Ерөнхий сайд удахгүй Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт барих Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажилтай танилцана. Энэ төсөл импортын эрчим хүчний худалдааг бууруулах, оргил ачааллын үед цахилгаан станцуудын горимыг тохируулах гэх мэт томоохон ач холбогдолтой. Гэвч орон нутгийн зарим иргэн өвөлжөө хаваржаа нь усанд автана хэмээн энэ төслийг эсэргүүцсэн.
Иймд малчдад төрөөс нөхөн олговор олгох болсон юм. Гэвч Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн Засаг дарга Г.Цэдэнбал БНХАУ-ын элчин сайдын яамаар дамжуулан тус улсын дарга Ши Жинпиньд захидал бичжээ. Тэрээр захидалдаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ –ын зээлээр хятадын компаниуд барих болсон гээд зээлээ татахыг хүссэн байна.
Өвлийн олимпын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжинд айлчлах үеэр урд хөршийн удирдлагууд энэ захидлыг хөнджээ. Иймд Ерөнхий сайд эдийн засгийн форумын үеэр “Монгол Улсын нэг цонхны гадаад бодлого хэрэгжүүлдэг. Гадаад харилцаа, гадаад худалдааны асуудлыг зөвхөн Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч л хөндөн ярих эрхтэй. Багийн Засаг даргад ийм эрх байхгүй” гэсэн юм.
Энэ дагуу бид Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдтой утсаар холбогдон багийн Засаг даргад ямар хариуцлага тооцсон талаар тодруулав. Тэрээр “Багийн Засаг даргыг багийн иргэдийн саналаар сонгодог. Зарим багийн Засаг дарга нар мал хариулангаа энэ ажлыг хавсарч хийдэг. Багийн Засаг дарга БНХАУ-ын даргад захидал хүргүүлсэн нь байж болохгүй зүйл тул би зохих хариуцлага тооцох чиглэлийг Аймгийн Засаг дарга Ч.Чимидэд өгсөн” гэв.
Багийн Засаг дарга Г.Цэдэнбал БНХАУ-ын дарга Ши Жинпиньд захидал бичсэнээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчжээ.
90МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажил 61 сар үргэлжилнэ. Ажил гүйцэтгэгч компани энэ сараас барилга угсралтаа эхлүүлэхээр төлөвлөжээ.
Усан цахилгаан станцын усан сан үүсэх талбайн нөлөөлөлд автах Увс аймгийн Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 270 орчим өрх айл, 300 орчим түүх соёлын биет болон биет бус өвийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Судалгааг мэргэжлийн байгууллага гаргажээ.
Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор:
- Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж, орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ
- Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буй мөнгөн урсгалыг бууруулах
- Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ
- УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно
- Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болно
- Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ
- Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж тус тус бүрдэх юм.