gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрчим хүчний үнийг нэмэхээс аргагүйд хүрчээ

Эдийн засаг
2008-05-09
0
Twitter logo

Эрчим хүчний үнэ хямд байх тусам л хэрэглэгчид хэрэглээгээ хязгаарлах талаар санаа тавихгүй эмх замбараагүй хаа хамаагүй хэрэглэх явдал гарч байна. Дулаамы эрчим хүчний талаар бол бүр үүнээс ч их алдагдал гарсаар байхад хэн ч тоодоггүй нь харамсалтай. Зарим орон сууцны орцнууд өвлийн турш хаалга нь онгорхой, цонх хагархай, цан хүүрэг савсан байдаг. Гэтэл асар их зардал гарган байж үйлдвэрлэсэн дулааны ихэнх нь тэр хэсгээр гадагш алдагдаж байдаг. Хүйтэн, халуунд өчнөөн хүмүүс ажиллаж их хөрөнгө мөнгө зарцуулдаг гэдгийг хүмүүс ойлгоогүй хэвээр байсаар л байна. Өнөөдөр нэг киловатт.цаг цахилгааны үнэ 53,20 төг болж байна. Энэ үнийг зах зээлийн бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэтэй харьцуулан үзье.

Монголын нэг өрх сард дунджаар 150-220 кВт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг аж. Нарийвчлан тооцож үзвэл сард 150 кВт цахилгаан хэрэглэж буй айл 24 цагт 5,0 кВт.ц цахилгаан хэрэглэж байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлвэл өдөрт 292,6 төгрөгийн эрчим хүч хэрэглэжээ. Харин сард 220 кВт цахилгаан хэрэглэж буй айл хоногт 427,19 төгрөгийн эрчим хүч буюу 7,3 кВт цахилгаан хэрэглэдэг байна. Гэтэл өнөөдөр үйлдвэрийн талхыг дунджаар 630-840 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг. Энэ нь боломжийн хангалуун амьдралтай айлын бүтэн нэг өдөр хэрэглэх цахилгаанаас илүү буюу 12.0 кВт.ц цахилгааны үнэтэй тэнцэж байгаа гэнэ. Тэгвэл нэг квт.ц цахилгаанаар юу хийх боломжтой байдаг, үнэ цэнийн талаар өгүүлье. Айл өрхийн хувьд 100 вт чадалтай гэрлийг 10 цагийн турш асааж гэрэлтүүлгийн хэрэгцээг Хангаж болно. Харин 80-90 вт чадалтай өнгөт зурагтыг 11-12 цагийн турш үзэж болох юм. Мөн 100-130 вт чадалтай хөргөгчийг 7-10 цаг ажиллуулах боломжтой. Нэг киловатт чадалтай плитканы жижиг ширмийг нэг цагийн турш, хоёр кВт чадалтай плитканы том ширмийг 30 минут ажиллуулж хэрэглэж болох юм. Түүнчлэн 1,2 кВт чадалтай тоос сорогчийг 45 минут, 25-50 вт чадалтай систем хөгжмийг 20-40 цаг ажиллуулах боломжтой байдаг ажээ. Энгийн ойлгомжтой жишээ дурьдахад: нэг данх цай чанахад плитканы 1000 вт чадалтай жижиг ширмийг 20 минут залгана гэж тооцвол 0,25 квт цаг цахилгаан зарцуудах буюу 14,63 төгрөгийн цахилгаан хэрэглэдэг ажээ.

Харин үйлдвэр аж ахуйн газрын хувьд нэг кВтц цахилгаанаар 24 м бүс бараа, 200 кг талх, нарийн боов, дөрвөн хос гутал зэргийг үйлдвэрлэдэг юм. 150 вт чадалтай компьютерийг зургаан цаг гаруй ажиллуулах боломжтой. Үүнээс өөр олон жишээг дурьдаж болох юм. Дээрх жишээнээс харахад нэг кВтц цахилгаан эрчим хүч нь тийм ч өчүүхэн бага хэмжээний бүтээгдэхүүн биш гэдэг нь тодорхой.

Гэвч өнөөдөр хүмүүс дэлгүүрээс нэг талх авахыг тийм ч их зардалд тооцдоггүй. Түүнээс ч илүү олон зүйлсэд илүү их мөнгө зарцуулдаг ч цахилгааны үнийг үнэтэй байна гэж хэлж ярьцгаадаг нь бодит байдал дээр үнэнд нийцэхгүй байна. Та дараах жишээнээс харж болно. Монголын Цахилгаан холбоо компанийн телефон утсаар энгийн утас руу таван минут ярихад 60 төгрөг НӨАТ-тай нийлээд 69 төг төлж байна. Харин гар утас руу яривал нэг минутад 57,5 төгрөг төлдөг. Өнөөдөр айл өрх албан байгууллагууд телефон утасны төлбөртөө хэдэн төгрөг төлдгийг судалж үзэхэд сард таван мянган төгрөгийн төлбөр төлдөг айл өрх бараг байдаггүй ажээ. Ихэнх айлын телефон утасны сарын төлбөр 10-100 мянга хүртэл хэмжээнд гардаг байна. Энэ мөнгийг утасны төлбөрт төлөх нь хэвийн үзэгдэл. Албан байгууллагуудын хувьд цахилгааны төлбөр нь хамгийн ихдээ 60-200 мянга орчим төгрөг гардаг бол утасны төлбөртөө 200-900 мянга түүнээс ч илүү их хэмжээний төлбөрийг хийдэг юм байна. Харин гар утасны хэрэглэаний хувьд үүнтэй зүйрлэх ч аргагүй, Дараа төлбөрт утасны суурь хурамж нь сар бүр 8-40 мянган төгрөг. Урьдчилсан төлбөрт утсаар өөрийн сүлжээн дотроо зөвхөн нэг минут ярихад 50-75 төгрөг төлнө. Гурван удаа мессеж явуулах үнэ нь нэг кВтц цахилгааны үнэтэй тэнцэх ажээ. Гадна сүлжээ рүү нэг минут ярихад 100-115 төгрөгөөр ярьж байна. Энэ нь хоёр кВт.ц цахилгааны үнэтэй тэнцэж байна. Гайхалтай нь ийм их хэмжээний төлбөрийг төлөхдөө ер цочирдоггүй мөртлөө үүнээс хэд дахин хямд цахилгааны төлбөрөө төлөхдөө үнэ нь өндөр байна гэж хэлэх юм.

"Нарантуул" захын талбай руу нэвтэрч ороход нэг хүн 50 төгрөг төлдөг, Харин машинууд аль нэг түр зогсоолруу ороод гарахдаа 100 төгрөг төлдөг. Энэ нь бараг хоёр кВтц цахилгааны үнэтэй ойролцоо байгаа юм. Автобусаар зорчихдоо шууд 200 төгрөг, микроавтобусаар зорчихдоо 300-500 төгрөг, таксигаар явахад км бүрт 350-400 төгрөг төлж байдаг. Мөн "Барс" захын машины эогсоолруу ороод гарахад 200 төгрвг хурааж авдаг. Энэ нь 3,4 кВт цахилгааны үнэ НӨАТ-тэйгээ гэсэн үг юм.

Улаанбаатарын гудамжинд багтаж ядах хэдэн мянган машинууд нэг литр нь 1200-1400 төгрөгийн үнэтэй түлш хэрэглэн нааш цааш холхилдоно. Бөнзин бага зарцуулдаг "Эксел" маркийн машин гэхэд л өдөртөө хамгийн багадаа 8-13 мянган төгрөгийн шатахуун хэрэглэдэг аж. Энэ нь дундаж амьдралтай айлын бүтэн сар хэрэглэсэн цахилгааны үнэтэй тэнцдэг байх юм. Гэтэл бензиний үнэ зөвхөн 2007 он гарсаар таван удаа 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Бусад зүйлсийн үнэ өртөг зардлын талаар цахилгааны үнэтэй харьцуулахад хэтэрхий хол зөрүүтэй байгаа нь хэнд ч илт байгаа тул энд өгүүлэх нь илүүц болох биз ээ. Нэг кВт.ц цахилгаанаар хичнээн их зүйлийг хийж болох бөгөөд үнэ нь хямд байгаад л энэ бүх гажуудлын хамаг үндэс оршиж байгаа болов уу . Ямар нэг зүйл хэвийн байгаад байвал тэр зүйлийг хүмүүс төдийлөн анзаардаггүй билээ. Гэтэл ийм нөхцөл байдал бий болохгүй гэж хэлэх баталгаагүй болоод байна шүү хэмээн уг ажлыг хариуцдаг хүмүүс нь хэлсээр байтал ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар байвал хожим нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч илүү их зардал чирэгдэл гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Аливаа нэг асуудлыг заавад хүндрүүлж байж өнгөрсөн хойно нь шийдцэг, арга хэмжээ авдаг бас буруутан хайж эхэлдэг энэхүү муу дутагдал, гаж буруу тогтолцооноос салах цаг нэгэнт болжээ.

Н.Лхагва

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан