gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орон сууцны үнэ оодорлоо

Эдийн засаг
2008-03-06
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-03-06
Орон сууцны үнэ оодорлоо

Монголд үнэ ханшны уралдаан болж байна. Уралдаанд одоогоор орон сууцны үнэ хошуучилж, араас нь газар, хашаа байшин, гурилынх нэхэж явна. Байрны үнэ энэ эрчээ алдахгүй давхисаар манлайлах төлөвтэй.

Орон сууцны нэг ам.метр талбай саяхан л 300 дээд ханш нь 400 ам.доллар байсан бол одоо 6ОО-1500 ам.долларт хүрээд байна. Нэг ам.метр нь 2000 ам.долларын үнэтэй орон сүуц ч бий. Шинээр баригдаж буй орон сууцны ханш ингэж оодорч буйг дагаад хуучин байрны үнэ хадлаа. III, IV хороололд гурван өрөө хуучин байр 60, хоёр өрөө нь 50 сая болжээ. Хагас жилийн өмнөх ханшаасаа 40 хувиар өсөөд буй нь энэ. Шинэ хэрнээ чанаргүй, гаднаа гяланцаг дотроо паланцаг байр авч байснаас орос ах нарын барьсан хуучныг нь авбал илүү найдвартай гэх. Ийм хандлага хуучин байрны үнийг хөөрөгдөх боллоо. Зарим компанийн барьсан шинэ сууцыг хуучнаар тулна гэсэн зар олширч, эрэлт ихсээд байхад аргагүй ээ.

Улаанбаатарын орон сууцны ханш өсч буй нь Дархан, Эрдэнэтийн байранд нөлөөлжээ. Өнгөрсөн жилийн наадмын үеэр Дарханд нэг өрөө байр 12 сая, хоёр өрөө нь 17 сая, гурван өрөөтэй нь 19 сая төгрөг байв. Харин одоо нэг өрөө нь 20, хоёр нь 25 сая хүрчихлээ. Өнгөрсөн зун байраа зарсан дарханыхан одоо амаа барьж байна. Үүнийг анзаарсан зарим нь хэдэн жилийн дараа эарна гээд сууж байх юм.

Сэлэнгэ аймгийн төвд гурван жилийн өмнөх байрны үнийг өнөөдрийнхтэй харьцуулахад бараг үнэгүй байв. Алтанбулагт худалдааны чөлөөт бүс сүндэрлэж, алтаар булаг урсах гэнэ гэсэн яриа гарсан цагаас эхлэн тэнд байрны үнэ огцом өсч, чөлөөт бүсэд наймаа хийх гэсэн хүмүүс Сэлэнгэд байрны эрэлд мордоцгоосон. Чөлөөт бүс чөдөрлөгдсөнөөс хойш харин үнийн өсөлт тогтворжсон юм.

Орон суүцны үнэ өсөхөд хашаа, байшингийнх, түүнийг дагаад гэрийн үнэ хадаж байна, Байр, хажүу өрөө түрээсэлдэг байсан хүмүүс одоо байшин, хашаа хөлсөлдөг, бүр түрээсийн гэр хүртэл бий болов. Үнэтэй байр, байшин авч хүчрэхгүй иргэд түрээслэхээс яах вэ. Орон сууцны үнэ цаашид ч оодорно гэдэгт хүмүүс итгэлтэй байна. Тиймээс ч байраа зарснаас хөлслүүлбэл ашигтай гэж үзэх болжээ. 

   -Орон сууцны зориуд хөөрөгддөг-
-Улаанбаатарт газрын үнэ өссөн
-Барилгын материалын үнэ нэмэгдсэн
-Барилгын материалаа импортоор авдаг
-Төмөр зам ачааллаа хүчрэхгүй болсон
-Төмөр замаар ачаа тээвэрлэх хөлс нэмэгдсэн
-Ажиллах хүчний хөлс өссөн
-Төгрөгийн ханш унасан
-Орон сууцны эрэлт нэмэгдсэн

Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам гэхчилэн холбогдох байгууллагынхан орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн шалтгааныг дээрх байдлаар тайлбарлаж байна.

Харин Монголын барилгачид үүнээс гадна бас нэг шалтгаан хэлэв. БНСУ, Япон, Хятад, Оросын барилгын компаниуд манай улсын барилгын салбарт их хэмжээний хөрөнгө оруулж, хаа сайгүй барилга барьж байна. Хятадууд хар ажилчдаа Монголд оруулж, ажилтай байлгах зорилгоор Улаанбаатарт барилга барьдаг бол япон, солонгосчууд нутаг нэгтнүүдийнхээ Монголд амьдрах байр сууцыг босгож байгаа гэнэ. Үнэхээр ч тийм байх талтай. Өмнөд хөршийн хар ажилчдын гар хүрсэн барилга насгүй байдаг бол япон, солонгос хороолол чанартай, хүний хэрэгцээ, тав тухыг дээд ээргээр хангасан байдаг. Үүнийгээ "Япон чанарыг Монголд авчирлаа. Сөүлийн барилгыг Улаанбаатарт босгоно" гэж сайхан тайлбарлана. Чанар дагаж үнэ тогтдог гээд аманд багтсан ханш хэлнэ. Чанартай сайн эд өндөр үнэтэй байх нь зөв ч судалгаа тооцоогүй, үндэслэлгүй ханш тогтоож, Монголд орон сууцны үнэ оодроход нөлөөлж байна.

Ганцхан ам.метр талбай нь 2000 ам.долларын үнэтэй байр худалдаад авчих бэлтэй хүн монголчуудын дунд хуруу дарам цөөн. Хэдэн баячууд маань аль эрт хаустай, харштай болчихсон. Тэгэхээр одоо бариад байгаа тэнгэрт хандсан үнэтэй байруудьг хэн авах вэ, мэдээж гадныхан. Гадаадынхан манайд ингэж барилга барих болсон нь мөнгө угаах гэсэн далд санаа байж болзошгүй гэж болгоомжлох хүн олширлоо. Үл хөдлөх хөрөнгө, барилга гэдэг мөнгө угаахад таатай орчин болдог байна.

Манай барилгачид ч гэсэн хачин. Гадаадын барилгын компаниудтай барьцаад өөрсдийн чанар муутай байрныхаа үнийг өсгөчихдөг. "Нийслэл өргөө", "Авзага трейд", "Эко констракшн" гээд компани бүрийн орон сууц өөр өөр ханштай. Гэсэн ч доод ханш нь дээд үнээ өсөхөд дагаад нэмэгддэг. Тэгээд ч хямд гээд чанаргүй байранд амьдарч амь дүйх хэн байх билээ.

   -"40 Мянган орон сууц" хөтөлбөр оодорсон үнийг оосорлож чадахгүй-
Засгийн газраас хэрэгжүүлж буй "40 мянган орон суүц" хөтөлбөрт иргэд ихээхэн найдаж буй. 1000 төгрөгөөр хүсэлтийн маягт худалдан авч бөглөөд, баахан хүн захиалга өгсөн. Захиалга ч гэж, тэр нь судалгаа маягийн зүйл. Энэ хөтөлбөр орон сууцны үнийг бууруулахад нөлөөлөх нь байтугай тогтворжуулж чадахгүй. Нэг ам.метр талбайг анх 250 ам.доллар байхаар төлөвлөж байсан ч энэ тоо 300, дараа нь 350 болж өслөө.

Байрны үнийг тогтворжуулахад туслах нь бүү хэл харин ч дагаад өсөөд байгааг анзаараарай, Бариагүй байхад ингэж өсч байгаа үнэ, ашиглалтад орсон хойно бүр ч тэнгэрт хадах биз.

   -Барилгын материалын үнэ буурахгүй-
Орон сууцны үнэ чангарахад барилгын материалын үнэ ихээхэн нөлөөлж буй. БНХАУ-аас хэрэгцээт материалынхаа 80 хувийг авдаг манай улс энэ талаар бусдын хараат. Тэд үнээ нэмбэл энд шуурга дэгддэг. Өнгөрсөн жил үүнийг хэн хүнгүй мэдэрсэн. Хятадууд цементийн үнээ өсгөхөд л Монголд дажин болсон.

Барилгын материалын үнийн шуурга энэ жил ч болж мэднэ гэж ченжүүд ярилцах болжээ. Бээжингийн олимпод бэлтгээд хятадууд барилгын материалаа бусдад илүүчлэх тун дургүй байгаа аж. Илүүчлэлээ гэхэд чанартайгаа лав биш. Гологдол материалаар нь бид эх орондоо бүтээн байгуулалт өрнүүлэх нь дээ, янз нь.

Утаагаа багасгахын тулд бээжингийнхэн Монголын нүүрсээр ажилладаг галт тэргийг адлаад эхэлсэн. Энэ нь эргээд барилгын материал импортлоход нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч тус улс олимп үзэх гэсэн зочдын хөлд дарагдах тул ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаалахаар төлөвлөж буй сурагтай.

 Х.Болормаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан