Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн 60, 25 жилийн ойн хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр "Монгол Улсын Үндэсний Атлас"-ын гурав дахь хэвлэлийг танилцуулав.
Нийт 246 сэдэвчилсэн зураг, 200 гаруй хуудастай уг бүтээл нь Монгол орны газарзүй, байгалийн нөөц, хүн ам, нийгэм, түүх, соёл, эдийн засгийн олон талт мэдээллийг агуулсан шинжлэх ухааны лавлагаа, эх сурвалж болжээ.
Төрийн болон төрийн бус 30 байгууллага, 140 гаруй хүний хөдөлмөр шингэсэн уг атласын ерөнхий редактораар ажилласан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов "Төрийн бүхий л байгууллага, бүх шатны сурагч болон багш нарт зориулсан энэхүү лавлагааг нийгэм эдийн засаг дэд бүтцийн өөрчлөлтийг даган бүтээх шаардлага тулгарсан. Үндэсний атласыг ойролцоогоор 20-30 жилийн хугацаанд шинэчлэх шаардлага гардаг" гэв.
"Монгол Улсын Үндэсний Атлас"-ыг анх 1990 онд хэвлүүлсэн бол хоёр дахь хэвлэлийг 2009 онд гаргажээ. Үүнээс даруй 13 жилийн дараа ийнхүү гурав дахь атласыг бүтээсэн байна. Д.Доржготов нь эдгээр гурван атласыг бүтээлцсэн гавьяатай эрхэм юм.
1000 хувь хэвлэсэн шинэ атласын үнийг тогтоогүй байгаа ба 2009 оны хоёр дахь хэвлэлийг 108 мянган төгрөгөөр худалдаж байв.
Хурлын үеэр Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл "Үндэсний атласт газарзүйн суурь мэдээллээс гадна тус орны эдийн засаг, нийгмийн бүтэц, хүн ардын амьжиргаатай холбоотой мэдээллүүд бүгд нэг дор ордог тул улс бүр үндэсний атластай болохыг зорьдог. Өнөөдөр дэлхийн 70 гаруй улс үндэсний атластай" хэмээв.
Энэ өдөр атласыг бүтээхэд оролцсон эрдэмтэн судлаачдыг шагнаж, ойд зориулсан бүтээл, гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн.