gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     3.11
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 7
Зурхай
 3.11
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 3.11
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"ТӨК-ийн захирлууд албан тушаалаа хувьдаа яаж илүү их ашиглах вэ гэсэн сэдлээр ажилладаг"

Э.Энхмаа
Эдийн засаг
2025-12-02
8
Twitter logo

“Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ?“ сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санаачлан, Конрад- Аденауэрийн сантай хамтарч өнгөрсөн пүрэв /2025.11.27/ гарагт зохион байгууллаа. “Өмчийн эзэн нь төр” гэж шууд хариулж болох авч төрийн өмчит компаниудын менежмент муу, ил тод байдал хангагдаагүй, хариуцлагын тогтолцоо сул байгаагаас хулгай нүүрлэсэн, үр ашиггүй ч дампуурдаггүй ажилласаар, төсвийн хөрөнгө урссаар ирсэн бахь байдлаасаа салах цаг болсныг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөв.

Үүний тулд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хэрхэн ажиллаж буй болон гадны улс орны туршлага, судлаачдын санаа бодлыг сонсож, эцэст нь эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хууль тогтоогчийн хувьд манлайлал үзүүлэн ажиллахаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцүүлгийн эхэнд онцолсон юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тооллогоор: 

  • Төсөвт байгууллага 4733
  • Хувьцаат компани 68
  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани 99
  • Төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 357
  • Банк 3
  • Төрийн тусгай сан 20
  • Өрхийн эмнэлэг 204 байна.

Ц.БАЯР-ЭРДЭНЭ: ОДООГООР ТӨРИЙН ӨМЧИТ 37 КОМПАНИЙГ НЭГТГЭЖ, ДОЛОО БОЛГОСОН

Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын өнөөгийн байдал, цаашдын шинэчлэлийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ танилцуулга хийв.

Тэрбээр төрийн өмчит компаниудын санхүү, эдийн засгийн үр ашгийг сайжруулах, компаниудыг задлах замаар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нээлттэй компаниудыг бий болгох, компаниудыг нэгтгэх замаар төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг цөөлөх бодлого барьж буйгаа дурдлаа.  

Төрийн өмчит компаниудын орлогыг ДНБ-тэй харьцуулбал 2022 онд ДНБ 54 их наяд орчим байхад орлого нь 14 их наяд байна. 2024 онд орлого 40 их наяд буюу огцом өсөж, улсын  төсвийн орлоготой дүйцэх хэмжээнд хүрлээ. Энэ нь төр улам данхайж, төсөв нь нэмэгдэж буйн илрэл.  

Өр төлбөр 2022 онд 21 их наяд, 2024 онд 22.8 их наяд төгрөг байна. Төсвийн зардал 2024 онд 31 их наяд байсан бол ТӨК-иудын нийт зардал 18 их наяд байна. Төсвийн нийт орлого, зардал, өр төлбөрийн 80 орчим хувь нь ихэвчлэн төрийн өмчит уул уурхайн компаниуд дээр байна. Эрчим хүчний салбарын 28 компанийн 11 нь алдагдалтай. Нийт цалингийн сангийн 40 орчим хувь нь уул уурхай, 14 хувь нь эрчим хүчний салбарынхан эзэлж байна.

Алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудыг 2020-2024 он хүртэл салбараар нь гаргавал эрчим хүчний салбар хамгийн их алдагдалтай. Геологи, уул уурхайн зарим компани алдагдалтай ажиллаж байна.

ТӨБЗГ-аас төрийн өмчит компаниудыг өөрчлөх, татан буулгах, нэгтгэх зохион байгуулалтыг хийж байна. Одоогоор 37 компанийг долоон компани болгосон. Задлаад үзвэл, 20 АЗЗА-г нэгтгэсэн. Техник спортын төв, Спорт цогцолбор, Буянт-Ухаа спорт цогцолбор гэсэн гурван газрын Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургуулилтын төв болгон нэгтгэсэн. Энэ мэтээр ТӨК-иудыг цөөлөх ажлыг үргэлжлүүлнэ.  

Одоо 14 компанийг 6 хуулийн этгээд болгохоор ажиллаж байна. Тухайлбал, Баруун бүсийн эрчим хүчний системийг Алтай, Улиастайн эрчим хүчний системийг цахилгаан дамжуулах чиг үүргээр нь нэгтгэж байна. Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв гэж Кувейтийн тусламжаар байгуулагдсан ТӨААТҮГ-ыг Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвтэй нэгтгэх ажлыг энэ онд багтаан хийнэ.

Төрийн өмчит компаниудыг үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн өмч, нийтийн өмч, орон нутгийн өмчийн талаарх шинэ зохицуулалтуудыг тусгасан дараах хоёр хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Энэ нь:

  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдлын засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг ЗГ-аас УИХ-д өргөн барьсан.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Нийтийн өмчийн тухай хууль нэртэйгээр тус тус өргөн бариад байна.

Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд ТӨК-иудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, бүтээмжийг 30 хувиар сайжруулах зорилт тусгасан. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулах, хөдлөх үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулна.

Төрийн өмчит компаниудыг удирдлагын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх саналтай байна. ТӨК-иудыг 11 байгууллага удирдлагаар хангадаг. Олон толгойтой энэ байдал нь нэгдсэн бодлого, үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулдаг. 

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цахим мэдээллийн нэгдсэн сан бий болгож байна. Төр болон орон нутгийн өмчит компаниуд ямар өмч хөрөнгөтэй, ямар шийдвэр гаргасан, хэдэн хүн ажиллаж байгааг мэдээллигйн сангаас харах боломжийг бүрдүүлнэ. 

УИХ-аас баталсан үндсэн чиглэлийн хүрээнд ТӨК-иудыг нээлттэй болгох чиглэлээр ажиллана. Өнөөдөр нээлттэй зургаан ТӨК байгааг 23 болгохоор ажиллаж байна. Засгийн газраас 2025 онд ТӨК-иудын бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог 10-аас доошгүй хувиар бууруулах, үндсэн болон үйл ажиллагааны бус зардлыг 15-аас доошгүй хувиар бууруулна.

ТӨК-иудын үйл ажиллагааны бус зардлыг оновчлох шаардлагатай. Эрдэнэт үйлдвэр, хуучин нэрээр Монголросцветмет зэрэг уул уурхайн компани нийгмийн шинжтэй олон салбарыг чирж явдаг. Эрдэнэт үйлдвэр хотынхоо бараг бүх салбарыг чирж явдаг бөгөөд үүнд 65 тэрбум төгрөгийн зардал гаргаж байна. Монголросцветмет нь Бор-Өндөр хотын нийтийн үйлчилгээний тодорхой салбарыг авч явдаг. Энэхүү бодлогын хүрээнд 2026 болон 2027-2028 онд ТӨК-иудыг 72 болгон бууруулахаар ажиллаж байна гэж танилцууллаа.

ВИКТОР ФРАНК: ГЕРМАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ӨРТГӨӨСӨӨ ДООГУУР БАЙЖ БОЛОХГҮЙ. ХАЛАМЖ ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ

Конрад-Аденауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк Германы төрийн өмчит компаниудын менежментийг хэрхэн явуулдаг талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр, Герман улсын хувьд төрийн мэдэлд зайлшгүй байлгах салбар гэж бий. Тэдгээр нь улсын болон орон нутгийн хэлбэртэй. 2023 оны байдлаар Герман улсад эрчим хүч, усан хангамж, хог хаягдал зэрэг дэд бүтцийн салбарын төрийн өмчит 117 ААН байгаа бөгөөд тэдгээрийг Сангийн яам удирдлагаар хангадаг.

Шаардлагатай дэд бүтцийг хамгаалах болон төрөөс үзүүлдэг үйлчилгээний салбар бий. Эрчим хүч, тээвэр, усан хангамж, ариутгал, эрүүл мэндийн үйлчилгээ, хүнсний хангамж, шуудангийн үйлчилгээ зэрэг салбарт доголдол үүсвэл аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэнэ гэж үздэг тул төр зайлшгүй оролцдог. Хүн ам цөөтэй газарт ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хангалттай орлого, ашиг олох боломжгүй бол төр оролцдог. Германы Үндсэн хуульд Герман улсын бүхий л бүс нутагт амьдралын чанар ижил байх ёстой гэж тусгасан учир төр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг.

Жишээлбэл, Ковидын үед “Луфтханза”-д үүссэн санхүүгийн эрсдэлийг шийдэхийн тулд төр хувьцааны тодорхой хувийг худалдаж авч, хямралт нөхцөл арилахад буцааж зарсан. 2000-аад оны эхээр төрийн өмчит орон нутгийн компаниудыг хувьчлах, төрийн оролцоог багасгах ажил өрнөсөн ч 2010-аад оны эхээр эрчим хүч, эрчим хүч түгээх чиглэлийн орон нутгийн өмчит компаниудын тоо эргээд нэмэгдсэн.

Германд үйлчилгээний үнэ тариф өртгөөсөө доогуур байж болохгүй гэсэн гол зарчим барьдаг. Зарим айл өрх ус, эрчим хүчний өртгийг төлж дийлэхгүй бол төрөөс дэмжлэг үзүүлнэ. Үнийг нийтээр нь хямдруулахгүй.

Яагаад нэмэгдэв гэхээр? Үйлчилгээний байгууллагуудын чанар муудсан, үнэ өндөр буюу тухайлбал эрчим хүчний төлбөрийг иргэд төлж дийлэхээргүй болсон учир эргээд төрийн оролцоо нэмэгдсэн. Германд үйлчилгээний үнэ тариф өртгөөсөө доогуур байж болохгүй гэсэн гол зарчим барьдаг. Хэрэв цөөн айл өрх ус, эрчим хүчний өртгийг төлж дийлэхгүй бол харьяа орон нутгийнхаа захиргаанд хүсэлт гаргаж, төрөөс халамжийн дэмжлэг авах боломжтой. Үнийг нийтээр нь хямдруулахгүй, халамж хэрэгтэй хэсэгт дэмжлэг үзүүлдэг.

Жишээлбэл, Германы төмөр замын /Deutsche Bahn, Deutsche Flugsicherung, KfW, GIZ/ Deutsche Bahn 100 хувь төрийн өмчит компани. Энэ компанийн үйлчилгээний талаар гомдол их ирдэг. Вагонууд хуваарьт цагаараа явдаггүй, хоцордог гэх мэт засаглалын хямралт байдал олон жил үргэлжилсэн. 2024 онд 1.8 тэрбум еврогийн алдагдалтай.

Олон жил хөрөнгө оруулалт хийгээгүйгээс ийм асуудал үүссэн гэж мэргэжилтнүүд нь хэлдэг. Шалтгаан нь төр хэт их оролцсоноос ийм байдалд хүрсэн, эдийн засгийн зарчим баримтлаагүй улс төрийн шийдвэрүүдтэй холбоотой гэх мэт олон нийтийн шүүмжлэл өрнөсөн нь Монголынхтой ижил төстэй аж.

Төрийн өмчит компанийн сайн жишээ гэвэл, Deutsche Telekom-ыг 1996 онд хэсэгчлэн хувьчилсан бөгөөд 28 хувь нь төрийн мэдлийнх бөгөөд ашиг орлого өндөртэй компани. Төр шийдвэр гаргахад нөлөөлдөггүй. Америкт тэргүүтэй олон оронд салбартай. Deutsche Telekom-ын салбар шуудангийн DHL компанийн салбар Монголд ч байдаг. 

Мөн KfW нь Хөгжийн банктай адил хөрөнгө оруулалтын банк. Улс төрийн шийдвэр гаргаж, орон сууц, эрчим хүч зэрэг дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулдаг. 2024 оны байдлаар 112.8 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн. Эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалт хийдэг ТӨК-ийн нэг сайн туршлага гэв.

А.БАТПҮРЭВ: ТӨК-ИЙН УДИРДЛАГУУД КОМПАНИЙНХАА ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАХ ХӨШҮҮРГЭ БАЙХГҮЙ

Эдийн засагч А.Батпүрэв “Төрийн өмчит аж ахуйн нэгж: Хэний ч бишийн зовлон” сэдвээр илтгэлээ хэлэлцүүлэв.

Түүний илтгэлд, 2024 онд ТӨК-иуд 5.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллсан гэх тайланг харахад олон улсын дундажтай ойролцоо харагдах ч задлаад үзэхэд 5.3 тэрбум нь “Эрдэнэс Монгол” группийн буюу уул уурхайн компаниудын ашиг. “Эрдэнэс Монгол” дотроо задлаад харвал 5.3 тэрбумын 4.5 тэрбум нь Эрдэнэс Тавантолгой компанийн ашиг байх жишээтэй. Үүн дотор, “Эрдэнэт” үйлдвэр 570 тэрбум гэх мэт 4-5-хан компани ТӨК-ийн ашигт ажиллагааг чирж, бусад нь чирэгдэж байгаа. Тэгэхээр компани тус бүрээр нь үр ашгийг тооцох хэрэгтэй.

Mөрийн өмчит компаниуд 100 төгрөгийн борлуулалт тутамд 70-95 төгрөгийн зардал гаргаж байгаа нь үр ашиг тогтворгүй гэсэн үг.

ТӨК-иуд 22.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна гэсэн тооцоог гаргасан. Энийг задлаад харахад Эрдэнэс Монгол группийн өр төлбөр 8 их наяд байна. Эцэст нь дүгнэхэд, Монгол Улсын эдийн засаг уул уурхайд төвлөрсөн. Уул уурхайн компанид төрийн оролцоо хамгийн их байдаг. Энэ төвлөрөл улам нягтарч байна. Төрийн өмчит уул уурхайн компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд 70 хувь нь улс төрийн хамаарлаар томилогддог ба энэ хүмүүст тавигдах гүйтэтгэлтэй холбоотой гэрээ, үнэлэмжийг чанаржуулах шаардлагатай.

Төсвийн сахилга бат сул буюу ТӨК-иуд ашигтай, ашиггүй ажилласан ч төр татаас өгнө гэсэн хүлээлт байдаг. Олон улсын жишгээр болохгүй байгаа ААН-ийг нэгжийг дампууруулах зөв гэсэн зөвлөмж өгдөг.

Манай улсад төрийн өмчит компаниуд 100 төгрөгийн борлуулалт тутамд 70-95 төгрөгийн зардал гаргаж байгаа нь үр ашиг тогтворгүй гэсэн үг. Эрчим хүчний компаниуд нийгэмд үйлчлэх үүрэгтэй гэсэн нэрийн дор улс төрийн шийдвэр гарч, зардал улам нэмэгдэж, алдагдал хүлээн ажилласаар байна.

ТӨК-ийн удирдлагууд компанийнхаа үр ашгийг сайжруулах чиглэлд санаачилгатай ажиллах хөшүүргэ байхгүй. Энэ албан тушаалд байх хугацаандаа яаж илүү их ашиглаад авах вэ гэсэн сэдлээр ажилладаг. Стратегийн ач холбогдолтой эрчим хүчний компани учир энэ компани хэзээ ч дампуурахгүй гэж боддог. Тиймээс ТӨК-иудын захирлыг сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь шинэчлэх шаардлагатай. Төрд зайлшгүй байх ёстой компаниудыг авч үлдэж, бусдыг нь үе шаттайгаар хувьчлах нь зөв.

Н.АЛТАНХУЯГ: ТӨР ОРОЛЦОХ ШААРДЛАГАГҮЙ ААН-ҮҮДИЙГ ХУВЬЧЛАХ НЬ ЗӨВ. ХУВЬЧЛАЛЫГ ААН БҮРИЙН ОНЦЛОГТ ТОХИРУУЛЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Төр аж ахуй эрхлэхэд хэт их оролцож байна гэсэн шүүмжлэл их байдаг. Тиймээс төрийн өмчит компаниудын өнөөгийн байдал, цаашид яаж өөрчлөх засаж залруулах гэж байгааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээлэл, Герман улсын туршлагыг сонсож эхний хэлэлцүүлгийг хийлээ. Бодлогын шинэчлэл хийснээр үр ашиг хэрхэн сайжрах, эсвэл төр оролцох шаардлагагүй ААН-үүдийг хувьчилъя, хувьчлахдаа ААН бүрийн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй.
Эхний хэлэлцүүлгээр өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойлоод, цаашид ямар замаар явахаа шийдье. Төрийн өмчит компаниуд ямар замаар цааш явах загвараа тогтоогүй байж, хуулийн төсөл өргөн барьсан нь уялдаа холбоо муутай болсныг судлаач хэлж байна.

Төрийн өмчит компаниуд 60 их наядын хөрөнгөтэй, 30 их наядын орлоготой. Тэр нь хаашаа ороод алга болдог вэ гэдэг асуулт гарна. Тэгэхээр ТӨК-иудад өөрчлөн зохион байгуулалт хийж, заримыг нь хувьчилъя, үйл ажиллагааны төстэй чиглэлээр нь нэгтгэх хэрэгтэй. Гэхдээ хувьчлахдаа болгоомжтой хандах хэрэгтэй.

-Танай Засгийн газрын үед ТӨК-иудад ямар бодлого явуулж байв?
-Манай Засгийн газрын үед нөхцөл байдал өөр байсан. Жишээлбэл, Тавантолгой компани 350 сая долларын зээл авч, ард иргэдэд тараачихсан. Өрөнд баригдсан энэ компанийг яаж зогсоохгүй ажиллуулах вэ гэж толгой гашилгадаг цаг үе. Тэгвэл өнөөдөр их наядаар тооцогдох ашигтай ажиллаж байна.

Нөгөө талаас, тэр үеийг бодвол нүүрсний үнэ өссөн. Одоо ганцхан Эрдэнэс Тавантолгой компани  10 орчим их наяд төгрөгийн борлуулалт хийж байна. Монголд ийм хэмжээний хэдхэн том компани байна. Энэ компаниудыг хэрхэн зөв удирдлага, менежмент хийх, хяналтын тогтолцоог ямар байдлаар сайжруулах юм. Захирал шоронд ордог. Дахин шинэ захирал томиллоо, бас шоронд ордог муу жишиг тогтлоо. Энэ бол хэн нэгэн хүн гэхээс илүү буруу схемээр ажиллаад байгаагийн илрэл. Тэгэхээр олон талаас нь хэлэлцээд зөв шийдэлд хүрье гэсэн зорилт тавьж, үе шаттайгаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан