gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бөхийн Бааст баримтат гэрэл зураг авч, хальсаа гар аргаар боловсруулдаг байжээ

Б.Чимэг
Соёл урлаг
2022-10-12
37
Twitter logo

Бичгийн хүмүүн Бөхийн Бааст гуайн 100, 101 насны ойд зориулсан баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, түүхэн гэрэл зургуудаас бүтсэн номын нээлт энэ сарын 07-16-ны хооронд MN Арт галерейд үргэлжилж байна.

Түүний хувьд гэрэл зураг авах сонирхол нь хорвоо ертөнцийг танин мэдэх хүсэл тэмүүллийнх нь нэгэн тусгал байжээ. “Баримт бол зохиол төрөх үндэс, үндэсгүй бол юу ч ургаж төлжих байсныг мэдэхгүй” хэмээн үзэж, бичгийн эрдэм чадварынхаа цараагаар гэрэл зургууд нь ч өгүүлэмжээр баялаг тул, түүний хальсанд буусан баримтууд нь харилцан бичгийн зохиолууддаа нөлөөлсөн гэлтэй.

Тиймээс түүний мэндэлсний 100, 101 насны ойг тохиолдуулж уран бүтээлчийнхээ хувьд шинээр мөрөө гаргах, урьд өмнө хэзээ ч дэлгэж байгаагүй бүтээлүүдийг “Ус хаа ч адилхан” гэрэл зургийн үзэсгэлэн, “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд”-1, 2 боть номуудаар дэлгэж, гэрэл зурагчных нь үүднээс танилцуулж байна.

Зохиолч Бөхийн Бааст утга зохиолоос гадна дүрслэх урлагийн нэгэн хэлбэр болох баримтат гэрэл зураг авч, хальсаа гар аргаар боловсруулж байсныг гэрчлэх 300 гаруй хальс хувийн архивт нь хадгалагдаж байсан нь дэлхийн 2-р дайны дараах Герман улсын бүтээн байгуулалт, Монголд өрнөсөн дайныг эсэргүүцэх жагсаал, Америк Вьетнамын дайны аж байдал, Хятадын соёлын хувьсгалын өмнөх үе, Монголчуудын ахуй амьдрал, хөрөг зураг, тэр дундаа хүүхдүүдийн төрхийг бодитой, уран сайхантайгаар илэрхийлж ХХ зууны монголчууд болоод дэлхий нийтийн өнгө төрхийг нэвт шингээсэн түүхийн онцгой судалбар үлдээжээ.

Тэдгээр гэрэл зургийн бүтээлүүдийг түүний өвийг залгамжлагч гэр бүл, үр хүүхдүүд нь нээн илрүүлж, зохиолчийн өөрийн амьд ахуйдаа гэрээслэн үлдээсэн хэвлэн нийтлэх зөвшөөрлөөр мэргэжлийн гэрэл зурагчидтай хамтран гэрэл зургийн ном “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд”:

I-р боть “Ус хаа ч адилхан”,
II-р боть “Бидэнд даарах зав байсангүй” хэмээх хоёр боть бүтээлээ. Мөн энэхүү ном, үзэсгэлэнд дэлгэгдэж буй 1956-1980 он хүртэлх гэрэл зургийн бүтээлүүдийн тайлбарыг зохиолчийн өдрийн тэмдэглэл, шүлэг зохиолоос нь эмхэтгэн бүтээсэн нь онцлог юм.

Зохиолч Бөхийн Баастын тухайд нэгэнтээ “яруу найрагч, хүүрнэл зохиолч, жүжгийн зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, судлаач, орчуулагчийн хувиар өөрийн гэсэн өнгө аястай бүтээлээрээ баримтыг уран сайхнаар боловсруулж, уйгагуй хөдөлмөрлөхийн жишээг үзүүлж хоёр үеийн уран бүтээлчдийн үлгэр дуурайл болж, залгамж үед туршлагаа өвлүүлж, XX-XXI зууны Монголын уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан оюун билэгтэн байлаа” хэмээн тодорхойлсон нь бий. Б.Баастын бичсэн Хөвчийн Бор, Хангайн Бор хэмээх туужууд, Алтайн хөх дөнөн, Эргүү хөх будан өгүүллэгүүд, “Мандухай Сэцэн Хатан” болон “Цогийн идэр нас” жүжгийн зохиол, “Хүүгийн бодол”, “Чамайг үдье”, “Миний эх орны өглөө”, “Хургачин” хэмээх дуунууд, “Одтой тэнгэрийн дор”, “Миний эх орны өглөө” зэрэг шүлгийн түүврүүд нь ард түмний дунд онцгойлон алдаршсан билээ…

БӨХИЙН БААСТ сан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан