Өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б. Бат- Эрдэнэ “Автомашин угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглоно” гэж нүүр номдоо нийтэлсэн юм.
Энэ талаар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас тодруулахад “Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 14-нд баталсан 73 дугаар тогтоолд автомашин угаалгын газрууд саарал ус ашиглахыг тодорхой зааж өгсөн. Гэтэл өнгөрсөн таван жилийн хугацаанд уг тогтоол огт хэрэгжээгүй. Энэ асуудал гэнэт гарсан шийдвэр, тогтоол биш. Харин тус шийдвэрээ хэрэгжүүлье гэсэн үүднээс нийтэлсэн” гэв.
Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын хоёр дахь заалтад "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэхээр шийдвэрлэнэ" гэж заасан байв.
Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яам, УСУГ, Байгалын нөөц газрын удирдлагууд ирэх пүрэв гарагт “Усны нөөцийн” талаар хэлэлцүүлэг хийн дэлгэрэнгүй мэдээлэх болно гэсэн юм.