gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.12
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

“Өөдрөг явна шүү, БОЛОР ОО!”

Э.Энхмаа
GoGo Cafe
2022-06-05
2274
Twitter logo
Э.Энхмаа
2274
Twitter logo
GoGo Cafe
2022-06-05

2022.05.30

Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаа. 2013 он. “Ай Болор оо, гудамжинд буудалцаан болж байхад чи зам дагуух хананд ороо тавьчихсан байдаг. Хөргөгч, зурагт, шүүгээгээ эндээ тавьчих, сум нэвтэллээ гэхэд эднийг чинь оног. Эсрэг талынх нь хананд орыг чинь тавья!” гэж БНСУ-ын хошууч, сөнөөгч онгоцны нисгэгч Гү Ми Чой-н зөвлөснөөр энхийг сахиулагч хоёр бүсгүй НҮБ-ын жижигхэн квадрат дахь овор багатай хөнгөн тавилгуудаа тэр дор нь түчигнүүлэн зөөж оновчтой байрлалыг олов. Удалгүй, “Ай Болор оо, чи ингэж ч болохгүй” гэсээр орж ирэх солонгос бүсгүйн  сэрэмжтэйг дээ!. Бүхнийг нягталж боддог нь солонгос хүний чанар гэдгийг Хурандаа Г.Болор санавч тэсэлгүй “Чи байнга л буудуулж үхэх тухай ярих юм, бид хоёр буудуулахгүй!” гэж хэнэггүй монгол зангаараа хэлсэн ч энх тайван бус газарт тэнэсэн суманд ч болов оногдохгүй гэх баталгаа энхийг сахиулагчдад үгүй.

Гэвч “Би бол тангараг өргөсөн цэргийн хүн. Монгол төрийн алтан соёмбо малгай дээр минь залаастай явахад сүлд хийморь өөдөө дээшээ гэдэгт итгэнэ” өөдрөг явахын ерөөл болно.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Хурандаа Ганболдын Болор Бригадын генерал цол хүртлээ. Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал төрсөн нь энэ байв. Тэр бол Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2010 оноос эхлэн гурван удаа үүрэг гүйцэтгэж, АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, ХБНГУ-ын Олон улсын аюулгүй байдлын төв, Тайванийн Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Дайны коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистрын зэрэг хамгаалсан цэргийн өндөр боловсролтой эмэгтэй.

НҮБ-аас зарласан нээлттэй ажлын байранд дэлхийн олон улсаас цэргийн 1000 гаруй алба хаагч өрсөлдөж, 10-13-хан офицерийг сонгож авахад Хурандаа Г.Болор шалгарч, НҮБ-ын үндсэн ажилтнаар томилогдсоноор манай улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа дэлхийтэй мөр зэрэгцэн явааг баталж, мөрдэс нэгтнүүдээ олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх үүд хаалгыг нээж өгсөн олон анхдагчийн эзэн бол Бригадын генерал Г.Болор.  

Монгол Улсын Зэвсэгч хүчин 2017 онд дүрэмт хувцасны загвараа шинэчлэн баталжээ. Тухайн үед эмэгтэй хүн генерал болно чинээ төсөөлөөгүй юү, боломжгүй гэж үзсэнийх үү? эмэгтэй генерал хувцасны загварыг батлаагүй байж. 2022 оны гуравдугаар сарын 18-ны Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч анхны эмэгтэй Генералыг зарлах болоход “Бөртэ” цэргийн оёдлын үйлдвэрт эмэгтэй генерал хувцасны захиалга мөн анх удаа ирэх нь тэр. Үйлдвэрийн дизайнер, цэргийн хүүхнүүд ширээ тойрон сууж улаан канттай генерал юбка, каракуль захтай өвлийн пальтоны загвар гаргасныг батлуулж, цэргийн хувцасны загварын журамд нөхөж оруулахаар болжээ.

Үйлчин бүсгүйчүүд тэр шөнөдөө анхны эмэгтэй генералдаа хувцас урлах ажилд шалавлан оржээ. Генерал кительний мөрөн дээрх алтан таван хошуу, ханцуйн чимэг алхан хээг уран хатгамалчид ацаг шүдний зөрүүгүй гараа гарган шагласнаар Монгол эмэгтэй генерал хувцасны иж бүрдэл өглөөний таван цагт үйлдвэрээс гарсан байна. Цэргийн их сургуулийн сонсогчоос Генералын алтан таван хошууг гялалзуулах хүртлээ Зэвсэгт хүчний салбарт 28 дахь жилдээ зүтгэж буй Бригадын генерал Ганболдын Болорыг Gogo Cafе ярилцлагын зочноор урилаа.

-Байлдагчийн халаасанд Генералын мөрдэс бий гэдэг. Залуу байлдагч бүсгүйн халаасанд Генералын мөрдэс байсан болов уу?
-Тэр үед миний халаасанд Генералын погон байгаагүй, сэтгэлд ч байгаагүй. /инээв/ 

Генерал цол хүртсэний хамгийн сайхан мэдрэмж нь би ээжийгээ баярлуулсан

-Цэргийн их сургуульд элсэхэд нөлөөлсөн гол хүн нь Таны ээж гэж дуулсан?
-Тийм ээ. Би 1994 онд Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн Химийн сонгоны ангид сурч төгссөн юм. Эмч болох гэж тэр шүү дээ. Гэтэл тэр жил радиогоор “Цэргийн их сургуульд эмэгтэй оюутан элсүүлнэ” гэсэн зар явсныг ээж сонсоод “Миний охин Цэргийн сургуульд орооч” гэлээ. Цэргийн талаар ямар ч ойлголтгүй би бүр гайхаж, “Яагаад?” гэсэн чинь “Хувцас нь үнэхээр гоё, ээжийнх нь мөрөөдөл” гэж үү./инээв/ Би ч ээжийнхээ үгнээс гардаггүй учир “Шалгалтыг нь өгөөд л уначихъя” гэж бодлоо. Шалгалтдаа очтол 100 гаруй гоё гоё охид байна. “Эд нар үнэхээр цэргийн сургуульд орох юм байх даа” гэж бодож билээ. Орос хэл, физик, биеийн тамирын хичээлээр шалгалт авна. Шалгалтууддаа эхнээсээ тэнцэж байлаа. Физикийн шалгалтын эхний гурван тоогоо бодчихлоо. “Дөрөв дэхээ бодвол орчихно шүү дээ” гэж бодоод сүүлийн тоогоо орхиод шалгалтын цаасаа хураалгачихав. 

Тэгсэн намайг Сургалтын албанаас дуудлаа. Очтол нэг настайвтар багш “Миний охин, чи хүнд бодлогуудаа бодчихоод яагаад хамгийн амархныг нь үлдээчихсэн юм бэ. Хүн дарамталсан уу? Ямар учир байна” гэж асуусан. Нулимс урсаад “Би Цэргийн сургуульд ормооргүй байна” гэсэн чинь “Яагаад тэр вэ? Бид сурлага сайтай хүүхдүүдийг шалгаж авч байхад тэгж болохгүй. Миний хүү багшийнхаа дэргэд энэ тоог бодчих” гээд нэг тоо өгөхөд нь бодчихлоо. Багш “Тэр тэр...!” ... гэсээр, Цэргийн сургууль ийм ийм давуу талтай гэж ятгасаар аргагүй сонголт хийлгэсэн дээ. /инээв/ Тэр цагаас хойш ээжийнхээ заасан замаар зэвсэгт хүчний салбарт 28 дахь жилдээ ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө манай цэргийн “Соёмбо” сонинд “Анх дургүй орсон, одоо дурлаж явна” гэсэн гарчигтай нийтлэл гарч билээ. Ээж минь алдаагүй юм байна, охиноо зөв таньсан юм байна.

-Охин нь ч хичээсэн юм байна. Генерал цол авах болсон баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнд дуулгасан бэ?
-Генерал цол хүртэх болсныг дэргэд байсан хань минь хамгийн түрүүнд мэдсэн. Утсаар ярьж, хоёр ээждээ дуулгасан даа. Өглөө ээж рүү залгаад, “Монгол Улсын анхны эмэгтэй генералын ээж та сайхан амрав уу?” гэсэн чинь ээж “Ай... ” гээд л таг болчихсон, уйлсан байх. Цэргийн дээд цол хүртэж, Зэвсэгт хүчнийхээ мөрдэстэй эмэгтэйчүүдэд хонгилын үзүүрт гэрэл гаргаж өгсөндөө баярлаж байлаа.

Монгол төрийн хувьд эмэгтэй генерал төрүүлнэ гэдэг том бодлого. Зэвсэгт хүчинд олон мянган эмэгтэйчүүд алба хааж байна. Хэзээ нэгэн цагт Монголд эмэгтэй генерал төрнө. Тэр нь энэ цаг үед, надад тохиосон нь миний хувьд маш сайхан хэрэг. Генерал цол хүртсэний хамгийн сайхан мэдрэмж бол би ээжийгээ баярлуулсан. Ачийг нь багахан ч гэсэн хариулж чадсан.  

-Хүчний байгууллагынхан төрийн өндөр, дээд шагнал, цол тэмдэг аваад “Монгол Улсын төлөө зүтгэе!” гэж тангаргаа хэлдэг тэр хэсгийг харахад сэтгэл хөдлөм байдаг. Цэргийн тангаргаа хэлэхдээ Та юу боддог вэ?
-Цэргийн тангаргаа би үнэн сэтгэлээсээ хэлдэг. Тангараг бол амьтай, хүчтэй.

-Та юунд итгэдэг вэ?
-Би Монгол Улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа итгэдэг.

-Та НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гурван удаа үүрэг гүйцэтгэжээ. Амаргүй алба гэдэг нь ойлгомжтой. Та өөрийнхөө хүсэлтээр явсан уу? Тушаалаар зорьсон уу?
-Цэргийн хүний хувьд даргын тушаал бол эх орны даалгавар юм. Тиймээс тушаал, өөрийн хүсэл хоёрын аль аль нь байж таарна. Анх 2009 онд Чад улс руу Штабын офицерын статусаар Монголоос тавуулаа явсан. Би НҮБ-ын төв штабт нь Хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдов. Ирсэн, буцсан офицеруудыг бүртгэнэ, амралтыг нь тооцно, олон нийтийн ажил зохион байгуулна. Непалийн хурандаа бидний дарга. Манай багт Норвегийн хошууч эмэгтэй, Ирланд, Энэтхэг, Бангладеш, Шри-Ланка залуу, Монгол гээд улс улсын цэргийнхнээс бүрдсэн баг байлаа.  

Хүний нөөцийн офицероор томилогдох би явахаасаа өмнө НҮБ-ын Штабын офицерын дамжаа төгссөн. Тэр сургалтад тагнуулын, штабын, холбооны, эмнэлгийн офицер тус бүр ямар ажил хийхийг заадаг юм. Хүний нөөцөөс бусад офицерууд бол яг мэргэжлийнхээ ажилд томилогдоно. Дараа нь 2013 онд Өмнөд Судан руу явахдаа цэргийн холбооны офицер гэх үндсэн мэргэжлээрээ UNMISS ажиллагааны Хүчний штабын хорооны хэлтсийн даргаар томилогдож ажилласан. 

Цэргийн хүний хувьд дайн байлдаан, үхэл хагацлын дунд ажилласнаа муу зүйл гэж боддоггүй

-Өмнөд Судан улсад иргэний дайн болж, энхийг сахиулагчид амаргүй нөхцөлд ажилласан байдаг. Дайн байлдаантай ороо бусгаа цагийн дурсамж тань ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?
-Энх амгалан бус газарт л энхийг сахиулах үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Өмнөд Судан улс 2013 онд тусгаар тогтнолоо зарлаж, HҮБ-ын гишүүн 193 дахь орон, дэлхийн хамгийн залуу улс болж төрийн далбаагаа мандуулж байв. Гэтэл тусгаар тогтнолоо зарласнаас хойш жил хагасын дараа буюу 2013 оны 12-р сарын 15-наас хоёр Суданы ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар эрх мэдлээ булаацалдан байлдаж эхэлсэн. Энэ байлдаанд хүүхэд, эмэгтэйчүүд болон 400 мянга гаруй энгийн иргэд амь үрэгдэж, 4 сая гаруй хүн дотооддоо дүрвэсэн гэх статистик бий. Яг энэ үед Өмнөд Судан улсын нийслэл Жубо хотод штабын офицерууд болон Монгол Улсын 850 алба хаагчтай батальон Бентью хотод үүрэг гүйцэтгэж таарсан. Миний ажилладаг Төв штабаас манай цэргүүдийн батальон хол. Улаанбаатараас Хөвсгөл орохын дайтай зайд үүрэг гүйцэтгэж байв.  

-Аюул дэргэд байгаа нь мэдрэгдсэн, амьд гарах нь эргэлзээтэй үе тохиолдож байв уу?
-Аюул дэргэд байгаа нь үргэлж л мэдрэгдэнэ. НҮБ-ын дүрэмд аюулгүй байдлын үүднээс машин бариад ганцаараа явахыг хориглодог. Яагаад ч тэр өдөр би ганцаараа явчихсан. Уг нь тэр үед дайн эхлээгүй байсан. Манай ажил гэр хоёр 10 км зайтай. Би машинаа бариад гэрээс гараад бааз руу  дөхөж байтал ард буун дуу тачигнаад, буудалцаж эхэлсэн. Миний машины хойд буланг сум нэвт сүлбээд гарсан. Айж, цочирдсоноос болоод бааз руу яаж орсон, харуулын постод яаж шалгуулснаа санадаггүй юм. Баазад ороод суудлын даруулгаа тайлахад дөрвөн мөч минь хөдлөх ч тэнхэлгүй болсон байж билээ. Эргээд машинаа барих гэтэл чаддаггүй. Тэгж хаширснаас хойш машин барьж ганцаараа яваагүй дээ. Энхийг сахиулагчид UN тэмдэгтэй, цэргийн тоноглолтой Ниссан патрол машинууд унадаг.

-Хүний нутагт, хүнд цаг үед өөрийгөө зоригжуулж, хатуужуулдаг зүйл тань юу байв?
-Суданд алба хааж байхад байлдааны үеэр Энэтхэгийн эмнэлгийг шатаасан гэж НҮБ-ын Төв штаб руу нөхөн төлбөр нэхэмжилсэн. НҮБ-аас томилсон Шинжээчдийн багийг би ахалж очлоо. Хуульч, шинжээч, прокурор, мөрдөн байцаагч, болон миний бие. Би ганцаараа түрүүлж очиж, нөгөө дөрөв маань дараагийн онгоцоор ирсэн юм. Нийслэл Жуба-гаас Малакал руу онгоцоор очиж, нисэх буудлаас 4-5 км зайтай Энэтхэгийн шатсан эмнэлэг рүү орон нутгийн автобусаар явлаа. Маш олон хүн үхсэн байхыг тэгэхэд би амьдралдаа анх удаа харсан. Өмнөх өдөр нь дайн болж, Суданы хамгийн том кийр, мачар хоёр үндэстэн эрх мэдлээ булаацалдаж, нэгнийгээ хядаад хаячихсан нь тэр. НҮБ-ын цэнхэр малгай, монгол цэргийн хувцастай би орон нутгийн иргэд голдуу байх  автобусанд ганцаараа суулаа, эвгүй байсаан үнэндээ. Тэдэнд айсан мэдрэмж харуулчих вий гэж хичээн цонхоор харахад Нисэх буудлаас бааз хүртэлх зам дээр, зам дагуу талаар нэг үхсэн хүмүүс, үхсэн хүмүүсийг сүлжиж явсаар баазад хүрсэн.

Өчигдөрхөн нь л түм түжигнэж байсан болов уу гэмээр талд амьд хүн нэг ч харагдахгүй, эмэгтэйчүүдийн тод тод өнгийг нөмрөгүүд хийсээд л. Тэнд хөргөгч, зурагт, матраас, ор гээд есөн шидийн эд хогшил хөглөрнө. Матраасныхаа дэргэд үхчихсэн байгаа юм, тухтай унтана л гэж бодсон байх даа... Цонхоор үхсэн хүмүүс л харагдах, автобусанд яваа хүмүүсийн над руу  цоргих мэт харах нь мэдрэгдэх тусам жихүүдэс төрнө. “Ингэж явах ч гэж дээ” гэх гутарсан бодол төрөхөд “Би чинь тангараг өргөсөн цэргийн хүн. Монгол төрийн алтан соёмбо толгойн дээр минь залаастай байхад гундуу явна гэж юу байх вэ! Өөдрөг явна шүү!” гэж дотроо бодоход сэтгэл санаа сэргээд ирдэг. Тийм бодол намайг олон зүйлээс аварсан даа. Бид шатсан эмнэлэгтээ очиж, байцаалт авч, дүгнэлтээ гаргаж тав хоноод буцсан. Би холбоогоо хариуцдаг учир тэр баазын холбооныхон маань “Дарга ирлээ” гэж намайгаа хүлээн авч байна аа. Цэргийн хүний хувьд дайн байлдаан, үхэл хагацлын дундуур явснаа тийм муу зүйл гэж боддоггүй. Тэр бүхэн өнөөдрийн Болорыг бүтээсэн.

Дараа нь цагаан сарын шинийн нэгний өглөө золгох гэж Монголынхоо цэргийн бааз руу нисдэг тэргээр очиж, алслагдсан Париан сууринд үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд рүүгээ явахад мөн л энд тэндгүй үхсэн хүмүүс. Гэхдээ өмнөх нь илүү аюултай байсан учир арай гайгүй, танил дүр зураг харагдаж байгаа юм.

-Энэ бүхнийг үзэж харсан Танд Монгол амар амгалангийн орон мэт санагддаг биз?
-Тийм шүү. Манай энхийг сахиулагчид ч Монголдоо төрсөндөө баярладаг. Энэ бүхний эцэст бодоход бүх зүйл энгийн байхдаа л сайхан. Хүнд их эд хөрөнгө огт хэрэггүй. Хүн үхэхийн өмнө өнгөрүүлсэн амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг л дурсаж, амьдарснаа мэдрээд буцдаг болов уу. Хөрөнгө мөнгөний хойноос их явдаг хүмүүсийг 200 наслах юм болов уу? гэж боддог. /инээв/ Эрүүл саруул, элэг бүтэн, үнэнч шударга, шуналгүй байхад амьдрал маш энгийн, амар амгалан санагддаг. Шуналгүй гээд л амьдралынхаа хэрэгцээг хангаж чадахгүй бол бас гунигтай. Тэгэхээр цалингаа авахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй, гэхдээ шударгаар. 
Бас нэг зүйл хэлэхэд, Амны билгээс ашдын билэг гэж үг бий. Сүүлийн үед манай монголчууд ам муутай, асуудлыг дандаа сөрөг талаас нь хараад байна уу даа. Төр засгаа муучлаад л байдаг. Аливааг аль болох сайн талаас нь харж, өөдрөг байвал өөдөө дээшээ явна. Энэ бол үнэн гэж боддог.  

-Суданд байхдаа Эмэгтэйчүүдийн холбоог санаачлан байгуулж, эмэгтэй энхийг сахиулагчдын ажлын орчныг сайжруулах олон санаачилга гаргасан гэсэн?
-Норвеги, энэтхэг хоёр эмэгтэй офицертойгоо Эмэгтэйчүүдийн холбоо байгууллаа. Бид гурав ажлын төлөвлөгөө гаргаад, Штабын даргаасаа зөвшөөрөл авч гурвуулаа эмэгтэйчүүд ажилладаг батальонуудад нисдэг тэргээр очиж, энхийг сахиулагчидтайгаа уулзалт хийсэн. Ингэж нисдэг тэргээр нийт зам 5000-6000 км зам туулсан. Тэр үед батальонуудад Монголоос 23, Японоос 10, Солонгосоос 6, Кени улсаас 81, Хятадаас 20 гаруй эмэгтэй эмч нар алба хааж байв. Дайны цагт ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ урам зориг өгч, бид нар эрчүүдтэй адилхан ажиллаж чадна гэдгээ одоо л харуулах цаг! Айж, сул дорой байж болохгүй гэх мэтээр уриалан дуудаж, зоригжуулж явсан юм. Эмэгтэйчүүд маань ч сэргэсэн, эрчүүддээ нөлөөлсөн. 

Монгол эмэгтэйчүүд хаана ч эрхээ эдэлж, үгээ хэлж чаддаг

-Орон орны эмэгтэйчүүдтэй уулзалт хийж явахад соёлын ялгаа харагдана биз?
-Маш их ялгаатай. Тэдэн дунд монгол эмэгтэйчүүд хаана ч үгээ хэлж, шаардлагаа тавьж, эрхээ эдэлж чаддаг. Кени улсын эмэгтэйчүүд Харуулын цамхагт ажлаа гүйцэтгэж байхад нь ортол нэг охин “Би харуулд найман цаг гардаг. Эрэгтэйчүүд буугаад бие засчихдаг, бид нар чаддаггүй” гээд уйлсан. Даргадаа хэлэхгүй яасан юм бэ? гэсэн чинь “Яаж ийм юмыг даргад хэлэх юм бэ” гээд ичээд хэлж чаддаггүй. Хүчний командлалын штабаас ажил шалгаж яваагийн хувьд шууд кемпийн менежер, удирдах офицеруудыг дуудаж, хурал хийгээд эмэгтэй энхийг сахиулагчдын ажиллах нөхцөлийг хангах шаардлага тавьж, “Хоёр өдрийн дотор харуулын цамхаг болгоны дор эмэгтэйчүүдэд зориулсан явуулын жорлон байрлуулах” үүрэг өгсөн. Тэгж яваад Төв штабтаа буцаж иртэл нөгөө кени охидуудаас талархлын үгтэй олон ил захидал илгээсэн байж билээ. Өөрсдөө гараараа хийсэн тэр хөөрхөн захидлуудыг би хадгалчихсан.   

-Та НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабт томилогдон ажилласан анхны монгол офицер. Энэ шалгуурыг яаж давсан бэ?
-НҮБ-д ажиллахад ч тэр, ер нь би гадаадын сургуулиудад сурахдаа дандаа шалгалтыг нь өгч, тэр сургуулийнхаа шалгуурыг давж явсан. НҮБ-аас дэлхий дахинд нээлттэй ажлын байруудыг зарладаг. Миний хувьд “Энхийг сахиулах ажиллагаа эрхэлсэн офицер”-ийн орон тоонд ЗХЖШ-аар дамжуулан хэсэг офицерийн хамт хүсэлтээ илгээсэн.
Намайг Суданд байхад Нью-Йоркоос Цэргийн зөвлөх, миний анхны дарга И.Батболд хурандаа хэлсэн юм. Амьд мэнд л гэртээ харихсан гэж бодож байхад “Чи хурдан энэ аппликэйшн бөглөөд явуулаадах” гэсэн. “Дарга аа, би дахин ийм ажилд явахгүй ээ” гэсэн чинь “Юун дайн, энэ чинь Нью-Йоркт. Алив хурдан бөглөөд явуул!” гэхэд нь дарга хэлсэн учир шөнөөр дуртай, дургүй бөглөөд явуултал тэнцчихэж. Тэр бол эхний шат.

Эхний шатнаас хойш хагас жил гаруйн дараа, Монголдоо ирчихсэн аппликэйшн бөглөснөө ч бараг мартсан байтал бичгийн шалгалт авах и-мэйл ирлээ. Бичгийн шалгалтын хариу хурдан гарч, тав хоногийн дараа ярилцлагадаа орно уу гэсэн. Цас бударсан өвлийн нэг тогтуун сайхан орой 23.00 цагийн үед шалгалтаа өгсөн. Тэр нь Нью-Йоркийнхоор өглөөний 10.00 цаг. Надаас ямар хүн шалгалт авах бол! Эмэгтэй болов уу, эрэгтэй болов уу? гэсэн юм бодоод дэлгэцээ нээтэл таван хүн сууж байв. Эгнэж суусан таван хүнийг хараад би өөрийн мэдэлгүй “Wow!” гээд дуу алдчихсан. “Яасан бэ?” гэж байна. Би таван хүн байна гэж огт бодсонгүй? гэтэл инээлдээд л уур амьсгал гоё эхэллээ. 

-Шалгалт хүнд байв уу, ямар асуултууд ирж байх юм?
-Бидний Суданд алба хааж байх үеийн ажил байдлын тайлан мэдээлэл Нью-Йоркт очдог юм байна. Тэдний нэг нь ”Өмнөд Суданд ажиллаж байхдаа байгуулсан Эмэгтэйчүүдийн холбоо таны амбийц байсан уу, шаардлага байсан уу?” гэж асуулаа. Би “Хоёулаа байсан” гэж хариултал толгой дохиод, эрхий хуруугаа гозойлгож байна. Ярилцлага ч амжилттай болж, би НҮБ-аас нээлттэй зарласан хоёр ажлын байранд тэнцсэн. Тэнцсэн хариуг шалгалтаас хойш 2-3 хоногийн дараа Батлан хамгаалах яамаар дамжуулан өгсөн.
Амбийц гэдгийг манайхан буруу ойлгож, сөрөг талаас нь харах гээд байдаг. Амбийц бол зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл гэж би ойлгодог. Зорилго тавьсан хүн л амбийцтай байдгийг би анх Америкт сурч байхдаа ойлгосон. 2015 оны тавдугаар сард НҮБ-ын Төв штабт ажиллахаар Нью-Йорк хот руу Монгол офицер явсан даа. НҮБ-д анх удаа монгол офицер ажиллахаар боллоо гэж манай зэвсэгт хүчнийхэн ч баяртай байсан. Одоо НҮБ-д манайхаас хоёр хүн ажиллаж байна.

-Очоод “Оны шилдэг энхийг сахиулагч” номинаци санаачилсныг тань НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэмжсэнээр жил бүр шилдгээ шалгаруулдаг болсон гэж дуулсан?
-Миний ажилладаг НҮБ-ын Энхийн ажиллагааны газар бол 70-80 хүнтэй баг. Тэр багт нэгдсэн хүн бол улс улсдаа би хамгийн шилдэг нь гэж өөрийгөө боддог хүмүүс байдаг. Тэр нь өдөр тутам мэдрэгддэг учир тэдний зэрэгт ажиллана гэдэг нь бас шалгуур. Бүгд дэд хурандаагаас дээш цолтой, ажил үйлсээрээ шалгарсан хүмүүс. Энэ нээлттэй ажлын байранд жил бүр 900-1000-аад хүн өөр өөрийнхөө улсын Зэвсэгт хүчний байгууллагаар дамжуулан хүсэлтээ явуулж, тэднээс 10-13-ыг нь сонгодгийг би Нью-Йоркт очоод мэдсэн.   

Би Эмэгтэйчүүдийн зөвлөлд нь орчихлоо. Тэгсэн “Шинэ ажил санаачил” гээд болдоггүй. Монголоороо сэтгээд “Оны шилдэг эмэгтэй энхийг сахиулагч шалгаруулъя. Сайн үйлс хийдэг, олон хүний амь аварсан гайхалтай эмэгтэйчүүд олон бий. Тэднийхээ анкетыг авч, дундаас нь шалгаруулъя” гэсэн чинь манайхан “мэргэн санаа” гэж дэмжицгээлээ. Гадаадынхан шагналын талаар ямар ч ойлголтгүй хүмүүс шүү дээ.
Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Этиопын хурандаа баярлаад “Би маргааш хүсэлтээ бичье, санаачлагчаар нь чиний нэрийг бичнэ” гэж байна. Тэр санал уламжлагдаад, Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний оффист хүрч дэмжлэг авч, төсөв нь ч батлагдлаа. Тэгсэн биднийг “Сертификатны загвар гарга” гэсэн. НҮБ-д би Өмнөд Суданыг хариуцан ажилладаг, тэнд 850 хүнтэй  Монголын маань батальон ч орно. Би Монголынхоо батальоны захирагч руу утасдаж ажлаа дуулгаад, цэргүүдийн дунд логоны уралдаан зарлуулахаар болов. “Нэг лого яажшуу хийе дээ” гэж байсан надад өдөр бүр гоё гоё логоны зураг ирнэ. Хэдүүлээ ярилцаж байгаад тэндээсээ нэгийг нь сонгосон. Шилдэг энхийг сахиулагчийн сертификат дээр монгол энхийг сахиулагчийн санаачилсан логог зуруулсан. Шагналын нэр нь  “Эмэгтэйчүүдийн төлөө сайн үйлс хийсэн шилдэг энхийг сахиулагч” болж, энэ шагналд эрэгтэй хүн ч шалгарах боломжийг бүрдсэн түүхтэй.

-Та НҮБ-д ямар ажил хариуцдаг байсан бэ?
-НҮБ-д би Өмнөд Суданыг хариуцсан офицероор ажилладаг байлаа. НҮБ-аас өнөөдрийн байдлаар дэлхий дахинд энхийг дэмжих нийт 12 ажиллагаа явуулж байна. Анх манай хэлтсийн дарга, Сингапурын хурандаа ажиллагаа тус бүрийг нэг нэгээр нь офицеруудад шинээр хуваарилсан. Ажиллагаа тус бүрийн нэрийг дуудаж эхлэхэд эхнээсээ өрсөлдөн гараа өргөөд, саналаараа ажлаа хүлээн авцгааж байлаа.
Өмнөд Суданд монголчууд маань байгаа, би ч Судан дээр л гараа өргөнө дөө гээд сууж байлаа. “UNMISS” гэхэд нь би өрсөлдөөд л гараа өргөтөл надаас өөр хэн ч өргөөгүй. Яагаад гэвэл Суданд дайнтай, хамгийн их тайлан мэдээ ирдэг, хамгийн их ажилтай. Дарга “Чи итгэлтэй байна уу?” гэж дахин дахин асуухад нь “Итгэлтэй” гэсэн чинь “ОК, чи юу ч гэсэн нэг сар хариуцаад үз, болохгүй бол хэлээрэй” гэж байна. Аль ажиллагааг нь сонговол ажлын нөхцөл ямар байхыг бусад маань судалчихсан байж.

-UNMISS ажиллагааг хариуцсан Таны ачаалал их байв уу, ямар байв?
-Бүх энхийг сахиулах ажиллагааны өдөр тутмын мэдээ НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт болон өөрийн хэлтсийн цэргийн удирдах албан тушаалтнуудад өглөөний найман цагаас өмнө очих ёстой. Өмнөд Суданаас өдөрт 20-30 хуудас мэдээ ирнэ. Цагийн зөрүүнээс болж зарим мэдээ долоон цагт ч ирнэ. Би гэрээсээ өглөө таван цагт гарч, цагийн дараа ажилдаа очно. Зургаан цагаас эхлэн суугаад нөгөө 20-30 хуудас тайлангаа нэгтгэн, нэг нүүр болгож тоймлоод явуулдаг. Тэрэн  дундаас хамгийн чухал мэдээг орхичихвол том алдаа болно. Тиймээс нэгд нэгэнгүй уншиж танилцана. Ирсэн мэдээн дунд гэгээтэй юм нэг ч байхгүй. Тэр омгийнхон тэр лүүгээ дайрч, тэдэн хүн нас барлаа. “Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хулгайллаа, эмэгтэйчүүдийг хүчирхийлээд хөнөөлөө, төчнөөн урц шатлаа, хүүхдийн байгууллагад өнчирсөн тэдэн хүүхэд авчирлаа”. Ийм л бараан мэдээнүүд. 

Монгол цэргүүд НҮБ-ын жишиг цэргүүд болсон

Манай гэр Манхаттэнд байсан. Манхэттэн бол Америкийн баячууд нь голдуу амьдардаг хамгийн чинээлэг, хөгжилтэй хот. Би Манхэттэний гудамжаар өглөөний таван цагт ажил руугаа алхдаг. Замд эртэч ганцхан цэцгийн дэлгүүр бий. Цэцгийн дэлгүүрийн залуу өглөө бүхэн талбайгаа усалж байхтай нь таарна. Тэр залуу “Good morning!” гэж нэг их найрсгаар мэндлээд л үлддэг. Заримдаа үсээ задгай тавьчихсан явж байвал “Ямар гоё харагдаж байна аа!” гэхэд нь “Баярлалаа” гээд л өнгөрдөгсөн.

