Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хэрэгжилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч мөн тусаж, үргэлжилж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд 160,0 тэрбум төгрөгийг шийдвэрлэснээр ажлыг эхлүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор “Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулж, өнгөрсөн 4 дүгээр сард Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж, төслийн явц, үр дүн, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцсан.
Энэ хүрээндээ төслийн зураг төслийн зөвлөх үйлчилгээнд шалгарч ажил гүйцэтгэсэн 27 компани, угсралтын ажилд шалгарсан 52 компани нийт 79 байгууллагатай уулзалт хэлэлцүүлгийг 5 дугаар сард зохион байгуулжээ.
Дээрх уулзалтуудаас хойш 11 объект ашиглалтад орж өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 203 сумын 559 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна. Мөн 27 сумын 57 объект комисс ажиллахад бэлэн болсон, 53 сумын 153 объектод ажил үргэлжилж буй аж.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар