааг шүүгчийн туслах гүйцэтгэдэг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 31 шүүгч ажилладаг. Тэд бүгд нэг туслахтай. Шүүгчийн туслахууд долоо хоногт дунджаар 25-30 шүүх хурлыг бэлдэж оруулдаг бол нэг нарийн бичиг зургаан сарын хугацаанд 512 шүүх хуралд сууж тэмдэглэл бичсэн байх юм.
Дөрвөн шүүгчийн туслах нэг өрөөнд зэрэгцэн сууна. Тэдний өрөө даанч зай багатай. Тэгтэл байсхийгээд л хэн нэгэн хаалга тогшин орж ирээд захирамж асууж, бичиг нэхэх аж. Эхний орж ирсэн хүний “эрлийг” олж өгөөд буцааж амжаагүй байтал өөр нэгэн нь ирж аль нэг асуултад хариулт хайн бүсгүйг “хоргооно”. Ингэж шүүх хурлаа эхлүүлэх, шүүх хуралдааны дараа тогтоол, захирамж бэлдэхээс эхлээд иргэдийн асуултад хариулт хайж дээшээ нэг доошоо нэг гүйдэг шүүгчийн туслахад хохирогч хүүхдийг халамжлах цаг, зав хомс. Гэсэн ч орхих өрөө байхгүй.
Статистик дурдахад Монгол Улсад цар тахал дэгдэж, улмаар хөл хорио тогтоосон, хүмүүс гэртээ байх хугацаанд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг өсжээ. Тухайлбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хөл хорионы үеэр найман хэрэг иржээ. Өмнө нь жилд 3-4 хэрэг шүүхэд ирдэг байж.
Хүүхэд гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлсөн шалтгааны ард аав нь орхиод явсан, ээж нь архины хамааралтай байх нь элбэг. Улмаар "Үүнийг хүчирхийлчихэд хэн, юу хэлэх юм" гэх бодол хэрэгтэнд сэдэл болдог. Мөн хэрэг үйлдэгч этгээд хамаатан садан, ураг төрөл байх нь улам элбэгшиж байгаа нь шүүхэд ажилладаг хүн бүрийн санааг зовоох болжээ.
Хүүхэд хохирохоос гадна хэрэг үйлдээд шүүхэд ирнэ. Орон байрны хулгай, дээрэм, зодоон гээд хүүхэд холбогдсон олон хэрэг шүүхэд шилждэг байна. Хэрэгт холбогдсон хүүхэд шүүхээс ял авсан тохиолдолд тус шүүхийн байран дахь "Түр саатуулах байр"-нд оруулна.
Гэтэл тэнд "Насанд хүрсэн эмэгтэйчүүд", "Насанд хүрсэн эрэгтэйчүүд"-ийнх гэх хоёр л өрөө бий. Харин хүүхдийнх гэх өрөө бүү хэл булан ч алга. Тиймд "томчууд"-тай холилдуулаад л байлгадаг аж.
"МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЦАГ БОЛСОН"
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2004 онд анх бичээчээр ажилд орж, 12 жил шүүгчийн туслахаар ажиллаж, энэ шүүхтэй 21 жилийн амьдралаа холбосон хүн бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга З.Баяржаргал. Тэрбээр гурван дүүргийн шүүхийн өнөөгийн нөхцөлийг хамгийн сайн мэдэх хүн аж.
Тэрбээр "Өмнө нь шүүхүүд тус тусдаа өөр өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг байлаа. Гэтэл 2014 онд шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг иргэн, эрүүгээр нь салгасан. Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэршил өөрчлөгдөж, тус тусдаа үйл ажиллагаа явуулах болсон.
Тэр дотор хүмүүс ухаан алдаж, түргэн дуудах наад захын асуудал.
Монгол Улсын хэмжээн дэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 15 хувийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дангаар шийдвэрлэдэг. Ачаалал үргэлж их, гэмт хэргийн гаралт байнга нэмэгддэг.
Үндсэндээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд өдөртөө 500-700 гаруй хүн үйлчлүүлж байна. Харин 7 хоногт 500 орчим шүүх хурал зарлагддаг. Гэтэл гурван дүүргийн шүүх дундаа найман л шүүх хурлын танхимтай. Гурван шүүгч багтах зайгүй нарийн, жижиг танхим ч байдаг. Энэ зөвхөн шүүхийн асуудал биш. Үүний ард шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд, насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг хөндөгдөж байна.
Түр саатуулах байр ямар ч агааргүй. Байнгын бүгчим, чийгтэй, өмхий үнэртэй. Тэр дотор хүмүүс ухаан алдаж, түргэн дуудах наад захын асуудал. Тэнд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн гэсэн хоёр л өрөө бий. Гэтэл гурван шүүхийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийг түр саатуулах өрөө байхгүй. Ингээд хүүхдийг насанд хүрэгчидтэй хамт нэг өрөөнд түр саатуулдаг.
