gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдийн засгийн байнгын хороо юу хийв

Улс төр
2007-12-04
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-12-04

УИХ-аар батлагдсан хууль тогтоом­жийг иргэдэд хүргэх, шинээр батлагдах болон өргөн ба­рихаар бэлт­гэгдэж байгаа хуулийн төс­лүүдэд иргэний нийгмийн зарчмын дагуу ир­гэд, бай­гуул­лагуудын зүгээс оролцох оролцоог ЭЗБХ-ны дарга Д.Ганхуяг болон энэ хорооны ажлын албаны ажилтнаас авсан мэдээллийг нийтэлж байна.

Түлш, эрчим хүч, үйлд­вэр, худалдаа,зам тээвэр, аялал жуучлал, барилга,хот байгуулалт,эдийн засаг, үнд­сэн чиглэл, мөнгөний бод­лого, санхүүгийн болон хө­рөн­гийн зах зээл, зээл тус­ламж, үндэсний статистик зэрэг салбарын төрийн бод­лого зохицуулалт, эрхзүйн орчинг бүрдүүлэх, боловс­ронгуй болгох, хууль, тог­тоом­жид хяналт тавих аж­лууд Эдийн засгийн байнгын хороо цаа­шид ЭЗБХ гэх -нд харьяа­­лагд­­даг.

2007 оны УИХ-ын хаврын чуулганаар ЭЗБХ-ны эрхлэх асуудлын хүрээнд Тодорхой ордыг стратегийн ач холбог­дол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоол, Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Төмөр Замын тухай, Далай ашиглах тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай, Зарим ХЗХ-дын хадгаламж эзэм­шигчдийн хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр бараг­дуулах тухай, Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруу­лах тухай, 2006 оны төсвийн гүйцэтгэл, 2007 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах тухай зэрэг 20 гаруй хууль,тогтоол хэлэлцэгдэн батлагдсан. Мөн Монголбанк­ны 2006 оны санхүүгийн бо­лон Хяналтын зөвлөлийн тай­лангууд, 2007 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн явцыг сонссон байна.

2008 оны намрын чуул­ганаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2008 онд хөг­жүүлэх үндсэн чиглэл, Тө­рөөс мөнгөний бодлогын та­лаар 2008 онд баримтлах үндсэн чиглэл, 2008 оны төсвийн төсөл, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах ту­хай, Барилгын тухай, үндэсний хөгжлийн цогц бодлого, Хот байгуулалтын тухай, Засгийн газраас өргөн баригдсан Оюу толгой, Таван толгойн уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний, Эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай, Бичил уурхайгаас болон гар аргаар ашигт малт­мал олборлох тухай,Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар баримтлах бодлого батлах тухай, Нүүрс хөтөлбөр батлах тухай зэрэг хууль, бусад шийдвэрүүдийг хэлэлцэн батлахаар төлөвлөгдөн хэ­рэг­жиж эхэлсэн.

2007 оны Хаврын чуул­га­наас Намрын чуулганы өнөөг хүртэлх хугацаанд УИХ-аар хэлэлцэх эсэх нь ший­дэгд­сэн хууль, бусад шийдвэрийн төсөл, өнгөрсөн хугацаанд УИХ-аар батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилго бүхий 36 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсгүүдээс бараг тэн хагас нь санал, дүгнэлт шийдвэрийн төслөө бэлэн болгож эдгээ­рийн ихэнх нь байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэгдсэн байна.

Мөн 2008 оны Намрын чуулганы ажилд бэлдэх, ул­сын эдийн засгийн зохистой хөгжлийг хангах, өнөөгийн нийгэм болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийд­вэр­лэх зорилгоор 40 000 орон сууц хөтөл­бөрийг эрчим­жүүлэхийн тулд газар ашиг­лалтын төлөвлөлт, газрын үнийг олон нийтэд мэ­дээлэх, үл хөдлөх хө­рөнгийн зах зээлийг хөг­жүү­лэх ту­хайл­бал газрыг эдийн засгийн эргэл­тэнд оруулах үйл ажил­лагааг өргө­жүү­лэхийн тулд иргэн бүрт га­зрыг эзэм­шүүлэх, орон сууц­ны газар төлөвлөлт, орон сууцны сан­хүү­жилт, чанар­тай дэд бүт­цийг аль болох богино хуга­цаанд ул­сын хэмжээнд бий болгохын тулд энэ салбарт эргэн төлөг­дөх нөхцөл бүхий гадаад, дотоодын хувийн хэвш­лийн хөрөнгө оруу­лал­тыг татах, төр хувийн хэвш­лийн хамт­ран ажил­лах түнш­лэлийн эрх зүйн орчныг бүр­дүү­лэх, ор­лого багатай иргэд болон тө­рийн албан хаагчдыг орон сууцтай болгоход дэмж­лэг үзүүлэх,

Ашигт малтмалын ту­хай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, энэ хуулийн страте­гийн ордын эзэм­шлийн хувь­тай хол­богд­сон заалтын логи­кийн бо­лон энгийн тоо­цоо­ллын зөрчлийг арилгах, ямар ч шалгуургүйгээр ли­ценз олгох, лицензийн далд болон ил наймааг зог­соох, ашигт малт­малыг хаяг­дал багатайгаар болон бү­тээмж өндөртэйгөөр ашиглах, дэл­хийн зах зээ­лийн үнээр бор­луулдаг болох­той холбогд­сон бодлого арга хэмжээг тодор­хой болгох, Ашигт малт­малыг хайх болон олбор­лохдоо бай­галь орчныг сүйт­гэс­нийхээ дараа нөхөн сэр­гээх бус эх­нээ­сээ байгаль орчныг сүйтгэлгүйгээр зо­хис­той ашиг­лах,

Газрын тосны тухай хуу­лийн хэрэгжилт, бусад бүс нутгуудад газрын тосны хай­гуул хийх, өнөөгийн олборлож буй нефтийг боловсруулах үйлдвэрийг яаралтай барих боломжийг судлах, нүүрснээс шингэн түлш гар­гах, Стра­тегийн ач холбогдлыг үндэс­лэн цахилгаан эрчим хүч экспортлох,

Дэлхий нийтээр эрчим хүчний салбарт цөмийн энер­гийн ашиглалтыг нэ­мэг­дүүлэх шийдвэр гар­сантай холбог­дуулан уран болон газрын ховор эле­мен­тийг хайх болон олбор­лох үйл ажиллагааг, дэмжих

Монгол банк болон Арил­жааны банкны тухай хуулийг боловсронгуй болгох улмаар зээлийн хүүг тасралтгүй буу­руулахын тулд санхүү, зээ­лийн үйлчилгээний өртгийг бууруулах захиргаадалтын бус арга хэмжээг судал­гааны үндсэн дээр авч хэрэг­жүү­лэх,

Гадаадын зээл, тус­лам­жийг зохицуулах тухай хуу­лийн хэрэгжилт болон олон улсын байгууллага, хандив­лагч­даас авч ашиглаж байгаа зээл, тусламжийн ашиг­лал­тын үр дүнд дүгнэлт хийх, гадаадын зээл, тусламжийг дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагаа, зээл, тус­лам­жийн эцсийн хэрэглэгч хүр­тэлх шат дамжлага, санхүү, зээ­лийн хүүгийн бодлогод сөр­гөөр нөлөөлж байгаа хү­чин зүйлүүд, энэ талаар тө­рийн захиргааны байгуул­лагуу­дын мөрдөж буй хууль, тог­тоом­жийн зохицуулалтын үр дүнд үнэлэлт өгөх,

Хөрөнгийн болон сан­хүү­гийн зах зээлийг хөг­жүүлж эдгээр салбараас ДНБ, төс­вийн орлогод орж буй хэм­жээг нэмэгдүүлэх, барьцааны ба­тал­гааны эрх зүйн орчинг сайжруулах, үн­дэс­ний стра­тегийн ач холбог­дол­той үйлд­вэрүүд, жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ) Манай улсын нийт бизнес, аж ахуй эрх­лэгчид болон аж ахуй эрхлэх бо­ломжтой 1,1 сая орчим иргэн энэ ангилалд багтаж байгаа эрхлэгчдэд зориулсан бага хүүтэй урт хугацааны санхүү­жилтийн төлөвлөгөө, хөтөл­бөрийг боловсруулах, эдийн засгийн өсөлтийг иргэ­дийн амьжиргааны түвшин бо­лон байнгын ажлын бай­р нэмэг­дүүлэх, ядуу­рлыг ба­гас­гахад бодитой­гоор наал­дахаар шингээж үр дүн гар­гахын тулд ЖДҮ-ийн тухай хуулийн хэ­рэг­­жилтийн явцыг эрчим­жүү­лэх, ЖДҮ-зориул­сан зээлийн баталгааны тог­тол­цоог бий болгох, зээлийн гэрээтэй холбогдсон хатуу чанга хууль­­тай болгох, зээ­лийн итгэмжлэл болон барь­цаат бус зээлийг өргөн хэрэг­лэх, банкны чек болон век­селийг төлбөр тооцоонд өргөн хэрэг­жүүлэх, хадгаламж эзэм­­шигч­дийг хамгаалах даат­­галын тогтолцоо, мэ­дээллийг ил тод болгох, өнөөгийн мөр­дөгдөж буй Сан­хүүгийн зохи­цуу­лах хорооны эрх зүйн байдлын тухай, Сан­хүүгийн түрээсийн тухай хууль

Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгийн зах зээлд олон улсын дүрмийг стандарт болгон нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээл түүний сүлжээний арилжаа төлбөр тооцоог мэ­дээ­ллийн технологийн хам­гийн орчин үеийн тоног төхөө­рөмжөөр тоноглож, хөрөнгийн биржийн өмчийн эзэмшлийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж оновчтой хэлбэрийг сонгох, хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэм­шиг­ч­дийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийг боловс­рон­гуй болгох, Монгол Улсын ашигт малтмалын тусгай зөв­шөө­рөл эзэмшигч хуулийн этгээд нь энэ зөвшөөрлийг эзэм­шигчийнхээ хувьд га­даад орны хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж арил­жаа­лах, санхүүгийн чадавхиа нэмэг­дүүлэхийг дэмжих, энэ үйл ажиллагаанаас олсон орлого, бусад ашгаасаа Мон­гол Ул­сад татвар төлөх бо­ломж­той эсэх эдгээр үйл ажиллагаа нь Олон улсын хууль тог­тоом­жид нийцэх эсэх, мөрдөгдөж буй Ком­панийн тухай, Үнэт цаасны тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн хэрэг­жилтэд хяналт тавих,

Чанартай хууль­тай, хууль хэрэгждэг, нийгмийн баялгаа оновчтой, ил то­доор хуваа­рилж, ажил эрх­лэл­тээр дам­жуулж иргэдээ хөгжүүлж бай­гаа орнууд хөгжил өндөр­тэй байгаад судалгаа шин­жилгээ хийх, Эдийн засгийн салбарт төрийн оролцооноос ир­гэд, хувийн хэвшлийн орол­цоог нэмэгдүүлэх, Төрийн эрх мэдлийн төв­лөрлийг орон нутаг уруу тодорхой хуга­цаанд шил­жүүлснээр орон нутгийн өөрөө удирдах бай­гуу­­лла­гын болон бизнес эрх­лэг­чдийн чадавхи, чад­варыг нэмэгдүүлэх, тунгалаг за­саг­лалыг бий болгохын тулд төрийн бай­­гуу­ллагуу­дын шийд­­­вэр гаргах болон гүй­цэтгэх бүх шатанд иргэд, холбогдох ТББ-уудыг орол­цоог хуульч­лан нэмэг­дүүлэх,

Авлигал, хүнд суртлыг багасгах төрийн үйлчил­гээ­ний чанар хүртээмжийг дээш­­­­­лүүлэх шуурхай бол­гохын тулд нэг цэгийн үйл­чил­гээ, on line-ний сүлжээг нэвт­рүүлэх зэрэгтэй холбогдсон хууль, тогтоол, дүрэм, журам, зөв­шөөрлөөр дамжсан да­рамтыг багасгах зэрэг чиг­лэлд мөр­дөгдөж байгаа хууль тогтоом­жийн хэрэгжилтэд хяналт тавих, дээрх сал­баруу­дын эрх зүйн орчинг боловс­рон­гуй болгохын тулд шинээр санаачлах хууль, бусад шийд­вэрийн жагсаалт гаргах, хуулийн төсөл боловс­руулах, дүгнэлт шийдвэрийн санал гаргах үүрэг бүхий 10 гаруй ажлын хэсэг байгуу­лагдан ажиллаж байгаа юм байна. Энд иргэд байгууллага хам­тарч ажиллах нь зүйтэй юм.

Тус байнгын хорооны хувьд, энэ он гарснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд хам­гийн олон ажлын хэсэг ахалж, ажлын хэсгийн гишүү­нээр ажилласан нь Н.Батбаяр, Ц.Да­миран, Д.Ганхуяг, Т.Очир­­­хүү, Ч. Авдай, Р.Раш, А.Мурат, Г.Батхүү нарын гишүүд юм байна.

Тэд энэ парламентын ху­га­цаанд хийх ажлынхаа хү­рээг тохирсноос гадна ба­гаар хамтарч ажиллах пар­ламен­тын хамгийн боловс­ронгуй менежментээ ч шийд­вэр­лэжээ.

Тэд үлдсэн хугацааг үр дүнтэй ашиглаж чадвал Мон­голын хөгжил багаар ч гэсэн урагшлах нөхцөл бүрдэж ма­гадгүй нь…
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан