Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр (2025.08.04)-нд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны хурлын танхимд эхэллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд АҮЭБЯ-ны төсвийн талаар хэлэлцсэн юм.
Тус хэлэлцүүлэгт оролцогч “ Сая танилцуулсан төсвийн төслийг харж байхад газрын тосны экспортын орлого 100 тонноор багасаж байгаа юм байна. Энэ нь танай яамны орлого мөн буурч байгаа гэж ойлголоо. Энэ тал дээр яамны зүгээс ямар тайлбар өгөх вэ?
Мөн гаднын хөрөнгө оруулагч татах гэж байгаа нь зөв боловч үндэснийхээ хөрөнгө оруулагчдыг огт дэмждэггүй. Төр засгаас лиценз өгчхөөд бухимдсан ард иргэдийн өөдөөс үндэсний хөрөнгө оруулагчдаа тавьчихдаг. Нэгэнт зөвшөөрөл олгосон бол Засгийн газраас үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжих бодлого хэрэгтэй байна” гэв.
Энэ талаар, Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай “2025 оны төсөвт нийт 580 мянган тонн газрын тос экспортлохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар 290 мянган тонн олборлосон байна.
ААН-үүдийн олборлолтын бодит тооцоонд суурилан 480 мянган тонн буюу 100 орчим тонноор буурах байх гэсэн таамаглал байна. Учир нь энэ салбарын олборлолтод тогтмол хөрөнгө оруулагч шаардлагатай.
Гол олборлолт явуулж буй компаниудтай бүтээгдэхүүн гаргах тал дээр асуудал бий. Үүнтэй холбогдуулан татвар, аудит, нийгмийн даатгалын газраас олон төрлийн төлбөр тавигдсан. Үүний улмаас эргэлзээтэй байдал үүсэж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж чадахгүй байна” гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, иргэд олон нийтэд ил тод, нээлттэй, зөв мэдээлэл өгөх шаардлагатайг хэлэлцүүлгээс онцоллоо.
Тэрээр, “Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл олгож байгаа хэдий ч орон нутгийн болон холбогдох байгууллагын түвшинд саатал үүсдэг, энэ нь хөрөнгө оруулагчдын тоог бууруулж байна. Ирэх есдүгээр сард зохион байгуулагдах Уул уурхайн долоо хоногийн хүрээнд энэхүү асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахыг зорьж байгаа.
Түүнчлэн хөрөнгө оруулалтын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль болон холбогдох эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтад орох төлөвтэй байна” гэв.