Хаврын хавсаргатай үеэс эхлэн ногооны үрсэлгээгээ хийж, зунжин хөдөлмөрлөж арчилж ургуулсаар үр шимийг нь хүртдэг тарьж ургуулагч ногоочдын нуруу тэнийх цаг айсуй. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн бямба, ням гарагт тариалангийн бүс нутагт ажиллах Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Шаамар сумын ногоочин Б.Алтанцэцэгийн ногооны талбайд саатаж, хүнсний ногоо тариалагчдын санаа бодлыг сонссон юм.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн, сумын эмнэлгийн эмч Б.Алтанцэцэг 2001 оноос эхлэн хашаандаа өрхийн хэрэгцээний ногоо тарьж эхэлжээ. Ногооны талбайгаа тэлж, нарийн ногооны нэр төрлийг нэмэгдүүлсээр 2004 оны тавдугаар сард “Шилдэг ногоочин”-оор шалгарсан нь түүнд урам зориг өгч албан ажлаа хийхийн зэрэгцээ төрөл бүрийн нарийн ногоо тариалах бизнес болгон хөгжүүлсэн байна.
Орхон голын эрэг дагуу орших Шаамар сум үржил шимт хөрстэй тул ямар ч ногоо тарьсан ургадаг. Зэргэлдээх Зүүнбүрэн, Орхоны сангийн аж ахуйд тарихад ургадаггүй ногоо Шаамарын хөрсөнд ургадаг хэмээн энэ нутгийнхан үржил шимт хөрс, нутаг усаараа бахархана.
Гэвч цаг уурын өөрчлөлт ногоочдын хөдөлмөрт илт мэдрэгдэх болжээ. Тухайлбал, Амтат чинжүүг гадаа тариалахад маш сайн ургадаг байсан бол сүүлийн жилүүдэд гадаа тариад сайн ургац авахаа больсон гэнэ. Чинжүү халуун орчин шаарддаг ногоо аж. Гэтэл зундаа халах нь багасаж, шөнөдөө сэрүүн хонодог болсон нь нарийн ногооны ургах, боловсрох хугацааг удаашруулдаг. Тиймээс нарийн ногоог хүлэмжинд тарихаас өөр аргагүй болжээ. Засгийн газраас газар тариаланг дэмжих зорилгоор 2022 оны хавар гурван хувийн хүүтэй зээл олгосон тариаланчдад олдсон ховор боломжуудын нэг байсныг УИХ-ын даргад талархан хэлж байна.
Амтат чинжүүг гадаа тариалахад маш сайн ургадаг байсан бол сүүлийн жилүүдэд гадаа тариад сайн ургац авахаа больсон гэнэ.
Б.Алтанцэцэг гурван хувийн хүүтэй 80 сая төгрөгийн зээл авч хүлэмжийн талбайгаа томруулж, 2000 ам.метр болгожээ. Хүлэмжийн хэрэгцээ үүгээр зогсохгүй болж өгвөл нэг хүлэмжинд нэг л төрлийн нарийн ногоо суулгах хүсэл бий. Эднийх 6х40 метрийн хэмжээтэй нийт есөн хүлэмжтэй. Задгай талбайдаа ч мөн нарийн ногоо тарина. Гадаа тарьсан ногооны ургац, болц хураан авах үр жимсний хэмжээ нь хүлэмжнийхтэй харьцуулахад удаан бөгөөд бага гэнэ.
Сумын эмнэлгийн эмч өрхийн аж ахуйгаа амжилттай явуулж, өргөжүүлэн тэлсээр байна. Түүний хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хаш, шар хулуу, яншуй, бууцай, юуцай, тарвас, броколли зэрэг 13 нэр төрлийн нарийн ногоо ургадаг. Хавар цагаан сар өнгөрөөж хоёрдугаар сараас ногоо үрслүүлэх ажил эхэлж, газар гэсмэгц ногооны талбай хөрс шороогоо бэлдэж, зуны турш арчилж ургуулсаар эхний ногоо буюу өргөст хэмх зургаадугаар сарын дундуур гарна.
Б.Алтанцэцэг албан ажилтай тул намар зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд оролцох цаг зав тэр болгон гарахгүй. Тиймээс ургацынхаа дийлэнхийг ногооны талбайгаасаа Дархан, Эрдэнэт, Булган руу нийлүүлдэг гэнэ. Эднийх одоогийн байдлаар тарьсан ногооныхоо 60 хувийг худалдан борлуулжээ. Борлуулалтаасаа жилд дунджаар 120 сая төгрөгийн орлого олдог ба энэ жил зургаан хүн сурган ажиллуулж байна.
“Нарийн ногоо нарийн ажиллагаа шаарддаг. Ногоо бүхэн тарих өөр өөр арга технологитой учир хүн бүр хүлэмжийн ногоо тарьж ургуулж чаддаггүй. Хуучин бид төмс, байцаа, лууван, манжингаа л хүнсэндээ хэрэглэдэг байлаа, эднийгээ манайхан бүдүүн ногоо гэдэг. Монголчууд гадны улс орнуудаар явж, юм үзэж нүд тайлахын зэрэгцээ хүнсний нарийн ногооны нэр төрөл маш олон болсон. Гэвч нарийн ногоо тарих мэргэжлийн хүн манайд байхгүй.
Хуучны Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ногоочин бэлтгэдэг байлаа. Одоо бол дээд боловсролтон бэлтгэж байна. Ажил хийх залуус олдохгүй байна. Засгийн газраас дэвшүүлж буй "Халамжаас хөдөлмөрт" санаачилгыг би маш их дэмжиж байна. Залуучууд халамж, хүүхдийн мөнгө хүлээгээд зүгээр суух биш, ажил хөдөлмөр хийгээд сайхан амьдрах боломжтой цаг үед бид амьдарч байна” гэж Б.Алтанцэцэг ярина.
Б.Алтанцэцэг гэр бүлийнхэнтэйгээ 35 бүл зөгий үржүүлж, 800-1000 кг бал хураан авч, зах зээлд нийлүүлдэг байна. Зөгийн аж ахуй, хүнсний ногоо зэрэгцэн орших нь харилцан бие биедээ ээлтэй. Зөгий шар цэцгэнд дуртай. Өргөст хэмх, лооль, хулууны төрлийн ургамлууд шар цэцэгтэй байдаг тул зөгий сууж тоос хүртээнэ. Тоос хүртсэн ногоо бүрэн боловсорч, ургацад сайнаар нөлөөлдөг. Хүнс эрүүл бол хүн эрүүл гэдэг. Шаамарынхан бид хашаандаа тарьсан эрүүл хүнсийг хэрэглэж эрүүл амьдрах боломжтой гэв.
Ф.СЕРИКБОЛ: ШААМАР СУМАНД ИРЭХ ЖИЛ 120 ШИРХЭГ ХҮЛЭМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Шаамар сумынхан тарьж ургуулах ногооныхоо хэмжээ, нэр төрлийг улам бүр нэмэгдүүлэх хүсэлтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хийх уриалга гаргаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Энэхүү тогтоолд таван зорилтот арга хэмжээний хүрээнд 114 хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан бөгөөд энд зорилтыг биелүүлэхэд ногоочид онцгой үүрэгтэй ажиллана гэдгээ хэдийнэ ухамсарлажээ.
Тус сумын Засаг дарга Ф.Серикбол математикч мэргэжилтэй. Шаамар сумын хэмжээнд хүлэмжийн талбайг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг хүссэн бөгөөд тооны хүн учир тооцоо судалгаагаа ч нарийн гаргасныг УИХ-ын дарга олзуурхан харж, танилцаж байв.
Сумын ИТХ-ын шийдвэрээр өнгөрсөн хавар Сум хөгжүүлэх сангийн 147 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэг бүр нь 4.9 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг хүлэмжийг ногоочдодоо зээлээр олгожээ. Ногоочид ургацаа хураагаад жилд 1 сая төгрөг төлж, таван жилд өөрийн болгож авах юм байна. Энэ жил хүлэмж зээлээр авсан ногоочид борлуулалтынхаа орлогоос 15 сая төгрөг тушаагаад буй аж.
Үүн шиг 6х20 метрийн хэмжээтэй 120 ширхэг хүлэмж шаардлагатай бөгөөд зах зээл дэх үнийн өсөлтийг тооцоолбол дунджаар 600 сая төгрөгийн дэмжлэг хэрэгтэй байгааг УИХ-ын даргад танилцуулж, ирэх оны төсөвт суулгаж өгөхийг хүссэн юм.
УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүний нөөцийг чадавхжуулах, хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ тайлбарлав.
Зээл авъя гэхэд барьцаа хөрөнгө шаардана. Тэр шалгуурыг тариаланчид давахгүйн зовлон бий. Иймд ХХАХҮЯ-наас агуулах зоорь, машин техникийн үнийн дүнгийн 50 хувийг хөнгөлөх замаар ногоочдын хүсээд байгаа дунд оврын тракторыг нийлүүлж боломжтой. Энэ бүх дэмжлэгийг үзүүлэхэд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулж болно гэж Д.Есөн-Эрдэнэ дарга мэдээлэл өгсөн.
УИХ-ын дарга Г.Занданшатар тариаланчдад олгосон гурван хувийн хүүтэй зээл эзнээ олсон зөв ажил болсныг ногоочдоос сонсож, танилцлаа. Эх орны хөрсөнд эрүүл хүнс үйлдвэрлэхийн тулд энэ зээлийг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай. Монгол Улс 19 нэр төрлийн хүнсийг дотоодоосоо хангах зорилт тавьсныг онцлон хэлж, тарьж ургуулах эрүүл хүнс үйлдвэрлэх ажлаа улам бүр нэмэгдүүлэхийг хүсэж, дэмжлэг үзүүлэхээ хэлж байв.