Ажил ар, араасаа ундарч байдаг учраас бид хүүхдүүдийг тэр бүр анзаарч, байнга анхаарал хандуулаад байх боломжгүй. Гэтэл томчуудын дунд, түр саатуулах өрөөнд орсон тэр хүүхдийн харцад яаж айдас төрж, томчууд тэр хүүхдэд яаж нөлөөлж байгаа бол гэдэг хүнд асуудал. Хүүхэд гэмт хэрэг үйлдээд, тохирох ял шийтгэлийн хэмжээнд эрхээ хасуулж байгаагаас биш өөр бусад эрх нь нээлттэй байгаа шүү дээ.
Мөн өөр нэг асуудал бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг. Өмнө нь жилдээ 1-2 хэрэг яригддаг байсан. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд 7 хоногт 1 хэрэг орж ирж байна. Энэ бол үнэхээр анхаарах асуудал.
Насанд хүрээгүй хүүхэд тийм хэцүү гэмт хэргийн золиос болоход шүүх хуралд оролцогчид хүсэлт гаргавал хохирогчийг заавал шүүх хуралд оролцуулах шаардлагатай болдог. Гэтэл шүүхийн байранд хүүхдийн өрөө алга. Стандартаараа уг нь байх ёстой. Байлгая гэсэн ч бид өнөөдөр, энэ байрныхаа өнцөг, булан, тохой бүрийг ашиглаад ажиллаж байна. Одоо бидэнд өөр булан үнэндээ үлдээгүй. Гэрч, хохирогчийн өрөөнөөс гадна, - өмгөөлөгч ирээд хэргийн материалтай танилцах өрөө ч байдаггүй.
Байрны хүрэлцээгүйн улмаас бид хүүхдийн эрхийг зөрчөөд л ажиллаж байна шүү дээ.
Хүүхэд хаана ч эрхээ эдлэх ёстой. Гэтэл шүүгчийн туслахууд насанд хүрээгүй хохирогчийг тэврээд, хөтлөөд л ажлаа хийгээд явж байдаг. Байрны хүрэлцээгүйн улмаас бид хүүхдийн эрхийг зөрчөөд л ажиллаж байна шүү дээ. Энэ хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах хэрэгтэй байна гэж би боддог. Монгол Улс хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй шүү дээ.
Хүүхэд хохирогч болоод ороод ирэхэд бид айдаг. Уйлах болов уу, айчих болов уу гээд л. Их өрөвдөөд байвал "Намайг хүчиндүүлснийг мэдчихлээ" гээд тэр хүүхэд эмээнэ. Тийм болохоор манайхан үнэндээ тухайн хүүхэдтэй яаж харьцахаа мэддэггүй. Ийм орчинд хүүхэд эрхээ хамгаалуулж байна гэдэг өрөвдмөөр.
Бид жилд 10 мянга гаруй эрхийн акт үйлдэж байна. Шүүхийн ажилчдад амрах сандал, хооллох өрөө ч алга. Цагдаа нар ч хувцсаа солих өрөөгүй, хуяглан хамгаалалтад явахдаа, түргэн аваад гарахдаа хүний өмнө тайчаад л явдаг шүү дээ. Гэхдээ бид ажлаа л хийж байна. Үүний цаана шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд болон тэдгээрийн ар гэр, бага насны хүүхдүүдийн эрх, ашгийн асуудлыг анхаарах хэрэгтэй байна" гэж ярилаа.
Тэр "Монгол Улс хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх цаг нь болсон" гэв. Тэгвэл төр хүүхдийн өмнө ямар үүрэг хүлээдэг вэ?
- Төр хүүхдийн эрх бүх түвшинд хамгаалагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй.
- Төр хүүхдийг хүчирхийлэх, үл хайхрах явдлын бүх хэлбэр, хүүхэдтэй зүй бусаар харьцах явдлаас хамгаалах үүрэгтэй.
- Төр хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын ямар нэгэн хэлбэрт өртүүлэхээс хамгаална.
- Төр хүчирхийлэл, үл хайхрах явдал болон бусад зүйл бус харилцаанаас хохирсон хүүхдэд бие бялдар, сэтгэл санааны нөхөн сэргээх арга хэмжээг авч, нийгмийн амьдралд буцан ороход нь боломжтой бүх хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.
- Төр хохирогч хүүхдийг нөхөн сэргээх, нийгэмд нэгтгэнэ. /Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс/
Мөн хүүхэд эрхээ хамгаалуулах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломжоор хангагдаж, өөрийнх нь эрхийг хүндэтгэн үздэг шударга эрх зүйн тогтолцоогоор үйлчлүүлэх эрхтэй. Гэвч байрандаа багтдаггүй Монгол Улсын шүүхийн ажилчид хүүхдийн дээрх эрхийг хангаж чадахгүйд хүрчээ.