Монгол Улсын Шадар сайд өнөөдөр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүд, мэргэжлийн холбоод болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.
Энэ үеэр Замын Үүд боомтоор орж ирдэг бараа бүтээгдэхүүнүүд 7-8 хоногоор саатаж 2.2 сая байсан тээврийн зардал 12 сая хүрээд байна. Үүнээс үүдэн жимс жимсгэнэ, навчит ногоо, сармис зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд үнийн хөөрөгдөлд орсон. Замын Үүд боомтын чөлөөт бүсийг энэ үед ажиллуулах шаардлага байгаа талаар холбоод болон бизнесийн төлөөллүүд онцолсон юм.
Бас архи, согтууруулах ундааны гар дээрх шагийн наймаа олширч, 3-4 дахин өндөр үнээр гадуур зарагдаж байна. Тиймээс архи согтууруулах ундаанд тавьсан хоригоо эргэж харах хэрэгтэй зэргийг дурдсан байна.
Уг уулзалтад МЭХН-ЭМ холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Барилгын үндэсний ассоциаци, Хүнсчдийн холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогч байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо зэрэг салбар салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож асуулт тавьж санал хүсэлтээ илэрхийллээ.
Уулзалтаар уул уурхайн салбарт ростерын ажилчдын асуудал, нүүрс тээврийн жолооч нарын PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэрэг асуудлыг ярилцаж Монгол Улсын Шадар сайдын зүгээс салбарын сайдуудад тодорхой чиглэл өгч ажиллахаар болов.
Мөн эмийн холбооны зүгээс Европын холбооны улсаас Алтан булаг боомтоор дамжин орж ирдэг эм, эмийн бүтээгдэхүүний тасалдал үүсэх асуудал үүсэж байгаа талаарх асуудлыг хөндсөн юм.
Оёдлын үйлдвэр, цехүүд ажиллахгүйн улмаас тендерийн дагуу ажил үйлчилгээгээ гүйцэтгэж төлбөрөө авах асуудал үүссэн. Барилгын салбарт өвлийн улиралд хийгдэх барилга угсралт, дулаан битүүмжийн ажлууд саатаад байгаагаас барилгын халаалтын горим алдагдах, гүний ус халих зэрэг эрсдэлүүд үүсээд байгаа учир тусгай горимоор барилгын компаниудыг ажиллуулах шаардлагатай зэрэг санал гарлаа.
Монгол Улсын Шадар сайдын зүгээс оролцогчдын асуусан асуултуудад тодорхой хариултууд өгсөн бөгөөд МҮХАҮТ, мэргэжлийн холбоод орсон бизнесийн зөвлөх багийг байгуулж ажиллах саналыг Шадар сайдын зүгээс тавьж зөвлөлийг ажиллуулахаар болов.
Мөн зарим асуудлаар Монгол Улсын Шадар сайд салбарын сайд нарт тодорхой үүргүүд өгч ажиллах болсон бөгөөд эмийн асуудлаар Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн сайд эмийн холбоо, эм эмнэлгийн компаниуд орсон ажлын хэсэг байгуулахаар тохирсон байна.