НҮБ-ын байр ойртох тусам “Өнөөдөр юу сонсох бол!” гэж эмээх шиг. Зарим мэдээг уншаад хямарчихдаг. Өглөө сургуульдаа явсан хүүхэд алга болчихно. Гэмгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд мөргөлдөөнд өртөж, хэдэн мянгаараа амиа алдсаар байгааг сонсох харамсалтай биз дээ. Тэр тайлан мэдээнд үндэслэн Нарийн бичгийн дарга нар нөхцөл байдлыг үнэлж, яаж хүч нэмэгдүүлэх, ямар арга хэмжээ авах гэх мэтээр шийдвэрээ гаргана. НҮБ-аас Судан дахь цэргийн хүч болон дүрвэгсдийн кемпийг хоёр дахин нэмэгдүүлсэн. UNMISS ажиллагаа бараг 10 жил үргэлжилж, хүмүүс нь аажмаар энгийн амьдралдаа шилжиж байна. Дүрвэгсдийн кемпэд нэг ойтой ирсэн хүүхэд одоо 10 нас хүрлээ. Гэхдээ кемпэд ирснээр аюулгүй гэсэн үг биш, кемп дотроо ч хулгай, хүчин, маргаан сөргөлдөөн гарсаар байдаг. Дүрвэгсэд брезентээр тусгаарласан байранд амьдарч, НҮБ-аас хоол, хүнс хэрэглээг нь хангадаг юм. Тэднийг монгол цэргүүд хамгаалдаг. Манай цэргүүд монгол хэл заачихдаг, цэвэр монголоор ярьдаг судан хүүхдүүд олон шүү.

-Монгол цэргүүд маань иргэдтэй тийм ойр дотно ажилласан гэсэн үг биз дээ?
-Манайхан зүрх сэтгэлээ зориулж ажилладаг. Монголоос НҮБ-д цэргээ илгээж эхэлсний 20 жилийн ой 2022 онд тохиож байна. Анхны энхийг сахиулагчдаа илгээснээс хойш манайхан НҮБ-ын жишиг цэргүүд болсон. Энхийг сахиулах ажиллагаанд явсан манай цэргүүд ч их зүйлийг ухаарч, ойлгодог. Харуулын цамхгаа манайхан “Бодрол ухаарлын өргөө” гээд нэрлэчихэж. Миний нэг шавь “Багш аа, ямар азаар бид Монголд төрсөн юм бэ. Хүний амьдрал ямар ахархан байдаг юм бэ. Одоо би нутаг буцаад амьдарсан шиг амьдарна. Ханиа хайрласан шиг хайрлана. Архи амсах ч үгүй” гэж билээ. Жаахан хүртдэг байсан залуу л даа. Харуулд гараад л тэр эмх замбараагүй, хүмүүнлэг бус, амьд үлдэх баталгаагүй байдлыг харж зогсохдоо их зүйлийг эргэцүүлж боддог, амьдралын үнэ цэнийг ухаардаг байх нь. 2010 онд би анх энхийг сахиулах ажиллагаанд явахдаа монгол цэргүүдээ хараад самсаа шархирч, бахархаж байлаа. Яаж төрөхөөрөө, ямар онцгой гентэй болохоор ийм байдаг юм бэ! гэж гайхмаар.

-Та юун дээр тэгж хүчтэй мэдэрсэн бэ?
-Бүх зүйл дээр. Чад улсад үүрэг гүйцэтгэж байхад манай баазыг монгол цэргүүд хамгаалахаар томилогдсон. Өөрийнхөө цэргүүдээр хамгаалуулсан гэж бодоход сэтгэлд өег. Бид нар ажлаа дуусгаад “оройн зугаалга” хийж хуарангаа тойрдог. Тэнд монголчуудаас гадна Гана, Непал зэрэг  орны цэргүүд байв. Бусад орны цэргүүд яг цагийн хуваарийнхаа дагуу унтчихдаг, ажилтай хэд нь явж байгаа харагддаг. Харин Монголын цэргийн баазын хажуугаар явахад машин тэрэг зөрөлдөөд, ажил өрнөж байдаг. Манайхан амьдрах байраа сайжруулж, концертын тайзтай том заал барьсан, хооллох байраа томруулсан. Монголчууд тэгж хөдөлмөрлөдөг. Манайхныг гадныхан “ажилч зөгийнүүд” гэж нэрлэдэг. Хүнс, шатахуун тээвэрлэдэг гэрээт компаниуд нь “Монгол цэргүүдээр хамгаалуулж явна, үгүй бол явахгүй” гэж зовоож байсан тохиолдол зөндөө. Гадны цэргийн дарга нар ч гэсэн “Танайхан яаж сургахаар монгол цэргүүд ийм байдаг юм бэ!” гэдэг.

-Манай цэргүүдийг хараад Монголд ирж үзэхийг хүссэн хүн байдаг болов уу?
-Чад улсад найман сар нэг контейнерт амьдарсан Норвегийн Зэвсэгт хүчний жанжин штабын Иргэн, цэргийн харилцааны хэлтсийн дарга, дэд хурандаа найз Грета Мое Эвенсон маань “Би Монголд л очмоор байна” гээд 2013 онд ирж, манайд нэг сар болоод буцсан. Чад дахь манай штаб 60-70 хүнтэй ч бид хоёр л эмэгтэй байлаа. Манайхан бид хоёрыгоо “two roses” гэчихнэ ээ. Хоёулаа Монголынхоо батальонд очно, Грета манайхантай хэзээний танил болчихсон байв. 
   
-Норвеги дэлхийн амьдрахад хамгийн таатай улс шүү дээ. Монголд ирээд ямар сэтгэгдэлтэй буцсан бол?
-Нутаг буцаад над руу утасдаж байна аа. “Нэг л биш ээ, бүх зүйл чимээгүй. Оршуулгын газар шиг” гэж билээ, өөрийнхөө эх орныг. Хэдийгээр өндөр хөгжилтэй орны иргэн ч гэлээ монголчуудын найрсаг, зочломтгой чанарт үнэхээр татагдсан байсан. Суданы батальоны залуус маань Гретаг бүгд таних учир салаа салаагаараа хуваарь гаргаад, бараг өдөр бүхэн хөтөлбөртэй уйдах завгүй байсан даа. Тийм байдлаар сар болсон хүн чинь нутагтаа очоод Монголыг үгүйлэхгүй юү. /инээв/
Би өмнө нь Норвегид Гретагийнд долоо хоносон. Нөхөр нь улсынхаа цанын шигшээ багийн дасгалжуулагч, мундаг хүн бий. Норвеги улс олимпод цанаараа тэргүүлдэг дээ. Намайг Генерал цол авахад утасдаж, баяр хүргээд сүйд болсон. “Чи Монголынхоо анхны эмэгтэй генерал болно” гэж хэлж байсан гадаад найзуудын маань нэг л дээ.  

-Энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа алба хаагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирвол гомдолгүй гэж гарын үсэг зурдаг гэж үнэн үү?
-Үнэн, би ч гурван удаа ийм гарын үсэг зурж байлаа.

-Амь насаа золиослон байж явж байгаад хүчнийхэн маань НҮБ-аас ахиу цалин авна биз?
-НҮБ-аас тэр хүний өдөр тутмын амьдралдаа зарцуулахад зориулж цалин олгодог. Манайхан л тэрийг хурааж, хуримтлуулж авчирдаг болохоос биш. НҮБ-ын алба бол сайн дурын алба. Энхийн үйлсэд сайн дураараа л ажилладаг. Гэтэл мөнгө авах гэж явдаг гэж буруу ойлгодог тал бий. Миний хувьд ч гэсэн. Суданы ажиллагаанд явахад дайн самууны үед таарсан, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ч их байсан. би бол эмэгтэйчүүдээ гэртээ авчраад, буцахад нь дэлгүүрээр дагуулж явж бэлэг сэлт авч өгөөд, хүмүүс өвдөхөд нь өөр эмнэлэгт үзүүлэх зэргээр зарцуулсаар байгаад би хурааж цуглуулсан мөнгөтэй ирээгүй. Хураасан хүн байдаг, тэр бол хувь хүний л сонголт шүү дээ. Алба хааж байхад жилдээ нэг сар аялах эрх олгодог. Тэр үед Монголдоо ирсэн ч болно. Би бол ээжийгээ дагуулаад Европоор аялсан.

“Чи Монголынхоо анхны эмэгтэй Генерал болно оо” гэж гадаадын офицерууд хэлж байсан

-Та эрчүүд давамгайлсан салбарт эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, Генерал боллоо. Монголын анхны эмэгтэй генерал болно гэж мэргэжил нэгтнүүд тань хэлдэг байжээ?
-Эмэгтэй гээд л тэнцэхгүй, сонгогдохгүй гэсэн айдас байдаг учир маш их хичээдэг, бэлддэг. Тэр чинээгээрээ эмэгтэйчүүд аливаа зүйлд эрчүүдээс магадгүй хоёр дахин их хүчин чармайлт гаргадаг байх гэж боддог.
Хэдийгээр эрчүүдтэй зэрэгцэн ажиллаж байгаа ч гэсэн би монгол эмэгтэй хүн. Ажиллагааны үед ахалж яваа хүн нь хоймортоо суудаг. Би бол хойморт суудаггүй. Тэнд эр хүн ханхайж суувал нөмөр нөөлөгтэй харагдах болов уу. Би эрэгтэй офицероо хоймортоо суулгаж, өөрөө баруун гар талд нь суудаг. Тэр бол би эмэгтэй хүн шүү гэсэн мессэжийг бусдадаа өгч байгаа хэрэг л дээ. Хамт ажиллаж, үүрэг гүйцэтгэж байсан гадаадын офицер нөхөд минь “Чи Монголынхоо анхны эмэгтэй генерал болно оо” гэж хэлж байсан шүү.  

-Тэгвэл Цэргийн сургуульд ирээд эмэгтэй хүн байсныхаа төлөө дарагдах, боломжоо алдах тохиолдол гарч байсан уу?
-Цэргийн их сургуулийн сонсогч байхад Германы Цэргийн сургуульд сурах хуваарь ирсэн. Сонсогчдоос сурлагаараа тэргүүлсэн оюутнууд Германд сурна гэлээ. Би дүнгээрээ дээгүүр жагссан ч “Эмэгтэй хүн сурдаггүй юм байна” гээд миний дараагийн хүүхэд явж билээ. Тэр үед эмэгтэй хүнд боломж хаалттай салбар юм байна гэсэн анхны мэдрэмж авсан.
Сургуулиа Цэргийн цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгсөж, сургуулийнхаа Холбооны тэнхимд багшилж байх үед Америкийн Олон улсын цэргийн боловсролын хөтөлбөр /IMET/-ийг зарлав. Цэргийн сургалт, англи хэлний курстэй хосолсон уг хөтөлбөрийг Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас хэрэгжүүлж, сургалтаа явуулж, шалгаруулалтаа ч өөрсдөө хийж манай эрэгтэйчүүд яваад эхэллээ.
Курст нь оръё гэтэл эмэгтэй гээд бас л авах янзгүй. Би сагс тоглох дуртай л даа. Сагсны бөмбөг барьчихсан сургууль дотор явж байтал орос хэлний Нансалмаа багш таарлаа. Нансалмаа багш сүүлд англи хэлний багш болсон байв. Багш намайг “Чи хө, бөмбөг хөөсөн дээр үү, хэл ус сурсан дээр үү!” гэж зэмлэсэн. “Багш аа, би англи хэлний курст нь сурмаар байсан ч оруулаагүй” гэсэн чинь “Багш нь өөрөө мэдээд чамайг суулгая. Чи ширээ, сандал олж ирээд ард нь суучихаж бай” гэв. Нэг ёсондоо туулайчилж суусан. Миний нэр бүртгэлд байхгүй учир яамнаас шалгалт ирэхийн өмнө би гардаг.  

-Хэдэн онд тэр вэ?
-2002 онд. Хясаад байхад улам хүсдэг юм билээ. Тэр нь ч амжилттай сурахад нөлөөлсөн болов уу. Ер нь бүх зүйл хоёр талтай. Хяссаных нь хариуд “Тушаалаар орсон хүмүүстэй адилхан сурна даа” гээд шөнөжин хичээлээ давтсаар анхан шатны дамжааныхаа шалгалтыг амжилттай өгч, албан ёсоор тушаалд орж, есөн сарын хөтөлбөр дүүргэж англи хэл сурсан. Хөтөлбөрөө дүүрсгэсний дараа АНУ-ын ЭСЯ-наас Америкт сургах шалгалт /ECLT/ авлаа. Цэргийнхэнд зориулсан ТОEFL-ийн шалгалтын хувилбар гэсэн үг л дээ. Холбооны офицерийн курст сурах бол босго оноо нь 75. Би 75-аасаа илүү оноо авдаг ч Жанжин штабын Холбооны хэлтсийн дарга “Явуулахгүй ээ!” гэдэг. Би Жанжин штабаас гараад уйлаад л алхдагсан. Тэр хөтөлбөрт хамрагдах гэж 2002 оноос эхлэн таван жил зүтгээд явж чадаагүй.

-Таван жил явуулахгүй байхад шантрах үе байсан уу?
-Дараа жил дахиад л шалгалтаа өгье дөө гэж боддог. Таван удаа шалгалтдаа тэнцсэн. 2007 онд  Холбооны тэнхимээсээ гарч, Гадаад хэлний сургалтын төвийн дарга болсон хойноо явсан даа.  Үүнийг манай тэнхимийнхэн бүгд мэднэ. ЦИС-ийн Холбооны тэнхимийн багш байхад Хошууч генерал Н.Жалбажав захирал намайг “Гадаад хэлний сургалтын төвийн дарга бол“ гэлээ. “Захирал аа, би хэлний мэргэжлийн хүн биш шүү дээ, би чадахгүй ээ” гэсэн чинь “Чамайг чадах уу? гэж ер асуугаагүй. Цэргийн хүн тушаалаар л явна, тушаал гарсан!” гэж билээ. Энэ ажлаа хийж байхдаа Америкт Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн англи хэлний багшийн сургалтад Техас руу явсан. Сохорсон биш завшив гэгчээр дэлхийд алдартай тэр  сургуулийн “Англи хэлний багшийн үндсэн дамжаа болон Удирдлагын дамжааг” дүүргэсэн.
Гадаад хэлний мэргэжлийн багш нар цэргийн хүнээр удирдуулах нь таатай биш байх гэж бодоод, 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд Англи хэлний багш, орчуулагчийн оройн ангид элсэж, гурван жил сурч төгссөн.

“Болор гэж хэн бэ? гэдгээ би хэзээ хойно их хичээж байж олсон шүү

-Та цэргийн хүн ч гэлээ голдуу сургалтын чиглэлд нь ажиллажээ. Хөгжсөн орнуудад сурч, харьцуулалт хийж байгаа багш хүний хувьд манай улсын боловсролын системд анхаарах, засаж залруулах зүйл ажиглагддаг уу?
-Тэгсэн. Анх Цэргийн их сургуулиа төгсөөд багшаар үлдсэн, дараа нь тэнхимийн эрхлэгч, Цэргийн нэгдсэн сургуулийн дэд захирал буюу Сургалт эрхэлсэн эрдэм шинжилгээний албаны дарга болсон. ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар ирэхээсээ өмнө Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга байв.
Багш хүний хувьд анзаарсан нэг зүйлээ хэлэхэд, Монголд багш хүний үг, том хүний хэлсэн, ном сурах бичигт заасан бүхэн үнэн, хүүхэд байж том хүний үгэнд ор гэх мэтээр сургадаг. Энэ хүмүүмлээр явсаар Цэргийн сургуульд бүр хайрцаглагдсанаа би Америкийн Команд штабын сургуульд сурч байхдаа мэдсэн. Багш нар үргэлж л “Чиний бодлоор юу вэ, чи юу гэж бодож байна?” гэж асуудаг, надад боддог юм гэж байдаггүй. Даалгавар өгөөд л өөрийнхөө үзэл бодлыг бич гэдэг. “Нэг ном уншуулаад та байсан бол яах вэ? бич” гэдэг. Хүнийг ээж, аав болон багш нар бүтээдэггүй, өөрөө өөрийгөө бүтээж, өөрийгөө олдог. Би “Болор гэж хэн бэ? гэдгээ маш сүүлд, их хичээж байж олсон шүү.

-Тэгсэн хэн байв?
-Нарийн яривал өөрийн гэсэн хобби ч байхгүй. Хүнд сонголт хийх боломж олгож, бусдын сонголтыг хүндэтгэх ёстой. Сонголтыг хүндэтгэнэ гэдэг маш том соёл шүү. 17-тойдоо Цэргийн сургуульд ороод, энийг хий, тэрийг хий! гэсэн тушаал авч, “За, гүйтэтгэе” гэж гүйсээр яваад 30 гарсан хойноо бараг юунд дуртайгаа ч мэдэхгүй тууж явлаа. Америкт өөр боловсролын системд, өөр соёлд орсон чинь унах гээд байгаа юм. Өөрийгөө олохыг хичээж, олон ном уншиж нэлээд их ажилласан даа.  Би тэр сургуульд явсныгаа тэнгэрийн умдаг атгасан гэж боддог. Яваагүй бол өөрийгөө хэн болохыг ч танихгүй цэргийн албаа хаах ч байсан юм бил үү.
Өнөөгийн хүүхдүүд өргөн сонголттой цаг үед амьдарч байна. Бидэнд сонголт гэж ойлголт байгаагүй ч үүнийгээ хүндээр тусгаж авдаггүй байсан нь аз юм даа.

-Цэргийн холбооны инженер дараа нь англи хэлний мэргэжлийн багш болжээ?
-Тийм ээ. Америкт багшийн статусаар сурах нь надад хэрэгтэй, англи хэлээ илүү сайн сурах боломжтой санагдсан. Дэлхийн 50-60 орноос хүмүүсийг сургадаг цэргийн англи хэлний институт л дээ. Очоод шууд хичээлдээ орохгүй, дахин шалгалт өгнө. Багшийн сургалтын босго оноо нь 85. Би эхний хоёр удаа 79 оноо авч, “Seventeen nine” нэртэй болов. Гурав дахь удаадаа оноогоо авахгүй бол нутаг буцна. Цэргийн мэргэжил хүнийг нэр төрөө хичээмтгий болгодог тал бий. “Тэнцэхгүй бол  Монголын л нэр гарна” гэж бодохоор шаналаад сүүлдээ нойр ч хүрэхээ больсон. Гурав дахь шалгалтдаа харин 88 оноо авсан. Шалгалтдаа тэнцчихээд ээж рүү ярьсан чинь “Миний охин, сэтгэлээ бариарай” гэж байгаад миний гурван дүү, бид дөрвийг өсгөсөн буурай минь өнгөрснийг дуулгасан. Манай эмээгийн ээж буурай минь 100 насалсан даа. Шалгалтдаа тэнцэхгүй байсан надад буурайгийн тухай хэлээгүй юм билээ. Би Америкт сурч байхдаа буурайгаа, Нью-Йоркт НҮБ-д ажиллаж байхдаа аавыгаа алдсан. Хоёуланд нь ирж чадаагүй. 2015 онд НҮБ-д ажиллаж байхад Нью-Йоркоос Судан руу ажлын томилолттой нисэж байх үед аав минь өөд болсон. Яг томилолт таарсан, ирэх ямар ч боломж гараагүй дээ.

-Та дэлхийн түвшинд ажиллах цэргийн өндөр боловсрол эзэмшжээ. Сургууль төгсөж, цол ахих тусам Генерал цол ойрхон ирснийг мэдэрч байсан байлгүй дээ?
-Ерөнхийлөгчийн зарлиг гарах хүртэл Генерал болно гэдэгтээ итгэлгүй. Дэлхий нийтээр цэргийн сургалтыг тактикийн, оперативын, стратегийн түвшний гэж гурав хуваадаг. Энгийнээр бол бакалавр, магистр, докторын түвшин гэж ойлгож болох юм. Би гурвууланг нь дүүргэсний хувьд, хамт ажиллаж сурч, адил түвшинд яваа эрэгтэйчүүд маань цол нэмэхийг харж явсны хувьд бодол байсан. Дайны коллеж бол аль ч улсын батлан хамгаалах салбарынхны хувьд олон улс хоорондын харилцаа, стратегийн түвшинд үүрэг гүйцэтгэх цэргийн эрдэмд сургадаг ирээдүйн генералуудыг бэлтгэдэг сургууль гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Цэргийн мэргэжил бол үнэлэх шалгуур, хүртэх цол нь тодорхой байдаг онцлогтой. Би өөртөө зорилго тавьсан. Сурах сургуулиудаа төлөвлөж, төлөвлөснийхөө дагуу сураад, чеклээд л явж ирсэн. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгэнд би итгэдэг. ”Эзэн заяатайгаа хичээгээд ч болохгүй байна” гэж бичсэнийг хараад надад гоё санагдаагүй. Хичээж л байвал жижигхэн ч гэсэн үр дүн гардаг. Би хүүхдээ ч энэ философиор хүмүүжүүлнэ гэж боддог. 

Би ханиа монгол эрчүүдийн дотроос хамгийн сүлд хийморьтой хүн гэж боддог

-Шил шилээ дарсан энэ олон томилолтын аль үед нь гэр бүлээ төлөвлөж, ээж болсон бэ?
-Миний ханийг Дагвадоржийн Хашхүү гэдэг. Мөн зэвсэгт хүчинд ажилладаг офицер, хошууч цолтой хүн. Бид хоёр 2009 онд танилцаад, 2012 онд гэр бүл болсон. Миний хань Төрийн торгон цэргийн тусгай батальонд олон жил үүрэг гүйцэтгэж байна. Үндэсний их баяр наадмаар Төрийн есөн хөлт цагаан тугны Гол сүлд буюу хамгийн том тугийг нь барьж явдаг Төрийн тугч хүн. Энэ жилийн баяр наадмаар 10 дахь жилдээ тугаа цэнгүүлэх гэж байна. Би ханийгаа монгол эрчүүдийн дотроос хамгийн сүлд хийморьтой хүн гэж боддог. Гол сүлд болох Их цагаан туг нь 36 кг жинтэй гэсэн. Тугаа хазайлгаж болохгүй, хазайлгавал хуулийн хариуцлага хүлээх заалттай их нарийн алба юм билээ. Монголын үндэсний их баяр наадам, Монгол төрийн ёслолын  том арга хэмжээнд хувь нэмрээ оруулж яваа ханиараа бахархдаг.

-Төрийн ордноос Есөн хөлт цагаан тугийг Цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол бол баяр наадмын оргил, наадамчин олныг огшуулдаг хэсгүүдийн нэг дээ. Бахархахаас ч аргагүй хүндэтгэлтэй алба ажээ.
-Тийм шүү. Одоо зургаадугаар сарын 2-ноос наадмын бэлтгэлдээ гарах гэж байна. Хэнтийгээс төрийн торгон сүргүүдээ авчирч, морьдоо сургана. Хүн бэлдэх нэг хэрэг, морьдоо нэг шугаманд зогсоож сургана гэдэг бас өөр шүү. Манай нөхөр нэг морьтойгоо нэлээн олон жилийн наадамд орсон. Тэр морь нь хөгширч байна гээд морио л ярьдаг юм. Бидний охин 2016 онд Нью-Йорк явахын өмнө төрж, 27-хон хоногтойдоо аав, ээжтэйгээ Америкийг зорьсон доо.

-Эрчүүд давамгайлсан салбарт ажилладаг Таны эрэгтэй, эмэгтэй найзуудын аль нь олон бол?
-Ажлын онцлогоос болоод эрэгтэй найзууд нь олон. Миний хань үүнд эмзэглэдэггүй. Гэр бүлийн хүмүүс бие биедээ итгэж, ойлголцож байж хэн хэн нь сэтгэлийн амар амгаланг мэдэрнэ. Ар гэртээ сэтгэл зовохгүйгээр ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг хүн бол би. Хань нөхөр, ээжүүд минь дэмжиж байгаа учир тэр шүү дээ.

-Цэргийн дарга нар гэхээр дээд өнгөнөөс дуугарсан, захиран тушаасан үг хэлтэй хүмүүс байх нь бий. Цолны эрэмбэ нь тийм араншин суулгачихдаг юм болов уу?
-Надад л мэдэгдэх юм алга./инээв/ Цэрэг, хүчний салбарынханд хүнийг боож хязгаарлах, захирангуй зандрангуй байдлаар харьцах хандлага бий. Заавал өндөр дуугаар тушаал өгч, дарга гэдгээ мэдрүүлээд байх шаардлагагүй л дээ. Хүн байгаагаараа байх шиг амар амгалан гэж үгүй. Цол дээгүүр гээд дуугаа өндөрсгөж, өөр дүр бүтээвэл өөрөө ядарна. Өрөөлд ч түвэг болно. Нэг зүйл хэлэхэд, цэргийн хүн бусдад заавал таалагдах албагүй. Эх орныхоо төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэж, байгаагаараа байхад л яг болох ажил, алба юм. Улстөрч хүн бол бусдад таалагдах ёстой, таалагдаж байж сонгогчдын санал авдаг, хүлээн зөвшөөрөгддөг байх. Ер нь хүн яагаад нэгэндээ харамгүйгээр урмын үг хэлж болохгүй гэж. Хүн бол сэтгэл гэдэг баригддаггүй эд эрхтэндээ жолоодуулж явдаг. Сэтгэл бусдын урам зориг, магтаалаар тэжээгддэг.

-Зэвсэгт хүчний салбарт байдаг бага цолтноо, шинэ цэргээ дэглэх явдлыг нийгэм даяараа шүүмжилдэг. Та багш хүний хувьд ямар бодолтой байна вэ?
-Дэглэлт, дүрмээрээ харьцах гэдэг хоёр өөр ойлголт. Дүрмээр харьцаж байгаа атал хүний эрх чөлөөнд халдаж байгаа мэт мэдрэмж төрүүлж байгааг одоогийн залуус заримдаа дэглэлт гэж ойлгодог. Аль ч улс оронд зэвсэгт хүчин байсан цагт тухайн алба хаагч эрхээ ямар нэг байдлаар хязгаарлуулна. Тэрийгээ хүлээн зөвшөөрч хүчний сургуулийг сонгодог, цэргийн албанд ордог, тангараг өргөдөг. Цэргийн хүн болох гараа дэглүүлж байна гэдэг мэдрэмжээсээ салахаас эхэлдэг гэж болно. Тэрийг суулгахын тулд тодорхой хэмжээнд арга техник хэрэглэнэ. Зөвхөн Монголд биш, дэлхий нийтээрээ ийм. Өндөр хөгжсөн Японд бол Цэргийн сургуулийнх нь сонсогчдын дунд оны ялгаа хамгийн өндөр, хамгийн их дэглэлттэй. Тэрийг зөв гэж байгаа юм биш. Тодорхой дүрмийн хүрээнд эрх хязгаарлах зүйл байна. Тэгж байж олон мянган залуусыг нэг хэмнэл, нэг алхаанд оруулна. Байнга л энгийн сургууль шиг байвал бидний үйл ажиллагааны үр дүн хэзээ ч гарахгүй. Жишээлбэл, Би насаараа дарамтлуулж байсан бол надад ийм бодол хэзээ ч төрөхгүй шүү дээ. Энэ албанд гэрэл гэгээтэй зүйл байсан болоод л би 28 жилийн дараа ингээд сууж байгаа биз дээ. /инээв/

Дүрэм журмаа хэтрүүлж, цэргийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдол бол тусдаа асуудал. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг, тэр л юм. Нэг хүний буруутай үйлдлийг шүүмжлэхдээ зэвсэгт хүчнийг нийтээр нь харлуулдаг. Гэмт хэрэг зөрчил зөвхөн цэрэгт биш, энгийн нийгэмд ч гарсаар байна. Гэтэл зэвсэгт хүчний байгууллагад асуудал гарвал дэндүү томоор хүлээж авдаг тал бий.

Тэр үнэхээр даруу юм, цэргийн дүрэм ч хатуу юм. Цэргийн даргад тавиад хариултгүй хоцорсон асуултуудынхаа төлөө би харамсахгүй. Эмэгтэй хүн хичээгээд ч цойлон гарахад хэцүү оргил бол түүний зүүсэн Генералын алтан мөрдэс гэлтэй.
Тангараг өргөж, цэрэг болсон цагаас эхэлсэн уйгагүй хөдөлмөр, дэлхийд үнэлэгдсэн цэргийн сургуулиуд, энх тайвны төлөөх амь дүйсэн алба нь Монгол Улсын түүхэн дэх анхны эмэгтэй Генералыг төрүүлснийг эрхэм Уншигч Та анзаарав уу.
Бидний ярилцаж байх өдрүүдэд Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд энхийг сахиулагчдаа оролцуулсны 20 жилийн ой тохиож таарав. Генерал, энхийг сахиулагч Г.Болор “20 жилийн туршлага, үйл ажиллагаа бол бага зүйл биш” хэмээн онцлоод даян дэлхийн энх амгалангийн төлөө хувь нэмрээ оруулж зүтгэсэн цэнхэр дуулгат энхийг сахиулагчдадаа баярын мэнд хүргэснийг үүгээр уламжилъя. 

Twitter logoPost

Цэргийн тангаргаа би үнэн сэтгэлээсээ хэлдэг. Тангараг бол амьтай, хүчтэй. 

Дайны цагт ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ урам зориг өгч, бид нар эрчүүдтэй адилхан ажиллаж чадна гэдгээ одоо л харуулах цаг! Айж, сул дорой байж болохгүй гэх мэтээр уриалан дуудаж, зоригжуулж явсан юм. Эмэгтэйчүүд маань ч сэргэсэн, эрчүүддээ нөлөөлсөн...

Миний хань Төрийн торгон цэргийн тусгай батальонд олон жил үүрэг гүйцэтгэж байна. Үндэсний их баяр наадмаар Төрийн есөн хөлт цагаан тугны Гол сүлд буюу хамгийн том тугийг нь барьж явдаг Төрийн тугч хүн.

Гэр бүлээрээ. Бидний охин 2016 онд Нью-Йорк явахын өмнө төрж, 27-хон хоногтойдоо аав, ээжтэйгээ Америкийг зорьсон доо. 

Амбийц гэдгийг манайхан буруу ойлгож, сөрөг талаас нь харах гээд байдаг. Амбийц бол зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл гэж би ойлгодог. Зорилго тавьсан хүн л амбийцтай байдгийг би анх Америкт сурч байхдаа ойлгосон.

Гол сүлд болох Их цагаан туг нь 36 кг жинтэй. Тугаа хазайлгаж болохгүй, хазайлгавал хуулийн хариуцлага хүлээх заалттай их нарийн алба юм билээ.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гурван удаа үүрэг гүйцэтгэсэн...

Заавал өндөр дуугаар тушаал өгч, цэргийн дарга гэдгээ мэдрүүлэх шаардлага байхгүй л дээ. Хүн байгаагаараа байх шиг амар амгалан гэж үгүй. 
 
2015 оны тавдугаар сард НҮБ-ын Төв штабт ажиллахаар Нью-Йорк хот руу Монгол офицер явсан даа. НҮБ-д анх удаа монгол офицер ажиллахаар боллоо гэж манай зэвсэгт хүчнийхэн ч баяртай байсан.

2022 онд Монгол цэрэг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. 

Монгол Улс
2002 оноос өнөөг хүртэл энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор 20346 цэргийн алба хаагчаа илгээснээс 878 нь эмэгтэй энхийг сахиулагчид байв. 

НҮБ-ын байр ойртох тусам “Өнөөдөр юу сонсох бол!” гэж эмээх шиг. Зарим мэдээг уншаад хямарчихдаг. Өглөө сургуульдаа явсан хүүхэд алга болчихно. Гэмгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд мөргөлдөөнд өртөж, хэдэн мянгаараа амиа алдсаар байгааг сонсох харамсалтай биз дээ... 

Энэтхэгийн Хошуучийн хамт Өмнөд Судан улсад. 

2010 онд би анх энхийг сахиулах ажиллагаанд явахдаа монгол цэргүүдээ хараад самсаа шархирч, бахархаж байлаа. Яаж төрөхөөрөө, ямар онцгой гентэй болохоор ийм байдаг юм бэ! гэж гайхмаар.

Маш олон хүн үхсэн байхыг тэгэхэд би амьдралдаа анх удаа харсан. Өмнөх өдөр нь дайн болж, Суданы хамгийн том кийр, мачар хоёр үндэстэн эрх мэдлээ булаацалдаж, нэгнийгээ хядаад хаячихсан нь тэр. 

Цэргийн хүн заавал бусдад таалагдах албагүй, улстөрч бол өөр байх.

Суданд хүнс, шатахуун тээвэрлэдэг гэрээт компаниуд нь “Монгол цэргүүдээр хамгаалуулж явна, үгүй бол явахгүй” гэж зовоож байсан тохиолдол зөндөө. Гадны цэргийн дарга нар ч гэсэн “Танайхан яаж сургахаар монгол цэргүүд ийм байдаг юм бэ!” гэдэг...

Цэргийн мэргэжил хүнийг нэр төрөө хичээмтгий болгодог тал бий. “Тэнцэхгүй бол  Монголын л нэр гарна” гэж бодохоор шаналаад сүүлдээ нойр ч хүрэхээ больсон. Гурав дахь шалгалтдаа тэнцэж сэтгэл амарсан даа.

gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан