gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.23
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.23
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.23
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жон Стамплф: Би Монголд 1998 оноос хойш маш олон эерэг өөрчлөлтийг харж байна

Б.Нямдарь
Гаднынхны нүдээр Монгол
Өчигдөр
0
Twitter logo
 
"Гаднынхны нүдээр Монгол" булангийн энэ удаагийн зочноор Жон Стампл эрхмийг урьж ярилцлаа. Тэрбээр анх 1998 онд манай улсад ажлаар ирж, 2001 оноос хойш суурьшин өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод аж төрдөг. 

Овог нэр: Жон Стампл
Иргэншил: АНУ
Нас: 82
Монголд амьдарсан хугацаа: 24 жил
Одоо хийж байгаа ажил: Хөвсгөл, Мөрөнд ой мод хамгааллын сайн дурын ажилтан

- Та өөрийгөө танилцуулна уу. Хаанаас ирсэн, Монголд хэр удаж байна вэ?
- Намайг Жон Стампфл. Би АНУ-ын Сан-Францискод төрсөн ч, үнэндээ яг ч тэнд биш ойролцоох 100 километрийн тойрог доторх хотуудад өссөн. Би анх Монголд 1998 онд ирж байлаа. Тэр үед миний авга ах НҮБ-ын нэг төсөл дээр ажиллахаар энд ирэхэд нь хамт ирсэн. Бид монголчуудтай танилцаж, маш их таалагдсан болохоор дахин дахин ирдэг болсон. Эцэст нь 2001 онд бүрмөсөн нүүж ирсэн.

2001 оноос хойш Ковид цар тахал болох хүртэл Монголд тасралтгүй амьдарсан. Дараа нь би Сайпан руу /АНУ-ын арал/ нүдний хагалгаанд орохоор явах шаардлага гарсан. Түүний дараа нь ажлын визээ сунгах гэсэн ч, Монгол хилээ хаасны улмаас гадаадад гацсан. Тэгээд АНУ-д байхдаа вакцин хийлгээд, дараа нь АНУ болон Зүүн Европоор аялж байгаад хил нээгдмэгц буцаж ирсэн.

Улаанбаатарт байхдаа Сансар орчимд, Хан-Уул дүүрэгт, циркийн ойролцоо амьдардаг байлаа. Дараа нь Хөвсгөлд, Мөрөнд нүүж ирээд, нэг хэсэг Эрдэнэбулганд амьдарсан. Би Мөрөнд бараг тав дахь жилдээ амьдарч байна. Ковидоос өмнө гурван жил, дараа нь нэг жил хагас орчим. Тиймээс би Мөрөнг сайн мэднэ. Харин Улаанбаатарт бол хуучны газруудыг андахгүй мэднэ, шинэ баригдсан газруудыг бол тийм ч сайн мэдэхгүй.

- Та ямар мэргэжилтэй хүн бэ?
- Миний мэргэжил системийн инженер буюу тэр дундаа компьютерийн инженер. Харин одоо би ой хамгаалал дээр, ялангуяа дэлхийн дулааралтай холбоотой асуудлуудаар ажилладаг. Өвөл дулаарснаар шавж илүү удаан амьдарч, моддыг илүү ихээр устгаж байна. Үүн дээр нэмээд хонь, ямаа, үхэр зэрэг мал залуу моддыг иддэг тул ой сэргэхэд хүндрэлтэй болдог.

- Тэгэхээр та Мөрөнд энэ чиглэлээр ажилладаг гэсэн үг үү?
- Тийм ээ. Би найзынхаа мод бэлтгэлийн компанид сайн дурын ажилладаг. Дэлхийн дулаарал ойн санд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг. Энэ асуудал зөвхөн Монголд биш, дэлхий даяар өрнөж буй. Шавж дулаан уур амьсгалд илүү олшрон, хохирол нэмэгдэж байна. Ер нь бол хүйтэн өвөл илүү их шавжийг устгадаг байсан. Харин өвөл дулаарснаар асуудал улам томорч байна.

    - Та Монголд анх ирж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
    - 1998 он байсан. Бид Гранд Чингис зочид буудалд буусан. Тэнд бүр дээд давхартаа үндэсний гэр хэлбэртэй шөнийн клуб хүртэл байсныг санаж байна. Тэр үед бараг огт түгжрэл байгаагүй, учир нь машинтай хүн цөөхөн байлаа.

    2001 онд нүүж ирэхдээ Би МУИС-д өөрөө монгол хэл судалж, оюутнуудад англи хэл заадаг байсан. Дараа нь Мөрөнд Энх тайвны корпусын ярианы клубт оюутнуудад англи хэлээ сайжруулахад нь тусалдаг болсон. Тэдний зарим нь Европт сурахаар явсан, өдгөө ч би тэдэнтэй холбоотой байдаг.

    Моддыг тэрбумд хүрэх нь ойрын хугацаанд боломжгүй ч, гол нь ойг сэргээхэд төвлөрөх ёстой.

    - Та тэгэхээр монголоор ярьдаг байх нь ээ?
    - Жаахан л... Гэхдээ ярих завшаан тийм ч их гардаггүй юм. Учир нь ихэнх хүмүүс англиар ярихыг илүүд үздэг. Надад бол энэ асуудал биш. Залуучууд англи хэл сурах нь чухал гэж боддог нь сайн хэрэг. 

    - Та Мөрөнд ямар сууцанд амьдарч байна вэ?
    - Одоогоор би орон сууцанд амьдардаг. Үүнээс өмнө би модон байшинд амьдарч, ус зөөж, түлээ хагалдаг байсан. Байранд амьдрах нь хамаагүй хялбар санагдаж байна. 

    - Таны  дуртай Монгол хоол юу вэ?
    - Миний гэрийн ойролцоо нэг жижигхэн цайны газар бий. Тэдний "төмсний хуучмал" их гоё. Энэ нь яг л америк "shepherd’s pie"-тай төстэй хоол. Хоолтой хамт нийслэл салат, байцаа, луувангийн салат, будаа өгдөг юм. Энэ миний хамгийн дуртай хоол. Мөн би бууз, хуушуур иддэг ч надад жаахан тослог санагддаг учир хаа нэг л иднэ. 

    - Таны өдөр тутмын амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?
    - Би ихэвчлэн өглөө 7 цагаас өмнө босоод, Мөрөнгийн "Нара" фитнесст явдаг. Мөн өдөрт маш их алхдаг, заримдаа хүмүүст англи хэлний хичээл заадаг.

    - Танд гэрийн тэжээвэр амьтан бий юу?
    - Үгүй ээ. Би амьтанд хайртай ч хэтэрхий их аялдаг болохоор асарч чаддаггүй. АНУ-д охинтойгоо хамт амьдардаг байхад бидэнд муур, нохой байсан.

    - Та гэрлэсэн үү?
    - Би гурван удаа гэрлэж байсан, гэхдээ нэг нь ч бүтэлтэй болоогүй. Одоо гэр бүлгүй.

    - Хөвсгөлд амьдрахад хамгийн таалагддаг зүйл юу вэ?
    - Би модод, нуур, гол, ногоон байгальд дуртай. Би ихэвчлэн найзынхаа мод бэлтгэлийн компани байрладаг Хөвсгөлийн зүүн эрэг болох Эрдэнэбулганд очдог. Тэнд үнэхээр сайхан. Мөн Архангай аймагт очих дуртай. Зусахад тохиромжтой, зам нь шавар багатай, олон түүхийн дурсгалт газруудтай. Би олон жилийн турш Монголын бүх аймгаар аялсан, ихэвчлэн майхантай явдаг юм.

    Төмөр зам илүү хэрэгтэй байна. Ялангуяа зүүн–баруун чиглэлийн шулуун төмөр зам. Энэ нь бизнес, худалдаанд ихээхэн нэмэр болно

    - Манайд хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар юу гэж бодож байна вэ?
    - Сайхан уриа. Энэ нь хүмүүсийн анхаарлыг татна. Нэг тэрбумд хүрэх нь ойрын хугацаанд боломжгүй ч, гол нь ойг сэргээхэд төвлөрөх ёстой. Мод тарих нь чухал, гэхдээ буруу газар таривал эсвэл малын хоол болж ихэнх нь үхдэг. Мөрөн шиг хотуудад залуу моддыг хашаалдаг ч хөдөө орон нутагт илүү хэцүү. Ой модны талаарх боловсрол ч гэсэн маш чухал. Ингэснээр ирээдүй үе модыг илүү үнэлнэ.

    АНУ-д, ялангуяа Монтана мужид, хүмүүс “clear-cutting” буюу бүх модыг тайрах аргыг хэрэглэдэг байсан. Тэгээд одоо бараг модгүй болсон доо. АНУ-д хэрэглэдэг ихэнх мод одоо Канад улсаас авч ирдэг болсон. Учир нь Монтанад маш олон модыг тайрчихсан юм.

    Асуудал нь, хэрэв та моддыг тайрчхаад дахин тарихгүй бол ой өөрөө өмнөх шигээ сэргэдэггүй. Модны заримыг нь тайраад, заримыг нь үлдээвэл ой өөрөө нөхөн сэргэчихнэ. Зуун жилийн өмнө хүмүүс тэгж боддоггүй байжээ. Тэдэнд мод асар их байна гэж санагддаг байсан. Гэвч тэд маш олныг нь тайрчхаад, эцэст нь одоо Монтанад бараг том, хөгшин мод үлдээгүй, ихэвчлэн жижиг мод үлдсэн. Дахин тарьж байгаа ч, мод ургаж гүйцэхийн тулд маш их хугацаа шаардагдана.

    Монголд ч бас ийм зүйл болсон. Жишээ нь, Сэлэнгийн Сүхбаатар хотын ойролцоо том мод маш олон байсан. Харин одоо зөвхөн нэг жижиг хэсэгт хэдхэн том мод үлдсэн бөгөөд хүмүүс тэднийг “Ээж мод” гэж нэрлэдэг. Би тэнд очиж үзсэн, үнэхээр сайхан газар. Гэхдээ би бүхэл бүтэн нутгийг нэгэн цагт ойгоор бүрхэгдсэн байсан гэж боддог. Харин дараа нь бүгдийг нь тайрчихсан. Тэнд дахин мод тарих үнэхээр хэрэгтэй. Энэ нь маш их өөрчлөлт авчирна. Гэхдээ энэ зөвхөн Монголд тохиолдсон зүйл биш. АНУ-д ч гэсэн их хэмжээний ойг, ялангуяа зуны улиралд тариалангийн талбай болгох гэж тайрсан.

    - Монгол дутагдаж буй инновац, орчин үеийн шийдлийн талаарх таны бодол?
    - Монгол орон нэг үеэ бодоход маш их хөгжсөн. Анх ирэхэд байсан үеэсээ илүү хатуу хучилттай олон замтай болсон. Харин төмөр зам илүү хэрэгтэй байна. Ялангуяа зүүн–баруун чиглэлийн шулуун төмөр зам. Энэ нь бизнес, худалдаанд ихээхэн нэмэр болно.

    Мөн Монгол олон улсын дадлагажих хөтөлбөр хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Залуу мэргэжилтнүүдийг гадаадад тухайн ажиллаж буй салбар дээр нь дадлага хийлгэвэл тэд орчин үеийн ур чадвар, мэдлэгээ тээн эх орондоо авчирна.

    - Монголд амьдрахад бэрхшээлтэй санагддаг зүйл бий юу?
    - Миний хувьд энд бүх зүйл сайхан байна. Гэхдээ Монголд илүү олон мэргэжлийн сайн дурын ажилтан хэрэгтэй. Заавал англи хэл заадаг залуус биш, харин өөр өөр салбарын туршлагатай мэргэжилтнүүд. Жишээ нь, Япон улс тэтгэвэрт гарсан мэргэжилтнүүдээ бусад улс оронд илгээж туршлагаа хуваалцдаг. Монгол ч бас ийм хөтөлбөрөөс ашиг хүртэж чадна.

    - Монголд ирснээс хойш хамгийн их анзаарсан зүйл юу вэ?
    - Хамгийн сонирхолтой зүйл нь малчин айл, өрхүүд хэрхэн хамтран мал маллаж, амьдардгийг харах сайхан байлаа. Мэдээж хүмүүс хот руу шилжилт хөдөлгөөн хийх тусам энэ тогтолцоо алдагдаж эхэлнэ. 

    Жил тойрсон хүүхдийн хөтөлбөр хэрэгтэй. Ингэвэл эцэг эх, ялангуяа карьераа үргэлжлүүлэхийг хүсдэг эмэгтэйчүүд ажиллах боломжтой болно

    Хөдөө гарвал айлууд хамтран мал маллаж байгаа нь харагддаг. Энэ нь миний бага насны гэр бүлийн түүхийг санагдуулдаг. Манай аав, ээж  хоёулаа эцэг эхээсээ олуулаа буюу бужигнаж өссөн. Тэд тус бүрдээ эхээсээ наймуулаа байсан. Энэ нь дээр үед АНУ-д түгээмэл байсан. Харин одоо ихэнх айл нэг эсвэл хоёрхон хүүхэдтэй. Хөдөө олон хүүхэдтэй байх хэрэгтэй. Хүүхдүүд мал хариулах, сааль саах, ус зөөх гээд бүх төрлийн ажилд тусалдаг.

    Гэхдээ хотод бол хүүхдүүдийн хийх зүйл бараг байдаггүй. Харин эцэг эх нь тэднийг асрах шаардлагатай болдог. Энэ нь асуудал үүсгэдэг. Жишээ нь, миний монгол найз дөрвөн хүүхэдтэй. Зун болоход тэр ажлаа хийж чаддаггүй. Яагаад гэвэл цэцэрлэг, сургууль ажиллахгүй болохоор хүүхдүүдийг харах хүн хэрэгтэй. Мөн тэр төлбөр төлөөд нэмэлтээр тусламж авах боломжгүй. Хичээлийн жилд сургууль, цэцэрлэг ажилладаг ч зун болохоор эцэг эхчүүд өөрсдөө зохицуулах шаардлагатай болдог. Зарим эцэг эх хүүхдүүдээ өвөө, эмээд нь даатгадаг ч бүгд тийм боломжтой биш. Тиймээс жил тойрсон хүүхдийн хөтөлбөр хэрэгтэй. Ингэвэл эцэг эх, ялангуяа карьераа үргэлжлүүлэхийг хүсдэг эмэгтэйчүүд ажиллах боломжтой болно. Одоо бол олон эмэгтэй зөвхөн нэг эсвэл хоёр хүүхэдтэй байхыг эрмэлздэг болжээ. Учир нь илүү олон хүүхэдтэй болбол зохицуулахад хэцүү гэж боддогийнх байх. Хэрэв илүү сайн дэмжлэг, төрийн хөтөлбөрүүд байвал айлууд илүү олон хүүхэдтэй болохдоо халшрахгүй байх байсан. 

    Ямар ч мэргэжил сонгосон бай, суралцсаар л бай. Бас хэзээ ч оройтсон гэж бүү ай.

    - Монголд өнгөрүүлсэн дурсамж дундаас хамгийн тод үлдсэн зүйл юу вэ?
    - Хөвсгөл нуурын хөвөөнд майхантай хоноглосон аяллууд, оюутнуудынхаа гэрт хөдөө зочилсон дурсамжууд хэзээ ч мартагдашгүй. Тэдний амьдралыг өөрийн нүдээр үзэх үнэхээр сонирхолтой байсан.

    - Залуучуудад та амьдралын зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж захих вэ?
    - Боловсрол чухал. Гэхдээ хөдөлмөр, шударга ёс ч мөн адил чухал. Ур чадвар бол гол түлхүүр. Чи цахилгаанчин, сантехникч, эсвэл сэтгүүлч болохыг хүссэн ч, өөрийгөө үргэлж хөгжүүлж байх хэрэгтэй. Чи ур чадвартай, найдвартай байвал боломжууд өөрөө ирдэг.

    Мөн гэр бүл ч чухал. Хотын амьдралд бол хэцүү ч, хөдөө амьдрал арай өөр. Ямар ч мэргэжил сонгосон бай, суралцсаар л бай. Бас хэзээ ч оройтсон гэж бүү ай. Би нэг удаа 60 насандаа археологич болсон эмэгтэйн тухай уншиж байсан. Сурахад хэзээ ч оройтдоггүй.

    - Сүүлчийн асуултыг танд үлдээе
    - Монгол бол тайван сайхан орон. Хүмүүс нь, ялангуяа хөдөөнийхөн, маш найрсаг. Монголын талаар маш олон сайхан зүйл байдаг. Гэхдээ залуучууд нь заримдаа түүнийгээ анзаардаггүй юм шиг санагддаг.  Би 1998 оноос хойш маш олон эерэг өөрчлөлтүүдийг энд харж байна. Дэд бүтэц, замууд сайжирч байгааг харж байна, одоо бол хөдөөнийхөн бараг бүгдээрээ машинтай болсон, намайг анх ирэхэд мотоцикль л байсан, энэ нь хүмүүсийн амьдралд том дэвшил болсон. Эрдэнэбулган шинэ эмнэлэгтэй болсон. Хоёр жилийн өмнө хатуу хучилттай зам тавьсан, одоо хоёр дахь замаа тавих гэж байна. Тэнд хотын гудамж нь гэрэлтэй. Энэ бол ахиц дэвшил. Амьдрал алхам алхмаар сайжирч байгаа, би Монголын сайхан ирээдүйд итгэлтэй байна.

    - Цаг зав гарган ярилцсан Танд маш их баярлалаа.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан