gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     8.22
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 15
Зурхай
 8.22
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 8.22
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Лхагвабаяр: Монгол эмч нартаа үр өгөөж өгөх сургалтыг жил бүр зохион байгуулахыг эрмэлздэг

Б.Азбаяр
Эрүүл мэнд
2025-08-14
75
Twitter logo

Монгол Солонгосын бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч нарын хамтарсан тавдугаар хуралдаан энэ сарын 8-ний өдөр боллоо.

Хурлыг Монголын бүдүүн шулуун гэдэсний мэс заслын нийгэмлэг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаад Солонгосын нэр хүндтэй их, дээд сургуулиуд болон томоохон эмнэлгүүдийн 20 гаруй профессор, эмч мэргэжилтэн урилгаар хүрэлцэн ирж эмчилгээ, оношилгооны сүүлийн үеийн чиг хандлага, инноваци, нотолгоо судалгаанд суурилсан илтгэл хэлэлцүүлгийг өрнүүлж, мэдлэг туршлагаа хуваалцсанаараа онцлог байв

Хоёр улсын эмч нарын харилцааны талаар Монголын бүдүүн шулуун гэдэсний мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч, УБ СОНГДО эмнэлгийн мэс заслын тасгын эрхлэгч М.Лхагвабаяр, "Солонгос бол анагаах ухааны чиглэлээр тэргүүлэгч орны нэг. Тус улсын 30 орчим Их сургуулийн эмнэлгүүдийн эрдэмтэн профессорууд жил бүр ирж байна. Энэ боломж бол тэр бүр олдоод байдаг боломж биш бөгөөд туршлага солилцох аз завшаан гэж хэлж болно. 

Тиймээс бид жил бүр зохион байгуулагддаг хурлыг монгол эмч нартаа илүү өгөөжтэй, туршлагаас нь суралцах, шинжлэх ухааны салбар тэр дундаа мэс заслын салбарт гарч ирж буй шинэ дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудаас богино хугацаанд суралцуулахыг эрмэлздэг.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд эмч нар маань Солонгос улсад очиж мэс заслын арга,техникээс суралцдаг зэрэг өндөр ач холбогдолтой.

Профессор Ли Жун Гюунь бол энэ эрдэм шинжилгээний хурлыг анхлан санаачилж, манай улсын бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч нарт бодит дэмжлэг үзүүлж буй хүн. Мөн Солонгос улсдаа энэ чиглэлээрээ тэргүүлэх профессоруудын нэг.

Манай улсын хувьд ч гэсэн хөгжлөөрөө ижил түвшний улс орнуудтай харьцуулахад бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчилгээгээрээ дээгүүрт ордог" гэв.

Харин "Сөүл Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Ли Жун Гюунь хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд бүдүүн шулуун гэдэсний өвчин ихсэж байна. Ийм цаг үед монгол болон солонгосыг эмч нар хоорондоо туршлага солилцдог болсон нь энэ эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол гэж бодож байна.

Энэ удаа Солонгост хэрэгжүүлж байгаа бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын мэс заслын эмчилгээний шинэ арга технологийг хуваалцана.

Өмнө нь мэс заслын эмч нар нээлттэй болон дурангаар мэс засал хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд робот болон өөр бусад шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мэс засал хийдэг болсон. Энэ салбар маань өөрөө аль болох бага

хөнөөлт мэс заслын чиг хандлага руу чиглэх болсон бөгөөд ийм төрлийн туршлагыг энэ хурлаар хуваалцах юм.

Монголын хүн ам цөөхөн учраас мэс заслын тоо, дата, туршлага одоогоор хангалттай хэмжээнд биш байна.

Тиймээс харьцангуй олон хүн амтай Солонгос улсын мэс заслын тохиолдлууд бага хөнөөлт мэс заслын туршлагуудтай танилцсанаар монгол эмч нар маань өөрсдийнхөө ажилд харгалзуулан хэрэгжүүлэх боломжтой. Мөн Солонгост очоод илүү хүртээмжтэйгээр суралцах боломжтой.

Мөн Монгол Улсын мэс заслын эмчилгээний түвшнийг дээшлүүлэхийн тулд монгол эмч нарыг илүү дэвшилтэт технологийн аргыг хэрэгжүүлж буй бусад улс оронд очоод өнөөдрийнх шиг ийм эрдэм шинжилгээний хуралд нь оролцож, илүү ихийг харж сураасай гэж хүсэж байна.

Манай Солонгол улс ч гэсэн мэс заслын эмчилгээний арга чадавх хөгжөөгүй байх үедээ дээр хэлсэн арга буюу гаднын улс оронд очиж суралцдаг байсан.

-Сүүлийн жилүүдэд анагаах ухааны салбарт хиймэл оюуны тусламжтайгаар шинжилгээ хийх, мэс заслын туслахаар ажиллуулах тохиолдол нэмэгдсээр байна. Хиймэл оюунтай хэрхэн хослон ажиллах тал дээр зөвлөөч?
-Таны хэлж байгаачлан хиймэл оюун маш хурдацтайгаар хөгжиж байна. Европын улсуудад хиймэл оюун ухаан нь мэс заслын эмч нарын өгдөг шалгалтад тэнцсэн тохиолдол гарч ирсэн.

Мөн Солонгост ч гэсэн судалгааны чиглэлээр хиймэл оюуныг идэвхтэй ашиглаж буй. Тиймээс Монголд ч гэсэн хиймэл оюуныг идэвхтэй ашиглах хэрэгтэй.

Миний хувьд цаашид хиймэл оюуныг хэр их хөгжиж чадахыг төсөөлж ч чадахгүй байна.

Хиймэл оюунд хүнтэй харьцуулж болшгүй их хэмжээний мэдээллийн сан бий. Тиймээс хиймэл оюуны тусламжтайгаар оношилгоо, эмчилгээ хийх боломжтой.

-Хуралд оролцогчдод ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монгол Солонгос улсын эрүүл мэндийн салбарын олон чиглэлд хамтарч ажиллан олон жил болсон.Цаашид ч гэсэн илүү их зүйл дээр хамтарч харилцан суралцах,туршлагуудыг хуваалцаасай гэж хүсэж байна" хэмээн ярилаа. 

ФОТО:

Гэрэл зургийг Б.Даваа

Гэрэл зургийг Б.Даваа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан