Улсын бүртгэлийн байгууллага болон Татварын цахим тайлангийн системээр хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлснээс бусад хуулийн этгээд www.e-mongolia.mn цахим хуудсаар хүсэлтээ ирүүлнэ үү.
Хүсэлтээ хуулийн хугацаанд (2020.12.31-ний дотор) ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авагдахыг анхаарна уу. Хүсэлт илгээх зааврыг хүргэж байна.
Алхам 1: Цахим үйлчилгээний нэгдсэн портал www.e-mongolia.mn цахим хуудас руу нэвтэрч орох.
Алхам 2: НЭВТРЭХ цонхон дээр дарж нэвтэрч орно уу.
Хэрвээ та бүртгэлгүй бол БҮРТГҮҮЛЭХ цонхон дээр дарж бүртгэлээ хийнэ үү.
Өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөнө үү.
Алхам 3: Та нэвтэрч орсныхоо дараа БИЗНЕС ЭРХЛЭЛТ цонхон дээр дарна уу.
Алхам 4: Бүртгэл хэсэг дотроос "Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх хүсэлт илгээх" сонгож орно уу.
"ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ" цонхон дээр дарна уу.
Алхам 5: Та өөрийн хуулийн этгээдийн регистрийн дугаарыг оруулахад хуулийн этгээдийн нэр гарч ирэх бөгөөд утасны дугаараа бичин хүсэлтээ илгээнэ.
Алхам 6: Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэх хүсэлтээ амжилттай илгээсэн тохиолдолд дараах цонх гарч ирнэ.
Татварын ерөнхий газар Татварын цахим тайлангийн системээр дамжуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг цахимаар хүлээн авч эхэлсэн.
Иймд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд татварын цахим тайлангийн системээр хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ мэдүүлсэн бол хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтаас регистрийн дугаараар хайж баталгаажсан эсэхийг шалгах боломжтой.
Жич: Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгддэггүй олон улсын байгууллага, Засгийн газрын тусгай сан, комисс, хороо, үндэсний зөвлөл, сууц өмчлөгчдийн холбоо, ойн нөхөрлөл, улс төрийн нам, гадаадын төрийн бус байгууллагын салбар гэх мэт бусад байгууллагууд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэх шаардлагагүй тул уг жагсаалтад ороогүй болно.
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ алдаатай, буруу мэдүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэл тус жагсаалтад ороогүй тул дахин мэдээллээ илгээнэ үү.
Хуулийн этгээлийн улсын бүртгэлийг 11-351416, 7011-3937 дугаараас авна уу.
Эх сурвалж. УБЕГ