gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     4.02
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Туул домог болоход түшмэд эдлэнтэй үлдэнэ

Улс төр
2008-02-25
0
Twitter logo

-Туул голын сав газарт 192 объект бий-

Хатан Туул  2002 онд тасрахдаа таван цаг,  2006 онд сар шахам, 2007 онд хэд хэдэн удаа тасарчээ. Хүмүүсийн Туул голд хандах хандлага өөрчлөгдөхгүй, үйл ажиллагаа энэ хэвээр үргэлжилвэл долоон жилийн дараа энэ голоос хоосон сайр, домог яриа л үлдэнэ гэж ярихыг сонсч  байсан. Дунд гол бидний нүдэн дээр ширгэж, Сэрүүн Сэлбэ зундаа хэд, хэд тасардаг болсныг хэн бүхэн мэднэ. “Маршалын” гэж ярьдаг гүүрийг буулгаж, шинээр барьж байгаа “Хотын зам” компани гүүр барих ажилчдаа Туул голын хамгаалалтын далан дотор байрлуулжээ. Компанийн ерөнхий инжинер С.Төмөрбаатар “Далангийн цаана барилга барьчихсан байгаа биз дээ. Бид  хаана нь байрлах юм бэ.

Тэгээд ч бидэнд дээрээс энд байрла гэж эдэлбэр газар олгосон” хэмээн өөрийгөө хамгаалсан. Туул голын усны эх, ундрагыг хамгаалах “Тунга” ТББ-ын тэргүүн Лхагвадорж  “Дээхэн  үед голын хамгаалалтын далангаас 500  метр газарт  барилга, байшин барих зөвшөөрөл өгдөг байсан. У.Барсболд сайдын үед  50 метр, И.Эрдэнэбаатар, Д.Загджав нар таван метр болгосон. Одоо бүр Улаанбаатар хотын  цэвэр усны ундарга дээр барилга барьдаг болчихлоо. Энэ нь нийслэлчүүдийн амь насанд шууд заналхийлж байгаа хэрэг” гэж онцолсон.

Тэрбээр “Хотын зам” компанийг Туул голын сав газраас бетон зуурмагын хайрга авдаг гэж хардаж  “Ганц энэ гүүрэнд орох барилгын хайргыг ч биш нийслэлийн ойролцоох өөрсдийн барьж байгаа хэд хэдэн зам, гүүрийн ажилд  Туул голын хайрганаас ашигладгийг бид мэднэ. Баримт нь ч байгаа” гэж байсан.Хэдийгээр “Хотын зам” компанийнхан Туул голын хайргыг барилгын батлагдсан стандарт шаардлагад тэнцдэггүй хэмээн Лхагвадоржийн яриаг үгүйсгэсэн ч ойролцоох хэд хэдэн газар голоос хайрга авсан ул мөр байсан. Хулгайч “би хулгайлсан” гэж хэлэхгүй нь мэдээж.Голын хайрга хог цэвэрлэх төхөөрөмж, шүүлтүүрийн үүргийг гүйцэтгэдэг. Усны мэргэжилтнүүд “Голын урсац нэг километр яваад цэвэршдэг” гэж хэлдэг ч “хатан эжий”-д дээрх тоон баримт үйлчлэхгүй. Туул голд шууд заналхийлэх, усны бохирдолтод нөлөөлөх15 орчим компани үйлдвэрлэл явуулж байгааг Лхагвадорж хэлсэн.“Стандарт кэмп” компани Туул голын сав газар усан сан бүхий амралтын газар барьжээ. Дээрх компани усан сангийн муу усыг шууд Туул гол руу урсгадаг аж. “Стандарт кэмп” хэний эзэшилд байдгийг мэдэж чадсангүй.   Энэ амралтын газартай залгуулаад хашаа хатгажээ. Барилгын хашаанаас гарч ирэх машины жолоочоос барьж буй барилгын цаад эзнийг асуусан ч мэдсэнгүй. Хэнтэй уулзаж, яах гэж ирснээ ч санахгүй байх юм. Эрх мэдэлтэй хийгээд хөрөнгө, мөнгөтэй нэгэн л энэ барилгыг бариулж байгаа нь мэдээж. Туул голын ай сав дотор байтугай, хөвөөнд нь байрлах орон сууцны барилгын нэг ам метр талбай хэдэн төгрөг байдаг билээ дээ. “Эко констракшн” компани барьж буй орон сууцныхаа гадуур хашаа хатгажээ. Энэ хашааг хамгаалалтын далан дээгүүр барьжээ. Биднийг дагуулж явсан машины жолооч энэхүү хашааг дөрөвхөн хоногийн өмнө байхгүй байсныг баталж байсан. Иргэн Лхагвадорж “Туулын хөвөө дагуух газар их үнэ хүрдэг гэнэ. У.Барсболд, Д.Загджав нар нэг га газрыг нэг сая ам.доллараар зардаг ханш тогтоосон” гэж ярьж байсан.

Туулын хөвөө, хамгаалах далан даган хэсэг алхлаа. Гэр хорооллын айлууд жалга судганд таарсан хогоо хаядаг. Ялангуяа Чингэлтэй, Хайлаастын хог цас хайлахаар шар усны үерт туугдан Туул голд ордог аж. Арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, барилгын хог, муу ус, жорлонгийн ялгадас хүртэл эрэг дагуу асгажээ.Дээхэн  үед Туул голын дэргэд эрчим хүчний ТЭЦ-1 үйлдвэр байсан. Тус үйлдвэр шатсан нүүрсний үнсээ цэвэрлэхдээ усаар урсгаж  зориуд байгуулсан  асар том санд асгадаг байжээ. Энэ сан хэдийнэ үнс, дутуу шатсан нүүрсээр дүүрсэн. Богд уулын ам, Туул голын хөвөөнд баригдаж байгаа ихэнх барилгууд тэрхүү үнс, нурман дээр босож байгаа аж.  Барилгын компаниуд байшин барихдаа пундаментаас гарсан үнсийг голын эрэг дагуу ургасан бургас дээр асгаж, хамгаалалтын далантай  тэгшилжээ. Барилга барих өөр нэг компани уг шороог ухаж шинэ хотхоны суурийг цутгана. Гарсан үнсийг дахиад л далан дагуулаад асгана. Цэвдэг, намаг ихтэй байдаг тул газрын хөрсийг доош нь ухаж болдоггүй. Тиймд энэ мэтээр нэг компанийн гаргасан шороог өөр нэг компани тэгшилж барилгаа барихаас өөр замгүй болдог.

С.Ганболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан