gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.18
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.18
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.18
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ

Б.Нямдарь
Дэлхийд
2025-08-13
20
Twitter logo

Непал улс дараагийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Гималайн нурууны 97 уулын оргилд үнэ төлбөргүй авирах эрх олгохоор болжээ. Энэ нь тус улсын алслагдсан бүс нутагт илүү олон жуулчин татахыг зорьсон арга хэмжээ юм.

Дэлхийн ноён оргил Эверестэд гардаг зөвшөөрлийн төлбөр 9 жилийн дараа анх удаа нэмэгдэж, ирэх сараас эхлэн 15,000 ам.доллар (11,170 фунт стерлинг) болохоос өмнө энэхүү шийдвэр гарч байна.

Өнгөрсөн хугацаанд эдгээр 97 алслагдсан оргил уулчдын сонирхлыг төдийлөн татаагүй. Сүүлийн хоёр жилд ердөө 68 уулчин л очсон байна

Непалын аялал жуулчлалын газраас энэхүү санаачилгыг улсын судлагдаагүй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, газруудыг сурталчлахад чиглэнэ гэж мэдэгджээ.

Уулын аялал нь Непалын чухал орлогын эх үүсвэр бөгөөд тус улсад дэлхийн хамгийн өндөр 10 уулын 8-ыг багтдаг. Өнгөрсөн онд уулын зөвшөөрлийн төлбөрөөс 5.9 сая ам.долларын орлого олсны 3/4-ийг зөвхөн Эверестээс бүрдүүлсэн байна.

Төлбөрийг тэглэхээр болсон уулс нь 5,970 м-7,132 м өндөртэй, Непалын Карнали болон Судурпашчим мужуудад байрладаг. Эдгээр хоёр муж нь тус улсын хамгийн баруун хэсэгт орших буурай, хөгжлөөр хоцрогдсон бүс нутаг юм.

“Гайхамшигтай үзэсгэлэнтэй ч жуулчин, уулчдын тоо маш бага, учир нь хүрэхэд маш хүндрэлтэй. Шинэ журам тус болно гэж найдаж байна. Энэ нь ажлын байр бий болгож, орлого нэмэгдүүлж, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх боломжтой” хэмээн Непалын Аялал жуулчлалын газрын дарга Химал Гаутам ярьжээ.

Гэсэн хэдий ч алслагдсан эдгээр бүс нутагт дэд бүтэц, холболтыг сайжруулах төлөвлөгөө бий эсэх, мөн үнэ төлбөргүй авирах санаачилга амжилттай хэрэгжвэл орон нутгийн иргэд авирагчдын нэмэгдэл урсгалыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй хэвээр байна.

Өнгөрсөн хугацаанд эдгээр 97 алслагдсан оргил уулчдын сонирхлыг төдийлөн татаагүй. Сүүлийн хоёр жилд ердөө 68 уулчин л очсон байна. Харин эсрэгээрээ зөвхөн 2024 онд л гэхэд Эверестэд авирах 421 зөвшөөрөл олгожээ.

8,849 м өндөртэй Эверест нь сүүлийн жилүүдэд хэт олон уулчид авирах, тэр хэрээр золгүй ослууд гарсаар, байгаль орчны асуудал тулгарсаар байна.

Эверестэд авирахаар төлөвлөж буй хүн эхлээд  7,000 м-ээс дээш өндөр уулын оргилд авирсан байх шаардлагатай болох юм.

2024 оны дөрөвдүгээр сард Непалын Дээд шүүх Эверест болон бусад оргилд олгох авирах зөвшөөрлийн тоог хязгаарлахыг засгийн газарт үүрэг болгож, уулсын багтаамжийг “хүндэтгэх ёстой” гэж мэдэгджээ.

Энэ оны нэгдүгээр сард эрх баригчид зөвшөөрлийн төлбөрийг 36 хувиар нэмэгдүүлсэн. Улирлын ид үеэс гадуур, 9-11-р сар хүртэл Эверестэд авирах төлбөр 7,500 ам.доллар, 12-2-р сар хүртэлх үед 3,750 ам.доллар болжээ.

Мөн Непалын парламент шинэ хууль хэлэлцэж байгаа бөгөөд үүний дагуу Эверестэд авирахаар төлөвлөж буй хүн эхлээд улсын нутаг дэвсгэрт орших 7,000 м-ээс дээш өндөр уулын оргилд авирсан байх шаардлагатай болох юм. "The Kathmandu Post"-ын мэдээлснээр Карнали болон Судурпашчим мужуудын уулс нь  “сургалтын төгс талбар” болдог байна. 

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан