gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сан жилд 16.9 хувийн өгөөж өгөхийг зорино

Б.Чимэг
Эдийн засаг
2022-09-20
22
Twitter logo

Монголын анхны, хамтын нээлттэй санг байгуулж, өнөөдөр сангийн нээлт Сентрал цамхагт болов.

“Ард менежмент” компани 2020 онд “Хөрөнгө оруулагч үндэстэн” нэртэй, анхны хаалттай хөрөнгө оруулалтын сан болон Үндэсний хувьчлалын санг үүсгэн байгуулсан. Тэд эдгээр санг амжилттай удирдан, хөрөнгийн зах зээлд 11 жил ажиллажээ. Үндэсний хувьчлалын санд татан төвлөрүүлсэн хөрөнгийг 1 жил хоёр сарын хугацаанд 86 хувийн өгөөжтэй удирдсан байна.

Энэ туршлагадаа суурилан хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын санг байгуулжээ. Харилцагчдын хөрөнгийг мэргэжлийн багаар удирдуулж, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, түүнээс бий болох өгөөжийг хөрөнгө оруулагчдадаа хуваарилан ажиллах юм байна. Тодруулбал мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын үүрэг гүйцэтгэнэ.

Сангийн давуу тал нь эрсдэлийг тархаан байршуулах, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж бий болгох, хүссэн үедээ сангаас хөрөнгө оруулалтаа өгөөжийн хамт эргүүлэн авах боломжуудыг олгодог.

Компаниудын өнгөрсөн 15 жилийн үеийн мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд 16.9 хувийн зорилтот хүүг гаргаж ирсэн.

“Хөрөнгө оруулагч үндэстэн”-хамтын нээлттэй сан нь дотоод, гадаадын шилдэг компаниудын хувьцаа, тогтмол орлоготой үнэт цаас болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд эх үүсвэрээ хуваарилна.

Хөрөнгө оруулагчдадаа өндөр өгөөж хүртээхийг зорьж, олон нийтээс 2.85 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Монголд анхдагч, нээлттэй санд хөрөнгө оруулснаар таны хөрөнгийг мэргэжлийн, туршлагатай баг удирдаж, таны өмнөөс хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргана. Хөрөнгө оруулагч хүссэн үедээ нэгж эрх нэмж авах эсвэл нэгж эрхээ буцаан худалдах боломжийг нээлттэй олгоно.

                                          ЯМАР САЛБАРУУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХАА ИЛ МЭДЭЭЛНЭ
“Хөрөнгө оруулагч үндэстэн” сангийн менежер Ч.Хандсүрэн:
-Олон улсын жишгээр нээлттэй, хөрөнгө оруулалтын сан мэдээллээ ил тавих үүрэгтэй. Бид ч мэдээллээ нээлттэй хуваалцах тул багцад багтсан компаниудыг харах боломжтой.

Монголын хувьд жижиг зах зээл тул бүх багцаа ил зарлах нь бага зэрэг хүндрэлтэй. Манай санд мэргэжлийн хөрөнгө оруулагчид ажиллах тул бусад хүмүүс бидний мэдээлэлд тулгуурлан хөрөнгө оруулах, ингэснээр бидний авах хувьцааны үнэ өсөх хандлага байдаг.

Иймд ямар салбаруудад хөрөнгө оруулахаа ил мэдээлнэ. Жишээ нь хөрөнгө оруулсан иргэд Ард аппликэйшнээс таны багцын хэдэн хувийг сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулсныг, цэвэр хөрөнгийн үнэлгээ, өгөөж зэргийг харж болно.    

Бид ямар компаниудад хөрөнгө оруулахаас 16.9 хувийн зорилтот өгөөж өсөх, буурах магадлалтай. Нээлттэй компаниудад хөрөнгө оруулсан тохиолдолд өгөөж амладаггүй.

Бид ирээдүйг харах боломжгүй тул компаниудын өнгөрсөн 15 жилийн үеийн мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд 16.9 хувийн зорилтот хүүг гаргаж ирсэн. Манай багцад өөр өөр салбарын 40-50 компанийн хувьцаа, бонд бий.

Эдгээр компанийн үйл ажиллагаа, ашгаас хамааран зорилтот өгөөж өсөж эсвэл буурч (жишээ нь дайн үргэлжилсээр байвал буурах магадлалтай) болно.
Гэхдээ нэг компанийн ашиг буурахад багц дахь өөр компанийнх өсөх тул харилцан нэгнээ нөхнө. Тэгэхээр бидний зорилтот өгөөжийн хэлбэлзэл бага байна.       

Багцад ямар компаниуд багтахыг сангийн хөрөнгө оруулагчид шийднэ. Нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн зөвшөөрлийг авахын тулд олон шаардлага хангах ёстой. Бид нэг компанид хөрөнгө оруулалт хийхдээ тухайн компанийн нийт хувьцааны 5-аас илүү хувийг худалдан авахгүй, нэг салбарт 10-аас хэтэрсэн хувийн хөрөнгө оруулалт хийхгүй. Хөрөнгө оруулагчдын мөнгийг эрсдэлд оруулахгүйн тулд бидэнд СЗХ өндөр шаардлага тавьж, хязгаар тогтоодог тул бид нэг компанид дагнан хөрөнгө оруулах боломжгүй. 2021 онд СЗХ-д материалаа өгөөд энэ онд зөвшөөрлөө авлаа.

“Хөрөнгө оруулагч үндэстэн” хамтын ХОС үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахын зэрэгцээ олон улсын жишиг, стандарт нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа аж.

НЭГЖ ЭРХИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэрлэсэн үнэ- 1000 төгрөг
Жилийн зорилтот өгөөж – 16.9 хувь (дунджаар)
Хугацаа – хугацаагүй
Нийт тоо – 2 850 000
Нийт татан төвлөрүүлэх хөрөнгө – 2.85 тэрбум төгрөг
Арилжаа зохион байгуулах –Ард апп                     

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ 30 ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ

“Новел инвестмент” компанийн брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх П.Нямдорж:
-Хаалттай, хамтын санд хөрөнгө оруулах нь хувьцаа худалдан авахтай төстэй. Нээлттэй, хамтын сан нь үүнээс ялгаатай.  Энэ сангийн хөрөнгө оруулагч ихээхэн давуу талтай. Би хэсэг хугацааны дараа нэгж эрхээ борлуулъя гэвэл тухайн өдөр нэгж эрх нь ямар үнэлгээтэй байна, тэр үнээр худалдана. Хөрөнгө оруулагч хоёрдогч зах зээлийн арилжааг хүлээх шаардлагагүй. Хүссэн дүнгээр санд нэгж эрхээ борлуулж, ашиг авч болно.

Нээлттэй, хамтын сан манай хөрөнгийн зах зээлд том дэвшил авчирна.

Нээлттэй, хамтын сан манай хөрөнгийн зах зээлд том дэвшил авчирна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид дутагдаж буй өнөө үед цагаа олсон алхам болж, энэ сан түрүүлж алхлаа. Хөрөнгө татан төвлөрүүлээд хувьцаат компаниуд руу хөрөнгө оруулаад эхлэхээр тухайн ХК-ийн засаглал сайжирна. Жижиг хувьцаа эзэмшигчид том хувьцаа эзэмшигчдэд нөлөөлж чаддаггүй. Харин сан тухайн компанийн 1, 5 эсвэл 10 хувийн хувьцааг худалдан аваад төлөөллөө тухайн компанийн ТУЗ-д багтаадаг. ТУЗ-ийн гишүүн сангийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын сацуу мэргэжлийн хүн тул ТУЗ буруу шийдвэр гаргахаас хамгаалж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн, бодлого стратегийг нь чиглүүлэн  ажиллана.

Хөрөнгийн зах зээл мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг 30 жил хүлээлээ. Зах зээлээ мэдэрч, сүүлийн үед сангууд бий болсон нь маш сайн. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж эдгээр санг дэмжиж ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтын сангууд ажиллах дэд бүтэц манай улсад саяхан бий болсон. Голомт, ХХБ, ХААН банк кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх эрхээ авсан.

"Хөрөнгө оруулагч үндэстэн” сан ХААН банктай хамтран ажиллах юм байна. Тус банк сангийн үйл ажиллагааг олон улсын жишгээр хөндлөнгөөс хянана. Сангаас ямар хувьцаанууд худалдан авсан, тэдгээр хувьцааны өнөөгийн үнэ цэн ямар байгааг зэх зээлд, хөрөнгө оруулагчдад мэдээлнэ. Кастодиан банкийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хянадаг. Иймд хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгийг шат шатандаа хянана.
         
Та 1000 төгрөгөөр дэлхийн шилдэг компаниудыг эзэмших боломжтой боллоо. Мөн дотоодын шилдэг компаниудаас ч өгөөж хүртэх юм. Тогтмол хүү+Дотоод хувьцааны өгөөж+Гадаад хувьцааны өгөөж+Ханшийн өсөлт=НИЙТ ӨГӨӨЖ

Төгсгөлд нь танд хөрөнгө оруулалтын алтан дүрмийг сануулъя: Их, багаар хөрөнгө оруулах нь чухал биш. Эрт хөрөнгө оруулах л чухал. Учир нь цаг хугацаа хамгаас хүчтэй. Та сүр бүр 100 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр

  • 10 жилийн дараа 31 500 227 төгрөгтэй  
  • 20 жилийн дараа 199 822 682 төгрөгтэй
  • 30 жилийн дараа 1 102 664 684 төгрөгтэй болно.

Та бүхэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хаяг: Сэнтрал Тауэр 17 давхар, Сүхбаатарын талбай, СБД, Улаанбаатар хот, Монгол Улс
И-мэйл хаяг: info@ardmanagement.mn
Вэб хуудас: ardmanagement.mn
Утас: +(976) 7707 8282, +(976) 8989 2264

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан