gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Ц.Энхтөр: 17 настай, GenZ багш надад амьдрал сонирхолтой, зугаатай байна

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2025-12-12
50
Twitter logo
Г.Тэгшсүрэн
50
Twitter logo
Маргааш ажилтай
2025-12-12

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад Unitel STEAM HUB хөтөлбөрийн багш, 17 настай Ц.Энхтөр (IG:Enkhtu_r)-ыг танилцуулж байна.

“НЭГДҮГЭЭР АНГИД ОРОХДОО ЭМЭЭГИЙНХЭЭ ӨМНӨ ГЭМШИЛТЭЙ САНАГДААД ЗӨНДӨӨ УЙЛСАН”

-Бага байхад манай гэр бүлийн амьдралын боломж тааруу байлаа. Ээж маань сонсголын бэрхшээлтэй тул ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй, ихэнхдээ л дүүг аваад хөдөө явчихдаг байсан. Эмээ намайг өсгөсөн гэж хэлж болно. Нэгдүгээр ангид орох боллоо, гэтэл надад цүнх, дэвтэр, дүрэмт хувцас аль нь ч байдаггүй. Цаг нь тулчихсан. Эмээ нэг өдөр намайг дагуулаад зах орлоо. Гэрт үлдээе гэхэд намайг харах хүн байхгүй. Эмээ зах дээр хүнд, хүнд ачаа зөөсөн. Ингээд тасралтгүй 10 хоног ажиллалаа. Хөлс нь урсаад л, маш их ядарч байгааг нь би хажуугаас нь харж байв.

Эмээ цалингаа бөөнд нь аваад миний хичээлийн хэрэгслийг дутуу юмгүй, иж бүрэн бэлдэж өгсөн. Есдүгээр сарын 1-нд эмээ намайг сургууль хүргэж өгсөн ч өмссөн хувцас, хүнд хүчир ажлаас болж үрчийж, эвэршсэн гарнаасаа ичээд дотогш ороогүй. Тэгээд “Эмээ нь оруулж өгч чадахгүй нь, миний хүү онц сураарай” гэж хэлээд духан дээр үнсээд явсан юм. Тэр үед яагаад ч юм гэмшилтэй санагдаад “Эмээгээ ингэж зовоочхоод сайн сурч чадахгүй бол яана” гээд сургуулийн үүдэнд зөндөө уйлж билээ.

Эмээ хүнсээ өдөр, өдрөөр нь авдаг байлаа. Хүнс авах мөнгөнөөсөө илүүчлээд надад хичээлийн хэрэгсэл авч өгнө. Үлдсэн мөнгөөр нь жаахан хүнс авч хоол хийгээд, түүнийгээ надад өгөөд, өөрөө хоосон хоносон өдрүүд ч эмээд минь бий.

Би хичээж сурсан, ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа ангидаа сурлага сайтайд л тооцогддог байсан. Есдүгээр ангиа төгсөх жил цааш үргэлжлүүлэн сурч их, дээд сургуульд элсэх, эсвэл сургуулиас гараад политехник коллежид орох хоёр сонголтын өмнө ирсэн. Их, дээд сургуульд сурлаа гэхэд төлбөрөөс эхлээд манай гэр бүлд санхүүгийн маш их дарамт ирэх тул нөгөө хувилбарыг нь сонгосон юм. Хурдхан төгсөөд, ажилд орж эмээ, ээждээ тус нэмэр болох ёстой гэж бодсон л доо.

Ингээд Дорнод аймагтаа Политехник коллежид, компьютерын оператораар суралцаж эхэллээ.  Өглөө 08:00 цагт сургууль дээр очоод орой 17:00-18:00 цаг хүртэл хичээлээ шахаж үзээд, багшаас нэмэлт давтлага авна. Ингэж нэг жил үзэх хичээлийг дөрвөн сарын хугацаанд дуусгасан. Үлдсэн цагт нь код бичиж сурах зэргээр бие даан хичээллэсээр 2.5 жилд “Компьютерын оператор” мэргэжил эзэмшин төгсөв. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ Unitel STEAM HUB хөтөлбөрийн багшаар өнгөрөгч тавдугаар сараас ажиллаж байна.

Би 2008 онд төрсөн, 17 настай. Хэрэв ерөнхий боловсролын сургуульдаа сурч байсан бол одоо арванхоёрдугаар ангийн сурагч байх байсан. Гэхдээ өөрөө хүүхэд хэдий ч хүүхдүүдэд хичээл заадаг багш болоод даруй долоон сарыг үдэж байна даа.  Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймгийн сурагч хүүхдүүдэд робот угсрах, код бичих зэрэг инженерчлэлийн чадварт бодитоор суралцах боломжийг олгох зорилгоор Unitel STEAM HUB хөтөлбөрийг 2022 оноос эхлүүлсэн.

Намайг Политехникийн коллежийн оюутан байхад, 2023 онд манай Дорнод аймгийн Чойбалсан хотод Unitel STEAM HUB сургалтын төв нээгдсэн. Би оюутан байхдаа энэ төвд дадлагажигчаар ажиллаж байлаа. Нэг хичээлийн багш маань энд ажилладаг байсан юм. Харин намайг сургуулиа төгсөх жил хувийн шалтгаанаар ажлаасаа гарах болоод чи багшлах боломжтой шүү гэж надад зөвлөлөө. Багшийнхаа зөвлөсний дагуу очиж уулзан, анкетаа өгч тэнцсэн. Долоо хоног дадлагажигчаар ажиллаад багшилж эхэлсэн дээ.

“ТАВАН НАСТАЙ ШАВЬ НАРАА ДАГУУЛААД АНХ УДАА УЛААНБААТАР ХОТ ОРЖ ҮЗСЭН”

    -STEAM гэж Science (Шинжлэх ухаан) + Technology (Технологи) + Engineering (Инженерчлэл) + Art (Дүрслэх урлаг) + Math (Математик) гэдэг үгсийн нийлбэр. STEAM боловсрол нь хүүхдүүдийн логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч байдал, дижитал ур чадвар зэрэг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадамжийг хөгжүүлэхэд чиглэдэг сургалтын арга зүй.

    Unitel STEAM HUB хөтөлбөр бол боловсролын тэгш бус байдлыг бууруулах, STEAM боловсролын хүртээмжийг аймаг бүрд нэмэгдүүлэх, улмаар ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилготой юм. Ийм зорилгоор 21 аймагт “Unitel STEAM HUB сургалтын төв байгуулсан. Төв бүр нэг багштай. Багш болон мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, багшлах эрхийн сертификат олгон сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын арга зүй, гарын авлагаар хангадаг. Ингээд багш Robokid, Code.org, U pro 20, Drone, Snapcircuit зэрэг сургалтад 6-14 насны хүүхдүүдийг элсүүлэн хичээл заана. Хичээл нэг сарын хугацаанд 7 хоногт 2–3 удаа ордог.

    Анх багшилж эхлэхэд хэцүү асуудлууд тулгарч байлаа. Хүүхдүүд маань үгэнд орохгүй, зарим нь хичээл зааж байхад гараад гүйчихдэг байсан. Би өөрөө ч  аргаа олохгүй байлаа. Ингээд заах арга барилын эрэлд гарч судалж эхэлсэн. Хүүхдүүдийн найз шиг байх ёстой юм байна гэдгийг ойлгосон л доо. Ингээд нөхцөл байдал дээрдэж, багш, сурагчид ойлголцдог болсон. Нэг л мэдэхэд хүүхдүүд маань надад маш найрсаг ханддаг, хайртай болчихсон. Тэд надад гэрээсээ чихэр авчирч өгнө. Нэг сарын хугацаанд том сав дүүрэн чихэртэй болж билээ. Буцаагаад өөрсдөд нь урамшуулах байдлаар тараасан.

    Манай хичээл амархан л даа. Тоглоомын аргаар зааж байгаа учраас хүүхдүүдийн сонирхлыг их татна. Миний зааж буй хичээлээр дамжуулан хүүхдүүд  робот угсрах, код бичих зэрэг инженерчлэлийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болж, ирээдүйд энэ чиглэлээр суралцах, мэргэших сонирхолтой болж байгаа гэж бодохоор сайхан санагддаг. Орчин үеийн шинэлэг аргаар л хичээлээ заахгүй бол Alpha үеийн хүүхдүүд аливааг сурахыг төдийлөн хүсэхгүй. Бүх хичээлээ үзээд дууссаны дараа би нэмэлтээр Photoshop, AI зэрэг хэрэглээний программыг зааж байгаа. Би заах юмаа заачихсан гээд зүгээр суухыг хүсдэггүй юм. Хэзээ нэг цагт хэрэг болох ур чадваруудад хүүхдийг аль болох эрт сургахыг л хичээж байна.

    Бэлтгэсэн хүүхдүүдээ дагуулаад өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотод очиж тэмцээнд оролцсон. Дэлхийн 50 гаруй улсад зохиогддог Enjoy Ai гэдэг робот кодчиллын нэр хүндтэй тэмцээнийг Монголд анх удаа Юнител групп “Unitel STEAM HUB” хөтөлбөрийн сурагчдын дунд зохион байгуулсан юм. 

    Би ажилд ороод удаагүй байсан, сарын хугацаанд хүүхдүүдээ бэлдлээ. “Unitel STEAM HUB” төвд хүүхдүүд хичээлийн бус цагаар суралцдаг. Тиймээс өдөр бүр хичээлдээ явахаасаа өмнө 2-3 цаг бэлдэж амждаг байлаа. Бид бэлтгэлийн үед үнэхээр сайн байсан. Тухайлбал, 2 минут 30 секундийн дасгалыг 1 минут 30 секундэд гүйцэтгэж байлаа. Ингээд дрон кодчиллын нэг, өөр төрлүүдэд өрсөлдөх дөрвөн хүүхдээ аваад Улаанбаатар хот руу шуудангаар явлаа. Хүүхдүүд маань бүгд таван настай, заримынх нь эцэг, эх хамт явсан. Ингэж би анх удаа Улаанбаатар хот орж үзсэн, их гоё юм билээ.

    Бид амжилт үзүүлээгүй. Уг нь бэлтгэл дээрээ сайн байсан ч тэмцээний үеэр хүүхдүүд маань сандраад кодоо буруу бичээд, гар удирдлагаа буруу ажиллуулах зэрэг асуудал үүссэн. Дүн гартал манай сурагчдын нэр нэлээд доогуур бичигдсэн байлаа. Тэгтэл тэд маань уйлаад, явахгүй, энд үлдэнэ гэж уурлаад их хэцүү байдалд орсон шүү. Эцэг, эхчүүдийн ч урам хугараад ер нь бүгд л сэтгэлээр жаахан унасан. Бодоод байхад би хүүхдүүддээ ялах, ялагдахын ялгааг урьдчилан ойлгуулаагүй юм билээ, энэ нь алдаа болжээ.

    Гэхдээ л анхны тэмцээн учраас дурсамжтай л байсан. Монголд болсон энэ уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүд эх орноо төлөөлөн дэлхийн аваргад өрсөлдөөд ирсэн байна билээ. 

    “МИНИЙ МӨРӨӨДӨЛ ЭЭЖТЭЙ АДИЛ МЯНГА, МЯНГАН ХҮНИЙ ИРЭЭДҮЙД ТУСЛАХ"

      -Ээж маань сонсголын бэрхшээлтэй. Намайг жаахан байхад гурилан бүтээгдэхүүний цехэд ажилладаг байсан. Бэрхшээлээсээ болоод хүн бүртэй ойлголцож чадахгүй. Би дунд нь “орчуулагч” хийж өгдөг байлаа. Ээж хотод ерөнхий боловсролын сургуульд сурч байсан ч амьдралын шаардлагаар Дорнодод ирсэн. Гэвч үргэлжлүүлэн сурахыг маш их эрмэлздэг байсан, одоо ч бие даан англи хэл сурах гээд надаар цахим хаяг заалгаад хичээл үздэг юм.

      Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол гэдэг маш чухал сэдэв. Гэвч тэдэнд сурах сургууль тэр бүр хүртээмжтэй биш байна. Багаасаа ээжийгээ харж, хүмүүстэй ойлголцож чадахгүй үед нь хэлмэрч хийж өссөн болохоор “Би л энэ хүмүүсийн ирээдүйд хэрэг болох, энэ нөхцөл байдлыг нь өөрчлөхөд хувь нэмэр оруулах хүн болох ёстой юм байна” гэдэг нэг тийм эмзэглэл үлдчихсэн гэх юм уу. Ээжтэй адилхан мянга, мянга хүний ирээдүйг өөрчлөх хүн болно гэж багаасаа л мөрөөддөг болсон.

      Ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж, тэдэнд боловсрол эзэмшүүлэх сургууль байгуулна. Сургууль нь хажуудаа асрамжийн газартай байна гэж мөрөөддөг. Үүнийгээ зураад хананд наачихсан, өглөө бүр тэр зургаа харж сэрдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхээр Дорнод аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ажил хийхээр “Гэрэлт ирээдүй” нэртэй төсөл эхлүүлсэн.

      Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ашиглах боломжтой төхөөрөмж урдаас захиалж аваад “STEAM HUB” төвдөө байрлуулсан. Энэ төхөөрөмжийг ашиглан нийт 15 хүүхдэд үнэ төлбөргүйгээр компьютер, программчлалын хичээл зааж байгаа. Ер нь манай төвд тусгай хэрэгцээт болон санхүүгийн боломжгүй өрхийн хүүхдүүдийг тодорхой тоогоор үнэ төлбөргүй хамруулдаг.

      Миний ирээдүйн зорилго ямар нэг байдлаар л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүмүүст тус болох. Ингэхийн тулд надад өнөөдрийнхөөс илүү мэдлэг, боловсрол хэрэгтэй. Хэрэв надад их, дээд сургууль сурах боломж олдох л юм бол МУИС-ийн сэтгэлзүйн ангид элсэнэ.  

      Ирэх жилээс Улаанбаатар хотод очиж ажиллаж эсвэл сурна гэж бодож байгаа. Манай найзууд одоо 12 дугаар анги. Тэдний яриаг сонсохоор ихэнх нь Gap year (жилийн завсарлага) авна, тэгээд гадаад л явна гээд одооноос зарим нь хэлний бэлтгэлд сууж байгаа.

      Надад 5-6 жилийн дараа Монгол Улс залуу боловсон хүчний дутагдалд орох юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа. Учир нь эргэн тойрны манай үеийнхэн бүгд л гадаад явна, тэндээ бүгнэ гэх мэт зүйлс ярьж байна. Миний хувьд хэрэв гадаад явах боломж олдвол татгалзахгүй. Очиж сурна, боловсролоо дээшлүүлчхээд буцаж ирээд мөрөөдлөө биелүүлнэ.

      Би одоо эмээгээ, ээжийгээ бас дүүгээ гэр бүлийнхнээ авч явж байна. Эмээгийнхээ ачийг хариулахыг хичээж, сар бүр дуртай нэг зүйлийг нь хийж өгөхийг хичээж байгаа. Дан ганц багшийн цалин амьдралд хүрэлцэхгүй тул ажлынхаа хажуугаар бусад газрын маркетингт туслах, вэбсайт угсарч өгөх зэргээр нэмэлт орлого олдог. 17 настай, GenZ багш надад ажил, амьдрал сонирхолтой, зугаатай л санагдаж байна. 

      Ажлын байранд арай балчирдах мэдрэмж хааяа төрдөг. Залуу багш болохоор хүмүүс туршлагагүй хүүхэд гэж хараад басна. Эцэг, эхчүүд элээд хүүхдээ манай сургалтад явуулахдаа эргэлзэнэ. Үр дүнг нь хараад энэ эргэлзээ нь өөрчлөгддөг л дөө.

      Манай төвд дэлгэцийн хэрэглээ өндөртэй нэг хүүхэд суралцсан юм. Унтах цаг нь их бага байсан. Тиймээс утсанд нь lock хийж өгөөд, гэрийн даалгаварт нь үдийн цайны аягаа угааж ирэхийг даалгадаг боллоо. Аягаа угаахыг зааж өгөөд өдөр бүр давтуулсан. Нэг удаа гэрийн даалгаварт нь чи хоолоо идчихээд хэнээр ч заалгахгүй аягаа угаагаарай, түүнийгээ надад хэлээрэй гэсэн.

      Маргааш нь "Багш аа, би аягаа угаасан" гээд ирсэн. Тэгвэл дахиад өөр нэг аяга угаагаарай гэж даалгалаа. Ингэж ахиулсаар тэр хүүхэд гэр бүлийнхнийхээ бүх аягыг угаадаг, хог шүүрддэг болсон. Ээж нь залгаад манай хүүхэд гэрийн ажил хийдэг болсон, мундаг байгаа гэж хэлсэн. Үүнээс багшлах урам зориг их авсан. Ер нь багшлах үнэхээр үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж.

      Одоогоор би гарын таван шавьтай. Тэр хэд маань студид дуу хийхийг сурсан. 11 настай хүүхдүүд өөрсдөө дуугаа бичнэ, Canva дээр видео бэлдэж, бичлэг засварлаж байна. Мөн код бичиж сурахаар хичээж байгаа. Шавь нартаа чадах, мэдэх бүхнээ маш сайн зааж, сургаад ирээдүйд хэрэгтэй хүн болоход түлхэц болж өгье л гэж зорьж байна даа. 

      Зөвхөн манай Дорнодод төдийгүй 21 аймгийн хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг мэдлэг олж, ирээдүйд чадварлаг инженер болох эхлэлийг тавьж, боломж бүтээж өгч байгаа Юнител групп-т баярлалаа. 

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан